Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 104/шш2024/00595

 

2024              11              12                                        104/ШШ2024/00595 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүрэг, *******, *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт гийн т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,921,835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г. нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот “цахим зээлийн гэрээ”-г байгуулж 15,920,000 төгрөгийн зээлийг 2.85 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 10,712,985 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 4,518,682 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 685,168 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 15,921,835 төгрөгийг зээлдэгч Г.өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд бичгээр  гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 15,921,835 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрөө 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 6,921,835 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.т холбогдуулан 15,921,835 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлага 15,921,835 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч, төлбөрөө 10 хувааж 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 6,921,835 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, уг тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, зохигч төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 237,*******9 төгрөгийн 50 хувь буюу 118,779.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 118,779.5 төгрөгийг улсын орлогоос, 118,779.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Г. нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 15,921,835 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрт хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 237,*******9 төгрөгийн 50 хувь буюу 118,779.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 118,779.5 төгрөгийг улсын орлогоос, 118,779.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА