Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2024/00839

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,180,048.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2024 оны 03 сарын 08-ны өдөр сарын 3.2 хувийн хүүтэй, жилийн 38.4 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувийн хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож ЗГ/2024/0101130108000925 тоот зээлийн гэрээ байгуулж, 5,350,000 төгрөгийг зээлж, 1 ширхэг IPhone 15 Promax загварын гар утсыг “Ант онлайн молл” ХХК-аас авсан ба өнөөдрийг хүртэл нийт 145 хоног алдагдалтай болсон байна. Манай байгууллагын зүгээс удаа дараа холбогдож зээлийн үлдэгдлээ төлөхийг шаардсан ч хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл нь хууль, гэрээнд заасныг ноцтой зөрчиж байна. Иймд зээлдэгчээс зээлийн үлдэгдэл нийт 6,180,048.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус ББСБ-аас зээл авч эргэн төлөлтөө хугацаандаа хийгээгүй нь үнэн. Иймд надаас нэхэмжилсэн 6,180,048.52 төгрөгийг “*******н ******* ******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нэг дор бөөнд нь төлөх боломжгүй учир сар бүрийн 27-нд 400,000 төгрөгөөр төлөх боломжтой байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,180,048.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.******* нь “******* ******* ******* ББСБХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/2024/0101130101001925 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5,350,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, жилийн 38.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлж авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 6,180,048.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 6,180,048.52 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,830.77 төгрөгийн 50 хувь болох 56,915.4 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 56,915.4 төгрөгийг, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 56,915.4 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Г.ЖАРГАЛТУЯА