| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01030/И |
| Дугаар | 138/ШШ2024/00840 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2024/00840
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,405,917.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь иргэн Б.*******тай харилцан тохиролцож 2024 оны 03 сарын 28-ны өдөр ЗГ2024032813293 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан IPhone 15 Promax маркийн гар утсыг 30 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан болно. “******* ББСБ” ХХК нь төлбөрийг хугацаандаа төлөхийг сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул нийт ...7,405,917.64 төгрөгийн нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2024 оны 03 сарын 28-ны өдөр “******* ББСБ”-аас зээл авч эргэн төлөлтийг хийгээгүй өнөөдрийг хүрсэн минь үнэн. Иймд надаас нэхэмжилсэн 7,405,917.64 төгрөгийг тус байгууллагад төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,405,917.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* нь “******* ББСБ” ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ЗГ2024032813293 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6,058,000 төгрөгийг сарын 2.90 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 7,405,917.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 7,405,917.64 төгрөгийг нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,445 төгрөгийн 50 хувь болох 66,722.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 66,722.5 төгрөгийг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 66,722.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА