| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00475/И |
| Дугаар | 133/ШШ2024/00480 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 133/ШШ2024/00480
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
нэхэмжлэгч: ************ тоотод оршин суух, *********-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** тоотод оршин суух, *********-д холбогдох,
Эд хөрөнгөнд учруулсан хохирол 3,524,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********* миний бие нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Манайх гэр бүлээрээ хөдөө нэг сарын хугацаанд яваад буцаж ирэхэд дээд айлаас ус алдан гал тогоо, жижиг өрөө, оо өрөө, коридорт их хэмжээний ус орж тааз, шал, хана зэрэг эд зүйлсэд гэмтэл учруулсан тул дээрх мөнгөн дүн болох 3,524,800 дээд айл буюу ус алдсан айлаас нэхэмжилж байна. Уг гэрийн эзэн өөрийн гэрээс ус алдсан нь үнэн боловч манай гэрт гарсан хохирлыг төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.
2. Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ********* нь дээд айлаас ус алдсан гэх хэргээр *********-д холбогдуулан 3,524,800 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Миний бие одоо тухайн ус алдсан байранд буюу ***** дугаар байрны ***** тоотод оршин суухаа больсон, байрны засвар үйлчилгээ надад хамааралгүй болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. *********-н нэхэмжлэлтэй, хариуцагч *********-д холбогдох эд хөрөнгөнд учруулсан хохирол 3,524,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Учир нь нэхэмжлэгч ********* нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн ... Миний бие нь дээд айлаас ус алдсан гэх хэргээр ********-д холбогдуулан 3,524,800 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Миний бие одоо тухайн ус алдсан байранд буюу ***** дугаар байрны ***** тоотод оршин суухаа больсон, байрны засвар үйлчилгээ надад хамааралгүй болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна … гэх хүсэлтээр нотлогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,347 төгрөгийн тал хувь 35,673.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,673.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *********-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *********-н нэхэмжлэлтэй, хариуцагч *********-д холбогдох эд хөрөнгөнд учруулсан хохирол 3,524,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН