| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2017/0104/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2017-10-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: М.Батзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: Ш.Ш
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ш. Ш-д холбогдох ,, дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:Ш.Ш
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.Ш нь ялтай байх хугацаандаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Архангай аймгийн И сумын тоотод оршин суух хохирогч Б.Бын гэрээс мөнгөн хайрцагтай, 12 завхайтай, мөнгөн хэрэглэлтэй, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, ясан хяртай, 12 завхайтай, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, духавчтай 9 ширхэг мөнгөн товруутай битүү мөнгөн ороолттой хазаар 1 ширхэг, духавчтай, халзан битүү мөнгөн ороолтой 9 ширхэг тогоруутай, духавчны тогоруун дээрээ хумсны толионы хэмжээтэй шүрэн шигтгээтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 5 тогоруутай, тогоруу бүр дээрээ жижиг шүрэн шигтгээтэй, бөгжтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 80 см-ийн урттай дээр доороосоо 20 см мөнгөлсөн суман ташуур 1 ширхэг, 80 см-ийн урттай дээд, доод талд нь мөнгөн таг хийсэн хуучны суман ташуур 1 ширхэг, хар бор өнгийн гуулин нуухтай даваа толгойтой орчин цагийн дунд гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг, гуулин нуухтай даваа толгойтой орчин цагийн дунд гарын халтар манан хөөрөг 2 ширхгийг тус тус хулгайлж, Б.Бод 22.300.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар хулгайн үйлдлээ нуун далдлах зорилгоор Б.Бын 6.535.000 төгрөгийн эд зүйлийг шатааж устгасан,
давтан үйлдлээр 2017 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн И сумын Т багийн нутаг дэвсгэр тоотод оршин суух Г.М-ийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклыг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
машин механизм ашиглан 2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг, Шар булан гэх газраас хохирогч Л.Бийн эзэмшлийн 7 тооны эр хонь, 13 тооны эм хонь, 20 тооны төлөг, 10 тооны хурга, 2 тооны эр ямаа, 7 тооны эм ямаа, 4 тооны ишиг хулгайлж Л.Бөд 2.260.000 төгрөгийн, хохирогч Ж.Сгийн эзэмшлийн 2 тооны эр хонь, 10 тооны эм хонь, 20 тооны төлөг, 8 тооны хурга, 7 тооны эм ямаа, 13 тооны борлон, 7 тооны ишиг хулгайлж Ж.Сд 1.930.000 төгрөгийн, хохирогч Л.Бийн эзэмшлийн 6 тооны эм хонь, 5 тооны төлөг, 5 тооны хурга, 1 тооны эм ямааг хулгайлж Л.Бэд 540.000 төгрөгийн, хохирогч Л.Бгийн эзэмшлийн 2 тооны эм хонь, 2 тооны эм ямаа, 1 тооны ишиг хулгайлж Л.Бд 190.000 төгрөгийн, хохирогч Х.Бын эзэмшлийн 3 тооны эр хонь, 19 тооны эм хонь, 8 тооны хурга, 8 тооны эр ямаа, 9 тооны эм ямаа, 7 ишиг хулгайлж Х.Бт 2.070.000 төгрөгийн, нийт 6.990.000 төгрөгийн буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,
2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Цав гэх газраас хохирогч Ц.Бгийн гэрт нь хууль бусаар нэвтэрч 30.000 төгрөгийг, гэрийн гаднаас нь Ц.Бгийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг тус тус хулгайлан түүнд нийт 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 37.305.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд...дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Б.Бын мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн И сумын Т багийн тоотод байх өөрийн эзэмшлийн байшингаасаа мөнгөн хайрцагтай, 12 завхай мөнгөн хэрэглэлтэй, хэрэглэлүүдийн дээр лууны дүрстэй, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг үүнийг 45 сая, ясан хайрцагтай, 12 завхай хэрэглэлтэй, хэрэглэлүүдийн дээр лууны дүрстэй, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг үүнийг 30 сая, духавчтай, халзтай 9 ширхэг тогоруутай битүү мөнгөн ороолттой хазаар 1 ширхэг үүнийг 2.5 сая, духавчтай, халзтай, битүү мөнгөн ороолттой, мөнгөн амгайтай 9 тогоруутай, духавчин дээрх тогоруун дээрээ эрхий хурууны хумсны толио шиг том шүрэн шигтгээтэй мөнгөн хазаар үүнийг 4.5 сая төгрөг, 5 тогоруутай, тогоруу тус бүр дээрээ жижиг шүрэн шигтгээтэй, бөгжтэй мөнгөн хазаар 1 ширхэг үүнийг 1.5 сая төгрөг, 80 см-ийн урт, дээр доороосоо 20 см зайд мөнгөлсөн суман ташуур 1 ширхэг үүнийг 1.2 сая, 80 см-ийн урттай дээд, доод талд нь мөнгөн таг хийсэн, хуучны суман ташуур 1 ширхэг үүнийг 1.8 сая төгрөгөөр, орчин цагийн хар, бор өнгөтэй, гуулин нуухтай, даваа толгойтой, бөөрөн дээрээ болор тогтоцтой, дунд гарын чүнчигноров хөөрхөг 1 ширхэг үүнийг 800 мянган төгрөгөөр, орчин цагийн мөргүй, дунд гарын, гуулин нуухтай даваа толгойтой халтар манан хөөрөг 2 ширхэг үүнийг нэг бүрийг 400 мянган төгрөгөөр тус тус үнэлж байна. Манай гэрээс бол өөр зүйл алдагдаагүй. Харин гэрт орж хулгай хийчихээд шатаахыг оролдсон байсан. Үүний улмаас 90 м/кв ламфиран таац, 42 инчийн монел телевизор, стейнг, арьсан буйдан, жижиг мебель ширээ, Акира брэндийн дунд оврын индүү, ДДШ телевизийн хүлээн авагч, бөөгийн хэрэглэл, эмэгтэй хүний булган шуб, 2 м урттай 1.2 метрийн урттай вакум цонх, үйтэн хуаран гадартай хурган дотортой эрэгтэй хүний дээл 2 ширхэг, үйтэн хуаран гадартай, хурган дотортой эмэгтэй хүний дээл 3 ширхэг зэрэг зүйлс шатсан байсан. Гэхдээ дан л хагас дутуу шатаж ашиглагдахгүй болсон байсан юм...гэх мэдүүлэг /1 хх-ийн 37-39 хуу/
Хохирогч Б.Бын дахин мэдүүлсэн: ...9 тогоруутай, халзтай мөнгөн хазаар 1 ширхэг /1.8 сая төгрөг/, 2 эмээлийн модыг нийтэд нь /2.5. сая/, дээр доороо мөнгөн тагтай, 80 см-ийн урттай суман ташуур 1 ширхэг /500 мянган/, 1 ширхэг эмээлийн даруулга үүнийг /400 мянган төгрөг/, чүнчигноров хөөрөг нэг ширхэг /2.5 сая төгрөг/, халтар манан хөөргөний даваа толгой 1 ширхэг /50 мянган/ зэрэг эд зүйлс дутсан. Би Шоос нийт 7.750.000 төгрөг нэхэмжилж байна. Гэрийн шатсан зүйлс бол шинжээчийн үнэлгээгээр 6.535.000 төгрөг болсон. Би маш их гомдолтой, миний гэрийг шатаасан, тухайн шатсан эд зүйлс нь хэрэглэх боломжгүй болсон. Би бүгдийг нь хаячихсан. Би түүнээс нийт 14.285.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/
Гэрч Т.Аын мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө шиг санагдаж байна. Архангай аймгийн Т сумын Т баг тоотод байх байшингаасаа мөнгөн хайрцагтай, 12 завхай мөнгөн хэрэглэлтэй, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, ясан хайрцагтай 12 завхай мөнгөн хэрэглэлтэй хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, духавчтай, халзтай 9 ширхэг тогоруутай битүү мөнгөн ороололтой хазаар 1 ширхэг, духавчтай, халзтай 9 ширхэг тогоруутай битүү мөнгөн ороололтой, мөнгөн амгайтай, 9 тогоруутай духавчин дээрх тогоруун дээрээ эрхийн хурууны хумсны толио шиг хэмжээтэй ширэн шигтгээтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 5 тогоруутай, тогоруу тус бүр дээрээ жижиг шүрэн шигтгээтэй, бөгжтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 80 см-ийн урттай дээр доороосоо 20 см зайд мөнгөлсөн суман ташуур 1 ширхэг, 80 см-ийн урттай дээд, доод талд нь мөнгөн таг хийсэн, хуучны суман ташуур 1 ширхэг, орчин цагийн хар бор өнгөтэй, гуулин нуухтай, даваа толгойтой, бөөрөн дээрээ Болор тогтоцтой дунд гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг, орчин цагийн мөргүй дунд гарын гуулин нуухтай даваа толгойтой халтар манан хөөрөг 2 ширхэг зэрэг зүйлс алдагдсан. Мөн манай гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан хүмүүс гэрийг маань шатаахаар гал тавьсан байсан ба манай байшингийн 90 к/кв ламфиран таац, 42 инчийн Монел брэндийн телевизор, стенк, арьсан буйдан, жижиг мебель ширээ, Акира брэндийн дунд оврын индүү, ДДШ телевизийн хүлээн авагч, бөөгийн хэрэглэл, эмэгтэй хүний булган шуба, 2 метр урттай, 1.2 метр өргөнтэй вакум цонх, үйтэн хуаран гадартай, хурган дотортой эмэгтэй хүний дээл 3 ширхэг, үйтэн хуаран гадартай, хурган дотортой эрэгтэй хүний дээл 2 ширхэг зэрэг эд зүйлс устсан байсан. Тухайн эд зүйлийг хэрэглэх боломжгүй байсан. Манай байшингийн баруун урд булан, унтлагын өрөөний хувцасны шкаф дотор, үүдний өрөөн дотор зэрэг газруудад, мөн хувцас, ариун цэврийн өрөө зэргийг шатааж гал тавьсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/
Гэрч С.Гийн мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 16-17 цагийн үед Архангай аймгийн төвөөс Ихтамир сумын төвд гэртээ иртэл манай урд талд байх Бын байшингаас утаа саагаад байхаар нь гэрийнх нь урд очтол байшин дотор нь гал гарч байсан. Сумын цагдаад мэдэгдэх гэтэл утасны дугаарыг нь мэдэхгүй байсан ба сумын засаг даргын орлогч Б руу утсаар залгаад Бын гэрт гал гарч байгаа талаар хэлээд сумын цагдаад мэдэгдчих гэж хэлсэн юм. Тэгээд удалгүй хэсгийн төлөөлөгч Б ирсэн. Мөн сумын цагдаа ч ирсэн. Б бид хоёрыг Бын гэрийн гадаа байж байтал байшингийн урд талын вакум цонх нь хагарсан ба цонхны онгорхойгоор ус цацсан. Буйдан, стенк болон ламфиран тааз болон бусад зүйлс нь шатсан байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/
Гэрч Д.Б-ын мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16-17 цагийн үед шиг санагдаж байсан. Одоо цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Манай сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн мал зүйч Г утсаар яриад манай урд талын Бын байшин шатаад байна, сумын цагдаагийн утсыг мэдэхгүй байна. Цагдаад хэлээдэх хэмээн над руу утсаар ярьсан. Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгч Б руу утсаар залгаад Бынх шатаад байгаа юм шиг байна. Очоод үзээдэхээч хэмээн ярьсан. Тэгээд Бын гэрийн гадаа очиход утаа саагаад байсан. Хашаанд нь болон байшинд нь хүн байхгүй байх шиг байсан. Мөн Бын байшингийн гадна очсоны дараа тухайн байшингийн баруун талын том цонх хагарч унасан. Бын гэрээс 12 завхай 2 ширхэг эмээл, 2 ташуур, мөнгөн хазаар 3 ширхэг, хөөрөгнүүд зэрэг эд зүйлс алдагдсан гэсэн. Сүүлд нь сонсоход Бын гэрээс эд зүйл хулгайлсан хүн гал тавьсан байна л гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/
Гэрч Б.Уийн мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Хужирт хорооллын 219 тоотод байх Бын байшинд хүн хууль бусаар нэвтрэн хайрцаг ясан хяртай 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл 1 ширхэг битүү мөнгөн хайрцаг хяртай 12 завхай эмээл 1ширхэг, мөнгөн хазаар 3 ширхэг ташуур 2 ширхэг, хөөрөг 2-3 ширхэг зэрэг зүйлс алдагдсан гэсэн. Хэрэг гарах үед би Архангай аймгийн төвд байсан юм. Манай охин төрөх гээд амрах байранд байсан ба би 2017 оны 04 дүгээр сарын 14-ний орой Архангай аймгийн төв рүү явсан шиг санагдаж байна. Маргааш нь ирэхэд л хулгай орсон байсан. Тухайн хулгайч эд зүйлийг хулгайлаад байшинд гал тавьсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/
Гэрч Ц.Аын мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна, сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Манай хашаанд улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг үлдээсэн. Ш гэгч нь улаан шаргал өнгийн дээлтэй явж байсан. Мотоциклийн гинж тасарчхаад байна, танайд түр орхиё гэж хэлсэн. Тэгээд л явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/
Гэрч Р.Дийн мэдүүлсэн: ...Эмээлийн мөнгөн хэрэглэл тасархайнуудыг Ш нь 2017 оны 04 дүгээр сарын сүүл 5 дугаар сарын эхэн үед шиг санагдаж байна, намайг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Баялаг-Ундраа худалдааны төв дотор ажил дээрээ байж байтал Ш дээрх эд зүйлийг бариад зарна гээд ороод ирсэн. Үүнээс өмнө Б нь надаас битүү хайрцаг мөнгөн хэрэглэлтэй эмээл авч байсан ба хулгайд алдсан талаараа хэлсэн. Шын барьж орж ирсэн эд зүйл буюу эмээлийн хэрэглэлийн тасархайнууд бол Бод зарсан эмээлийн хэрэглэлийн тасархайнууд байсан юм. Тэгээд би Бод хэлсэн. Мөн цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 хуу/
Гэрч О.О-ийн мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын сүүлээр шиг санагдаж байна. Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Хар хорин захын хойно байх миний ажиллуулдаг алт мөнгөний дарханы газарт Ш гэгч нь 180 грамм мөнгийг 1 граммыг 500 төгрөгөөр бодож 90.000 төгрөгт зарсан. Тухайн мөнгө нь эмээлийн хэрэглэл хугархайнууд байсан ба түүнийг нь хайлуулаад эд зүйл хийгээд зарсан. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/
Хохирогч Г.М-ийн мэдүүлсэн: ... 2017 оны 04 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед манай дүү М миний мотоциклийг унаж дэлгүүр явж ирчихээд гэрийн гадна тавьсан. Тэрнээс хойш хэн ч унаж гараагүй, 22 цаг өнгөрөөгөөд Мөнхбат унтаад өгсөн бөгөөд би зурагт харж байгаад шөнийн 01 цагийн үед унтсан юм. Тэгээд маргааш өглөө нь М босоод гарч орж ирэхдээ надад мотоциклио яасан юм бэ, гадаа байхгүй байна ш дээ гэхээр нь би гарч үзэхэд байсан байрандаа байхгүй байсан. Тэгээд ойр хавиар хайгаад олоогүй, хашааны үүдэнд шороон дээр миний мотоциклийг түрж доошоо чигтээ явсан мөр нь үлдсэн, бас хүний гутлын мөр үлдсэн. Тэгэхээр нь би цагдаад очиж мэдэгдсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 124-126 хуу/
Гэрч Г.М-ын мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 14-ний орой би 20 цагийн үед ахын мотоциклийг унаж дэлгүүр явж ирчихээд мотоциклийг гэрийн зүүн талд данхраадаж тавьчихаад, гэрээт ороод 22 цаг өнгөрөөгөөд унтсан юм. Маргааш өглөө нь би 08 цагийн үед босоод бие засчихаад гэр рүү орж явахад ахын мотоцикль тавьсан газраа байхгүй болохоор нь өөрөө нэг газар тавьсан юм байх гэж бодоод гэрт ороод ахаас мотоциклио яасан юм бэ гэхэд байгаа биз дээ гэхээр нь би байхгүй байна ш дээ гэхэд ах гарч үзээд алга болчихсон байна гээд бид 2 ойр орчмоор хайгаад олоогүй. Тэгээд ах цагдаад мэдэгдэхээр явсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 хуу/
Ш.Шын сэжигтнээр мэдүүлсэн: ...Би 2017 оны 04 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн үед аймгийн төвөөс таксигаар Ихтамир сумын төв рүү очсон юм. Тэгээд Ихтамир сумын төвөөр явган хулгай хийж авчихмаар юм байгаа эсэхийг харж явсан юм. Шөнө 03 цаг өнгөрч байхад сумын төвийн хойд хэсгийн гэр хорооллын доод талын хамгийн захын хашааныхаа хаалганы хажууд байшинтай хашаа руу хашааг нь давж ороод монгол гэрийн хажууд данхраадад тавьчихсан байсан Хятад мотоциклийг өргөж хашааны хаалгаар нь гадагш гаргаад рүүл нь түгжээтэй байсныг хүчтэй мушгиж тавиулаад мотоциклийн утсыг холбож асаагаад унаж Эрдэнэт хот руу гол уруудаад явсан юм. Би ганцаараа хулгай хийсэн юм. Улаан өнгийн “Даюун” нэртэй мотоцикль байсан бөгөөд улсын дугааргүй, банкныхаа баруун талдаа том цөмөрхийтэй байсан санагдаж байна..г,эх мэдүүлэг /хх-ийн 130-131 хуу/
Хохирогч Ц.Бгийн мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манайх Цав гэх газар намаржаан дээр байхдаа өвөлжөөний хашаан дээр хашаа, хороо янзалж байгаад харьсан чинь мотоцикль байхгүй байхаар нь хүү Б-ийн гэрт очиж охин А-аас асуусан чинь гэрийн чинь үүдэнд тавьсан түлхүүр нь толгойдоо байгаа гэж хэлсэн. Гэтэл хулгай аваад явсан, гэрт орж авдраас 30.000 төгрөг аваад явсан байсан. Хоёр хоногийн дараа мотоцикль нь хойд голоос олдсон гэхээр нь Ш гэдэг залууг сэжиглэсэн. Би мотоциклио 2015 оны 07 сарын 15-ны өдөр худалдаж авсан, аваад 1 жил гаруй болж байгаа, хуучирч муудаагүй, улаан өнгийн супер “Даюун маркийн мотоцикль байсан бөгөөд содон гэх зүйлгүй...гэх мэдүүлэг/ хх-ийн 167-169 хуу/
Гэрч Л.О-ийн мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин Анхбаяр манай мотоциклийг унаад хонинд явсан. Би нөхрийн хамт өвөлжөө явсан хойгуур мотоцикль алга болсон, авдарт байсан гар цүнхнээс 30.000 төгрөг байхгүй болсон байсан. Уг нь авдар цоожтой, түлхүүр нь авдар дээр ил байсан. Өөрийнхөө унаж явсан мотоциклийг голын хээр голын зах дээр эвдэж хаясан байсан гэсэн. Б гэх ахын ээжийнх нь төрсөн дүү л авсан байж магадгүй, манай мотоциклийг унаж яваад ор сураггүй алга болсон, манай мотоциклийг хулгайлахаас хэд хоногийн өмнө манай урд Шар булан гэх газар нутагладаг айлуудын хонь, ямаа алга болсон гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 196-197 хуу/
Гэрч Б.А-ын мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 14-ний өглөө аав, ээж хоёр өвөлжөө яваад би аавын мотоциклиор нь хонинд явж байгаад харихдаа өөрийнхөө мотоциклийг унаад аавын “Даюун” маркийн мотоциклийг гэрийнх нь гадаа үлдээгээд түлхүүрийг нь толгойд нь орхисон. Гэтэл орой нь аав манайд ирээд мотоцикль асуухаар нь гадаа чинь орхисон гэж хэлсэн. Гэтэл мотоцикль нь алга болоод, авдарт байсан цүнхнээс нь 30.000 төгрөг алга болсон байна гэж байсан. Аавын мотоцикль улсын дугааргүй, бичиг баримтгүй. Мотоциклио эвдээд манай хойд талын гол дээр хаясан байна гэхээр нь Шыг хулгайлсан гэж сэжиглэсэн, Ш нь тэрнээс хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураггүй алга болсон...гэх мэдүүлэг / хх-ийн 198-199 хуу/
Гэрч Р.А-ын мэдүүлсэн: ...2016 оны 11 дүгээр сарын 20-нд байх, яг хэлж мэдэхгүй байна. Ш гээд залуу Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрт гэх газарт ирчихсэн нэг мотоцикль зарна гэсэн сураг дуулдсан. Би тухайн үед нэг их юм бодолгүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 25-нд байх яг сайн мэдэхгүй байна, тэр хавьцаа би авъя гэж бодоод Штой уулзсан. Тэгсэн чинь Ш 800.000 төгрөгөөр зарна гээд байхаар нь би бэлэн 700.000 төгрөг байна гэсэн чинь за, за гэж хэлээд надаас бэлэн 700.000 төгрөг аваад яваад өгсөн. Би одоо хаана байгаа гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Мотоцикль зарна гэж Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрт явж байх үед нь мэдсэн. Би хулгайн мотоцикль гэж мэдээгүй болохоор худалдаж авсан. Ш гээд залуу ганцаараа явж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 233 хуу/
Иргэний нэхэмжлэгчээр Р.А-ын мэдүүлсэн: ...Би хулгайн мотоцикль гэдгийг мэдэхгүй, бэлэн 700.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо энэ мотоциклийг хурааж авна гэх юм бол би 700.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 235 хуу/
Хохирогч Л.Бийн мэдүүлсэн: ...2016 оны 10 сарын 04-ний өглөө Хайрхан сумын төв рүү найранд явсан бөгөөд явахдаа хонио эзгүй үлдээгээд сумын төвөөс хонь харах хүн дуудсан байсан. Тэгээд найранд яваад 3 хоноод ирсэн. Бид нарыг байхгүй хойгуур хонь, ямаа алга болсон байсан. Манайхаас 7 эр хонь, эм хонь 13, төлөг 20, хурга 10 байсан. Нийт 50 хонь, 12 ямаа эргэж ирсэн. Тоо ёсоор нь хүлээн авсан. Тоогоор 1 ямаа байхгүй байсан. Ш гэртээ гаргаад идсэн гэсэн. Ямаа нь 4 ишиг, 6 эм ямаа, 2 эр ямаа ирсэн. Нийт 13 ямаа алга болсон байсан. Манайхаас нийт 63 толгой хонь, ямаа алга болсон. Манай хонь, ямаа баруун талын чих чандага хойноосоо хайчилбар имтэй, өөр им тэмдэг байхгүй. Шүдлэн хязаалан хонийг 50000 төгрөгөөр, эм хонийг 45000 төгрөг, төлөг нэг нь 30000 төгрөг, хурга нэг нь 20000 төгрөг, эр ямаа 40000 төгрөг, эм ямаа 25000 төгрөг, ишиг 15000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Малын ханш маш муу байна...гэх мэдүүлэг /хх-ийн 170-173 хуу/
Хохирогч Л.Бийн мэдүүлсэн: ...Батцогт болон С нарын хонь, ямаа манай хоньтой хамт би хариулж малладаг. Гэтэл намайг Хайрхан сум яваад 2 хонож байтал хонь дутуу байна гэхээр нь ирээд бүртгэсэн чинь нийт 51 толгой хонь 31 толгой ямаа дутсан. Ойр хавиар хайгаад сураг гарахгүй, олдохгүй байсан. Гэтэл сумын төвд Мооно гэдэг айлд хонь байна гэж хүмүүс ярихаар нь очиж үзсэн чинь манай хонь, ямаа мөн байсан. 16 тооны хонь, 1 ямаа дутсан. Үүнээс эм хонь 6, хурга 5, төлөг 5, 1 эм ямаа байхгүй байсан. Доголон хонийг зарсан байсан. Хэнд зарсан гэдгийг нь мэдэхгүй. Би өөрийнхөө алдсан нийт 15 хонь, 1 ямаа хүлээн авсан. 1 хонь аваагүй. Үнэлгээний комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, энэ үнээр нь үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 175-177 хуу/
Хохирогч Л.Бгийн мэдүүлсэн: ...Би хөдөө байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 03-ны үдээс хойш сумын төв яваад 2 хоноод харьсан. Хариад үзэхэд манай хониноос хонь, ямаа алга болсон байхаар нь тасарсан байх гэж хайгаад тэр хавиасаа олоогүй. Манай хонь Б, С нарын хоньтой хамт байсан. Гэтэл Б ах, О эгч хоёроос сумын төвийн ойролцоо айлд хонь байна гэж сураг дуулаад М гэдэг айлд очиж 16 тооны хонь, М гэх айлаас 187 тооны хонь, ямаа тууж ирсэн. Н, Б нар очиж авч ирсэн. Бүгдийг нь тууж хөдөө авч ирээд айл, айлаар нь ялгасан. Ялгаж байхад Б ахын 62 тооны хонь, ямаа Бын 50 гаруй хонь, ямаа байсан. Бусад нь Б ахын, С эгчийн, манай хонь ямаа байсан. Бүх хонь ямаагаа ялгаад би өөрийнхөө хонь, ямааг ялгасан чинь манайхаас 2 тооны эм хонь, 2 эм ямаа, 1 ишиг, нийт 5 тооны хонь, ямаа хамт явсан. Дараа нь хонь, ямаагаа тоолж нарийн бүртгэхэд өөр хонь, ямаа дутаагүй. Нийт 204 тооны хонь, ямаа тууж буцааж авч ирсэн. Б ахын 1 ямаа, Б ахын 1 хонь зүсээр дутсан...гэх мэдүүлэг /хх-ийн 179-182 хуу/
Хохирогч Х.Бын мэдүүлсэн: ...Би 2016 оны намар сумын төвд байсан. Тэгээд намар 10 дугаар сарын 04-ний орой хөдөө гарч ирсэн. Орой 19 цагийн үед ирээд хонио бэлчээрт байхад нь хотлуулсан. Б ах найранд явлаа, чи ирж хонио хараарай гэж сумын төвөөс намайг дуудсан. Гэтэл манай хонь, Б ахын хонь, ямаанаас алга болсон байсан. Алга болсон хонь, ямаагаа 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олж авсан. Олж авахад манай 30 хонь, 24 тооны ямаа байсан. Өөр дутсан хонь, ямаа байхгүй. Хонь нь эр хонь 3, эм хонь 19, хурга 8, эр ямаа 8, эм ямаа 9, ишиг 7 байсан. Бүгдэд нь будаг түрхэж тэмдэг тавиад, ямааны эвэрт улаан ногоон будаг түрхэж тэмдэг тавьсан чихэнд нь догол им хийсэн байсан. Би хонио очиж авахдаа Н-тай очиж авсан. Маагаа гэдэг айлаас авсан. Тэр айлд нийт 187 хонь, ямаа үлдээсэн. Мооно гэдэг айлд 16 тооны эр сувай хонь үлдээсэн байсныг авсан. ...204 тооны хонь, ямаа тоогоор олж ирсэн. 1 хонь, 1 ямаа дутсан бөгөөд дутсан хонь, ямаа нь Б ахын, Бийн хонь гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 184-187 хуу/
Хохирогч Ж.С-ийн мэдүүлсэн: ...Би 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Эрдэнэмандал сум яваад тэндээ сургуулийн хүүхдүүдийн хамт байсан. Манай хонь, ямаа Б ахын малтай хамт байсан чинь хонь, ямаа алга болсон байсан. Би 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ирээд хонь, ямаагаа бүртгэсэн чинь Б ахын, Б ахын малтай, бид гурвын нийт 51 тооны хонь, 31 тооны ямаа дутсан. Тэгээд 50 тооны хонь, 31 тооны ямаа буцааж олж авсан. 1 хонь дутуу ирсэн. Тэр хонийг нь зарсан юм шиг байна лээ. Хэнд зарсан гэдгийг мэдэхгүй байна. Дээрх хониноос манайд 40 тооны хонь, 27 тооны ямаа дутсан. Манайх хонь, ямаагаа бүрэн хүлээж авсан. Эр хонь 2, эм хонь 10, төлөг 20, хурга 8, эм ямаа 7, борлон 13, ишиг 7 ирсэн байсан. Б, Б нарын 10 гаруй хонь, 3-4 тооны ямаа дутсан юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 189-192 хуу/
Гэрч Л.Т-ийн мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 04-ний өглөө найранд сумын төв рүү явсан. Гэтэл байхгүй хойгуур хонь, ямаа алга болсон байсан. Манайхаас нийт 50 тооны хонь, 13 тооны ямаа алга болсон бөгөөд үүнээс эр хонь 7, эм хонь 13, төлөг 20, хурга 10, эр ямаа 2, эм ямаа 7, ишиг 4 байхгүй болсноос 1 ямаанаас бусдыг нь олоод бүрэн хүлээж авсан. Нас хүйсээрээ тоогоороо бүрэн байсан. Манай хонь Бын хоньтой цуг байсан. Мөн тэр үеэр Бийн, Бгийн, Сгийн хонь, ямаа дутаж хамт хулгайлагдаад олж авсан. Нийт 62 тооны хонь, ямаа ирсэн. ...Ер нь бол энэ хавийн хонь ямаа алдсан айлын бүх хонь, ямаа бүрэн олж ирсэн. Манай 1 ямаа бас Бийн 1 тооны доголон хонийг зарсан байсан юм шиг байна лээ. Бусад нь бүгд бүрэн. Тэр хонь, ямаа алга болсноос хойш Бгийн мотоцикль алга болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 193-195 хуу/
Гэрч П.Д-ийн мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын эхээр /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ Б, Б, Б, С, Б нарын хониноос нийт 200 орчим хонь, ямаа алга болсон чинь Ш тасдаж туугаад сумын төвд айлд аваачиж тавьж байсан гэсэн. Би тэр асуудлын талаар нарийн сайн мэдэхгүй байна. Дараа нь хонио алдсан хүмүүс олж ирсэн. 1 ямаа, 1 хонь дутсан гэж ярьцгааж байсан. Тэр хэргээс хойш манай ойролцоо байдаг Бор гэж хочилж дууддаг хүний мотоциклийг хулгайлаад аваад явсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 200-201 хуу/
Насанд хүрээгүй гэрч Э.Ц-ын мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 10-ны үед /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ хичээлдээ явчихаад хичээл тараад 13 цагийн үед гэртээ ирсэн чинь Ш ах намайг хамт юманд яваад ирье гэж хэлээд мотоциклийнхоо ард суулгаад сумын төвийн хойшоо гарч, ягаан дээвэртэй байшинтай айлын хаваржааны эзэнгүй хашаан дээр очиж хашаанд нь хашсан байсан хонийг надаар туулгаж, сумын төвийн зүүн талын гол гаргуулсан. Анх очиход хашааны гадаа нэг цэнхэр өнгийн мотоцикль байсан. Би явган туугаад гол гараад гүүрний зүүн талд явж байсан чинь Ш ах ганцаараа ирээд хонио тавих айл олчихлоо гэж хэлээд М гэдэг ахынх руу туулгасан. М ахынд хонио аваачиж өгөөд намайг гэрт хүргэж ирсэн. Тэрнээс хойш 10 гаруй хоногийн дараа /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ намайг дахиж дагуулж яваад Мооно ахын гадаа ялгаад хашсан байсан хонийг дахиж туулгаад О гэдэг газар руу явган туулгаж М гэдэг айлд аваачиж хонио тавьсан. Тэгээд намайг буцааж хүргэж ирсэн. Ш ах өөрөө надаар туулгаад өөрөө түрүүлээд яваад өгсөн. ...М гэдэг айлд тууж аваачиж өгсний маргааш нь буюу Ш ах зугтааж явахын өмнө нь намайг хичээлээс ирэхэд амбаарт нэг мах хийсэн байсан. Тэр махыг Ш ах авч ирсэн гэсэн. Хаанаас хэнээс авч ирсэн, юуны мах гэдгийг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 202-203 хуу/
Гэрч М.Х-ын мэдүүлсэн: ...Шын авчирсан мах хонь, ямаа алийных нь болохыг мэдээгүй. Намайг гадуур явж байгаад ирсэн чинь Ш нэг бүтэн мах амбаарт хийсэн байсан. Гэтэл тэр махыг нь хулгайн мах гэхээр нь идэлгүй хаясан. Надад малаа алдсан Б нэг ямаа гаргаад аваад явсан байна лээ гэж хэлсэн. Тэр махыг нь сайн тулж хараагүй болохоор ямар малын мах гэдгийг нь мэдээгүй хаясан. Хулгайн мах гэдгийг нь Бгаас мэдсэн. Би Ц-аас асуусан чинь М гэдэг айлаас очиж хонь ялгуулаад жаахан туулгаж байгаад явуулсан байсан, хулгайн мал гэдгийг Ц мэдээгүй, Ц-т хулгайн мал гэдгийг Ц мэдээгүй, Ц-т хулгайн мал ялгаж тууж байгаа гэдгээ хэлээгүй аваад явсан гэж байна лээ. Ш өөрөө тухайн ялгасан хонио туугаад аваад явсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 204-206 хуу/
Гэрч Ц.З-ийн мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын эхээр Ш хэдэн хонь тавих гэсэн юм гээд өдөр нь ирсэн. Би ганц 2 тооны хонь байх гэж бодсон чинь орой нь бүрэнхий болох гэж байхад Шын эрэгтэй дүү нь 200 гаруй хонь, ямаа, тууж ирээд нийлүүлсэн. Нийлүүлэхдээ тоолсон чинь 200 гаруй хонь, ямаа байсан. Яг хэд байсан гэдгийг нь мартсан байна. Хонио нийлүүлээд нэг хөл нь доголсон эм хонийг Ш өөрөө аваад явсан. Баруун урд талын хөл нь доголсон байсан. Тэгээд манайд хонио 7 хонуулна гэж байсан бөгөөд 7 хонуулалгүй аваад явсан бөгөөд авч явахдаа 16 тооны хонь манай хонинд үлдээж, нэг хуцан хурга үлдээж, нийт 17 тооны хонь үлдээсэн бөгөөд үлдсэн хонинууд бүгд эр хонь, сувай эм хонь байсан. Тэгээд бусад хонио ялгаад аваад явсан, баруун тийшээ туугаад аваад явсан. Хаана, хэнийд аваачсан талаар мэдэхгүй, яах гэж байгаа юм гэсэн чинь авч үлдсэн хонио Улаанбаатар хот руу гаргаж авч явна, бусад хонио Эрдэнэмандал сум руу тууна гэж байсан. Хулгайн хонь, ямаа гэж огт яриагүй, хулгайн мал гэж огт мэдээгүй, ээжийн дүү Зоригоо ахынхаас авч ирсэн гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 207-209 хуу/
Гэрч М.М-ийн мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын эхээр /өдрийг нь санахгүй байна/ намайг барилга дээр ажиллаж байсан чинь Ш ирээд танай хонинд цөөхөн хэдэн хонь тавих хэрэгтэй байна, 2-3 хонуулаад авна гэхээр нь тэг, тэг гэж хэлсэн чинь тэр орой нь манай хонинд нийлүүлсэн байсан. Би ажил тараад бүрэнхий болж байхад харьсан. Манай эхнэр З, хүү Ч нар мэдэж байгаа, өөр мэдэх хүн байхгүй. Тэгээд манай хонинд нийлүүлсэн хонио хэд хонуулаад ялгаад аваад явсан, үлдээсэн эсэхийг мэдэхгүй. Манай хонинд үлдсэн байсан хэсгийг нь эзэд нь ирээд аваад явсан гэсэн, яг хэдэн хонь үлдсэн байсан гэдгийг мэдэхгүй, зарсан, үрсэн хонь ямаа байхгүй байх. Би сүүлд нь сонсоход “Шар булан”-аас тууж ирсэн хонь, ямаа гэж байх шиг байсан, надтай эзэд нь уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 210-211 хуу/
Гэрч М.Ч-ын мэдүүлсэн: ...200 орчим хонь, ямаа тууж ирээд 2016 оны 10 дугаар сарын эхээр манай хонинд нийлүүлж тавиад, 7 хонуулаад ялгаад аваад явсан. 16 тооны хонь үлдээгээд бусдыг нь аваад явсан. Хаана хэний хонинд нийлүүлсэн талаар мэдэхгүй, М ахынд аваачиж тавьсан сураг байсан. Манайд авч ирж хонь тавихдаа Ш ганцаараа ирж хэлээд, дараа нь дүү нь тууж ирсэн, дүүг нь Ц гэдэг. Би хулгайн хонь, ямаа гэж мэдээгүй бөгөөд надад хулгайн хонь, ямаа болох талаар хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 212-214 хуу/
Гэрч Л.Н-ын мэдүүлсэн: ...Б ах, С эгч хоёр сум руу явлаа гээд намайг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хөдөө гаргасан. Би хөдөө 1 хоноод маргааш өглөө нь сум руу явсан. Тэр үед Б ахын 1 доголсон хар халзан эм хонь байхгүй байхаар нь Б ахад хэлсэн. Б ах хөдөө очиж хонио бүртгээд нэлээн олон хонь дутуу байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд С эгч ирээд бид 2 хамт хөдөө очиж хонь бүртгэсэн чинь нилээн олон хонь байхгүй, ойр хавиар хайгаад олоогүй. Тэгээд сумын төвд очоод байж байтал М гэдэг айлд байна гэж О эгч хэлээд очиж үзтэл тэнд шар будгаар шинээр будаж тэмдэг хийсэн 16 тооны хонь байсан, тэр айлаас асуусан чинь Ш дүүтэйгээ тууж ирээд талыг нь ялгаж аваад явсан гэхээр нь дүүтэй нь очиж уулзсан чинь намайг Дэнжийн урдаас буцаасан, бусад хонийг хаанаас аваачсан талаар мэдэхгүй, Ш ах хонио туугаад явсан гэж байсан. Би Б гэж хонио алдсан ахтай хамт хонио хайгаад Хайрхан баг руу яваад сураглатал М гэдэг айлд аваачаад 187 тооны хонь, ямаа шинээр будаж тэмдэглээд тавьсан байсныг ялгаж авсан. 188 тооны хонь, ямаа авч очоод нэгийг нь алж авч явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 215-217 хуу/
Гэрч Л.Бын мэдүүлсэн: ...2016 оны намар 9 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр санагдаж байна, яг өдрийг нь санахгүй байна, намайг ажил дээр байхад Ш 11-12 цагийн үед ирээд хонины хөл доголоод байна. Та авчих мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь надад мөнгө байхгүй, би мал авахгүй гэж хэлсэн чинь яаралтай хэрэг болоод байна, хямдхан ч байсан яах, та авчих гэхээр нь хонь чинь хаана байна үзье хэдээр өгөх юм гэсэн чинь аваад ирье гэж яваад үдээс хойш 15-16 цагийн үед халзан хонь, туранхай, доголон эм хонь аваад ирэхээр нь авахгүй гэж хэлсэн чинь гуйгаад байхаар нь 30.000 төгрөг өгөөд авсан өөр мал аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 218-219 хуу/
Гэрч Ш.Мын мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ш манайд мотоцикль янзлуулах гэж байгаа гэж ирсэн. Тэр үед ирэхдээ эхнэрээс 200 гаруй хонь тавих хэрэгтэй байна гэсэн юм байна лээ. Эхнэр хонь авахгүй гэж хэлсэн юм байна лээ, надад юм яриагүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сумын төв орчихоод эхнэрийн хамт харихаар 14-15 цагийн үед сумаас гараад явж байтал сумын төвийн баруун талд Ш дүү Ц.Бын хамт хонь, ямаа туучихсан явахаар нь таараад эхнэр Д Шоос хонь тавих айлаа олсон юм уу гэж асууж байсан. ЦэндБ явсан хонио туучихсан Ш мотоцикльтой явж байсан. Тэгээд хариад байж байтал бүрэнхий болсон байхад үдэш 21 цагийн үед манайд Ш түрүүлж ирээд айлд тавих гэсэн чинь авсангүй, хонио танайд тавья гэхээр нь удахгүй хуц тавина авах боломжгүй гэсэн чинь ядаж 10 хоног аргалчихаач гэхээр нь яах аргагүй тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 220-222 хуу/
Гэрч Д.Дийн мэдүүлсэн: ...2016 оны 10 сарын 08-ны өдөр Ш манайд нөхөр М-аар мотоцикль засууллаа гэж яваа гэж ирээд надаас 200 гаруй хонь, ямаа тавих хэрэгтэй байна, манай өөрийн юм байгаа юм, зарж хашаа байшин болгох гэсэн юм гэхээр нь ах дүү нар дээрээ тавиач, авахгүй, мал ихтэй айл амьтны хонь, ямаатай нийлээд алга болчихно гэж хэлээд би зөвшөөрөөгүй явуулсан. Тэгээд 3 хоногийн дараа сумын төв рүү орчихоод оройхон харихаар явж байтал сумын төвийн баруун талд Ш дүүгээрээ явган хонио туулгачихсан явж байхаар нь хонь, ямаагаа тавих айл олчихсон уу гэж асуусан чинь олчихсон гээд туугаад явж байсан. Тэгээд гэртээ хариад байж байтал нилээн орой бүрэнхий болж байхад ганцаараа мотоцикльтой ирээд айлд хонь, ямаагаа тавих гэсэн чинь авсангүй, танайд тавих хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөгүй. Гэтэл ядаж 10 хоног тавиулчих гээд гуйгаад байхаар нь арга буюу зөвшөөрч, будаг тэмдэг сайн тавьж байж нийлүүл гэж хэлээд нийлүүлэх гэхээр нь нийлүүлээгүй. Тэгээд маргааш нь Ш улаан ногоон будаг түрхэж, зарим ямаанд нь чихний имийг нь өөрчилж байгаад нийлүүлсэн. Тэгээд нэг ямаа гаргаад аваад явсан, нийт 188 тооны хонь, ямаа ирсэн байсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа Нэргүйбаатар, Б хоёр манайд ирээд шинээр будаг тавьсан, им хийсэн 187 тооны хонь, ямаа ялгаад аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 223-225 хуу/
Гэрч М.Бийн мэдүүлсэн: ...Ш өөрийнхөө мотоциклийг унаж яваад Хануйн голын хойно хаясан байхаар нь очиж үзсэн, хуучирч муудсан байсан, би 3-4 жил унаад Шод зарж байсан. Тэгээд дараа нь очиж мотоциклийг нь авах гэтэл тоногдоод араам нь үлдсэн хуучин банк нь үлдсэн, бусад зүйл нь байхгүй болсон байсан учир аваагүй тэр чигт нь хаясан. Ш уг нь бол зан ааш сайтай, гайгүй хүүхэд байсан, архи дарс уугаад байдаггүй, томоотой...гэх мэдүүлэг /хх-ийн 226-227 хуу/
Ш.Шын сэжигтнээр мэдүүлсэн: ...Би хөдөө гэртээ байж байгаад мөнгөний хэрэг болоод байсан учир өөрийнхөө ногоон өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй хуучин мотоциклиор Асгат багийн нутаг “Шар булан” гэх газар очоод 2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн үед мотоциклио хол зайтай тавьж байгаад Б, Б, С нарын хотлуулсан гэрийн гадаа задгай байсан хониноос хэсэг хонь, ямаа тасалж туугаад, саахалт хойд талд нь ойрхон байдаг Б, Б нарын хотлуулсан, гэрийн гадаа задгай байсан хониноос хэсэг хонь, ямаа тасалж туугаад, тасалсан 2 хэсэг хонь, ямаагаа нийлүүлж мотоциклиороо туусаар байгаад Хайрхан сумын төв рүү шөнөжин туусаар маргааш өдөр нь 16 цагийн үед орж ирсэн. Сумын төв орж иртэл 30 орчим км зайтай байсан. Тэгээд тууж ирсэн хонио Мооно гэж хочилж дууддаг /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ айлд аваачиж хонинд нь бүгдийг нь нийлүүлсэн. Маргааш нь Магсар гэх айлаас очиж нэг ямаа гаргаж гэртээ авч ирсэн. Би нийт 202 тооны, хонь, ямаа хулгайлсан, нэгийг нь зарж, нэгийг нь гаргаж идсэн, бусад нь бүрэн бүтэн байсан. Намайг хонь, ямаа хулгайлсан талаар Б гэдэг ээжийн төрсөн дүү мэдчихсэн надаас асуухаар нь юм яриагүй. Б-г гараад явахаар нь өөрийнхөө мотоциклийг унаад хөдөө явж байгаад усаар гарч эвдрэхээр нь Хануйн голын хойд талд орхиод Б гэх айлд явган очоод гэрт нь орсон чинь хүн байхгүй, гэр нь онгорхой байсан болохоор гэрт нь шууд орсон. Тэгээд хүн байхгүй байсан болохоор нь авдар дээр байсан түлхүүрээр нь онгойлгож 30.000 төгрөгийг хар өнгийн цүнхнээс авч, гэрийн гадаа байсан улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийн түлхүүр нь толгойдоо байхаар нь асааж унаад баригдахаасаа өмнө өөрийнхөө мотоциклиос бензин авч хийгээд Булган аймгийн чиглэлд зугтаасан. Миний мотоцикль одоо хаана байгаа гэдгийг мэдэхгүй, хээр тэнд нь орхиод эргэж аваагүй хаясан. Хулгайлсан мотоциклио унаж явсаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Шийр бригад гэх газрын орчим А гэж хочилж дууддаг хүнд 700.000 төгрөгөөр зараад явсан. Би тэр хүнийг танихгүй гэхдээ харвал танина. Өөр хийсэн хэрэг байхгүй. Хулгай хийснээс хойш Улаанбаатар хот руу орж нэг нийтийн байр түрээсэлж сууж байгаад баригдсан. Би хулгайлсан хонь, ямаагаа багцаагаар тоолоход хурга 20 гаруй толгой, ишиг 20 гаруй толгой, эр ямаа 3 толгой, бусад нь дийлэнх нь эм ямаа, эм хонь байсан. Би баригдахгүйн тулд Улаанбаатар хот руу орсон. Ер нь бол хулгай хийсэн талаар мэдэх хүн байхгүй, би ганцаараа хулгай хийсэн. Хулгай хийж байхыг харсан хүн байхгүй, харин М, М нар сүүлд нь мэдсэн байх. Би мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 260-261 хуу/
Ш.Шын яллагдагчаар мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Шар булан гэх газраас 2016 оны 10 дугаар сарын үед бусдын хонь малыг болон хуучиндуу мотоциклийг хулгайлсан. ...Харин 2017 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс айлын улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн хуучин мотоцикль мөн өөр айлаас байшингийн таазаар нь дотогш нэвтэрч 2 ширхэг мөнгөн хэрэглэлтэй эмээл, 3 ширхэг мөнгөн хазаар, 2 ширхэг хүрэн өнгөтэй урт ташуур, 2-3 ширхэг хөөрөг зэрэг зүйлийг хулгайлсан. Тэгээд байшингаас гарахдаа үүдний өрөөнд нь 00-ын цаасыг хувцаснууд дээр тавьж байгаад гал тавьсан. Мөн том өрөөний баруун урд буланд 00-ын цаас шатаагаад тавьсан, унтлагын өрөөний хувцасны шкафны үүдэнд 00-ын цаас шатааж тавьчихаад гараад явсан. Тэгээд хулгайлсан мотоциклио унаад эд зүйлээ аваад Ихтамир сум руу орсон. Ертөнцийн зүгээр зүүн тийш явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 100-104 хуу/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-07, 116 хуу/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 21-24 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10, 25-26, 32-33, 117 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-31, 157-158 хуу/
2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 69-70 хуу/
2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /хх-ийн 74-75 хуу/
2017 оны 03 сарын 09-ний өдрийн 06/а дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 80-81 хуу/
2017 оны 03 сарын 10-ны өдрийн 06/б дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 84-85 хуу/
2017 оны 03 сарын 19-ний өдрийн 06/в дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 88-89 хуу/
2017 оны 06 сарын 19-ний өдрийн 06/г дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 92-93 хуу/
Сэжигтнээр тооцох тогтоол /хх-ийн 129 хуу/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 122, 236, 237, 238 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 268 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 275 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 316 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Архангай аймгийн И сумын тоотод оршин суух хохирогч Б.Бын гэрээс мөнгөн хайрцагтай, 12 завхайтай, мөнгөн хэрэглэлтэй, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, ясан хяртай 12 завхайтай, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, духавчтай 9 ширхэг мөнгөн товруутай битүү мөнгөн ороолттой хазаар 1 ширхэг, духавчтай, халзтай битүү мөнгөн ороолттой 9 ширхэг тогоруутай духавчны тогоруун дээрээ хумсны толионы хэмжээтэй шүрэн шигтгээтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 5 тогоруутай тогоруу бүр дээрээ жижиг шүрэн шигтгээтэй бөгжтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 80 см-ийн урттай дээр доороосоо 20 см мөнгөлсөн суман ташуур 1 ширхэг, 80 см-ийн урттай дээд, доод талд нь мөнгөн таг хийсэн хуучны суман ташуур 1 ширхэг, хар бор өнгийн гуулин нуухтай даваа толгойтой орчин цагийн дунд гарын Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, гуулин нуухтай даваа толгойтой орчин цагийн дунд гарын халтар манан хөөрөг 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлагдаж Б.Бод 22.300.000 төгрөгийн хохирол учирсан, 2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Хужирт хорооллын 219 тоотод оршин суух Б.Бын гэрт гал гарч Б.Бын 6.535.000 төгрөгийн эд зүйл шатаж устсан, 2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэр Хужирт хорооллын 423 тоотод оршин суух Г.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоцикль хулгайлагдаж 450.000 төгрөгийн хохирол учирсан, 2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг, Шар булан гэх газраас хохирогч Л.Бийн эзэмшлийн 7 тооны эр хонь, 13 тооны эм хонь, 20 тооны төлөг, 10 тооны хурга, 2 тооны эр ямаа, 7 тооны эм ямаа, 4 тооны ишиг хулгайлагдаж Л.Бөд 2.260.000 төгрөгийн, хохирогч Ж.Сгийн эзэмшлийн 2 тооны эр хонь, 10 тооны эм хонь, 20 тооны төлөг, 8 тооны хурга, 7 тооны эм ямаа, 13 тооны борлон, 7 тооны ишиг хулгайлагдаж Ж.Сд 1.930.000 төгрөгийн, хохирогч Л.Бийн эзэмшлийн 6 тооны эм хонь, 5 тооны төлөг, 5 тооны хурга, 1 тооны эм ямаа хулгайлагдаж Л.Бэд 540.000 төгрөгийн, хохирогч Л.Бгийн эзэмшлийн 2 тооны эм хонь, 2 тооны эм ямаа, 1 тооны ишиг хулгайлагдаж Л.Бд 190.000 төгрөгийн, хохирогч Х.Бын эзэмшлийн 3 тооны эр хонь, 19 тооны эм хонь, 8 тооны хурга, 8 тооны эр ямаа, 9 тооны эм ямаа, 7 ишиг хулгайлагдаж Х.Бт 2.070.000 төгрөгийн хохирол тус тус учирсан, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Цав гэх газраас хохирогч Ц.Бгийн гэрээс 30.000 төгрөг, гэрийн гаднаас нь Ц.Бгийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль тус тус хулгайлагдаж, 1.030.000 төгрөгийн хохирол учирсан, нийт 37.305.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учирсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.Ш нь 2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Архангай аймгийн И сумын,,,тоотод оршин суух хохирогч Б.Бын гэрээс мөнгөн хайрцагтай, 12 завхайтай, мөнгөн хэрэглэлтэй, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, ясан хяртай 12 завхайтай, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, духавчтай 9 ширхэг мөнгөн товруутай битүү мөнгөн ороолттой хазаар 1 ширхэг, духавчтай, халзан битүү мөнгөн ороолттой 9 ширхэг тогоруутай духавчны тогоруун дээрээ хумсны толионы хэмжээтэй шүрэн шигтгээтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 5 тогоруутай тогоруу бүр дээрээ жижиг шүрэн шигтгээтэй бөгжтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 80 см-ийн урттай дээр доороосоо 20 см мөнгөлсөн суман ташуур 1 ширхэг, 80 см-ийн урттай дээд, доод талд нь мөнгөн таг хийсэн хуучны суман ташуур 1 ширхэг, хар бор өнгийн гуулин нуухтай даваа толгойтой орчин цагийн дунд гарын Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, гуулин нуухтай даваа толгойтой орчин цагийн дунд гарын халтар манан хөөрөг 2 ширхгийг тус тус хулгайлж, Б.Б-д 22.300.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар хулгайн үйлдлээ нуун далдлах зорилгоор Б.Бын 6.535.000 төгрөгийн эд зүйлийг шатааж устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Хужирт хорооллын 219 тоотод байх өөрийн эзэмшлийн байшингаасаа мөнгөн хайрцагтай, 12 завхай мөнгөн хэрэглэлтэй, ясан хайрцагтай, 12 завхай хэрэглэлтэй, хэрэглэлүүдийн дээр лууны дүрстэй, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, духавчтай, халзтай 9 ширхэг тогоруутай битүү мөнгөн ороолттой хазаар 1 ширхэг, халзтай, битүү мөнгөн ороолттой, мөнгөн амгайтай 9 тогоруутай духавчин дээрх тогоруун дээрээ эрхий хурууны хумсны толио шиг том шүрэн шигтгээтэй мөнгөн хазаар, 5 тогоруутай, тогоруу тус бүр дээрээ жижиг шүрэн шигтгээтэй, бөгжтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 80 см-ийн урт, дээр доороосоо 20 см зайд мөнгөлсөн суман ташуур 1 ширхэг, 80 см-ийн урттай дээд, доод талд нь мөнгөн таг хийсэн, хуучны суман ташуур 1 ширхэг, орчин цагийн хар, бор өнгөтэй, гуулин нуухтай, даваа толгойтой, бөөрөн дээрээ болор тогтоцтой, дунд гарын Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, орчин цагийн мөргүй, дунд гарын, гуулин нуухтай даваа толгойтой халтар манан хөөрөг 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан, манай гэрт орж хулгай хийчихээд шатаахыг оролдсон байсан, үүний улмаас 90 м/кв ламфиран таац, 42 инчийн Монел телевизор, стейнг, арьсан буйдан, жижиг мебель ширээ, Акира брэндийн дунд оврын индүү, ДДШ телевизийн хүлээн авагч, бөөгийн хэрэглэл, эмэгтэй хүний булган шуб, 2 м урттай 1.2 метрийн урттай вакум цонх, үйтэн хуаран гадартай хурган дотортой эрэгтэй хүний дээл 2 ширхэг, үйтэн хуаран гадартай, хурган дотортой эмэгтэй хүний дээл 3 ширхэг зэрэг зүйлс шатсан байсан. Би Шоос нийт 7.750.000 төгрөг нэхэмжилж байна. Гэрийн шатсан зүйлс бол шинжээчийн үнэлгээгээр 6.535.000 төгрөг болсон...гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бын мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 37-39, 40-41/, 2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө шиг санагдаж байна, Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг Хужирт хорооллын 219 тоотод байх байшингаасаа мөнгөн хайрцагтай, 12 завхай мөнгөн хэрэглэлтэй, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, ясан хайрцагтай 12 завхай мөнгөн хэрэглэлтэй хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, духавчтай халзтай 9 ширхэг тогоруутай битүү мөнгөн ороолттой хазаар 1 ширхэг, духавчтай халзтай 9 ширхэг тогоруутай битүү мөнгөн ороолттой, мөнгөн амгайтай, 9 тогоруутай духавчин дээрх тогоруун дээрээ эрхийн хурууны хумсны толио шиг хэмжээтэй шүрэн шигтгээтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 5 тогоруутай, тогоруу тус бүр дээрээ жижиг шүрэн шигтгээтэй, бөгжтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 80 см-ийн урттай дээр доороосоо 20 см зайд мөнгөлсөн суман ташуур 1 ширхэг, 80 см-ийн урттай дээд, доод талд нь мөнгөн таг хийсэн, хуучны суман ташуур 1 ширхэг, орчин цагийн хар бор өнгөтэй, гуулин нуухтай, даваа толгойтой, бөөрөн дээрээ болор тогтоцтой дунд гарын Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, орчин цагийн мөргүй дунд гарын гуулин нуухтай даваа толгойтой халтар манан хөөрөг 2 ширхэг зэрэг зүйлс алдагдсан. Мөн манай гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан хүмүүс гэрийг маань шатаахаар гал тавьсан байсан ба манай байшингийн 90 к/кв ламфиран таац, 42 инчийн Монел брэндийн телевизор, стенк, арьсан буйдан, жижиг мебель ширээ, Акира брэндийн дунд оврын индүү, ДДШ телевизийн хүлээн авагч, бөөгийн хэрэглэл, эмэгтэй хүний булган шуба, 2 метр урттай, 1.2 метр өргөнтэй вакум цонх, үйтэн хуаран гадартай, хурган дотортой эмэгтэй хүний дээл 3 ширхэг, үйтэн хуаран гадартай, хурган дотортой эрэгтэй хүний дээл 2 ширхэг зэрэг эд зүйлс устсан байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Аын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 16-17 цагийн үед Архангай аймгийн төвөөс Ихтамир сумын төвд гэртээ иртэл манай урд талд байх Бын байшингаас утаа саагаад байхаар нь гэрийнх нь урд очтол байшин дотор нь гал гарч байсан. Буйдан, стенк болон ламфиран тааз болон бусад зүйлс нь шатсан байх шиг байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Гийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16-17 цагийн үед шиг санагдаж байсан, манай сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн мал зүйч Г утсаар яриад манай урд талын Бын байшин шатаад байна сумын цагдаагийн утсыг мэдэхгүй байна, цагдаад хэлээдэх хэмээн над руу утсаар ярьсан. Бын гэрийн гадаа очиход утаа саагаад байсан. Бын гэрээс 12 завхай 2 ширхэг эмээл, 2 ташуур, мөнгөн хазаар 3 ширхэг, хөөрөгнүүд зэрэг эд зүйлс алдагдсан гэсэн. Сүүлд нь сонсоход Бын гэрээс эд зүйл хулгайлсан хүн гал тавьсан байна л гэж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/, 2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Архангай аймгийн И сумын Т багийн нутаг тоотод байх Б-ын байшинд хүн хууль бусаар нэвтрэн хайрцаг ясан хяртай 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл 1 ширхэг битүү мөнгөн хайрцаг хяртай 12 завхай эмээл 1ширхэг, мөнгөн хазаар 3 ширхэг ташуур 2 ширхэг, хөөрөг 2-3 ширхэг зэрэг зүйлс алдагдсан гэсэн. Тухайн хулгайч эд зүйлийг хулгайлаад байшинд гал тавьсан байдалтай байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Уийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/, 2017 оны 04 дүгээр сарын сүүл 5 дугаар сарын эхэн үед шиг санагдаж байна, намайг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Баялаг-Ундраа худалдааны төв дотор ажил дээрээ байж байтал Ш дээрх эд зүйлийг бариад зарна гээд ороод ирсэн. Үүнээс өмнө Б нь надаас битүү хайрцаг мөнгөн хэрэглэлтэй эмээл авч байсан ба хулгайд алдсан талаараа хэлсэн. Шын барьж орж ирсэн эд зүйл буюу эмээлийн хэрэглэлийн тасархайнууд бол Бод зарсан эмээлийн хэрэглэлийн тасархайнууд байсан юм гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Дийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59-61/, 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр шиг санагдаж байна, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Хар хорин захын хойно байх миний ажиллуулдаг алт мөнгөний дарханы газарт Ш гэгч нь 180 грамм мөнгийг 1 граммыг 500 төгрөгөөр бодож 90.000 төгрөгт зарсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч О.О-н мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/, 2017 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс айлын улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн хуучин мотоцикль мөн өөр айлаас байшингийн таазаар нь дотогш нэвтэрч 2 ширхэг мөнгөн хэрэглэлтэй эмээл, 3 ширхэг мөнгөн хазаар, 2 ширхэг хүрэн өнгөтэй урт ташуур, 2-3 ширхэг хөөрөг зэрэг зүйлийг хулгайлсан. Тэгээд байшингаас гарахдаа үүдний өрөөнд нь 00-ын цаасыг хувцаснууд дээр тавьж байгаад гал тавьсан. Мөн том өрөөний баруун урд буланд 00-ын цаас шатаагаад тавьсан, унтлагын өрөөний хувцасны шкафны үүдэнд 00-ын цаас шатааж тавьчихаад гараад явсан гэж мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ш.Шын гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 100-104/ зэрэг нотлох баримтуудаар,
давтан үйлдлээр 2017 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэр Хужирт хорооллын 423 тоотод оршин суух Г.М-ийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 2017 оны 04 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед манай дүү М миний мотоциклийг унаж дэлгүүр явж ирчихээд гэрийн гадна тавьсан. Тэгээд маргааш өглөө нь М босоод гарч орж ирэхдээ надад мотоциклио яасан юм бэ, гадаа байхгүй байна ш дээ гэхээр нь би гарч үзэхэд байсан байрандаа байхгүй байсан. Тэгээд ойр хавиар хайгаад олоогүй, хашааны үүдэнд шороон дээр миний мотоциклийг түрж доошоо чигтээ явсан мөр нь үлдсэн, бас хүний гутлын мөр үлдсэн байсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.М-ийн мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 124-126/, 2017 оны 04 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна, Ш манай хашаанд улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг үлдээсэн, Ш гэгч нь улаан шаргал өнгийн дээлтэй явж байсан бөгөөд мотоциклийн гинж тасарчхаад байна, танайд түр орхиё гэж хэлсэн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Аын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51-53/, маргааш өглөө нь би 08 цагийн үед босчхоод бие засчхаад гэр лүү орж явахад ахын мотоцикль тавьсан газраа байхгүй болохоор нь өөрөө нэг газар тавьсан юм байх гэж бодоод гэрт ороод ахаас мотоциклио яасан юм бэ гэхэд байгаа биз дээ гэхээр нь би байхгүй байна ш дээ гэхэд ах гарч үзээд алга болчихсон байна гээд бид 2 ойр орчмоор хайгаад олоогүй гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.М-ын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 127-128/, би 2017 оны 04 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн үед аймгийн төвөөс таксигаар Ихтамир сумын төв рүү очсон юм. Тэгээд Ихтамир сумын төвөөр явган хулгай хийж авчихмаар юм байгаа эсэхийг харж явсан юм. Шөнө 03 цаг өнгөрч байхад сумын төвийн хойд хэсгийн гэр хорооллын доод талын хамгийн захын хашааныхаа хаалганы хажууд байшинтай хашаа руу хашааг нь давж ороод Монгол гэрийн хажууд данхраадаад тавьчихсан байсан Хятад мотоциклийг өргөж хашааны хаалгаар нь гадагш гаргаад рүүл нь түгжээтэй байсныг хүчтэй мушгиж тавиулаад мотоциклийн утсыг холбож асаагаад унаж Эрдэнэт хот руу гол уруудаад явсан юм гэж мөрдөн байцаалтын шатанд Ш.Шын гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 130-131/ зэрэг нотлох баримтуудаар,
машин механизм ашиглан 2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг, Шар булан гэх газраас хохирогч Л.Бийн эзэмшлийн 7 тооны эр хонь, 13 тооны эм хонь, 20 тооны төлөг, 10 тооны хурга, 2 тооны эр ямаа, 7 тооны эм ямаа, 4 тооны ишиг хулгайлж Л.Бөд 2.260.000 төгрөгийн, хохирогч Ж.Сгийн эзэмшлийн 2 тооны эр хонь, 10 тооны эм хонь, 20 тооны төлөг, 8 тооны хурга, 7 тооны эм ямаа, 13 тооны борлон, 7 тооны ишиг хулгайлж Ж.Сд 1.930.000 төгрөгийн, хохирогч Л.Бийн эзэмшлийн 6 тооны эм хонь, 5 тооны төлөг, 5 тооны хурга, 1 тооны эм ямааг хулгайлж Л.Бэд 540.000 төгрөгийн, хохирогч Л.Бгийн эзэмшлийн 2 тооны эм хонь, 2 тооны эм ямаа, 1 тооны ишиг хулгайлж Л.Бд 190.000 төгрөгийн, хохирогч Х.Бын эзэмшлийн 3 тооны эр хонь, 19 тооны эм хонь, 8 тооны хурга, 8 тооны эр ямаа, 9 тооны эм ямаа, 7 ишиг хулгайлж Х.Бт 2.070.000 төгрөгийн, нийт 6.990.000 төгрөгийн буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 2016 оны 10 сарын 04-ний өглөө Хайрхан сумын төв рүү найранд явсан бөгөөд явахдаа хонио эзгүй үлдээгээд сумын төвөөс хонь харах хүн дуудсан байсан. Бид нарыг байхгүй хойгуур хонь ямаа алга болсон байсан. Манайхаас нийт 63 толгой хонь, ямаа алга болсон гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Бийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 170-173/, намайг Хайрхан сум яваад 2 хонож байтал хонь дутуу байна гэхээр нь ирээд бүртгэсэн чинь нийт 51 толгой хонь, 31 толгой ямаа дутсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Бийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 175-177/, би хөдөө байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 03-ны үдээс хойш сумын төв яваад 2 хоноод харьсан. Хариад үзэхэд манай хониноос хонь, ямаа алга болсон байсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Бн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 179-182/, гэтэл манай хонь, Б ахын хонь, ямаанаас алга болсон байсан бөгөөд алга болсон хонь, ямаагаа 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олж авсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Бын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 184-187/, би 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Эрдэнэмандал сум яваад тэндээ сургуулийн хүүхдүүдийн хамт байсан манай хонь, ямаа Б ахын малтай хамт байсан чинь хонь, ямаа алга болсон байсан. Би 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ирээд хонь, ямаагаа бүртгэсэн чинь Б ахын, Б ахын малтай бид гурвын нийт 51 тооны хонь, 31 тооны ямаа дутсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Сгийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 189-192/, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өглөө найранд сумын төв рүү явсан. Гэтэл байхгүй хойгуур хонь, ямаа алга болсон байсан. Манайхаас нийт 50 тооны хонь, 13 тооны ямаа алга болсон. Мөн тэр үеэр Бийн, Бгийн, Сгийн хонь, ямаа дутаж хамт хулгайлагдаад олж авсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Т-ийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 193-195/, 2016 оны 10 дугаар сарын эхээр /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ Б, Б, Б, С, Б нарын хониноос нийт 200 орчим хонь, ямаа алга болсон чинь Ш тасдаж туугаад сумын төвд айлд аваачиж тавьсан байсан гэсэн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Д-ийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 200-201/, 2016 оны 10 дугаар сарын 10-ны үед /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ хичээлдээ явчихаад хичээл тараад 13 цагийн үед гэртээ ирсэн чинь Ш ах намайг хамт юманд яваад ирье гэж хэлээд мотоциклийнхоо ард суулгаад сумын төвийн хойшоо гарч ягаан дээвэртэй байшинтай айлын хаваржааны эзэнгүй хашаан дээр очиж хашаанд нь хашсан байсан хонийг надаар туулгаж сумын төвийн зүүн талын гол гаргуулсан. Би явган туугаад гол гараад гүүрний зүүн талд явж байсан чинь Ш ах ганцаараа ирээд хонио тавих айл олчихлоо гэж хэлээд М гэдэг ахынх руу туулгасан. М ахынд хонио аваачиж өгөөд намайг гэрт хүргэж ирсэн гэж мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Э.Ц-ын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 202-203/, намайг гадуур явж байгаад ирсэн чинь Ш нэг бүтэн мах амбаарт хийсэн байсан. Гэтэл тэр махыг нь хулгайн мах гэхээр нь идэлгүй хаясан. Би Ц-аас асуусан чинь М гэдэг айлаас очиж хонь ялгуулаад жаахан туулгаж байгаад явуулсан байсан, хулгайн мал гэдгийг Ц мэдээгүй, Ц-т хулгайн мал гэдгийг Ц мэдээгүй, Ц-т хулгайн мал ялгаж тууж байгаа гэдгээ хэлээгүй аваад явсан гэж байна лээ. Ш өөрөө тухайн ялгасан хонио туугаад аваад явсан гэсэн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Х-ын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 204-206/, 2016 оны 10 дугаар сарын эхээр Ш хэдэн хонь тавих гэсэн юм гээд өдөр нь ирсэн. Би ганц 2 тооны хонь байх гэж бодсон чинь орой нь бүрэнхий болох гэж байхад Шын эрэгтэй дүү нь 200 гаруй хонь, ямаа, тууж ирээд нийлүүлсэн бөгөөд нийлүүлэхдээ тоолсон чинь 200 гаруй хонь, ямаа байсан. Яг хэд байсан гэдгийг нь мартсан байна. Хонио нийлүүлээд нэг хөл нь доголсон эм хонийг Ш өөрөө аваад явсан. Баруун урд талын хөл нь доголсон байсан. Тэгээд манайд хонио 7 хонуулна гэж байсан бөгөөд 7 хонуулалгүй аваад явсан. Тэгээд авч явахдаа 16 тооны хонь манай хонинд үлдээж, нэг хуцан хурга бас үлдээж. нийт 17 тооны хонь үлдээсэн бөгөөд үлдсэн хонинууд бүгд эр хонь, сувай эм хонь байсан. Тэгээд бусад хонио ялгаад аваад явсан, баруун тийшээ туугаад аваад явсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.З-ийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 207-209/, 2016 оны 10 дугаар сарын эхээр /өдрийг нь санахгүй байна/ намайг барилга дээр ажиллаж байсан чинь Ш ирээд танай хонинд цөөхөн хэдэн хонь тавих хэрэгтэй байна. 2-3 хонуулаад авна гэхээр нь тэг, тэг гэж хэлсэн чинь тэр орой нь манай хонинд нийлүүлсэн байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч М.М-ийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 210-211/, Ш 200 орчим хонь, ямаа тууж ирээд 2016 оны 10 дугаар сарын эхээр манай хонинд нийлүүлж тавиад, 7 хонуулаад ялгаад аваад явсан. 16 тооны хонь үлдээгээд бусдыг нь аваад явсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ч-ын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 212-214/, Б ах хөдөө очиж хонио бүртгээд нэлээн олон хонь дутуу байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд С эгч ирээд бид 2 хамт хөдөө очиж хонь бүртгэсэн чинь нэлээн олон хонь байхгүй, ойр хавиар хайгаад олоогүй. Тэгээд сумын төвд очоод байж байтал М гэдэг айлд байна гэж О эгч хэлээд очиж үзтэл тэнд шар будгаар шинээр будаж тэмдэг хийсэн 16 тооны хонь байсан, тэр айлаас асуусан чинь Ш дүүтэйгээ тууж ирээд талыг нь ялгаж аваад явсан гэхээр нь дүүтэй нь очиж уулзсан чинь намайг Дэнжийн урдаас буцаасан, бусад хонийг хаанаа аваачсан талаар мэдэхгүй, Ш ах хонио туугаад явсан гэж байсан. Би Б гэж хонио алдсан ахтай хамт хонио хайгаад Хайрхан баг руу яваад сураглатал М гэдэг айлд аваачаад 187 тооны хонь, ямаа шинээр будаж тэмдэглээд тавьсан байсныг ялгаж авсан. 188 тооны хонь, ямаа авч очоод нэгийг нь алж авч явсан байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Н-ын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 215-217/, намайг ажил дээр байхад Ш 11-12 цагийн үед ирээд хонины хөл доголоод байна, та авчих мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь хонь чинь хаана байна үзье хэдээр өгөх юм гэсэн чинь аваад ирье гэж яваад үдээс хойш 15-16 цагийн үед халзан хонь, туранхай, доголон эм хонь аваад ирэхээр нь авахгүй гэж хэлсэн чинь гуйгаад байхаар нь 30.000 төгрөг өгөөд авсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Бын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 218-219/, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ш манайд мотоцикль янзлуулах гэж байгаа гэж ирэхдээ эхнэрээс 200 гаруй хонь тавих хэрэгтэй байна гэсэн юм байна лээ. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сумын төв орчихоод эхнэрийн хамт харихаар 14-15 цагийн үед сумаас гараад явж байтал сумын төвийн баруун талд Ш дүү Ц-ын хамт хонь, ямаа туучихсан явахаар нь таараад эхнэр Д Шоос хонь тавих айлаа олсон юм уу гэж асууж байсан. ЦэндБ явсан хонио туучихсан Ш мотоцикльтой явж байсан. Тэгээд хариад байж байтал бүрэнхий болсон байхад үдэш 21 цагийн үед манайд Ш түрүүлж ирээд айлд тавих гэсэн чинь авсангүй хонио танайд тавья гэхээр нь удахгүй хуц тавина авах боломжгүй гэсэн чинь ядаж 10 хоног аргалчих гэхээр нь яах аргагүй тавиулсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Мын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 220-222/, 2016 оны 10 сарын 08-ны өдөр Ш манайд нөхөр Маар мотоцикль засууллаа гэж яваа гэж ирээд надаас 200 гаруй хонь, ямаа тавих хэрэгтэй байна, манай өөрийн юм байгаа юм, зарж хашаа байшин болгох гэсэн юм гэхээр нь ах дүү нар дээрээ тавиач, авахгүй, мал ихтэй айл амьтны хонь, ямаатай нийлээд алга болчихлоо гэж хэлээд би зөвшөөрөөгүй явуулсан. Тэгээд 3 хоногийн дараа сумын төв орчихоод оройхон харихаар явж байтал сумын төвийн баруун талд Ш дүүгээрээ явган хонио туулгачихсан явж байхаар нь хонь, ямаагаа тавих айл олчихсон уу гэж асуусан чинь олчихсон гээд туугаад явж байсан. Тэгээд гэртээ хариад байж байтал нэлээн орой бүрэнхий болж байхад ганцаараа мотоцикльтой ирээд айлд хонь, ямаагаа тавих гэсэн чинь авсангүй. Танайд тавих хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөгүй. Гэтэл ядаж 10 хоног тавиулчих гээд гуйгаад байхаар нь арга буюу зөвшөөрч, будаг тэмдэг сайн тавьж байж нийлүүл гэж хэлээд нийлүүлэх гэхээр нь нийлүүлээгүй. Түүнээс хойш 3 хоногийн дараа Нэргүйбаатар, Б хоёр манайд ирээд шинээр будаг тавьсан, им хийсэн 187 тооны хонь, ямаа ялгаад аваад явсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 223-225/, би хөдөө гэртээ байж байгаад мөнгөний хэрэг болоод байсан учир өөрийнхөө ногоон өнгийн Даюун маркийн улсын дугааргүй хуучин мотоциклиор Асгат багийн нутаг Шар булан гэх газар очоод 2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн үед мотоциклио хол зайтай тавьж байгаад Б, Б, С нарын хотлуулсан гэрийн гадаа задгай байсан хониноос хэсэг хонь, ямаа тасалж туугаад, саахалт хойд талд нь ойрхон байдаг Б, Б нарын хотлуулсан гэрийн гадаа задгай байсан хониноос хэсэг хонь, ямаа тасалж туугаад тасалсан 2 хэсэг хонь, ямаагаа нийлүүлж мотоциклиороо туусаар байгаад Хайрхан сумын төв рүү шөнөжин туусаар маргааш өдөр нь 16 цагийн үед орж ирсэн. Тэгээд тууж ирсэн хонио М гэж хочилж дууддаг айлд аваачиж хонинд нь бүгдийг нь нийлүүлсэн. Би нийт 202 тооны, хонь, ямаа хулгайлсан. Би Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Шар булан гэх газраас 2016 оны 10 дугаар сарын үед бусдын хонь малыг болон хуучиндуу мотоциклийг хулгайлсан гэж мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ш.Шын гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 260-261/,
2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Цав гэх газраас хохирогч Ц.Бгийн гэрт нь хууль бусаар нэвтэрч 30.000 төгрөгийг, гэрийн гаднаас нь Ц.Бгийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг тус тус хулгайлан түүнд нийт 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манайх Цав гэх газар намаржаан дээр байхдаа өвөлжөөний хашаан дээр хашаа, хороо янзалж байгаад харьсан чинь мотоцикль байхгүй байхаар нь хүү Б-ийн гэрт очиж охин А-аас асуусан чинь гэрийн чинь үүдэнд тавьсан түлхүүр нь толгойдоо байгаа гэж хэлсэн. Гэтэл хулгай аваад явсан, гэрт орж авдраас 30.000 төгрөг аваад явсан байсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бгийн мэдүүлсэн мэдүүлэг/ хх-ийн 167-169/, тэр хонь, ямаа алга болсноос хойш Бгийн мотоцикль алга болсон гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Т-ийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 193-195/, би нөхрийн хамт өвөлжөө явсан хойгуур мотоцикль алга болсон. Авдарт байсан гар цүнхнээс 30.000 төгрөг байхгүй болсон байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.О-ийн мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 196-197/, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өглөө аав, ээж хоёр өвөлжөө яваад би аавын мотоциклиор нь хонинд явж байгаад харихдаа өөрийнхөө мотоциклийг унаад аавын Даюун маркийн мотоциклийг гэрийнх нь гадаа үлдээгээд түлхүүрийг нь толгойд нь орхисон. Гэтэл мотоцикль нь алга болоод, авдарт байсан цүнхнээс нь 30.000 төгрөг алга болсон байна гэж байсан. Мотоциклио эвдээд манай хойд талын гол дээр хаясан байна гэхээр нь Шыг хулгайлсан гэж сэжиглэсэн, Ш нь тэрнээс хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураггүй алга болсон гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А-ын мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 198-199/, 2016 оны 11 дүгээр сарын 20-нд байх, Ш гээд залуу Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрт гэх газарт ирчихсэн нэг мотоцикль зарна гээд сураг дуулдсан. Ш 800.000 төгрөгөөр зарна гээд байхаар нь би бэлэн 700.000 төгрөг байна гэсэн чинь за, за гэж хэлээд надаас бэлэн 700.000 төгрөг аваад яваад өгсөн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Ариунболдын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 233/, би Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Шар булан гэх газраас 2016 оны 10 дугаар сарын үед бусдын хонь малыг болон хуучиндуу мотоциклийг хулгайлсан. Б-ийг гараад явахаар нь өөрийнхөө мотоциклийг унаад хөдөө явж байгаад усаар гарч эвдрэхээр нь Хануйн голын хойд талд орхиод Б гэх айлд явган очоод гэрт нь орсон чинь хүн байхгүй, гэр нь онгорхой байсан болохоор гэрт нь шууд орсон чинь хүн байхгүй байсан болохоор нь авдар дээр нь ил байсан түлхүүрээр онгойлгож 30.000 төгрөгийг хар өнгийн цүнхнээс авч, гэрийн гадаа байсан улаан өнгийн Даюун маркийн мотоциклийн түлхүүр нь толгойдоо байхаар нь асааж унаад баригдахаасаа өмнө өөрийнхөө мотоциклиос бензин авч хийгээд Булган аймгийн чиглэлд зугтаасан. Хулгайлсан мотоциклио унаж явсаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Шийр бригад гэх газрын орчим Ариухаа гэж хочилж дууддаг хүнд 700.000 төгрөгөөр зараад явсан гэж мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ш.Шын гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 260-261/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна гэж үзэв.
Шүүгдэгч О овогт Шын Шыг бусдын хөрөнгийг орон байранд нэвтэрч, машин механзим хэрэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ш.Шын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Шын цагдан хоригдсон 276 хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 28/, мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 159/-уудыг хүчингүй болгож, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн, улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг хохирогч Г.Мд, 1.000.000 төгрөгийн үнэлгээтэй улаан өнгийн Супер Даюун маркийн мотоциклийг хохирогч Ц.Бд тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Ш.Ш-ыг бусдын хөрөнгийг орон байранд нэвтэрч, машин механзим хэрэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.Шод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Шод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг 1 хоногийн хорих ялаар тооцож 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, Ш.Шод нийт 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Шын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Шын цагдан хоригдсон 276 хоногийг түүнд оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацааны хорих ялаас хасч тооцсугай.
6. Шүүгдэгч Ш.Шоос 6.535.000 /зургаан сая таван зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Бод, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий битүүмжлэгдсэн мотоциклийг гаргуулан хохирогч Г.Мд, 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн мотоциклийг гаргуулан хохирогч Ц.Бд, 700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Р.А-д тус тус олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 28/, мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 159/-уудыг хохирол төлбөрийг төлөгдмөгц хүчингүй болгож, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Ш.Шын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоцикль буюу 50.000 төгрөгийг албадан гаргуулж, хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ш-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ