Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 133/ШШ2024/00471

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *********** оршин суух ****** овгийн ********-н нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгч ******** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн ********сумын ******** нэгдэлд малчнаар ажиллаж байсныг, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******** аймгийн ********сумын *********  багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгох тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь 1968 онд ********сумд төрсөн. 1986 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31 хүртэл ******** аймгийн ********сумын ******** нэгдэлд мал маллаж байсан. 1991 оны 01 сарын 01-нээс 1995 оны 12 сарын 31 хүртэл аав ээжийн хамт мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1986 оны баримт ах ****** бид хоёрын нэрийг хамт бичсэн, бусад баримт тухайн үеийн дэвтэр байхгүй тул тэтгэвэрт гарч чадахгүй байна гэжээ.

 

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-******** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 329, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 441, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 456 дугаартай лавлагаанууд, уг лавлагаануудын архивын эх баримтын хуулбарууд,

-********-н 1991-1995 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ******** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03-07/5592, 03-07/5593 дугаар лавлагаанууд,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-********-н ******дугаартай төрөгсдийн гэрчилгээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******** нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ********сумын ******** нэгдэлд малчнаар ажиллаж байсныг, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********* аймгийн ********сумын ********  багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3.1. ******** нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн ********сумын ******** нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

-******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 441 дугаар “Тус аймгийн ********сумын ******** нэгдлийн ******** бригадад малчин байсан **********-н 1986 оны 01-12 сар, ********-н 1987 оны 01-12 сар, 1988 оны 02-08 сард авч байсан цалинг тодорхойлсон лавлагаа,

-мөн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 456 дугаар “Тус аймгийн ********сумын ******** нэгдлийн ******** хэсэгт малчин байсан ********-н 1990 оны 01-12 сард авч байсан цалинг тодорхойлсон лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбаруудаар тогтоогдож байна.

3.2. ********* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 441 дугаар лавлагаанд 1986 онд **********-н цалин гэж тодорхойлсон боловч уг лавлагааны архивын эх баримтад ******** овогтой *********-н нэр мөн давхар бичигдсэн тул дээрх онд ********-г малчнаар ажиллаж байсан гэж дүгнэсэн, мөн 1988 оны 01 сарын цалингийн бичилт хийгдээгүй боловч малчны хөдөлмөрийн онцлог, жилийн 4 улиралд тасралтгүй мал малладаг болохыг харгалзан үзэж тухайн хугацааг тасралтгүй мал малласнаар тогтоосон болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4.1. ******** нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******** аймгийн ********сумын ********  багт аав ээжийн хамт мал маллаж байсан болох нь:

-******** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 329 дугаар “Тус аймгийн ********сумын ******** багийн малчин өрхийн тэргүүлэгч **********-н мал маллаж байсан хугацаа /1991-1995 он хүртэлх гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

-********-н 1991-1995 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ******** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03-07/5592 дугаар “1989 оны ****** аймгийн ********сумын хүн амын тооллогод ******** тэргүүлэгч өөрөө, 56 настай эрэгтэй, ******* эхнэр, 44 настай, эмэгтэй, ******** хүү, 22 настай, эрэгтэй, ********  хүү, 20 настай, эрэгтэй, ******** охин, 16 настай эмэгтэй, ******** хүү, 12 настай, эрэгтэй, ******** хүү, 9 настай, эрэгтэй, ******** хүү, 2 настай эрэгтэй, ******** хүү, 5 настай эрэгтэй, ******** охин, 14 настай эмэгтэй” гэж бүртгэгдсэн,

-мөн архивын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03-07/5593 дугаар лавлагаанд “2000 оны ******* аймгийн ********сумын хүн амын тооллогод ******** тэргүүлэгч өөрөө, 1968 оны 07 сард төрсөн, 31 настай, ********* эхнэр, 1975 оны 6 сард төрсөн, 24 настай, ******** хүү, 1996 оны 7 сард төрсөн, 3 настай, ******** хүү, 1998 оны 3 сард төрсөн, 1 настай” гэж бүртгэгдсэн,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд ********, ********* нар гэрлэснийг 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн,

-********-н ***** дугаартай төрөгсдийн гэрчилгээнд эцгийн овог нэр ********, эхийн овог нэр ********, хүүхдийн овог нэр ********, 1968 оны 07 сарын 12-нд төрсөн” гэж бүртгэснээр тогтоогдож байна.

 

5. Иймд ******* овгийн ********ыг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ********сумын ******** нэгдэлд малчнаар ажиллаж байсныг, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******** аймгийн ********сумын ********  багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тус тус тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн ********-г 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *********** аймгийн ********сумын ******** нэгдэлд малчнаар ажиллаж байсныг, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******** аймгийн ********сумын ********  багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тус тус тогтоосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ҮЙТҮМЭН