| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00928/И |
| Дугаар | 104/шш2024/00599 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 104/шш2024/00599
2024 11 12 104/ШШ2024/00599
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******,*******, *******, *******т байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, *******, *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ын т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,467,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7103862427 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 3,462,020 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 3,467,020 төгрөгийг хариуцагч Ш.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 3,467,020 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ш.т холбогдуулан 3,467,020 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш. нэхэмжлэлийн шаардлага 3,467,020 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,422 төгрөгийн 50 хувь буюу 35,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,211 төгрөгийг улсын орлогоос, 35,211 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ш. нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 3,467,020 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,422 төгрөгийн 50 хувь буюу 35,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,211 төгрөгийг улсын орлогоос, 35,211 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА