| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/04023/И |
| Дугаар | 102/ШШ2024/05004 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2024/05004
| 2024 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2024/05004 | Улаанбаатар хот
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ТХК-ийн нэхэмжилсэн 8,996,656. төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Б.А, Э.Р нар хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгө болох өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг Э.Р, А.Н, Э.Л, Э.П нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ТХК-д төлөхийг үүрэг болгосон 8,996,656.35 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагч нар сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,896 төгрөгөөс 79,448 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.А, Э.Р, А.Н, Э.П нараас улсын тэмдэгтийн хураамжид 79,448 төгрөг, улсын төсвийн данснаас 79,448 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ