Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 104/ШШ2024/00501

 

2024          10             10                                  104/ШШ2024/00501

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, ******* дэх

 

Нэхэмжлэлийн шаардлага: *******,*******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы /РД:/-г захиргааны журмаар албадан эмчлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,

Гуравдагч этгээд: Н.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Налайх дүүргийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Налайх дүүргийн*******, од оршин суух Д. нь 2011 оны 6 дугаар сарын 11, 12 дугаар сарын 06, 11 дүгээр сарын 02, 12 дугаар сарын 21, 2012 оны 6 дугаар сарын 01, 6 дугаар сарын 13, 7 дугаар сарын 13, 8 дугаар сарын 14, 10 дугаар сарын 02, 2013 оны 11 дүгээр сарын 08, 2014 оны 5 дугаар сарын 19, 2015 оны 9 дүгээр сарын 02, 12 дугаар сарын 03, 2016 оны 1 дүгээр сарын 16, 5 дугаар сарын 07, 2016 оны 9 дүгээр сарын 13, 2019 оны 1 дүгээр сарын 26, 2020 оны 2 дугаар сарын 07, 4 дүгээр сарын 03, 4 дүгээр сарын 22, 05 дугаар сарын 05, 05 дугаар сарын 25, 06 дугаар сарын 04, 06 дугаар сарын 16, 8 дугаар сарын 06, 8 дугаар сарын 09, 8 дугаар сарын 14, 8 дугаар сарын 27, 9 дүгээр сарын 16, 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 16, 12 дугаар сарын 15, 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрүүдэд нийт 37 удаа тус тус эрүүлжүүлэгдсэн.

Мөн согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох эмгэгтэй, эмчийн хяналтад албадан эмчилгээнд явуулах боломжтой гэсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан тул Н.ийг архины эмчилгээнд явуулж өгнө үү гэв. 

 

2.Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байна гэв.

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Б.д олгосон итгэмжлэл, зөрчлийн түүвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, Налайх дүүргийн*******ны засаг даргын тодорхойлт, Налайх эрүүл мэндийн төвийн лабораторийн шинжилгээний хариу, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн загвар, Цагдаагийн ерөнхий газрын иргэний мэдээллийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Налайх дүүргийн*******ны хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэрэг баримтууд авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* дэх нь Н.ийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан ба шүүхээс хэргийн үйл баримт, шүүх хуралдаанд зохигчийн гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзсний үндсэн Н.ийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь Согтуурах мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Н.ийг байнга архидан согтуурдаг гэх үндэслэлээр албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан ба Н. нь байнга архидан согтуурдаг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, гуравдагч этгээд архины албадан эмчилгээнд явахыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байна.

 

3.Налайх дүүргийн Поликлиникийн эмчийн үзлэгээр Н. нь архины шалтгаант сэтгэц-донтолтын F10.8 болон согтуурах, мансуурах донтой, Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно хэмээн дүгнэжээ.

 

4.Мөн гуравдагч этгээд нь архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, архидан согтуурахгүй байх тал дээр идэвхи санаачилга гаргаагүй, ахуйн хүрээнд байнга архидан согтуурдаг, Налайх дүүргийн*******нд амьдардаг гэх боловч байнгын архидалтын улмаас аюултай нөхцөл үүсгэж болзошгүй байх тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Н.ийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар Н.ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэнэ.

 

6.Гуравдагч этгээд Н. нь байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэх зохигчийн тайлбар, Налайх дүүргийн*******ны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар бусад баримтаар нотлогдож байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзэв.

 

7. Шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан эмчлүүлэгч Н.ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хариуцуулах нь зүйтэй.

 

8.Нэхэмжлэгч Налайх дүүргийн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ы /РД:/-г албадан эмчилгээнд хамруулсугай.

 

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар уг шүүхийн шийдвэрийн талаар Н.ийн гэр бүлийн гишүүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэж, насанд хүрээгүй хүүхдүүдийг харж хандах үүргийг түүний ар гэр, ах дүү, хамаатан садан болон хорооны нийгмийн ажилтан, Гэр бүлийн асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэж, хүүхдүүдэд хяналт тавьж ажиллахыг мөн Н.ийг Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүлээлгэж өгөхийг Налайх дүүргийн т даалгасугай.

 

3.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Н.ийг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хариуцуулсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* дэх Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ