Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 104/ШШ2024/00516

 

 

2024 10 17

 

104/ШШ2024/00516

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* 3 дугаар хороо,******* тоотод оршин суух, ******* овогт*******ы ******* /РД: *******/

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч У.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч У.******* нь Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолго нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие тэтгэвэрт гарах болж ******* Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэр дээр маань*******ы ******* гэж бичигдэх ёстой байтал гэж буруу бичсэн байсан. Тиймээс нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудын дагуу намайг*******ы ******* гэсэн нэрээр хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр

тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч талаас ******* *******ны засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 631 тоот тодорхойлолт, У.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, архивын газрын 2024 оны 9 сарын 5-ны өдрийн 697 тоот тодорхойлолт, гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,******* ******* гэсэн ******* дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний батлах,*******ы *******ийн УБ№******* дугаартай паспортны хуулбөр, 539 тоот төрсний гэрчилгээний хуулбар, ББМҮ-ийн Яамны харьяа СХ-ийн Цагаанбулгийн шохойн заводын захиргааны даргын 1982 оны 6 сарын 24-ний 95, 1980 оны 5 сарын 28-ны өдрийн 33, 1985 оны 6 сарын 25-ны өдрийн 96 тоот тушаалууд, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

3. гэрч Ү., Х. нарыг мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч*******ы *******ийг хөдөлмөрийн дэвтэрт гэж буруу бичсэн тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. У.******* хөдөлмөрийн дэвтэрт түүний нэрийг гэж буруу бичсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, ******* *******ны засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 631 тоот тодорхойлолт, У.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, архивын газрын 2024 оны 9 сарын 5-ны өдрийн 697 тоот тодорхойлолт, гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,******* ******* гэсэн ******* дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний батлах,*******ы *******ийн УБ№******* дугаартай паспортны хуулбөр, 539 тоот төрсний гэрчилгээний хуулбар, ББМҮ-ийн Яамны харьяа СХ-ийн Цагаанбулгийн шохойн заводын захиргааны даргын 1982 оны 6 сарын 24-ний 95, 1980 оны 5 сарын 28-ны өдрийн 33, 1985 оны 6 сарын 25-ны өдрийн 96 тоот тушаалууд, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Х., Ү. нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.4 эрх олгосон ямэр нэгэн баримт бичигт дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он сар өдөр, нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтооно гэж заасны дагуу нэхэмжлэгч У.*******ийг ы гэж буруу бичсэн 1980 оны 2 сарын 16-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох үндэслэлтэй байна.

7. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1980 оны 2 сарын 16-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт*******ы ******* /РД:*******/ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ