| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00972/И |
| Дугаар | 104/ШШ2024/00613 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 104/ШШ2024/00613
2024 11 18 104/ШШ2024/00613
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт гийн т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,273,189.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я. нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *******тай R001116890 тоот “Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ” болон " Дижитал банкны үйлчилгээ гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр 1105557679 тоот зээлийн данс үүсгэж 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15,830,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 4,820,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нийт 23,600,000 төгрөгийн дижитал цалингийн зээл авсан. Зээлдэгч Я. нь 1105557679 тоот зээлийн гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 118 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 31 -ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 19,903,489.41 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,353,456.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 16,243.71 төгрөг, нийт 21,273,189.17 төгрөг төлөөгүй тул Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээний 11.3-д заасныг үндэслэн банк өөрийн санаачлагааар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байн. Иймд зээлийн гэрээний үүрэгт 21,273,189.17 төгрөгийг хариуцагч Я.оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Я. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Би ******* ХК-ийн нэхэмжилсэн 21,273,189.17 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Я.т холбогдуулан 21,273,189.17 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Я. нэхэмжлэлийн шаардлага 21,273,189.17 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 264,316 төгрөгийн 50 хувь буюу 132,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 132,158 төгрөгийг улсын орлогоос 132,158 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Я. нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 21,273,189.17 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 264,316 төгрөгийн 50 хувь буюу 132,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 132,158 төгрөгийг улсын орлогоос, 132,158 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА