Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 104/ШШ2024/00518

 

2024 10 17 104/ШШ2024/00518

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, 4 дүгээр хороо, ******* тоотод оршин суух ******* овогт *******ы ******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.*******ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Иргэн Л.уранбилэг нь 2023 оны 8 сарын 23-ны өдөр бүртгэлийн 1997 тоот зээлийн гэрээгээр 25.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлсэн. 2023 оны 11 сарын 9-ний өдөр 20.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 5.000.000 төгрөгийг одоо болтол өгөлгүй хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Налайх дүүргийн *******ны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар,2023 оны 8 сарын 23-ны өдрийн 1997 дугаартай зээлийн гэрээний хуулбар, Л.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, фото зургийн үзүүлэлтүүд зэргийг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Б.******* нь Б.*******т 25.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. 20.000.000 төгрөгийг буцаан авсан. Үлдэгдэл 5.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд болох гийн *******ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбраар тогтоогдож байх тул шүүх хариуцагч Л.*******ийг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

4. Хариуцагч овогт гийн ******* /РД: / нь ,, тоотод хаягт амьдарч байсан байна. Түүний утасны дугаар нь *******, Хаан банкны дансны дугаар нь .

5. Дээрх баримтаас өөр Л.*******ийг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар гийн *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Л.*******ийг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ