| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/06687/И |
| Дугаар | 182/ШШ2024/04826 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2024/04826
| 2024 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 182/ШШ2024/04826 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, оршин байрлах, М /Хуулийн этгээдийн регистрийн дугаар ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, З овогт Б.Г /РД:***/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөрт 2,938,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Г нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч сургалтын төлбөрийн гэрээ байгуулсан ба 2019-2022 онд М-д математик, байгалийн ухаан сургуульд физикийн багш мэргэжлээр суралцсан ба хичээлийн 6 улирал суралцаж, нийт 7,642,000 төгрөгийн сургалтын төлбөр төлөхөөс 2,938,400 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагчаас сургалтын гэрээний үүрэгт 2,938,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Б.Г нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дараах нөхцөлөөр харилцан тохиролцов.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхээр хянагдаж буй М-ын нэхэмжлэлтэй Б.Г-д холбогдох "2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн сургалтын гэрээний үүрэгт 2,938,400 төгрөгийг төгрөгийг гаргуулах шаардлага бүхий
иргэний хэрэг маргаанд хариуцагчаас гаргасан Эвлэрэх санал-ын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч байна. Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн 2,938,400 төгрөгийг Мд төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч нь 2,938,400 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд хуваан төлөх ба сар бүрийн 28-ны өдөр 587,680 төгрөгийг үл маргах журмаар, бэлнээр, бүрэн төлөхөөр тохиролцов. Хариуцагч Б.Г нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 2,938,400 төгрөгийг үл маргах журмаар төлөөгүй тохиолдолд Мнь талуудын эвлэрлийг баталгаажуулсан захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх үндэслэл болно.
Эвлэрлийн гэрээ байгуулагдсанаар нэхэмжлэгч дахин энэ асуудал болон бусад асуудлаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд талуудын эвлэрэлнь аливаа бусад гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхолыг хөндөөгүй болно. Энэхүү эвлэрлийн гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Мнь хариуцагч Б.Гд холбогдуулан Сургалтын төлбөрт 2,938,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 758.1-д Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Б.Г нар 2,938,400 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Б.Г уг мөнгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулах буюу 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 587,680 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 587,680 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 587,680 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 587,680 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 587,680 төгрөгөөр нэхэмжлэгч Мд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 758дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Б.Г нар 2,938,400 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Б.Г уг мөнгийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 587,680 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 587,680 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 587,680 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 587,680 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 587,680 төгрөгөөр нэхэмжлэгч Мд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Мнь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 61,964 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС