Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2024/00531

 

2024 10 21 104/ШШ2024/00531

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******лол,******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******лол,******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн /РД:/

Хариуцагч: Улаанбаатар хот, , , тоотод оршин суух, овогт ын /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн 31.000.000 төгрөг, Ч.ыг эрэн сурвалжлахад зарцуулсан шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 31.070.200 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., С.,

Хариуцагч: Ч.,

Гэрч Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.*******, Н. нар нь Ч.од холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн 31.000.000 төгрөг, Ч.ыг эрэн сурвалжлахад зарцуулсан шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 31.070.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Н.******* миний бие Япон улсад ажиллаж амьдардаг. 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Япон Монголын фэйсбүүк зар дээр Ч. нь ажиллах хүч гадаадад гаргах тусгай зөвшөөрөлтэй компани зарна гэсэн зар оруулсан байсан. Түүнтэй холбогдоход ямар ч асуудал байхгүй саяхан тусгай зөвшөөрлөө сунгуулсан зөвшөөрөлтэй компани зарна гэсэн. Би Монголд байдаг төрсөн дүү Н.тэй холбогдож энэ тусгай зөвшөөрлийг худалдан авах талаар ярьж, би Япон Улсад амьдарч байгаагаа түшиглэн үйл ажиллагааг нь эрхлэн явуулахаар тохирон дүү Н. уг тусгай зөвшөөрөлтэй компанийг худалдан авах хөрөнгө оруулалтыг гаргахаар тохирсон. Ингээд би Ч.той дахин холбогдож компанитай холбоотой аливаа асуудлыг нягтлан шалгах асуудлаар хэлтэл ямар ч асуудал байхгүй ээ хэрэв даруй авахгүй бол дараагийн хүн хүлээж байгаа гэж яаруулсан тул би дүү Б.т Япон Улсаас итгэмжлэл явуулж компани болон түүнийг дагалдан явах эрх шилжүүлэх гэрээ /тусгай зөвшөөрөл/ байгуулан компанийн эрхийг шилжүүлэн авч эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн. Үүнээс хойш дэлхий нийтээр корона вирусын тахал гарч хөл хорио тавигдаж үйл ажиллагаа явуулах ямар ч нөхцөлгүй байдалд 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан тул зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ , яаманд гаргахад тусгай зөвшөөрлийг сунгахгүйгээс гадна тусгай зөвшөөрөл өөр бусдад шилжих боломжгүйг албан ёсоор мэдэгдсэн. Учир нь Ч.оос гадаадад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх боломжгүй тухай хатуу гэрээ байгуулсныг мэдсэн. Энэ талаар Ч.од мэдэгдэхэд асуудал байхгүй, би тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад туслая гэж хэлсэн ба яамны төрийн нарийн бичгийн даргаар дамжуулан тусгай зөвшөөрөл сунгуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгсөн боловч тус яамнаас 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй, тусгай зөвшөөрөл нь бусдад шилжих боломжгүй талаар хариу мэдэгдсэн. Энэ хариуг авснаас хойш Н. 2022 оны 9 дүгээр сард Ч.од холбогдуулж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ба уг эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгасан. Бидний зүгээс уг цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурор болон шүүх рүү буцаах эрхгүй болсон тул тогтоолыг хэвээр үлдээсэн талаар дүгнэсэн.

Ч. нь ажиллах хүч гадаадад гаргадаг тусгай зөвшөөрөлтэй компанийг бусдад худалдах, шилжүүлэх эрхгүй атлаа бусдад шилжүүлж биднийг хохироосон тул Н.*******, Ч. нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 31.000.000 төгрөг, Ч.ыг эрэн сурвалжлахад зарцуулсан шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 31.070.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.: Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Япон Монголын фейсбүүк зар дээр Ч. ажиллах хүч гадаад улсад гаргах компани зарна гэж зар оруулсны дагуу түүнтэй холбогдсон. Түүнтэй холбогдох үед ямар нэгэн асуудал байхгүй, саяхан тусгай зөвшөөрлөө сунгуулсан. Тусгай зөвшөөрөлтэй компани зарна гэсэн байсан. Ингээд Н.******* Монгол улсад байдаг төрсөн дүү Н.тэй холбогдон тусгай зөвшөөрөлтэй компани худалдан авах талаар ярьж, мөн Япон улсад амьдарч байгаагаа түшиглэн үйл ажиллагаагаа өөрөө явуулахаар харилцан тохиролцон, тусгай зөвшөөрөлтэй компанийг худалдан авах хөрөнгө оруулалт гаргуулахаар тохиролцсон. Н.******* Н. нар нь өөрсдийн давуу байдлаа ашиглан япон улсад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөлтэй компани худалдан авах зорилготой байсан ба Ч. нь ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөлтэй компаниа бусдад худалдах, шилжүүлэх эрхгүй атлаа будад худалдан шилжүүлэн биднийг хохироосон. нийгмийн хамгааллын яамнаас 2021 оны дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас үйл ажиллагаа хэвийн явуулж чадаагүй аж ахуй нэгжийг тусгай зөвшөөрлөө сунгахад нь уян хатан хандсан. Танай компанийн хувьд Ч. той байгуулсан гэрээний дагуу өөр бусдад шилжих боломжгүй. Яамнаас хатуу байр суурьтай байна. Эртхэн мөнгөө олж ав гэж амаар болон утсаар хэлсэн. Би тусгай зөвшөөрөл олгодог мэргэжилтэн н. гэх эмэгтэйтэй утсаар холбогдож байсан. Энэхүү асуудлаар иргэд Эрүүгийн хэргээр гомдол гаргаж шалгуулсан боловч Иргэний журмаар хохирол нэхэмжлэх асуудал гарсан. Ийнхүү 2023 оны 11 сард хариуцагч Ч.ын оршин суух хаягаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Бид анх Ч.Хишгболдтой байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч одоо шүүх хуралдааны шатанд үүнийгээ өөрчилж Н.*******аас Ч.той 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Ч.оос 31.070.200 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.: Анх худалдах, худалдан авах гэрээг байгуулж байхад Ч. нь бидэнд тухайн компанийн талаарх мэдээллийг үнэн зөв мэдээлээгүй. Худалдах, худалдан авах гэрээнд зааснаар тухайн компанийг худалдахдаа худалдагч тухайн компанийн бүх мэдээлэл, тайлан тооцоо бусад мэдээллийг үнэн зөвөөр худалдан авагчид мэдээлнэ гэсэн үүргээ зөрчиж, бид нараас нуун дарагдуулж гэрээ байгуулсан. Үүний дагуу худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа тухайн компанийн мэдээллийг үнэн зөв мэдүүлээгүй учраас ийм асуудал гарсан. Бид нар эрхийн доголдол гарсан гэдгийг мэдээд Ч.оос тусгай зөвшөөрлөө сунгуулах талаар хэлсэн. Анх жилийн дараа тусгай зөвшөөрлөө сунгуулаарай гэхээр нь болох юм байх гээд сунгуулах гэтэл манайх Ч.той гэрээ байгуулсан Ч. байж сунгана. Та нарын сунгах хүсэлтийг хүлээн авахгүй. Сунгахгүй гэж хэлсэн. Гэрээ болон тусгай зөвшөөрөл баримтуудыг хурааж асан. Үүний дагуу Ч.од чи бид нарт доголдолтой компани зарсан байна. Үүнийг буцааж ав гэж 2021 оны 6 дугаар сард мэдэгдсэн. Гэтэл Ч. би төрийн нарийнд хэлье. Та нар өөрсдөө оч гэж хэлсэн. Хориглосон байсан зүйлийг бид нараас нуун дарагдуулж зарсан учаас бид нар гэрээнээс татгалзах шаардлагыг удаа дараа тавьсан. Бид зарын дагуу компанийг худалдан авсан. Бид Ч. дээр очиж авъя гэж хэлээгүй. Хэрвээ бид компанийг худалдаж авах байсан бол Компанийн тухай хуульд зааснаар улсын бүртгэл 26.000 төгрөг төлөөд компаниа байгуулах боломжтой байсан. Бидний гол зорилго бол тусгай зөвшөөрөлтэй ажиллах хүч гадаад улсад гаргах боломжтой компани авах байсан. Миний эгч Н.******* энэ үйл ажиллагааг явуулах боломжтой учраас тухайн компанийг худалдан авсан. Тийм учраас бид доголдолтой компанийг нь Ч.од буцаан өгч 31.070.200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 4. Хариуцагч Ч. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд 2020 оны 6 дугаар сард өөрийн ХХК-ийг үүсгэн байгуулсан нийгэм хамгааллын яамнаас гадаадад ажиллах хүчин гаргах тусгай зөвшөөрөлтэй компаниа зарна гэж зар тавьсан. Уг зарын дагуу иргэн Н.******* надтай холбогдон танай компанийг худалдаж авъя. Би Япон улсад амьдардаг урчаас танай компанийг цааш нь үргэлжлүүлээд аваад явах боломжтой. Надад энэ компанийг үргэлжлүүлэх боломж байна. Монгол улсаас ажиллах хүч авах боломжтой байна. компаниа надад зараач гэж санал тавьсан учраас би компаниа зарах шийдвэр гаргасан.

2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр би овогт ийн буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сууж байгаа энэ хүнтэй Чингэлтэй дүүргийн нотариатчаар гэрчлүүлж компанийн эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Тухайн тусгай зөвшөөрлийг авахын тулд 2-с доошгүй гадаад компанитай гэрээ хийх ёстой байсан. Би 4 компанитай гэрээ хийсэн. Уг 4 гэрээг хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хийсэн гэрээгээ хамтад нь шилжүүлэн өгсөн. Уг гэрээг тусгай зөвшөөрлийг сунгуулахдаа нийгэм хамгааллын яамд өгсөн гэсэн тайлбар өгсөн. Намайг нэхэмжлэгч нар хуурч, нотлох баримт нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр цагдаад өгөөд улмаар Эрүүгийн хэргийн шүүх намайг бусдыг залилан мэхлэх, хуурах мэхлэх сэдэл байхгүй байна гээд цагаатгасан. Учир нь Монгол Улсын иргэний хувьд өөрийн үүсгэн байгуулсан компанийнхаа хувьцааг бусдад хувиар тооцуулан шилжүүлэх эрх нээлттэй байдаг. Тусгай зөвшөөрөл бол хувь хүн дээр гардаггүй. Зөвхөн компани дээр тусгай зөвшөөрөл гардаг. Монгол Улсын нийтлэг жишээнд Компанийн тусгай зөвшөөрөл компаниа дагана. Компанийн гүйцэтгэх захирал солигдох нь хуулийн хувьд нээлттэй байлдаг. Б. бол өөрөө хуульч мэргэжилтэй. 2022 оны 6 дугаар сард өөрөө бүх баримттай танилцаж гэрээ хийж итгэмжлэлээр гэрээ байгуулж, компанийг худалдан авсан. Компанийн бүх баримт бичигтэй танилцаад болно асуудалгүй гээд компанийг худалдан авсан. Худалдан авах гэрээ хийснээс 4 өдрийн дараа гүйцэтгэх удирдлагыг сольж, Н.******* гэх хүнийг томилсон. Тусгай зөвшөөрөл сунгахдаа улирал болгон нийгмийн хамгааллын яамд тайлангаа өгөх ёстой. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Н.******* томилогдсоноосоо хойш нэг ч удаа тайлан өгөөгүй байдаг. Тусгай зөвшөөрлийн сунгуулахаас өмнө 45 хоногийн өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтээ өгөх ёстой. Гэтэл Н.******* сунгуулах эрхээ 7 дугаар сарны 20-ны өдөр хавьцаа өгсөн байдаг. Гэнэт миний компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах гээд байна гээд надад хандсан боловч нийгмийн хамгааллын яамнаас та бүхэн нэг ч удаа тайлан тооцоогоо өгөөгүй учраас тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй гэдэг хариу өгсөн. Тийм учраас Ч. ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээх хууль зүйн боломжгүй. Би Монгол Улсын шүүхээр 2 удаа орсон. Прокурор ч намайг хүнийг хууран мэхэлсэн, нотлох баримт нуун дарагдуулсан гэж нотолж чадаагүй. Хоёр шүүхээр би цагаатгагдсан байдаг. Тиймд би үүрэг хариуцлага хүлээх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 5. Гэрч Д. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ХХК нь 2019 оны 1 дүгээр сард анх тусгай зөвшөөрөл авах хүсэлт яаманд гаргасан байдаг. Үүний дагуу тусгай зөвшөөрлийг олгож, 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрлийг 1 удаа сунгасан. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр албан бичгээр ХХКхариу хүргүүлж байсан. 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр сунгуулах баримт бичиг ирүүлсэн гэж, шаардлагатай баримт бичиг хангалтгүй байна гэж албан бичиг өгсөн. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр цаг хугацаанд гаргах ёстой. Энэ хугацаанд манай яам шийддэг. Өмнөх хэсэгт тусгай зөвшөөрлийн тань хугацаа дууссан байна. Тухайн үед үйлчилж байсан Ажиллах хүч гадаадад гаргах,ажиллах хүч гадаадаас мэргэжилтэн авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг сунгахгүй гэх хариуг өгсөн байна. Үүнээс хойш дахин ХХК-тай холбоотой байр суурь хэвээр бөгөөд энэ албан бичиг бас хэвээр. Албан бичигт тодорхой дэлгэрэнгүй хариу байсан. Тухайн үеийн нөхцөл байдал, шаардлагатай нэмэлт мэдээллийг хариу болгон албан бичгээр ХХК-д хүргүүлсэн байх гэж бодож байна. Тухайн үед ажиллах хүч гадаад улсад гаргах, гадаадаас ажиллах хүч авах тухай хууль үйлчилж байсан. Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан үндэслэл нөхцөлөөр тусгай зөвшөөрөл сунгах эсэх асуудлыг шийддэг. Гол агуулга нь тухайн байгууллагын хүсэлт, үйл ажиллагааны тайлан яамтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг үндэслэн шийдвэрлэсэн. Үүнийг хангалтгүй гэж үзээд сунгаагүй байна гэж үзэж болно гэв.

 6. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ХХК-ийн дүрэм, Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэл, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Н.ийн тоот Хаан банкны дансны хуулга, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Хаан банкны зарлагын мэдүүлэг, Монгол Улсын , нийгмийн хамгааллын яамны 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ дугаартай магадлал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан 3/153 дугаартай гэрээ, гэрч Д.ийн мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Япон улсад ажиллаж амьдардаг. 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ч. нь ажиллах хүч гадаадад гаргах тусгай зөвшөөрөлтэй компани зарна гэсэн зар тавьсны дагуу түүнтэй холбогдоход тэрээр миний компани ямар ч асуудалгүй саяхан тусгай зөвшөөрлөө сунгуулсан зөвшөөрөлтэй компани зарна гэсэн. Н.******* би Монголд байдаг төрсөн дүү Н.тэй холбогдож энэ тусгай зөвшөөрлийг худалдан авах талаар ярилцаж, дүү Н. уг тусгай зөвшөөрөлтэй компанийг худалдан авах хөрөнгө оруулалтыг гаргахаар тохирсон. Ингээд компани болон түүнийг дагалдан явах эрх шилжүүлэх гэрээг /тусгай зөвшөөрөл/ байгуулан компанийн эрхийг шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнээс хойш дэлхий нийтээр корона вирусын тахал гарч хөл хорио тавигдаж үйл ажиллагаа явуулах ямар ч нөхцөлгүй байдалд 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан тул зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ , яаманд гаргахад тусгай зөвшөөрлийг сунгахгүйгээс гадна тусгай зөвшөөрөл өөр бусдад шилжих боломжгүйг албан ёсоор мэдэгдсэн. Учир нь Ч.оос гадаадад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх боломжгүй тухай хатуу гэрээ байгуулсныг мэдсэн. Энэ талаар Ч.од мэдэгдэхэд асуудал байхгүй, би тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад туслая гэсэн. , яамнаас 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй, тусгай зөвшөөрөл нь бусдад шилжих боломжгүй талаар хариу ирсэн. Ч. нь ажиллах хүч гадаадад гаргадаг тусгай зөвшөөрөлтэй компанийг бусдад худалдах, шилжүүлэх эрхгүй атлаа бусдад шилжүүлж биднийг хохироосон тул Н.*******, Ч. нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 31.000.000 төгрөг, Ч.ыг эрэн сурвалжлахад зарцуулсан шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 31.070.200 төгрөгийг Ч.оос гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Ч. нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзах үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: намайг нэхэмжлэгч нар хуурч мэхлэсэн бодит байдлыг нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр цагдаад гомдол гаргаад улмаар шүүхээс намайг бусдыг залилан мэхлэх сэдэл байхгүй үндэслэлээр цагаатгасан. Монгол Улсын иргэний хувьд би өөрийн үүсгэн байгуулсан компанийнхаа хувьцааг бусдад шилжүүлэх эрх нээлттэй. Тусгай зөвшөөрөл хувь хүн дээр гардаггүй, зөвхөн компани дээр гардаг. Энэ жишгээр би компанийнхаа тусгай зөвшөөрлийг компанийнхаа хамт шилжүүлсэн. Нэхэмжлэгч нар өөрсдөө , нийгмийн хамгааллын яаманд нэг ч удаа тайлан гаргаагүй байж тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт өгснийг яамнаас татгалзсан байсан. Иймд би нэхэмжлэгч нарын өмнө ямар нэгэн хууль зүйн хариуцлага хүлээх боломжгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа анх Ч.той байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Н.*******аас Ч.той 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах талаар тайлбарласан болно.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1. 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ч., Н.******* нарын хооронд компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Ч. өөрийн 100 ширхэг хувьцааг 31.000.000 төгрөгөөр Н.*******д худалдаж, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийн ХХК-ийн гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл болон бусад хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан байна.

5.2. 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Н.ийн Хаан банкны тоот данснаас хариуцагч Ч.ын эзэмшлийн 5026982504 тоот данс руу 31.000.000 төгрөгийг компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний төлбөрт шилжүүлсэн байна.

5.3. Монгол Улсын , нийгмийн хамгааллын яамнаас 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ХХК-д олгосон 2019/81/108 дугаартай Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан байна.

5.4. Ч. нь Япон Улсад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөлтэй компани зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Н.ээс 31.000.000 төгрөгийг өөрийн 5026982504 тоот дансанд шилжүүлэн авч залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэн улмаар хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс Ч.од холбогдох эрүүгийн 2111014580495 дугаартай хэргийн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн тогтоол хэрэгт авагдсан байна.

6. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч нар хариуцагч нь ажиллах хүч гадаадад гаргадаг тусгай зөвшөөрөлтэй компанийг бусдад худалдах, шилжүүлэх эрхгүй атлаа бусдад компаниа шилжүүлж биднийг хохироосон гэж, хариуцагч намайг шүүхээс бусдыг залилан мэхлэх сэдэл байхгүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан. Монгол Улсын иргэний хувьд би өөрийн үүсгэн байгуулсан компанийнхаа хувьцааг бусдад шилжүүлэх эрх нээлттэй, нэхэмжлэгч нар өөрсдөө , нийгмийн хамгааллын яаманд нэг ч удаа тайлан гаргаагүй өгөөгүй учир яамнаас тусгай зөвшөөрөл сунгах хүсэлтийг татгалзсан гэж маргаж байна.

7. Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Ч. нарын хооронд байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Ч. нь гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах эрхээ Н.*******д худалдсан байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

7.1. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө эзэмших боломж байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй.

7.2. Нэхэмжлэгч тал дээрх гэрээний дагуу худалдан авсан тусгай зөвшөөрлөө сунгуулахаар хандсан боловч 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Монгол Улсын , нийгмийн хамгааллын яамны хариу хүргүүлэх албан бичигт Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилт хангалтгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, улирал бүрийн тайлангаа ирүүлээгүй, яам 2020 оны 3/153 дугаартай гэрээг Ч.той байгуулсан. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дахь хэсэгт Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно гэж заасан гэх хариуг өгсөн байна.

7.3. Мөн Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3/153 дугаартай гэрээний 2.4-т хууль тогтоомжид заасан бол дараах нөхцөлд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 2.4.4-т тусгай зөвшөөрлийн гэрээг зориулалт бусаар ашигласан, хуурамчаар үйлдсэн, засварласан, бусдад шилжүүлсэн, барьцаалсан, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон бол хүчингүй болгохоор хориглосон байхад тусгай зөвшөөрөл эзэмшигч Ч. нь бусдад зарсан шилжүүлсэн нь Ч.ыг эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж үзнэ.

7.4. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч Н.*******, Н. нар нь гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй байна.

7.5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүрэгтэй ба хариуцагч Ч.ын ...компанийн хувьцаагаа бусдад зарах эрх Монгол Улсын хуулиар нээлттэй байдаг, нэхэмжлэгч нар өөрсдөө , нийгмийн хамгааллын яаманд нэг ч удаа тайлан гаргаж өгөөгүй гэх тайлбар нь үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

8. Нэхэмжлэгч хариуцагчийн хаяг тодорхойгүй байсны улмаас түүнийг эрэн сурвалжлахад гаргасан зардал болох шүүхийн улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг гаргуулна гэх шаардлага гаргасан. Энэ шаардлагын тухайд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу уг шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

9. Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.оос 313.301 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт ын оос 31.070.200 /гучин нэгэн далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн нарт олгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.301 /гурван зуун арван гурван мянга гурван зуун нэгэн/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 313.301 /гурван зуун арван гурван мянга гурван зуун нэгэн/төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ