Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2024/00867

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Хариуцагч: Дорнод аймаг,  регистрийн дугаартай, н нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 29-нд Н.*******, Н. нарт 2 тугалтай үнээ авахаар тохиролцож 3,000,000 төгрөг өгсөн. Хавар үнээ, тугал, бяруутай нь өгөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл өгөөгүй. Иймд үндсэн мөнгө 3,000,000 төгрөг, хүү 2,100,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.******* /утас /, хариуцагч Н.******* /утас /, Н. /утас / нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Бид доорх байдлаар эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

1. Нэхэмжлэгч М.******* би нэхэмжилсэн 5,100,000 төгрөгөөс 600,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 4,500,000 төгрөгийг хариуцагч Н.*******, Н. нараас гаргуулах.

2. Хариуцагч Н.*******, Н. бид нэхэмжилж буй 4,500,000 төгрөгийг нэхэмжлэгч М.*******т 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна.

Дээрх байдлаар эвлэрч шийдвэрлүүлснээр бид энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, эвлэрлийг баталсан анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлгосон болно гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь тус шүүхэд хариуцагч Н.*******, Н. нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.*******, хариуцагч Н.*******, Н. нар “нэхэмжлэгч М.******* нь нэхэмжилсэн 5,100,000 төгрөгөөс 600,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 4,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, хариуцагч Н.*******, Н. нар нь нэхэмжилж буй 4,500,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрч” эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Н.*******, Н. нар нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,500,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15ы дотор нэхэмжлэгч М.*******т бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,550 төгрөгийн 50 хувь болох 48,275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 48,275 төгрөгийг, хариуцагч Н.*******, Н. нараас 43,475 төгрөг /4,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Г.ЖАРГАЛТУЯА