Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 104/ШШ2024/00519

 

2024 10 17 104/ШШ2024/00519

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, 1 дүгээр хороо, ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 2024 оны 6 сарын 18-ны өдөр С.*******т машинаа 2 хоногийн хугацаатай өдрийн 80.000 төгрөгөөр түрээслүүлсэн. Гэвч хариуцагч нь өнөөрийг хүртэл 78 хонгийн 6.240.000 төгрөгийг бүрэн төлөөгүй байна. С.******* нь надад 800.000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 5.440.000 төгрөгийг төлөөгүй одоо ч машиныг минь ашигласаар байгаа. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн боловч хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосон. С.******* нь хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Налайх дүүргийн*******ны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 сарын 2-ны өдрийн 18990 дугаартай шүүгчийн захирамж, тээврийн хэрэгсэл түрээсийн гэрээ, авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, фото зургийн үзүүлэлтүүд зэргийг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Б.******* нь С.*******тай тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулан Prius-20 маркийн 45-12 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслээ өдрийн 80.000 төгрөгөөр түрээслүүлсэн байна. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол захих этгээд С.******* нь Б.Баттулгын тээврийн хэрэгслийг 78 хоног ашиглан нийт 6.240.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 5.440.000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбраар тогтоогдож байх тул шүүх хариуцагч С.*******ыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

4. Хариуцагч овогт *******гийн ******* /РД: / нь , тоотод хаягт амьдарч байсан байна. Түүний утасны дугаар нь , ,

5. Дээрх баримтаас өөр С.*******ыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт *******гийн ******* /РД: /-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар С.*******ыг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ