Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 104/шш2024/00575

 

2024              11              08                                          104/ШШ2024/00575     

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, ******* ******* ******* тоот хаягт байрлах, ******* дугаартай, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүрэг, *******, ******* гудамж, тоот байрлах, хаягт оршин суух, -д холбогдох Бараа материал нийлүүлэх гэрээний дагуу дутуу нийлүүлсэн тоосгоны үнийн дүн болох 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “” ХХК-тай Бараа материал нийлүүлэх гэрээ байгуулж 1 ширхэг тоосгыг 500 төгрөгөөр худалдаж авдаг байсан ба 2024 оны 8 дугаар сард тус компанийн тоосго авдаг байсан үйлдвэрийн эзэн Б. гэх манай компанид нийлүүлдэг байсан тоосгыг хэдэн удаа дутуу ачсан болохыг мэдэгдсэний үндсэн дээр 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр“” ХХК-н захирал Б.Яахяг дуудаж тооцоо нийлэн нийт 6,500,000 төгрөгийн тоосго дутуу буулгасан нь тогтоогдож уг үнийн дүнг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлж гар бичвэр бичиж өгсөн боловч өнөөдрийн байдлаар ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй байгаа юм. Иймд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бараа материал нийлүүлэх гэрээний дагуу дутуу нийлүүлсэн тоосгоны үнийн дүн болох 6,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр  гаргасан хариу тайлбартаа *******-ийн нэхэмжилсэн Бараа материал нийлүүлэх гэрээний дагуу дутуу нийлүүлсэн тоосгоны үнийн дүн болох 6,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.        

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан Бараа материал нийлүүлэх гэрээний дагуу дутуу нийлүүлсэн тоосгоны үнийн дүн болох 6,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч “” ХХК нэхэмжлэлийн шаардлага Бараа материал нийлүүлэх гэрээний дагуу дутуу нийлүүлсэн тоосгоны үнийн дүн болох 6,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 119,000 төгрөгийн 50 хувь буюу 59,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 59,500 төгрөгийг улсын орлогоос, 59,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч “” ХХК, нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн Бараа материал нийлүүлэх гэрээний дагуу дутуу нийлүүлсэн тоосгоны үнийн дүн болох 6,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 119,000 төгрөгийн 50 хувь буюу 59,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 59,500 төгрөгийг улсын орлогоос, 59,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч “” ХХК сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА