Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2024/00854

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, байрлах, ******* ******* ******* ******* ******* т холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 48,943,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Дорнод аймгийн ******* ******* “Иргэдийн сургалт мэдээлэл хөгжлийн төв”-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр тус ******* ******* ******* ******* газрын дарга тай 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ДОАМСЗДТГ-202001/А-002 тоот гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 09/20 тоот нэмэлт гэрээг тус тус байгуулан ажилласан билээ. Тус ажлыг бид амжилттай дуусгаж 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Гэрээний дагуу барилга угсралтын ажлыг улсын комисс хүлээж авсан нөхцөлд үлдэгдэл төлбөр болох 48,943,700 төгрөгийг олгох ёстой ба өнөөдрийг хүртэл төлбөр хийгдээгүй бидний ажилд хүндрэл учруулсаар байна. Бид төлбөр төлөх асуудлаар удаа дараа хандсан боловч хойшлуулсаар өнөөдрийг хүрээд байна. Иймд 48,943,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* газрын төлөөлөгч хариу тайлбартаа: Тус ******* ******* ******* ******* нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “ ” ХХК-тай “Иргэдийн сургалт мэдээллийн хөгжлийн төв”-ийн барилга барих ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж ажилласан. Улмаар 2021 онд корона цар тахал дэлхий нийтийг хамарч барилгын ажил 2 жил хугацаандаа хийгдээгүй байсныг хоёр тал харилцан тохиролцож, гэрээг дүгнэж ажилласан. 2021 оны 12 дугаар сарын 31-нд ашиглалтад оруулахаар нэмэлт гэрээ байгуулан ажилласан болно. Гэвч 2024 оны 06 дугаар сарын 04-нд улсын комисст хүлээлгэн өгч ашиглалталд оруулсан. Хугацаандаа хүлээлгэж өгөөгүй алдангийг 2 жил 6 сараар 0,05 хувиар тооцож, нийт 15,417,265 төгрөгийн алданги тооцсон. Үлдэгдэл 33,526,434 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй гэжээ.

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгч , хариуцагч ******* ******* ******* ******* ******* газрын төлөөлөгч нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрч энэхүү гэрээг байгуулав.

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч тал болох ******* ******* ******* ******* ******* газрын дарга тай хийсэн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 48,943,700 төгрөгөөс 33,526,434 төгрөгийг нэхэмжилж, зөрүү дүн болох 15,417,266 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж эвлэрлийн гэрээг үйлдэв.

2. Тус нэхэмжилсэн дүн болох 33,526,434 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор Худалдаа хөгжлийн банкны 468041132 тоот төгрөгийн харилцах данс руу шилжүүлэхийг хариуцагч тал болох Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* газрын дарга хүлээн зөвшөөрөв.

3. Энэ гэрээ нь гэрээний 2-т заасан үүргээ хариуцагч тал бүрэн биелүүлснээр төлбөр хохирлыг арилсанд тооцож, талууд эвлэрснийг гэрчилнэ.

4. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь тус шүүхэд хариуцагч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 48,943,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч нар “нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 48,943,700 төгрөгөөс 15,417,266 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 33,526,434 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч ******* ******* ******* ******* ******* нь нэхэмжилж буй 33,526,434 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 33,526,434 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний дотор нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,668 төгрөгийн 50 хувь болох 201,334 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 201,334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Г.ЖАРГАЛТУЯА