Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 104/ШШ2024/00504

 

2024 10 10 104/ШШ2024/00504

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* ББСБ ХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт ийн /РД:/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15.351.692,10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.,

Хариуцагч: Л.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчтай шүүх хурал эхлэхээс өмнө эвлэрэн хэлэлцсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Л. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд:******* ББСБ ХХК нь хариуцагч Л.т холбогдуулж 15.351.692,10 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Л. 15.351.692,10 төгрөгийг 6 хувааж, 2024 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 01 сарын 2-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 2 сарын 1-ний өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 3 сарын 1-ний өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 4 сарын 1-ний өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 5 сарын 1-ний өдөр 7.851.692,10 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч******* ББСБ ХХК нь хариуцагч Л.аас зээлийн гэрээний үүрэгт 15.351.692,10 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчид эвлэрч, хариуцагч Л. нэхэмжлэлийн шаардлага 15.351.692,10 төгрөгийг 6 хувааж, 2024 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 01 сарын 2-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 2 сарын 1-ний өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 3 сарын 1-ний өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 4 сарын 1-ний өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 5 сарын 1-ний өдөр 7.851.692,10 төгрөгөөр нэхэмжлэгч******* ББСБ ХХК-нд бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15.351.692,10 төгрөгийг 6 хувааж, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 3 сарын 1-ний өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 7.851.692,10 төгрөгөөр нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.475 /хоёр зуун жаран найман мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 134.237 /нэг зуун гучин дөрвөн мянга хоёр зуун гучин долоон мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л. нь сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   З.ГАНЧИМЭГ