| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00910/И |
| Дугаар | 104/шш2024/00577 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 104/шш2024/00577
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******т байрлах,*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,265,331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101101331 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 895,324 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 553,855 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өлбөрт 59,088 төгрөг, 7101096358 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 768,430 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 475,357 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 74,708 төгрөг, 7102103497 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,000,000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 602,729 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 57,574 төгрөг, 7101502424 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,121,223 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 693,598 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 71,429 төгрөг, 7101826500 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 120,237 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 71,890 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,896 төгрөг, 7101812695 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 192,695 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 115,339 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 11,610 төгрөг, 7101798687 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 380,833 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 228,467 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,715 төгрөг, 7101934021 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 135,027 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 80,732 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,540 төгрөг, 7101611810 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 559,013 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 334,634 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 32,921 төгрөг, 7101913392 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 241,465 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 144,542 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 13,434 төгрөг, 710196306 тоот гэрээний үүрэгт 134,834 төгрөг, үндсэн төлбөрт 56,049 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 11,822 төгрөг, 710210355 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 141,653 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 81,852 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,737 төгрөг, 7102103558 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 141,970 төгрөг, үндсэн хүүний 141,970 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 82,034 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,726 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 10,265,331 төгрөгийг зээлдэгч Г.гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 10,265,331 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан 10,265,331 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлага 10,265,331 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 179,195 төгрөгийн 50 хувь буюу 89,597.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 89,597.5 төгрөгийг улсын орлогоос, 89,597.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г. нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 10,265,331 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 179,195 төгрөгийн 50 хувь буюу 89,597.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 89,597.5 төгрөгийг улсын орлогоос, 89,597.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА