Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 118/ШШ2024/0045

 

 

                                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор  Б.******* нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... тус аймгийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.******* нь "*******" нь хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн.." гэх зөрчлийн АТ-02 дугаартай гомдол, мэдээллийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шалгаад, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зөрчилд холбогдогч "..............."-г Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар №******* дугаартай шийтгэлийн хуудсаар хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалд цугларсан баримтуудаар дүгнэж үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь АТ-02 дугаартай материалд холбогдогч З.*******гаас мэдүүлэг авахаас өөрөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулалгүй Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар "Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн..." зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино" гэж, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж заасныг тус тус зөрчсөн байна. Мөн ".........." болох хуулийн этгээд нь ямар зөрчил гаргасан, эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх ямар дүрэм, журам зөрчсөн эсэхийг тогтоох шалгах ажиллагаа хийгээгүй, энэ талаарх бичгийн нотлох баримтуудыг материалд нотлох баримтаар хавсаргаагүй, уг зөрчил нь нотлогдон тогтоогдохгүй байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.*******ын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчил холбогдогч “*******” ХХК-д оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.  

Хариуцагч Завхан аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлт бичсэнийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд ........... ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...манай байгууллагаас ямар нэгэн гомдол санал байхгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.*******оос Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9-д заасныг үндэслэн “..........” хоршоо нь хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн.." гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар *******г 250 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Завхан аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд  хяналт тавих ахлах прокурор Б.******* нь Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.*******ын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ үндэслэлийг “..."*******" болох хуулийн этгээд нь ямар зөрчил гаргасан, эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх ямар дүрэм, журам зөрчсөн эсэхийг тогтоох шалгах ажиллагаа хийгээгүй, энэ талаарх бичгийн нотлох баримтуудыг материалд нотлох баримтаар хавсаргаагүй, уг зөрчил нь нотлогдон тогтоогдохгүй ...” хэмээн тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогч *******г гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба тус хоршоо нь ямар нэгэн санал гомдол байхгүй талаараа тайлбараа ирүүлсэн байна.

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь шийтгэл хүлээсэн гуравдагч этгээдийн  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” Завхан аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор  Б.*******ийн дүгнэлтийг хариуцагч тус аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.*******оос бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.АМАРЗАЯА