Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 104/шш2024/00604

 

 

2024              11              14                                        104/ШШ2024/00604 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, ******* байрт байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, ******* тоот хаягт оршин суух,******* ******* овогт ийн д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,467,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч. нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тай ЗГ5275127644 тоот зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлж авсан. Талууд харилцан тохиролцож ЗГ5275127644 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ5275127644-А дугаар гэрээ байгуулж 2,660,000 төгрөгийг жилийн 13.2 хувь, 30 сарын хугацаатай байхаар өөрчилж нийт зээлийн дүн 32,660,000 төгрөг болсон. Хариуцагч нь зээлийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээг зөрчиж байх тул хариуцагч Ч.гээс нийт 14,479,994.06 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч. шүүхэд бичгээр  гаргасан хариу тайлбартаа: Би *******-ийн нэхэмжилсэн 3,467,020 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.д холбогдуулан 3,467,020 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ч. нэхэмжлэлийн шаардлага 3,467,020 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 230,350 төгрөгийн 50 хувь буюу 115,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 115,175 төгрөгийг улсын орлогоос, 115,175 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Ч. нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 3,467,020 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 230,350 төгрөгийн 50 хувь буюу 115,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 115,175 төгрөгийг улсын орлогоос, 115,175 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА