Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 104/ШШ2024/00517

 

2024 10 17 104/ШШ2024/00517

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, 4 дүгээр хороо, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Г.******* нь 2024 оны 4 сарын 3-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 4 сарын 5-ны өдөр 2.000.000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 700.000 төгрөг, 2024 оны 4 сарын 9-ний өдөр 380.000 төгрөг зээлж авсан. 2024 оны 9 сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг маань өгсөн. Одоо миний лугаарыг блоклосон. Түүний утсны дугаараас аар зүйл мэдэхгүй. Үлдэгдэл 2.000.000 төгрөгийг маань хэзээ өгөхийг мэдэхгүй байна. Иймд түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч талаас өөрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, депозит дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Г.******* нь Г.*******т 4.080.000 төгрөгийг шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг буцаан авсан. Үлдэгдэл 2.080.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын *******ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбраар тогтоогдож байх тул шүүх хариуцагч Г.*******ийг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

4. Хариуцагч ын *******ийн утасны дугаар нь *******, Хаан банкны дансны дугаар нь .

5. Дээрх баримтаас өөр Г.*******ийг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ын *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.*******ийг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ