| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00909/И |
| Дугаар | 104/шш2024/00600 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 104/шш2024/00600
2024 11 12 104/ШШ2024/00600
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: , *******, *******т байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , *******, ******* гудамж, ******* хаягт оршин суух, ******* ******* овогт *******ын ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,076,480.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г. нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Тoyota aqua P-10 03702870 /2022012/ гэрчилгээний дугаартай авто машин барьцаалан 8,400,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 406204033 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. Зээл түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх тухай зээл хариуцсан ажилтнууд биечлэн уулзаж, компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардсан боловч зээл төлөгдөөгүй. Мөн хариуцагч Г. нь удаа дараа утсаар холбогдож гэрээр мэдэгдэх хуудас өгч шаардлага тавьсан боловч зээлийн төлөлт хийгдээгүй өнөөдрийн байдлаар 244 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийн гэрээний төлбөрийн үндсэн төлбөрт 3,555,480.87 төгрөг, үндсэн хүү 412,170.92 төгрөг, нийт 4,076,621.15 төгрөгийг хариуцагч Г.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 4,076,480.15 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.ад холбогдуулан 4,076,480.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлага 4,076,480.15 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 288,239.49 төгрөгийн 50 хувь буюу 144,119.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 144,119.5 төгрөгийг улсын орлогоос, 144,119.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ш.Батбаяр нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 4,076,480.15 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 288,239.5 төгрөгийн 50 хувь буюу 144,119.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 144,119.5 төгрөгийг улсын орлогоос, 144,119.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА