Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 104/ШШ2024/00607

 

2024              11              14                       104/ШШ2024/00607 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоот хаягт оршин суух, ************** овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ,ийн дугаар гудамж, тоот хаягт оршин суух, овогт гийн т холбогдох гэм хорын хохиролд 7,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т. нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Д.******* миний эрүүл мэндэд хохирол учруулж хоёр шүдний булгаралт, буйланд цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал үүсгэж хөнгөн зэргийн хохирлыг санаатай учруулсан болно. Улмаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч овогтой гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хохирогч Д.*******ийн цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус щийдвэрлэсэн, Энэхүү эргүүгийн хэрэг шийдвэрлэснээс хойш Д.******* миний бие 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Оргил дент шүдний эмнэлэгт хандаж Т.ын хугалсан үүдэн хоёр шүдний зайнд хиймэл яс нөхөлттэй имплант хиймэл ёсоор суулгаж шаазан бүрээсээр авагддаггүй шүдэлбэр хийлгэсэн бөгөөд нийт 4,450,000 төгрөгийн төлбөр гарч төлсөн болно. Мөн Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7920 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.******* надад гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг дүгнэсэн. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу сэтгэл санааны хохирол 3,300,000 төгрөг, эмчилгээний зардал 4,450,000 төгрөг нийт 7,750,000 төгрөгийг хариуцагч Т.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т. шүүхэд бичгээр  гаргасан хариу тайлбартаа: Би Д.*******ийн нэхэмжилсэн Гэм хорын хохиролд 7,750,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.т холбогдуулан гэм хорын хохиролд 7,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлага 7,750,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.*******ийн гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас *******,950 төгрөгийн 50 хувь буюу 69,475 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Т. нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжилсэн гэм хорын хохирол 7,750,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж *******,950 төгрөгийн 50 хувь буюу 69,475 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА