Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 162

 

 

 

 

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй, 

            Улсын яллагч: М.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Иргэдийн төлөөлөгч: Ю.Б

Шүүгдэгч: Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан, гэрч Л.Пыг байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-гийн М-д холбогдох ,,, дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б. М 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.М нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Цсумын Ц багийн ,, тоотод хохирогч Л.Гтэй хувийн таарамжгүй харьцаа буюу гэрт архи уулаа гэх шалтгааны улмаас маргалдаж түүний зүүн бөөрний дээд хэсэгт хутгалж биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мгийн мэдүүлсэн: ...Тухайн үед 12 цаг өнгөрч байхад Г О хоёр  манайд нэг шил архитай орж ирсэн. Тэгээд би нэг шил архиа уучихаад дуугүй гараарай гэж хэлсэн чинь за за гэсэн. Тухайн үед манай гэрийнхэн бүгдээрээ унтаж байсан. Би тэр хоёрт хандаж ядаж та хоёр тамхиа болиоч манай дүү уушиг нь устсан учраас тамхины утаа авч чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь би хаана архи ууж, хаана тамхи татахаа мэдэж байна гэхээр нь би архины хүнтэй юм яриад яахав гээд дуугүй болоод байж байсан чинь тэр хоёр нөгөө шил архиа уучихаад дахиад гаднаас нэг шил архи аваад ороод ирэхээр нь би та нар одоо арай тэндэж байгаа юм биш үү, одоо бүгдээрээ амарцгаая гэсэн чинь энэ их пээдгэр пизда, энийг л алчихвал Цахирт сайн сайхан явах гээд байна гээд Г нь босч ирээд намайг зодож нүдээд байхаар нь би доороос нь мултраад гарах гэсэн боловч О гэгч нь үүд бариад байсан учраас гарч чадаагүй. Тэгсэн чинь Г, О хоёр над руу зэрэг дайраад зодож нүдсэн. Тэгээд өмдөө шувталчихаад боовоо гаргачихаад, чи миний боовыг хөх гээд элдвээр зодож нүдсэн. Тухайн үед би доор нь орсон байсан, манай тогооны шүүгээ ортой их ойрхон бөгөөд тухайн үед тогооны шүүгээн дээр манай хар иштэй хутга байхаар нь ядаж нэг нь ч гэсэн айх юм болов уу гэж бодоод тэр хутгыг авсан боловч нэг л мэдэхэд би хатгасан байсан. Яг салгасан байхад хатгасан гэж Г мэдүүлсэн байна. О салгах гэж үзсэн боловч гурвын гурван хүнийг салгаж дийлээгүй бөгөөд тухайн үед салгах хүн байгаагүй. Б буюу П ах байсан боловч гэдэс нь түлэгдсэн байсан учраас босох боломж байгаагүй гэв.   

Шүүх хуралдаанд гэрч Л.Пын мэдүүлсэн: ...2017 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед Г, О нар 0.75 литрийн “Ерөөл” нэртэй хоёр шил архи гартаа барьсан орж ирсэн. 05 сард би ослын улмаас биедээ түлэнхий авсан учраас хөдөлж чадахгүй, босч чадахгүй байсан. Г, О нар гэрт орж ирээд архи ууна гэхээр нь ганц шилийг уугаад яваарай гэж хэлсэн чинь чи юу мэддэг юм бэ гэж хэлсэн. Г ууж байсан архиа дунд нь орж байхад М рүү дайрч хэвтэж байхад нь хөнжлийг нь татаж босгоод, хэрүүл маргаан хийгээд байсан. Мг үнэхээр байж суухын аргагүй болтол нь дарамталж, зовоогоод байхаар нь чи наад шил архиа аваад гар гэсэн чинь чи яасан хүнд юм хэлдэг гөлөг вэ гэж намайг хэлснээ цаашаа харж Мг үг хэлээр доромжилсон. Г, О нар Мг унтаж хэвтэх, тэвчихийн аргагүй болгосон. Үнэхээр аргагүй эрхэнд биеэ даахгүй байсныг хэлэх үү босч өмдөө өмсөж байгаад салгаж чадахгүй хөлд нь өртөж түлэгдсэн хэсэг рүүгээ өшиглүүлсэн. Нэг мэдэхэд л хутгалчихлаа шүү дээ гэж орилоход нь яасан бэ хэн гэсэн М намайг хутгалчихлаа гээд Г орилоод байсан. Худлаа яриад бай гэж хэлсэн чинь үнэхээр хутгалсан байсан. Би тухайн үед үнэхээр хөдөлж чаддаг байсан бол энэ хэрэг болохгүй байх байсан гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 201703000249 дугаартай эрүүгийн хэргээс: 

 

Л.Ггийн тайлбар: ...2017 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 00 цагийн үед Б, О хоёртой Б-д 0.5 литртэй Ерөөл нэртэй архи 2 шилийг авч орсон. Нэгийг нь уугаад нөгөө шил архийг дундаас нь доогуур байхад би М гэдэг залуутай архи уугаад байна гэхээр нь маргалдаад тэгээд М тогооны шургуулганаас нэг хутга гаргаж ирээд миний зүүн бөөрний дээр буюу бөөрөн тус газарт хутгаар хатгасан. Өөр асуудал болоогүй. Би О ахын хамт Б эгчээс 2 шил “Ерөөл” архи авсан. О ах Бг түлэгдсэн байгаа тул эргэж очино гэж 2 шил архи авч очоод тэнд Бтай хамт хувааж уусан. Одоо миний хэвлий хэсгээр өвдөж байгаа бөгөөд шээс муу гарч байгаа. Зүүн бөөрний тус газарт /дээд хэсэгт/ хутгаар хатгуулсан зүсэгдсэн шархтай байна. Би шүүх эмнэлгийн шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж бодож байна. Би шүүх эмчид үзүүлэхгүй, дүгнэлт гаргуулахгүй. Миний эмчилгээний зүйлийн зардал, мөнгө төгрөгийг гаргаад өгчихвөл надад гомдол санал байхгүй байна...гэх тайлбар /хх-ийн 09-11 хуу/

 

Б.Оийн тайлбар: ...Би 2017 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00 цагийн үед Б буюу Пын гэрт нь хүн чанга яриад гэр нь гэрэлтэй байхаар нь гэрт нь орсон чинь Г, О, П /Б/ нар 0.75 литртэй “Ерөөл” нэртэй архи уугаад сууж байсан, намайг гэрт орох гээд явж байхад гэрийн хаяанд нэг шил 0.75 литртэй “Ерөөл” нэртэй архи байсан бөгөөд тэр архийг ууж дуусаад гадаа байсан архиа оруулж ирж уусан чинь Г зүүн талын орон дээр унтаж байсан Мг босоод ир гөлгөө хажууд ирж зогс гээд орилоод дарамтлаад байсан, тэгээд Мгийн хажууд очоод Г хэрүүл өдөөд байхаар нь би босч очоод Гг салгаж хажуудаа авчирч суулгасан. Гэтэл М манайх архины орон биш манайхаас гараад өөр газар очиж архиа уу гэж хэлсэн. Г энд архи ууж байж гарна гэхэд О, М рүү дайрч хэл амаар доромжлоод байсан чинь М, Г нар муудалцаж хэрэлдээд барьцалдаж аваад М тогооны авдраас хутга аваад Ггийн зүүн талын бөөрны ойролцоо хатгасан. Тэгээд Г намайг хутгалдаг хэн бэ гээд Мг барьж аваад зодоод байхаар нь би салгаад Мг гараад зугтаа гэж хэлсэн. Тэгээд М доогуураа гутал өмдтэй, дээгүүрээ нүцгэн гэрээсээ гараад зугтаасан. Тэгээд Г, О нарыг тэнд унтуулсан. ...Ггийн хутгалуулсан гэх газраас цус бага гарсан бөгөөд сүүлдээ цус гараагүй тогтсон...гэх тайлбар /хх-ийн 12-13 хуу/

 

Л.Пын тайлбар: ...Би 2017 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед гэртээ унтаж байхад манай хаалгыг Г нүдээд байхаар нь би онгойлгож өгсөн чинь Г, О нар 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи нэг ширхгийг гартаа барьсан, 2 литрийн “Пепси” ундаа нэг ширхгийг барьсан орж ирсэн. Тэгээд манайд нэг шил 0.75 литртэй “Ерөөл” нэртэй архийг ууж байхад гаднаас О орж ирээд хамт ууж дуусаад Г дахин гаднаас 0.75 литртэй “Ерөөл” нэртэй архи нэг ширхгийг оруулж ирж уусан чинь М манайх архины орон биш, манайхаас гараад өөр газар очиж архи уу гэж хэлсэн. Г зүүн талын орон дээр унтаж байсан Мг босоод ир гөлгөө, хажууд зогс гэж орилоод дарамтлаад чи юу яриад байгаа юм бэ гээд Мгийн хажууд очоод хэрүүл өдөөд байсан чинь О салгаж, баруун талд аваачин суулгасан чинь Г би энд архи ууж байж гарна гэхэд О, М рүү дайрч, чи яасан том дуугараад байгаа юм бэ гээд хэл амаар доромжлоод байсан чинь М, Г нар муудалцаж хэрэлдээд, барьцалдаж аваад Мягмаринчин хутгаар Ггийн зүүн талын бөөрний ойролцоо хатгасан. Тэгээд Г намайг хутгалдаг хэн бэ гээд Мг барьж аваад зодоод, боогоод, өшиглөөд байхаар нь О бид нар салгаад М-г гараад зугтаа гэж хэлсэн. Тэгээд М доогуураа гутал өмдтэй дээгүүрээ нүцгэн гэрээсээ гараад зугтаасан. Тэгээд Г гэрийн гадуур хашаан дотор Мг алж байж сална гээд хайгаад орилоод яваад байсан. Тэгээд аргадаж гэрт оруулж цусыг нь боож өгч унтуулсан. Оыг хамт тэнд унтуулсан. Бид нарыг цагдаагийн байгууллагад хандаж, эмнэлэгт үзүүлэх үү гэхэд Г хэрэггүй, би зүгээр, яах юм гээд байхаар нь бид нар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, эмнэлэгт дуудлага өгөөгүй. ...Г урьд нь манайд согтуу орж ирж агсан тавьж, танай хүүхдийг би нялга дэвсчих үү гэж хэлж байсан бөгөөд танай хүүхдийг зодно гэх мэтээр доромжилж, дарамталж байсан. Би орондоо хэвтэж байсан бөгөөд Мг хутга авахыг хараагүй...гэх тайлбар /хх-ийн 14-15 хуу/

 

Б.Мгийн тайлбар: ...2017 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед намайг гэртээ унтаж байхад манай хаалгыг Г, О хоёр нүдээд байхаар нь П босоод онгойлгож өгсөн чинь Г, О нар 0.75 литртэй “Ерөөл” нэртэй архи нэг ширхгийг гартаа барьсан, 2 литрын “Пепси” ундаа нэг ширхгийг барьсан орж ирсэн. Тэгээд манайд нэг шил 0.75 литртэй “Ерөөл” архийг ууж байхад би манайд нэг шил архи уугаад яваарай, хоёр шил архи энд уулгахгүй шүү гэж хэлсэн чинь О би хэнийд орж ууж байгаагаа мэдэж байна, дуугүй байгаарай гөлөг минь би найз Пыг эргэж ирж байна, ууж идэхээ чамаар заалгахгүй шүү гэж хэл амаар дарамталж доромжилсон. Тэгээд би наад архиа уугаад гараарай, тамхи бага татаарай, нялх хүүхэд байна шүү гэж хэлээд орондоо ороод унтахаар хэвтсэн. Гэтэл гаднаас О орж ирээд хамт ууж дуусаад Г дахин гаднаас 0.75 литртэй “Ерөөл” нэртэй архи 1 ширхгийг оруулж ирж уухаар нь би одоо болоо юм биш үү, өөр газар очиж архиа уу гэхэд Г энэ их том амтай гөлөг шүү, няц дэвсээд алаад хаячихъя, энийг би угаасаа алаад хаяна гэж бодож байсан юм, наад гөлөг чинь гэртээ архи уулгадаггүй их том болсон гөлөг байгаа юм, ална гээд босч ирсэн чинь О нь чи миний дүү рүү томордог хэн бэ пизда минь гээд дараад авсан. Тэгээд О нь ирээд Гтэй хамжаад намайг зодсон. О ах салгах гээд дийлэхгүй байсан, тэгээд би нэг мултарч зугтааж гүйж байхдаа тогооны авдар дээр байсан хутгыг аваад Гг тулаад ороод ирэхээр нь сандраад хутганы үзүүрээр айлгах гээд хатгасан. Тэгээд Г хутгаар хатгуулсныхаа дараа хоолны сэрээ бариад чи намайг хутгалдаг хэн бэ, би чамайг ална гээд орилоод намайг хөөгөөд тэгээд О ах Гг барьж авах үед нь гарч зугтаагаад Бхүү ахынд шөнийн 03 цаг өнгөрч байхад дээгүүрээ нүцгэн хувцасгүй, доогуураа өмд гуталтай очиж хоносон. Мөн Г эхнийхээ нэг шил архийг ууж байхдаа та нар боов хөхөж үзсэн үү, та нарт боовоо хөхүүлнэ боов гэж ийм юм байдаг юм гээд боовоо гаргаад хөх, пиздакуудаа гээд байсан. Тэгээд О ах болиулсан. Чи цагдаагийн байгууллагад хэлээд хэрэггүй, би чамайг өнөөдөр ална гээд над руу Г дайраад байсан. Надад цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломж байгаагүй. Би хоёрын хоёр согтуу том ах нараас айсандаа айлгах санаатай хутга авсан бөгөөд ядаж нэг нь айгаад суух болов уу гэж бодсон юм, би хутгаар хүн хатгана гэж бодоогүй нэг мэдсэн чинь хутганы үзүүр хүрсэн байсан. Г урьд нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манайд согтуу орж ирж агсан тавьж намайг ална гэж орилж дарамталж байсан. Мөн 2017 оны 05 дугаар 21-ний өглөө манайд орж ирж намайг гэртээ байхгүй хойгуур манай ээж, эгч нарыг танай хүүхдийг би нялга дэвсэж ална гэж хэлж байсан, таны хүүхдийг зодно гэх мэтээр доромжилж, дарамталж байсан. Өс хонзонгийн асуудал байхгүй, ямар санаа бодол байдгийг мэдэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манайд архи уух гэхээр нь би гэртээ архи уулгадаггүй, тэрнээс болдог юм уу би сайн мэдэхгүй байна, надтай таарах болгондоо чамайг алмаар байна, чамайг алчихвал болох гээд байна гээд дарамталдаг. Би энэ дарамтнаас айж байна...гэх тайлбар /хх-ийн 16-17 хуу/

 

Б.Огийн тайлбар: ...2017 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед намайг гэртээ унтаж байхад манай хаалгыг Г, О хоёр нүдээд байхаар нь П босоод онгойлгож өгсөн чинь Г, О нар 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи нэг ширхгийг гартаа барьсан орж ирсэн, тэгээд манайд архи ууна гэхээр нь би уулгахгүй гэж уурласан чинь нэг шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архийг уучихаад гарна гээд манайд нэг шил архи гаднаас О орж ирээд хамт ууж дуусаад яваагүй, дахин нэг шил архи гаднаас оруулж ирээд задлаад уухаар нь би уулгахгүй гээд архийг нь булааж авсан бөгөөд О, Г нарыг М архи уулгахгүй гэсэн чинь О гэдэг хүн пизда чинь ямар том пизда чинь вэ гээд хэл амаар доромжлоод Г, О нар босоод М рүү дайраад Г Мг орон дээр дараад авсан. Тэгээд О ах бид хоёр салгах гээд ноцолдоод дийлэхгүй байсан. Тэгээд М босоод зугтааж байгаад тогооны авдар дээр байсан хутгыг аваад Ггийн зүүн бөөрний тус газарт хатгасан байсан. Тэгээд Г ална чамайг няц дэвсэнэ, өнөөдөр чамайг алчихвал болох гээд байна гээд ухаангүй дайраад байсан. Тэгээд М арай гэж гаргаж зугтаалгасан. Би утасгүй болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдэж чадаагүй юм. ...Намайг нэг харахад гартаа хутга барьсан байсан. Тухайн үед хутгыг авах боломж байгаагүй. Г урьд манайд орж ирэх болгондоо дүү Мг ална няц дэвсэнэ, нүдэнд зэвүүн харагдаад байдаг, чамайг ална гэж байнга заналхийлж дарамталдаг. 2017 оны 05 дугаар сарын 20-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад манайд согтуу орж ирж агсан тавьж дүү Мг ална гэж орилж дарамталж байсан. Мөн 2017 оны 05 дугаар сарын 21-ний өглөө манайд орж ирж ээж, бид нарыг дарамталж танай хүүхдийг би нялга дэвсэж ална гэж хэлж байсан, танай хүүхдийг зодно гэх мэтээр доромжилж дарамталсан. ...Г манайд орж ирээд архи ууж байхдаа дүү Мг унтаж байхад нь орных нь урд очиж хөнжлийг нь хуулаад пизда минь бос урд босоод зогс чамайг би ална шүү, чамайг би алмаар байна, няц дэвсмээр байна гээд шүдээ хавираад та нар боов хөхөж үзсэн үү гээд байсан. Та нарт боовоо хөхүүлнэ, боов ийм байдаг юм гээд боовоо гаргаад хөх пиздакуудаа чи боов хөхөж чадахгүй л дээ гээд Мд хэлээд гэр дотор боовоо гаргаад яваад байсан. Тэгээд О ах балайраад байгаач өмдөө тат суу гэж байж болиулсан...гэх тайлбар /хх-ийн 20-21 хуу/

 

Д.Оын тайлбар: ...2017 оны 05 дугаар сарын 24-нд Хутаг-Өндөр гэх хүнс барааны дэлгүүрээс 0.75 литрийн 2 шил “Ерөөл” нэртэй архийг 18.00 цагийн үед аваад нутаг буцахаасаа өмнө найз Пыг эргэж очих санаатай нэг “Пепси” ундаа нэг тамхи аваад Гтэй хамт 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед П /Б/-ынд очоод гэрийн хаалгыг нь нүдсэн чинь П гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн. Г бид хоёр 0.75 литртэй “Ерөөл” архи хоёрыг гартаа барьж орсон чинь хүүхдүүд нь манайд архи уухгүй шүү гэсэн тэгээд сүүлдээ нэг шил архи уугаад яваарай хоёр шил архи энд уулгахгүй шүү гэж хэлэхээр нь би хэнийд орж ирж архи ууж байгаагаа мэдэж байна, дуугүй байгаарай гөлөг минь би найз Пыг эргэж ирж байна ууж идэхээ чамаар заалгахгүй шүү гэж хэл амаар дарамталж хэлсэн нь үнэн. Тэгээд нэг шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архийг уучихаад гарна гээд архи ууж байхад гаднаас О орж ирээд хамт ууж дуусаад яваагүй гэрийн гадаа гаргаж тавьсан нэг шил архи гаднаас Г оруулж ирээд задлаад уусан чинь М уулгахгүй гэхээр нь би пизда чинь ямар том пизда бэ гээд хэл амаар доромжлоод Г, бид хоёр босоод М рүү дайраад Г бид хоёр Мг орон дээр нь дараад авсан. Тэгээд зодолдож байгаад цаашид юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь хутгалчихлаа гээд байх шиг байсан. Нэг мэдсэн чинь өглөө болсон байсан. Г бид хоёр Пынд орж архи ууж байгаад М гэдэг залууг архи гэртээ уулгахгүй гэхээр нь хэл амаар дарамталсан айлган сүрдүүлсэн, ганц нэг удаа гар хүрч цохиж авсан асуудал гаргасан нь миний буруу. Тухайн үед би архи уугаад тасарсан байсан Г өмдөө тайлаад бэлэг эрхтнээ гаргаад М болон бусад хүмүүсийг боов хөх гэж хэлж боовоо гаргаад гэр дотор яваад байсан гэсэн, би сүүлд нь сонссон...гэх тайлбар /хх-ийн 22-23 хуу/

 

Р.Хгийн тайлбар: ...2017 оны 05 дугаар сарын 25-нд намайг Архангай аймгаас ирсэн чинь манай охин О байсан бөгөөд өөр хүн байгаагүй, тэгээд асууж лавлахад Г, О нар 0.75 литртэй “Ерөөл” нэртэй архи хоёр ширхгийг гартаа барьсан орж ирсэн. Тэгээд манайд архи ууна гэхээр нь манай хүү М, О нар уулгахгүй гэж хэлснээс болж Гг хутгаар хатгасан байна. Г урьд манайд орж ирэх болгондоо хүү Мг ална, няц дэвсэнэ, нүдэнд зэвүүн харагдаад байдаг, чамайг ална гэж дарамталдаг байсан. 2017 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 00 цаг өнгөрч байхад намайг нөхөр хүүхдүүдийн хамт байшиндаа амарч байхад байшингийн хаалга нүдээд байхаар нь босгоод хаалга онгойлгоод өгсөн чинь байшинд оролгүй гэрийн хаалгыг нүдээд манай гэрт хүн чанга, чанга дуугараад байхаар нь би босоод гэрт орсон чинь Г манай гэрт согтуу орж ирж агсан тавьж хүү М босоод суусан байхаар нь яагаад байгаа юм гэж асуусан чинь М хэлэхдээ дарамтлаад унтуулахгүй байна, тамхи ороож өг ална гэж орилж дарамтлаад байна гэхээр нь би хүү Мг гэрийнхээ хаалгыг  түгжээд амар гээд гэрээс гарсан чинь Г намайг дагаад гарч байшинд орж ирээд М гөлөг их зэвүүн байна, алчихмаар байна гээд байсан. Тэгээд манайд хоноод өглөө гараад явсан. Тухайн үед би согтуу хүнтэй юу ярих юм гэж бодоод тоогоогүй. Мөн 2017 оны 05 дугаар сарын 21-ний өглөө манайд Г архи барьж орж ирсэн, тэгээд би хөөгөөд гаргасан, тэр үед манайх буяны ажилтай байсан...гэх тайлбар /хх-ийн 24-25 хуу/

 

Хохирогч Л.Ггийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Архангай аймгийн Ц сумын Ц багийн нутаг ,, тоотод байх Пын гэрт Мтэй хэрүүл маргаан хийсэн. Түүнийг ална гөлөг минь, чи юу юм хэмээн хэл амаар доромжилсон, тэгээд түүнтэй барьцалдаж авсан, гэтэл бид хоёрыг О салгасан, тэгээд салангуутаа М гал тогооны шургуулганаасаа хар иштэй урт хутгыг гаргаж ирээд миний биеийн зүүн талд хавирганы доогуур, бөөрний дээгүүр хэсэг рүү нэг удаа хатгасан. Тэгээд үүний дараа би түүнийг 2 удаа гараараа цээж, дал мөр рүү нь цохьсон, мөн хутгалуулсныхаа дараа яахаараа намайг хутгалдаг юм, ална, няц дэвсэнэ, боов, хөх гэх мэтээр дайрч доромжилсон. Тэгээд л М цээж нүцгэн гараад явсан. Би тухайн үедээ өөрийнхөө биеийг зүгээр байх гэж бодоод эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Гэтэл сүүлдээ бие өвдөөд болохгүй болсон. О бид хоёр Пын гэрт 2017 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 2 шил архитай орсон. Нэг шил архийг нь гэрийнх нь гадаа үлдээгээд орсон. Тэгээд архиа уусан. Гэтэл М гэртээ архи уулгахгүй гээд байсан. Харин О энэ үед Мд хандаж, хаана архи уухаа би чамаар заалгахгүй, ганц шил архи уучихаад гаръя гэсэн. Тэгээд үүнээс болж л М бид хоёр хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, зодоон цохион хийсэн. Мд би угаасаа дургүй байдаг. Тэгээд хэрүүл маргаан хийх шалтаг гарахаар нь хэрүүл маргаан үүсгэсэн юм. Би Отай бүлэглэн Мг зодож цохьсон асуудал байхгүй, О бол бараг тасарсан байсан байх. Маргааш нь болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байсан. Зарим зүйлсийг санаж байна хэмээн надад ярьж байсан. Тухайн үед О, О, П, О, М бид нар л байсан. Өөр хүн байгаагүй. О хэрүүл маргаан хийж байх үеэр орж ирсэн шиг санагдаж байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, гаргах санал хүсэлт байхгүй. М нь тухайн үед эрүүл байсан байх. О бид хоёрыг Пын гэрт ороход М нь баруун талынхаа орон дээр унтаж байсан. Урьд өмнө нь Мтэй хэрүүл маргаан хийж барьцалдаж авч байсан. Түүнийг зодож, цохино хэмээн айлгаж байсан. М бол их том зантай, том хүний яриатай хүүхэд байсан болохоор дургүй их хүрээд байдаг байсан. Пынд бол агсан согтуу нэг удаа тавьж байсан. Би нэг их согтоогүй, өөрийн гэсэн ухаантай л байсан. П тухайн үед бие нь түлэгдсэн байсан ба О түүнийг эргэе гээд хоёр шил архи, нэг ширхэг тамхи аваад орсон. Өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Би цаг хараагүй, гэхдээ шөнийн 00 цаг өнгөрсөн байсан байх. Би хохирлоо гаргаж өгч баримтаар нэхэмжилнэ. Би Мд гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу

 

Гэрч Д.Оын мэдүүлсэн: ...2017 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Гтэй хамт П буюу Б-гийнд 2 шил архи аваад орсон. Б-д М, нэг эмэгтэй, Б нар байсан. Тэгээд Г, Б бид гурав архиа хувааж ууж байхад М нь Г бид хоёрыг гэртээ архи уулгахгүй гээд байсан. Би Мд хандаж чамаар архи уухаа заалгахгүй, найзтайгаа архиа уучихаад явна хэмээн хэлсэн. Би тухайн үед маш их согтуу байсан юм. М бид хоёрыг муудалцаж байх үед гаднаас О гэх залуу орж ирсэн. Тэгээд л М Г нар хоорондоо муудалцаад хутга шөвгөндөө хүрсэн байх. Би нарийн сайн мэдэхгүй байна. Г бид хоёр Б-ийн орохдоо нилээн согтуу байсан. Бид хоёр Б-гийнд орохдоо нэг шил архиа гэрийнх нь гадаа үлдээсэн. Мөн Г нь Мг дээрэлхэж дарамталсан гэсэн. Би бол тасарсан байсан учраас зарим зүйлийг сайн санахгүй байна. Би бол Мг зодож, цохьсон зүйл байхгүй. М намайг зодож цохиогүй. ...Г нь Мг айлгаж дарамталсан талаар би хэлж мэдэхгүй байна, энэ талаар О, Б, танихгүй нэг хүүүхэн зэрэг хүмүүс мэдэх байх. Би бол тасраад, ухаан орж гараад байсан. Мтэй хэрүүл маргаан хийснээ мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/

 

Гэрч Л.Пын мэдүүлсэн: ...Г, О нар манай гэрт 2017 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 01-02 цагийн үед шиг санагдаж байна, манай гэрийн үүдийг нүдээд байхаар нь би үүдээ онгойлгож өгсөн. Гэтэл Г, О хоёр архи барьж орж ирсэн. Тэгээд М нь О, Г нарт хандаж гэр орондоо архи уулгахгүй талаар хэлсэн. Харин О нь Мд хандаж, би хаана архи уухаа мэдэж байна, ганц шил архи уучихаад гаръя гэсэн. Энэ үед Г нь Мг гөлөг ална, чи зэвүүн пээдгэр бацаан хэмээн дайрч доромжилсон. Үүнээс болж М, Г нар барьцалдаж авсан. Тухайн үед хоёр хүнийг О салгасан. Манай гэрт Г, О нарыг архиа ууж байх үед нь О нь гаднаас орж ирсэн юм. Тэгээд л Гг М хар иштэй хутгаар хутгалсан. Тэгээд Мг гадагш нь өөр айл руу зугтаалгасан, ийм л зүйл болсон. Г нь Мг ална л гээд байсан. М бол биеэ л хамгаалсан. Урьд өмнө нь Г нь манай гэрт 1-2 удаа орж ирж Мг ална, пээдгэр бацаан хэмээн дарамталдаг байсан. Манай охин О, Г, О, О, М бид нар л байсан. Өөр хүн байгаагүй. О нь Мг зодож цохисон асуудал байхгүй. Г нь Мг гараараа нилээн хэдэн удаа цохисон. Би одоо нарийн хэлж мэдэхгүй байна. О бол нилээн согтуу, Г ч согтуу байсан. Харин М ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. М нь Гг 1 удаа л хутгалах шиг болсон. Гар хөлөөрөө цохьсон эсэхийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/

 

Гэрч Л.Пын дахин мэдүүлсэн: ...2017 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байхад шөнө 01.00 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг хүн нүдээд эвдчих гээд байсан. Тэр үед би гэдэс болон хөлөндөө түлэгдчихсэн хэвтэрт байсан. Тэгээд арай гэж босоод хаалгаа онгойлгосон чинь манай суманд түр оршин сууж байгаа Завханы гаралтай Г гэх хүн найз Оын хамт 0.75 граммын 2 шил архи барьчихсан манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би модонд явж байгаад түлэгдчихсэн байгаа учраас архи дарс уухгүй гэж хэлсэн чинь Г, О хоёр чамайг эргэх гэж ирлээ гээд байсан. Тэгээд тэр хоёр манай гэрт эхний нэг шил архиа уучихаад Мгийн унтаж байсан баруун талын орон дээр очоод босоод ир гөлөг минь чамайг ална, чи их пээдгэр зантай бацаан гээд хөнжилийг нь хуу татаж аваад байсан. Тэгээд байж байсан чинь М босоод хувцсаа өмсчихсөн байсан чинь Г дахиад Мг хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн М гэрээс гарах гэсэн чинь О гэрийн үүдэн дээр зогсчихоод гаргахгүй байсан. Тэгээд шөнө 01:00 цагаас 04:00 цаг хүртэл Г Мг цохиж зодоод байсан. Тэр үед гэрт Мгийн төрсөн эгч О, өөрийн хүүхэд болох 6 сартай охинтойгоо байсан юм. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад манай хажуу айлын хөрш О гэх залуу манай гэрт орж ирээд Г, М хоёрыг салгаад байж байсан чинь Г дахиж М рүү дайраад баруун талын орон дээр дарчихаад миний эрхтнийг хөх гээд өмдөө тайлчихаад М рүү дайраад байсан. Тэгсэн чинь гэнэт Г намайг хутгалчихлаа чамайг ална гээд хоолны сэрээ барьчихсан гэр дотор хөөгөөд байсан. Тэгж байснаа Г Мг барьж аваад зүүн талын орон дээр дарчихсан цохиж зодоод өшиглөөд байсан. Тэгээд би Оийг наад хоёроо салгаач ээ гэсэн чинь О Гг салгаж байхаар нь би Мг зугтаарай гэж хэлсэн. Тэр үед Обаяр архи уугаад тасраад уначихсан, байсан бөгөөд М шөнө 03 цаг өнгөрч байхад гэрээс гараад зугтаасан юм. Тэгээд би Отэй хамт Ггийн зүүн талын бөөрнийх нь харалдаа хутгалуулсан газарт боолт хийж өгөөд байж байсан чинь О тасарчихсан унтаж байгаад сэрсэн. Тэгээд Г өвчнөө намдаана гээд үлдсэн нэг шил архиа О, О нартай хувааж уусан. Тэгээд тэд нар манай гэрт хоноод өглөө нь би 08 цагийн үед эмнэлэгт үзүүлэхгүй гээд яваад өгсөн юм. Г 2017 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 23 цаг өнгөрч байхад манай гэрт согтуу орж ирээд Мг тамхи ороож өг гөлөг чинь гээд сууж байсан. Тэгээд Мг ална, тална гээд хэл амаар доромжлоод байсан. Г ер нь Мг яагаад дарамтлаад хэл амаар доромжлоод байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ бол байнга л Мг хэл амаар доромжлоод ална, тална гээд байдаг юм. Г гэрт орж ирээд, архи ууж агсан тавиад намайг хэл амаар доромжлоод цохиж зодоод ална гээд байсан. Би Г ахыг үнэндээ дийлэхгүй байсан болохоор биеэ хамгаалах гээд уул нь айлгах гэж бодож хутга авсан юм, тэгээд нэг мэдэхэд хутгалчихсан байсан гэж дараа нь надад хэлж байсан. Г өмнө нь манай гэрээр орж гараад хоол унд идээд, ахаа, эгчээ гээд л явж байдаг байсан юм. Хааяа нэг архи уучихсан орж ирдэг байсан. Г архи их уудаг хүн байгаа юм, сумандаа архи уугаад л явж байдаг хүн. М гэрээсээ гардаггүй, ажилсаг сайн хүүхэд байгаа юм. Намайг дагаад хар бор ажил хийж хэдэн төгрөг олж гэр орондоо хоол унд авдаг юм. Зан харилцааны хувьд гаж буруу ааш зангүй, хүний үгээр хүүхэд байгаа юм. Амьдарлын бололцоо хэцүү байдаг болохоор архи дарс ууж, гадуур дотуур явдаггүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/   

 

Гэрч Б.Огийн мэдүүлсэн: ...Г, М нар нь 2017 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн Овоотын 01-12 тоотод байх манай гэрт шөнийн 01-02 цагийн үед шиг санагдаж байна, хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, зодоон цохион хийсэн. Г О нар нь манай гэрт архи уугаад унтуулахгүй болохоор нь М гэртээ архи дарс уулгахгүй гэснээс болж л хэрүүл маргаан хийсэн. Г нь Мг ална, зэвүүн пээдгэр бацаан, гөлөг гэх мэтээр доромжлоод байсан. Тэгээд барьцалдаж аваад Мг гараараа цохисон, орон дээр дарсан, өшиглөсөн. Яг хэдэн удаа биеийнх нь аль хэсэг рүү цохиж зодсон болохыг санахгүй байна. Тэгээд О нь М, Г нарыг салгасан ба энэ үед нь Гг М нь хутгалсан. Тэгээд гэрээсээ гараад Ггээс зугтаад явсан. Мөн Г бэлэг эрхтэнээ гаргаад хөхөж чадахгүй, амжихгүй ш дээ гээд Мг доромжлоод байсан. Тухайн үед М эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба Г бол согтуу байсан юм. Архи уулгахгүй гэснээс болж л Мтэй хэрүүл маргаан хийж, зодоон цохион хийсэн. Хэрэг болох үед Г, П, М, О, О, бид нар байсан. Мг О нь зодож цохиогүй, зөвхөн Г л зодож цохьсон. Урьд өмнө нь Г нь Мтэй 1-2 удаа хэрүүл маргаан хийж байсан. Ер нь дарамтлаад л байдаг байсан, ална гөлөг, пизда, пээдгэр бацаан гэх мэтээр л доромжлоод байдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/

 

Гэрч Р.Хгийн мэдүүлсэн: ...2017 оны 05 дугаар сарын 24-ний орой намайг Архангай аймгийн төв рүү өөрийн хүүхэд Гэрэлт-Од гэх хүүхдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, групп тогтоолгохоор явсан хойгуур Цахир суманд байх манай гэрт шөнө 01 цагийн өнгөрч байхад манай сумын Г, О гэх хоёр хүн согтуу ирээд хаалга үүд эвдчих шахам нүдэж байгаад архи барьчихсан ирсэн гэсэн. Тэгээд гэрт орж ирээд архи уух гээд байхаар нь манай хүү М гэрт архи уулгахгүй гэсэн чинь Г, О гэх хүмүүс агсан тавиад, би хаана архи уухаа чамаар заалгахгүй гээд манай хүүг дээрэлхэж байгаад гэрт архи уусан байсан. Тэгээд тэр шөнө манай хүүг унтаж байхад нь хэл амаар доромжлоод унтаж байсан орноос нь татаж босгоод тамхи ороож өг, чадахгүй бол боов хөх гээд өмдөө шувтлаад дайраад байхаар нь манай хүү тэсвэр алдаад орноосоо босоод гэрээсээ гараад гүйх гэсэн чинь О, Г хоёр гаргахгүй, хоёр талаас нь барьж авчихаад цохиж зодоод унтаж байсан орон дээр нь дарчихаад босгохгүй байсан гэсэн. Тэгээд миний хүү М тэр хоёрыг дийлэхгүй доор нь орчихсон зодуулж байгаад хутга ойрхон байхаар нь айлгах санаатай орны хажууд байсан хутгыг аваад Гг хатгачихсан гэж байсан. Би 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэртээ харьсан чинь манай охин болсон явдлын талаар надад хэлсэн. М надад хэлэхдээ Г гэрт орж ирээд архи ууж агсан тавиад, намайг хэл амаар доромжлоод байхаар нь гэрээс гараад явах гэхээр нь Г, О хоёр гаргахгүй, өнөө шөнө чамайг ална гээд орон дээр дарчихаад дээрэлхээд цохиж зодоод байхаар нь тэсэлгүй тэвчээр алдаад биеэ хамгаалахын тул Гг хутгалчихсан гэж надад хэлсэн. Г 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр архи уучихсан манай хашааг давж гэрт орж ирчихээд манай хүү Мг унтаж байсан орон дотроос нь татаж босгоод чи муу зэвүүн гөлөг байгаа юм, чамайг алчих юмсан гээд манай хүүг шөнөжин дарамталж байгаад өглөө үүрээр би арга эвийг нь олж байгаад гэрээсээ гаргасан юм. Г манайхыг элэг бариад, өмөөрч хамгаалах хүнгүй болохоор гэрт архи уух гэж ирдэг байх. Г архи их уудаг хүн байгаа юм, сумандаа архи уугаад л явж байдаг юм. Манай хүү 1998 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, дээрээ 2 эгчтэй, доороо 2 дүүтэй, айлын дунд хүүхэд байгаа юм. Манай хүүгийн нэг дүү нь одоо 16 настай, хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг юм. Манай хүү архи дарс хэрэглэдэггүй, гэрээсээ ч гардаггүй юм. Манай амьдралын түвшин ядуу буурай айл байгаа юм. Миний хүүгийн аав Б 5 жилийн өмнө нас барсан бөгөөд одоо өнчин өрөөсөн, хэдэн эгч, дүүгээ тэжээх гээд амьдрах гээд ядарч яваа хүүхэд байгаа юм. Миний хүү 09 дүгээр ангиа Цахир суманд төгсөөд ажил хийж мөнгө олохын тулд сургуулиасаа гарчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/

 

Гэрч Р.Б-ын мэдүүлсэн: ...2017 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө намайг гэртээ амарч байхад шөнө 03:00 цагийн үед М манайд орж ирэхдээ бүр даарч хөрсөн дээгүүрээ нүцгэн царай нь цэлдэн хөх юм орж ирээд би хүн хутгалчихлаа гэхэд нь би ямар ч байсан өглөө болог гээд унтаж амар гэхэд унтаж байгаа ч биш, үгүй ч биш айж, эмээж, үйр цайтал шахуу уйлж хоносон. Тэгээд өглөө нь би хэсгийн төлөөлөгчийн өрөөнд очоод болсон явдлын талаар ярихад та санаа зовоод хэрэггүй, гэртээ очоод байж бай гэсэн. Хэрэг болох үед М, хойд аав нь болох П, эгч О, Г, О, О нар байсан гэж хэлсэн. Би Мгийн гэрт яг юу болсон талаар нарийн ширийн зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. М бол миний төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Г бол манай суманд явж байдаг бөгөөд зүс танина. О гэх хүнийг танихгүй. ...М надад хэлэхдээ Г гэрт орж ирээд намайг хэл амаар доромжлоод бэлэг эрхтэнээ хөхүүлнэ гээд шөнөжин зодож цохиж дарамталлаа, тэгээд би аргагүй эрхэнд амиа аврах гээд Гг хутгалчихлаа гэж хэлсэн. М өмнө нь архи дарс ууж хүнтэй маргалдаж, зодолдож байгаагүй, архи дарс уудаггүй хүүхэд байгаа юм. Г манай суманд архи уугаад явж байдаг, ааш зангийн хувьд мэдэхгүй. М гаж буруу ааш зан байхгүй, зөв хүмүүжилтэй багаасаа ажил хийж өнчин өрөөсөн, эгч дүү нараа хоолтой байлгах гэж айлд жорлонгийн нүх ухаж, хойд аавтайгаа мотоцикль янзалж хэдэн төгрөг олдог хүүхэд байгаа юм. Хүнтэй муудалцаж янз бүрийн ааш зан гаргасан байна гэж би ер нь сонсоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуу/

 

Гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...2017 оны 05 сарын 24-25-нд шилжих шөнө манай хажуу айл болох Пын гэрт хүмүүс чанга, чанга яриад гэр нь гэрэлтэй байхаар нь гэрт нь орсон чинь Г, О, П нар 0.75 граммын Ерөөл нэртэй архи уугаад сууж байсан юм. Тэгээд би ууж байсан архинаас нь ганц нэг аяга уучихаад байж байсан чинь Г зүүн талын орон дээр унтаж байсан Мг босоод ир гөлөг минь гээд дарамтлаад орилоод байсан. Тэгээд Г хэрүүл өдөөд, зүүн талын орон дээр унтаж байсан Мг босоод ир гөлөг минь гээд дарамтлаад орилоод байсан. Тэгээд Г хэрүүл өдөөд байхаар нь би Гг хажуудаа суулгаад байж байсан чинь М манай гэрт та нарын архи уудаг газар биш, та нар өөр газар очиж наад архиа ууцгаа гээд байсан. Тэгсэн Г, Мг дарчихсан байж байсан чинь М тогооны авдарын тэр хавиас хутга аваад Ггийн зүүн талын бөөрний хэсэгт нь хутгаараа хатгасан. Тэгээд Г, Мг чи яахаараа намайг хутгалдаг юм бэ гээд зодоод байхаар нь би Гг барьж байгаад Мг гарч зугтаарай гэж хэлсэн чинь М гэрээс гараад зугтаасан. Тэгээд О, Г нар тэндээ хоносон. Намайг тухайн үед Г эмнэлэг цагдаа дуудаад хэрэггүй гээд байсан. Би тэд нарын ууж байсан архинаас жаахан уусан. Тухайн үед М архи уугаагүй байсан. Харин О Г нар нилээн согтсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/

    

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 243 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Л.Ггийн биед хэвлийн зүүн сүвээ орчим суганы арын шугамаар 11, 12-р хавирганы завсраар хэвлийн хөндийд нэвтэрч өлөн гэдсийг нэг түвшинд хоёр хатгаж цоорсон шарх, хэвлийн тархмал ялгадаст идээт гялтантас бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийн улмаас хэвлийн нээж шалгах, өлөн гэдсийг оёх, хэвлийг угааж, гуурсдах хагалгаа хийгджээ. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах, хатгагдах, зүсэх үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 56-57 хуу/

 

Б.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 оны 05 дугаар 24-ний өдөр Архангай аймгийн Цахир сумын Цахир баг Овоотын 01-12 тоотод намайг гэртээ унтаж байхад шөнө 00.00 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг хүн нүдээд байсан, тэгээд байж байсан чинь манай ах П онгойлгоод өгсөн чинь манай сумын иргэн Г, О нар хоёр шил 0.75 граммын Ерөөл нэртэй архи барьчихсан орж ирсэн. Тэгээд тэр хоёр манай гэрт орж ирээд манай ах Пыг эргэх гэж явна гэж хэлж байсан. Тэгэхээр нь шөнө орой болсон хойно нялх хүүхэдтэй айлд архи дарс хэрэггүй байх гэж хэлсэн чинь О нь би хаана, хэнтэй архи уухаа өөрөө мэдэж байна, чи дуугүй бай гэж намайг загнасан. Тэгсэн чинь Г гэх хүн энэ их том үгтэй баньди байгаа юм, энэ пиздаг алчихвал Цахир суманд сайхан явах гээд байна гээд байсан. Тэгээд архиа ууж байхдаа миний унтаж байсан орны хажууд ирээд боовоо гаргачихаад, боовоо хөхүүлнэ гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би дуугүй наад шил архиа уучихаад гарцгаа гэсэн чинь над руу дахиж боовоо гаргаад хөхүүлнэ гээд байхаар нь би орноосоо босоод Оыг орны урд байхаар нь түлхээд гэрээс гарах гэсэн чинь О намайг гэрээс гаргахгүй байсан. Тэгээд байж байсан чинь Г намайг миний унтаж байсан орон дээр дарж аваад боовоо хөхүүлнэ гээд байсан, тэгэхээр нь миний уур хүрээд больцгоо гэсэн чинь О, Г хоёр нийлээд над руу дайраад намайг цохиж зодож эхэлсэн бөгөөд би тэр хоёрыг үнэндээ болиулж дийлэхгүй байсан. Тэр хоёр намайг тэр шөнө маш удаан дарамталж хэл амаар доромжилсон, би тэр хоёртой зууралдаад зодуулахгүй гэж биеэ хамгаалах гэсэн боловч Г намайг орон дээр, доороо хийж дараад зодоод байхаар нь дийлэхгүй байсан. Тэгээд шүүгээн дээр ил байсан хар иштэй хутга байхаар нь авч Гг айлгавал намайг зодохгүй байх гэж бодоод шүүгээ рүү гараа явуулсан чинь гарт хар иштэй хутга баригдсан. Тэр үед Г доор орчихсон байсан болохоор нэг л мэдэхэд Гг хутгаараа хатгачихсан байсан. Тэгээд О ах, П ах хоёр Гг хоёр талаас нь татаж босгохоор нь би доороос нь гарсан. Тэгээд Г тогооны шүүгээ уудлаад хоолны сэрээ аваад намайг ална гээд дайрахаад байсан, би гэрээс гарч зугтаагаад манайхтай ойролцоо байх Бхүү ахын гэрт нь шөнө очоод болсон явдлын талаар хэлсэн чинь Бхүү ах цагдаад мэдэгдэх хэрэгтэй гээд сумын цагдаад өглөө нь хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь манай ээж Х аймгаас ирээд сумын цагдаа дээр очиж хэлсэн. Би огт архи уудаггүй юм. Тэр үед ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Г, О нар надтай ямар ч холбоогүй, манай сумын хүн байгаа юм, ер нь бол бие биенээ зүс мэднэ. Манай ах Птай О гэдэг хүн нь найз юм гэсэн. П ах хэрэг болдог өдрөөс 5-6 хоногийн өмнө модонд явж байгаад машинтайгаа шатаад түлэгдчихсэн байсан юм. Тэгээд О, Г хоёр эргэх гэж манайд ирээд тийм зүйл болсон. Би гэртээ архи уулгахгүй гэсэн чинь уурлаад эхэлсэн. Г өмнө нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны орой 23 цаг өнгөрч байхад манай гэрт орж ирээд агсан тавиад намайг ална гээд дайраад байсан. Тэр үед ээж байсан болохоор аргалаад гаргасан. Г намайг яагаад ингээд байнга л ална гээд өс санаад яваад байгааг би мэдэхгүй байна. Ер нь л намайг байнга дээрэлхэж ална тална гэж хэл амаар доромжилж байдаг юм. Манайхыг амьдралын бололцоо доогуур, намайг өмөөрч хамгаалах хүнгүй болохоор дээрэлхээд байдаг байж магадгүй. 2016 оны сар шинийн баяраар нэг удаа бид хоёр барьцалдаж авч байсан. Тэгэхэд манай эгчийн хүүхдийг цагаан сараар үнсэх гэж байгаад мөргөөд хамраас нь цус гаргаад хаячихсан байхаар нь би уурлаад муудалцаж байсан. Намайг орон дээр дараад доороо хийчихсэн, О, Г хоёр согтуу зодоод байхаар нь биеэ хамгаалж тэр хоёрыг айлгах гэж уг нь хутга авсан юм. Тэгээд нэг мэдэхэд л ноцолдож байгаад хутга дүрчихсэн байсан. Г намайг зодож байх үед П, О хоёр салгах гээд дийлэхгүй байсан. Тухайн үед Г, О нар хоёр гараа миний толгой тархи, бие рүү нүдээд байсан. Өглөө нь миний биеийн зарим хэсгээр хөхөрч хавдсан байсан. Тэр үед хэсгийн төлөөлөгч шүүх эмнэлэгт үзүүл гэхээр нь би үзүүлээгүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-27 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 65-67 хуу/

Цахим үнэмлэхийн хуулбар /хх-ийн 68 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 69-70 хуу/ зэрэг болно. 

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 72 хуу/ зэрэг болно. 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Ц сумын Ц багийн,, тоотод хохирогч Л.Гг зүүн бөөрний дээд хэсэгт хутгалж биед нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “тухай өдөр шөнийн 12 цагийн орчим Г, О 2 манайд нэг шил архитай орж ирэхээр нь манай гэрийнхэн бүгд унтаж байсан тул наад архиа уучихаад дуугүй гараарай, дүүгийн маань уушиг устсан тамхины утаа авч чадахгүй байгаа гэхэд тэр хоёр хаана архи ууж, тамхи татахаа мэдэж байна гэхээр нь би юм яриагүй,гэтэл ууж байсан архиа дуусгачихаад дахиад гаднаас 1 архи оруулаад ирэхээр нь одоо арай дэндэж байгаа юм биш үү, унтаж амармаар байна гэхэд Г “энэ их пээдгэр пизда энийг алчихвал Цахир сайхан болно гэж босч ирж намайг зодоод байхаар нь би доороос нь мултарч гарах гэтэл О нь зэрэг дайраад, Г өмдөө шувталж боовоо гаргачихаад, чи миний боовыг хөх гээд ам руу хийх гээд дайраад байхад нь би доор нь орчихсон ойрхон тогооны авдар дээр манай хар иштэй хутга харагдаж байсан бөгөөд тэрхэн үед маш их бачимдаж нэг л мэдэхэд би хатгачихсан байсан. Тэгээд би доогуураа гутал, өмдтэй, дээгүүрээ нүцгэн зугтаж гараад Р.Б гэдэг айлд очсон. Тухайн үед О бид гурвыг салгах гээд хүчрээгүй, өөр салгах хүн байгаагүй, П ах байсан боловч гэдэс нь түлэгдсэн учир босч чадахгүй байсан” гэх мэдүүлэг, хохирогч Л.Ггийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Пын гэрт О 2 шил архитай орсон. Гэрт нэг архийг нь уучихаад дахиад нэг шил архиа уух гэтэл М гэртээ архи уулгахгүй гээд байхаар нь хэрүүл маргаан үүсгэж, зодоон цохион хийсэн. Мд би угаасаа дургүй байдаг. Тэгээд хэрүүл хийх шалтаг гарахаар нь хэрүүл маргаан хийсэн юм. М бол их томоотой, том хүний яриатай хүүхэд байсан болохоор дургүй их хүрдэг байсан юм. Би түүнийг хэл амаар доромжилсон, мөн ална няц дэвсэнэ, боов хөх гэх мэтээр дайрч доромжилсон. М гал тогооны шуургуулганаасаа хар иштэй урт хутгыг гаргаж ирээд миний зүүн талд хавирганы доогуур бөөрний дээгүүр хатгасан.” гэх мэдүүлэг, гэрч Л.Пын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “бид нарыг унтаж байхад шөнө 00 цаг өнгөрч байхад Г, О нар архи барьчихсан орж ирсэн. М зүүн талын орон дээр унтаж байсан ба архиа өөр газар уу гэсэн шаардлага тавихад Г босоод ир гөлгөө, хажууд зогс гэж орилоод дарамтлаад хэрүүл өдөөд байсан чинь О салгаж баруун талд суулгасан. Г Мгийн хөнжлийг татаж босгоод, боовоо хөхүүлнэ гэх мэтээр Мгийн үнэхээр байж суухын аргагүй болтол нь дарамталж зовоогоод байхаар нь би тухайн үед бие минь түлэгдсэн босч чадахгүй байсан ч гэсэн үнэхээр аргагүйн эрхэнд биеэ даахгүй байсныг ч хэлэх үү босч өмдөө өмсөж байгаад хөлд нь өртөж түлэгдсэн хэсэг рүүгээ өшиглүүлсэн. Нэг мэдэхэд л Г намайг хутгалчихлаа гэж орилсон. Тэгээд Мг Г нь намайг хутгалдаг хэн бэ гээд Мг зодоод, боогоод, өшиглөөд байхаар нь О бид нар салгаад Мг зугтаа гэж хэлсэн. М доогуураа гутал өмдтэй, дээгүүрээ нүцгэн зугтсан.” гэх мэдүүлэг, гэрч Г.Оийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Г Мг босгоод ир, хажууд зогс гэх мэтээр дайрч доромжлоод байсан чинь М тогооны авдраас хутга аваад Ггийн зүүн бөөрний орчим хутгалсан. Гэтэл Г намайг хутгалдаг хэн бэ гээд Мг зодоод байхаар нь би салгаад Мг зугтаа гэсэн.” гэх мэдүүлэг, гэрч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “М архи уулгахгүй гэсэн чинь Г О нар босоод М рүү дайраад Г Мг орон дээр дараад авсан. Г урьд нь манайд ирэх болгондоо дүү Мд ална, бяц дэвсэнэ, нүдэнд зэвүүн харагдаад байдаг гэж байнга дарамталдаг. Тэр шөнө мөн Мг доромжилж унтаж байхад нь хөнжлийг нь хуу татаж, пизда минь бос, чамайг алмаар байна, бяц дэвсмээр байна гэж шүдээ хавираад та нар боов хөхөж үзсэн үү, та нарт боовоо хөхүүлнэ, боов ийм байдаг юм гээд боовоо гаргаад хөх пиздакуудаа, чи боов хөхөж чадахгүй л дээ гээд Мд хэлээд доромжлоод гэр дотор боовоо гаргаад яваад байсан. М тогооны авдар дээр байсан хутгыг аваад Ггийн зүүн бөөрний тус газар хутгалсан. Тухайн үед хутгыг авах боломж байгаагүй. Мг арай хийж гаргаж зугтаалгасан.” гэх мэдүүлэг, гэрч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн үед М манайд орж ирэхдээ бүр даарч хөрсөн, дээгүүрээ нүцгэн, царай нь цэлдэн хөх юм орж ирээд би хүн хутгалчихлаа гэхэд нь ямар ч байсан өглөө болог, унтаж амар гэхэд унтаж байгаа ч биш, үгүй ч биш айж эмээж үүр цайтал шахуу уйлж хоносон. Өглөө хэсгийн төлөөлөгчид очиж болсон явдлын талаар ярьсан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2017 оны 05 дугаар сарын 24-ний шөнө шүүгдэгч Мгийн гэрт хохирогч Гтэй түүнийг өдөөн хатгасан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд элдвээр доромжилж, бэлэг эрхтэнээ гаргаж, хөхүүлнэ, хөхөж чадах уу, хөх гэх зэргээр ёс бус авирласнаас Б.М нь санаа сэтгэлийн хүчтэй цочролд орж Ггийн хууль бус, ёс бус үйлдлийн хариу болгож түүний зүүн бөөрний тус газарт хутгалж хүнд хохирол учруулсан өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М нь хохирогчид хүчээр дарлагдаж, хүндээр доромжлуулснаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. 

 

Шүүгдэгч Б.Мгийн хутгалсны улмаас хохирогч Л.Ггийн эрүүл мэндэд хэвлийн зүүн сүвээ орчим, суганы арын шугамаар 11, 12 дугаар хавирганы завсраар хэвлийн хөндийд нэвтэрч өлөн гэдсийг нэг түвшинд 2 хатгаж цоорсон шарх, хэвлийн тархмал ялгадаст, идээт гялтандас бүхий хүнд гэмтэл учирсан болох нь Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 243 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Мд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв. 

 

Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.

Мөн шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, хохирогч нь бусад учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдахаар шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Б.Мд холбогдох ,,, дугаартай эрүүгийн хэрэгт 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б.Мгийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх хар иштэй хутганд, хохирогчийн өмсөж явсан подволконд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл бичиж, фото зургаар бэхжүүлсэн боловч эд мөрийн баримтаар тооцож аваагүй /хх-ийн 26-29/, Б.Мд 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн атал 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн саналд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 201703000249 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн, прокурорын 2017 оны 07 сарын 25-ны өдрийн 201703000249 тоот тогтоолоор Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хуулийн зүйл хэсгийг өөр, өөрөөр буруу бичсэн, яллагдагчид яллах дүгнэлтийн хавсралтыг гардуулаагүй, яллах дүгнэлтэд яллагдагч Б.Мг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэхээр тогтоож, зэвсэг хэрэглэсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг заагаагүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус ноцтой зөрчсөн байгааг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна. 

Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б овогт Бгийн Мг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.Мд хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Р.АЛТАНЦЭЦЭГ       

                                                              ШҮҮГЧ                              П.ГАНДОЛГОР

                                                                                                        Э.ОДХҮҮ