Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 09

 

 

 

 

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч: Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б. О-д холбогдох ,,,дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Б. О 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.О нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой 21-ээс 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Нутгийн захиргааны ордны зүүн талд байх автомашины зогсоолын орчмоос иргэн Ц.Гийн гээгдүүлсэн Самсунг Жи 7 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд ,, дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Хохирогч Х.Гийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны орой 21-23 цагийн хооронд нутгийн захиргааны ордны зүүн талын зогсоол орчимд Самсунг жи-7 маркийн мобиком корпорациас гэрээгээр худалдаж авсан гар утсаа хаячихсан юм. Тэгээд хүн амьтанаас сураглахаар сериал дугаараар нь хөөхөөр олдох боломжтой байдаг гэсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би хулгайд алдаагүй гээчихсэн юм. Би жаахан халамцуу байсан бөгөөд ямар нэгэн хүн байгаагүй. Би Нутгийн захиргааны ордны зүүн талын зогсоол дээр утсаар ярьж байснаа санаад байгаа юм. Тэгээд тэндээсээ шууд харьсан бөгөөд тэр хооронд л гээчихсэн байх. Би 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймаг дахь Мобиком ХХК-ний салбараас 829.000 төгрөгөөр лизингээр гэрээгээр худалдаж авсан, хөх өнгөтэй, хар өнгийн гэртэй, 2 сим уншдаг утас байсан, бариад сар гаруй л болж байсан шинээрээ утас байгаа юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би бодохдоо хэн нэгэн миний утсыг ашиглаж байж магадгүй гэж бодоод байна. Тэгээд сериалаар нь нэг удаа шүүгээд үзвэл гэж бодсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 

Хохирогч Х.Гийн дахин мэдүүлсэн: ...Миний гээгдүүлсэн утас 30 орчим хувь цэнэгтэй байсан. Би гар утсаа гээснээ шөнөдөө мэдсэн. Маргааш өглөө нь 09 цагийн үед залгаж үзэхэд холбогдох боломжгүй болчихсон байсан. Миний гар утсыг олсон хүн ашиглахад ямар нэгэн код байхгүй, ашиглахад саад болох зүйл байхгүй, харин сим карт нь кодтой байсан. Миний гар утсан дээр нийт 70 гаруй хүний дугаар хадгалаатай байсан бөгөөд манай гэр бүлийн бүх хүмүүсийн гар утасны дугаар, ажлын газрын хүмүүсийн дугаар бүгд байсан. Мөн миний болон манай гэр бүл, ажлын газрын хүмүүсийн зураг хадгалаатай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

Гэрч Б.Э-ын мэдүүлсэн: ...Архангай аймгийн Цагдаагийн газраас Ховд аймагт суугаа аав Б руу утсаар ярьж Б.О-г сурсан байсан. Тэгсэн чинь аав над руу утсаар яриад дүүгийн чинь талаар цагдаагаас сурч байна, ямар учиртай сураглаж байгааг мэдэхгүй байна, очоод уулзаадахаач гэж хэлсэн. Тухайн үед О оторт яваад холбоо барих утасгүй байсан учраас өөрөөс нь тодруулж асууж чадаагүй юм. Тэгээд Оын байгаа газар руу хүн явуулаад дуудуулж ирээд асуусан чинь Архангай аймагт манайд амьдарч байх хугацаандаа гадуур явж байгаад захиргааны зогсоол орчмоос нэг гар утас олсон гэж хэлж байсан. Тэгээд би энд ирж цагдаа дээр наад утсыг чинь өгөх ёстой гэж хэлсэн юм. Би ирснийх нь дараа харсан бөгөөд саарал өнгөтэй Самсунг жи-7 маркийн гар утас байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

 

Б.Оын яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сард 20-21-ний шөнийн 23:00 цагийн үед найзуудтайгаа гуравдугаар сургуулийн зааланд тоглочихоод Баянбулагт байх эгчийндээ очих гээд явтал Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг нутгийн захиргааны ордны зүүн талын зогсоол дээрээс гар утас олсон юм. Би тэр утсыг аваад шууд гэр рүүгээ харьсан. Миний олсон утас нь гадуураа хар гэртэй Самсунг галакси жи-7 маркийн саарал өнгийн утас байсан. Би олсон утсыг эзэнд нь олж өгөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Бусдын эд зүйлийг ашиглавал хуулийн хариуцлага байдаг талаар мэдээгүй. Би Х.Г гэх хүнд хаясан гар утсыг эвдрэл, гэмтэлгүйгээр хүлээлгэн өгч, хохирлыг барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 хуу/ 

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36-37 хуу/

Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 16 хуу/

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05/01/6298 тоот Юнител ХХК-ний албан бичгийн хуулбар /хх-ийн 24 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42-43 хуу/ 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40-41 хуу/ зэрэг болно. 

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой 21-ээс 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Нутгийн захиргааны ордны зүүн талд байх автомашины зогсоолын орчмоос иргэн Ц.Гийн гээгдүүлсэн Самсунг Жи 7 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэгт мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой 21-ээс 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар баг Нутгийн захиргааны ордны зүүн талд байх автомашины зогсоолын орчмоос иргэн Ц.Гийн гээгдүүлсэн Самсунг Жи 7 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Х.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би 2017 оны 10 дугаар сарын 20-ны орой 21-23 цагийн хооронд нутгийн захиргааны ордны зүүн талын зогсоол орчимд Самсунг жи-7 маркийн мобиком корпорациас гэрээгээр худалдаж авсан гар утсаа хаячихсан юм. Би бодохдоо хэн нэгэн миний утсыг ашиглаж байж магадгүй гэж бодоод, сериалаар нь нэг удаа шүүгээд үзвэл гэж бодсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/, гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Архангай аймгийн Цагдаагийн газраас Ховд аймагт суугаа аав Б руу утсаар ярьж Б.О-ыг сурсан байсан. Оын байгаа газар руу хүн явуулаад дуудуулж ирээд асуусан чинь Архангай аймагт манайд амьдарч байх хугацаандаа гадуур явж байгаад захиргааны зогсоол орчмоос нэг гар утас олсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, Б.Оын мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сард 20-21-ний шөнийн 23:00 цагийн үед найзуудтайгаа гуравдугаар сургуулийн зааланд тоглочихоод Баянбулагт байх эгчийндээ очих гээд явтал Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг нутгийн захиргааны ордны зүүн талын зогсоол дээрээс гар утас олсон юм. Миний олсон утас нь гадуураа хар гэртэй Самсунг галакси жи-7 маркийн саарал өнгийн утас байсан. Би олсон утсыг эзэнд нь олж өгөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31/, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05/01/6298 тоот Юнител ХХК-ний албан бичгийн хуулбар /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

 

            Иймд шүүгдэгч А овогт Б. О-ыг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Б. Оыг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ