Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/02927

 

 

2024 оны * сарын * өдөр

Дугаар *

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, Прага рестораны байранд байрлах *,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Их Монгол улсын гудамж, * дугаар байрны * тоотод оршин суух * овогт * * нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, Үндсэн хуулийн гудамжинд байрлах * холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, *, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга * нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, * дугаартай барилгын 1 дүгээр давхар тоот хаягт байрлалтай, 504 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2,252,937,960 төгрөгөөр, *өмчлөлийн *тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай, * дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол /16083/ Амарсанаагийн гудамж 38 тоот хаягт байрлалтай, 105,535 м.кв талбайтай, нэгдүгээр давхрын б хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг * төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн * оны * дугаар сарын *-ны өдрийн * дугаартай шийдвэрээр * * нарaac 1,004,415,065 төгрөг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийн газарт олгохоор шийдвэрлэсэн. Нийслэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дээр дурдсан * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны * дугаар сарын *-ны өдрийн * дугаартай шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *-ын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн * дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээчин * шинжээчээр томилж, барьцаа хөрөнгөөр үнэлгээг тогтоолгосон байна. Зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг нь гуравдагч этгээдэд мэдэгдээгүйн улмаас хөрөнгийг үнэлэх нь гуравдагч этгээдэд гэрээгээр түрээслүүлсэн байгаа бөгөөд уг ажиллагаанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар оролцоогүй болно. * миний бие 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өөрийн гэр рүүгээ орж явах гэтэл * гэгч нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн * дугаартай "Зарлан дуудах мэдэгдэл"-ийг хаалган дээр нааж байсан бөгөөд энэ үед хөрөнгийн үнэлгээг үнэлсэн талаар мэдэж *-ын Баянгол дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч * 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн * дугаартай мэдэгдлийг * оны * дугаар сарын *-ний өдөр гардан авч танилцсан. Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээ хийх талаар мэдэгдээгүй, ямар нэгэн бичиг баримт танилцуулаагүй, хөрөнгийн үнэлгээ дүгнэлт гаргасан * нь үнэлэх ажиллагаанд оролцуулаагүй, үнэлгээчин нь барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж үзээгүй, шалгаагүй байж хөрөнгийн үнэлгээ тогтоосныг зохих хууль дүрэм нийцээгүй тухайн хөрөнгийн бодит үнэлгээ гэж үзэх, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн барьцаалагдсан, битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгийг түүний чанар байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлэх ёстой. *-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэгдсэн *аягт байрлалтай, * талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж үзэж энэхүү үнийн саналаа шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж байсан. Гэтэл үнэлгээчин *нь зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгчийн саналыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Мөн үнэлгээчин *нь тухайн обьектыг биечлэн үзээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан төлбөр төлөгчийн барьцаалагдсан, битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгийг үнэлэхдээ түүний чанар байдлыг харгалзан үзнэ гэсэн хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн байна. Түүнчлэн Үнэлгээний тайлангийн 15-р талд үнэлгээний зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага гэсэн хандлага, аргууд байдаг талаар дурдсан байх бөгөөд тайлангийн 22-р талд эцэслэн тодорхойлсон үл хөдлөхийн үнэ цэнийг өртгийн хандлага, зах зээлийн хандлагаар тооцоолсон, орлогын хандлагаар тодорхойлоогүй байна. Энэ нь * үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх заалтыг зөрчиж байна. Иймд хөрөнгийн үнэлгээчин * *-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэгдсэн *аягт байрлалтай, 504 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2,252,937,960 төгрөгөөр, *өмчлөлийн *тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол * *н гудамж * тоот хаягт байрлалтай, * талбайтай, нэгдүгээр давхрын 6 хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 392,871,346 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээ гэж үзэх боломжгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн * оны * дугаар сарын *-ны өдрийн * дугаар шийдвэрээр *1,004,415,065 төгрөгийг гаргуулж, *мөн 5,180,025 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 23250732 дугаар тогтоолоор явуулж эхэлсэн. Төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *-ийн өмчлөлийн эрхийн улсын *дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, *, 18 дугаартай барилгын 1 дүгээр давхар тоот хаягт байрлах 504 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *өмчлөлийн эрхийн улсын *дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16083/, Амарсанаа гудамж * тоот, нэгдүгээр давхрын 6 хэсэгт байрлах * м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг * оны 10 дугаар сарын 11-ний өдрийн * дугаар битүүмжлэх тогтоолуудаар битүүмжилсэн. *өмчлөлийн эрхийн улсын *дугаарт бүртгэлтэй, * дүүргийн * дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16083/ Амарсанаа гудамж, 38 тоот 1 дүгээр давхрын Б хэсэгт байрлах * талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн * дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч *, * нар нь 1 тэрбум 50 сая төгрөгөөр тус тус үнэлсэн. *-ийн өмчлөлийн эрхийн улсын *дугаарт бүртгэлтэй, * дүүргийн * дугаар хороо, 4 дүгээр хороолол* дугаартай барилгын нэгдүгээр давхрын тоот хаягт байрлах * талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны * дугаар сарын *-ны өдрийн * дугаар тогтоолоор хурааж, үнийн санал авахад төлбөр төлөгч Цагийн эрч ХХК, өмчлөгч * нар нь 10 тэрбумаар үнэлж, төлбөр төлөгч * 10 тэрбум 80 сая төгрөгөөр тус тус үнэлсэн. Төлбөр авагч * нь 2024 оны * дугаар албан бичгээр шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн * дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч *томилогдож, Эрхэсийн хүрд" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын * дугаарт бүртгэлтэй, * дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, Амарсанаа гудамж, * дугаартай барилгын нэгдүгээр давхрын тоот хаягт байрлах 504 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2,252,937,960 төгрөгөөр, *өмчлөлийн эрхийн улсын * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, * давхрын Б хэсэгт байрлах *м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 392,871,346 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Үнэлгээний тайланг * оны * дугаар сарын *-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 4-142/6066, 4-142/6064,4-142/6062, 4-142/6063, 4- 142/6065 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт мэдэгдсэн. 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд болох, анхны албадан дуудлага худалдаанд борлуулах болсныг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4-142/8111, 4-142/8110, 4-142/8112, 4-142/8113 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт мэдэгдэж, дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3. Нэхэмжлэгчээс *-ийн дүрэм /хх 7-9/, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон *-ийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ /хх 10-18/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3525 дугаар шийдвэр /хх 19-22/, * 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 4-142/6062, 4-142/6063 дугаар мэдэгдэл /хх 23-24/, Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэл /хх 25/, * шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4-142/8112 дугаар мэдэгдэл /хх 37-38/, хариуцагчаас шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг /хх 44-94 / тус тус шүүхэд гарган өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч нар нь эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол * гудамж, * дугаартай барилгын 1 дүгээр давхар тоот хаягт байрлалтай, 504 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, *, * тоот хаягт байрлалтай, * талбайтай, нэгдүгээр давхрын Б хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшнаас доогоор үнэлэгдсэн тул 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6. * Иргэний хэргийн анхан шатны шүүхийн * оны 10 дугаар сарын 17-ны өдрийн * дугаар шийдвэрээр * нар нь 1,004,415,065.24 төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй, *аягт байрлалтай, * талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй*аягт байрлалтай, 105,535 м.кв талбайтай, нэгдүгээр давхрын Б хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

7. Дээрх шийдвэрийг * нар сайн дураар биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийсэн байна.

Эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тухай тогтоолыг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч *мэдэгдэж, түүнийг байлцуулан уг ажиллагааг тэмдэглэлээр баталгаажуулжээ. Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ гэж заасантай нийцэж байна.

8. Шийдвэр гүйцэтгэгч нь эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй, *аягт байрлалтай, 504 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй*аягт байрлалтай, 105,535 м.кв талбайтай, нэгдүгээр давхрын Б хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хурааж, төлбөр төлөх хугацааг дахин 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаа тогтоосон боловч төлбөр төлөгдөөгүй байхаас гадна төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар санал зөржээ.

Үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг өмчлөгч *2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 11,050,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч *2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 11,050,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч *2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 11,130,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч * газраас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

9. Иймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авсан боловч үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн * дугаар тогтоолоор шинжээч * томилж, үнэлгээ тогтоолгожээ.

10. Шинжээч *нь эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй, *аягт байрлалтай, 504 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2,252,937,960 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй*аягт байрлалтай, 105,535 м.кв талбайтай, нэгдүгээр давхрын Б хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 392,871,346 төгрөгөөр тус тус үнэлжээ.

11. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заасан.

Шинжээч хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх * болон зах зээлийн, өртгийн хандлагаар тооцооллыг хийж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргахдаа ойролцоо байршлын, ижил шинж чанарын 3-аас доошгүй хөрөнгөтэй харьцуулан, хөрөнгийн талбай, байршил, өмчлөх эрх, сайжруулалт, хөрөнгийн биет байдал зэрэгт тохируулга хийжээ. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх бодит үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч болон төлбөрт төлөгч нарын үнийн саналд 11,050,000,000 төгрөгийн үнэтэй гэсэн нь үндэслэлгүй байх ба Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилж, үнэлгээ гаргуулахтай холбоотой ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

12. Иймд эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй, *аягт байрлалтай, 504 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй*аягт байрлалтай, * талбайтай, нэгдүгээр давхрын Б хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн үнэлгээ нь хууль болон төлбөр төлөгч нарын эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар * холбогдох, эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй, *аягт байрлалтай, 504 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй*аягт байрлалтай, 105,535 м.кв талбайтай, нэгдүгээр давхрын Б хэсэг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч * * нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      *

 

 

\