| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2017/0000/Э |
| Дугаар | 160 |
| Огноо | 2017-12-06 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | М.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: М.Батзаяа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Алтанчимэг, Г.Э
Шүүгдэгч: О.Э, Г.Э, Л.Ц, Г.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Лийн Ц, Б овогт Гын О, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Гийн Э, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оын Э нарт холбогдох 201703000125 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Хужиртын гол гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Оын Э /РД: .../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын 6 дугаар баг Өндөр-Сант гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Гийн Э /РД: .../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын 6 дугаар багийн Өндөр-Сант гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Лийн Ц /РД: .../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Хотонт сумын 06 дугаар баг Ар жаргалант гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Гын О /РД: .../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.Ц, Г.Э, Г.О нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэс” шатахуун түгээх станцийн хажууд хохирогч О.Эг машин татаж өгсөнгүй гэх шалтгааны улмаас хүч хэрэглэж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,
яллагдагч О.Э нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэс” шатахуун түгээх станцийн хажууд хохирогч Г.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь дорцоовоор цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,
яллагдагч Г.Э нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Эрүүл мэндийн төвийн манаач С.Гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өндөрсантаас Хотонт сум руу орж ирээд Г.Эын гэрт ирсэн. Тэгээд Г.Эын гэрт 2.5 литрын Боргио нэртэй пиво уусан. Г.Эын гэрээс гараад самрын үйлдвэрийн тэнд машин суучихаад явахгүй болохоор нь би “МТ” колонкийн урд машин байхаар нь машинаа татуулах санаатай очсон. Намайг очиход чи хэний хүүхэд юм гэж асуухаар нь та манай машиныг татаад өгөөч гэсэн чинь чадахгүй гэхээр нь яасан сүртэй чацга вэ гэж хэлээд нэг удаа цохих гэж далайсан. Гэхдээ цохиогүй. Тэндээсээ би “ТЭС” колонк дээр очоод байж байтал Г ах араас хүрч ирээд аав шигээ хүнтэй ямар муухай харилцдаг хүүхэд вэ гэж хэлээд намайг барьж авах гээд байхаар нь би баригдахгүй гээд зугтааж байхад, Г.Э ирээд Г гэх хүнийг таньдаг гээд золгоод байсан. Тэгсэн гэнэт Г гэх ах нь намайг барьж аваад нэг удаа цохьсон. Тэр үед Г.Э Г ахыг хавирч унагаасан бөгөөд хавираад газар унагаахаар нь би О.Э ахыг барьж аваад, бид хоёр бие биенийгээ нэг, нэг удаа цохьсон. Хүчтэй цохиж зодсон асуудал байхгүй. Нэг мэдэхэд Г.Ог О.Э, Г ах хоёр торцоов барьчихсан цохиж байсан. Тэрийг нь хараад би эргэж гүйгээд Г.О дээр очоод Г ахыг нь барьж авсан. Машинаа гаргах гээд хүрз асуух гээд эмнэлэг рүү очиход Г унтаж байхаар нь сэрээгээд хүрз асуух гэсэн чинь хутга авч дайраад байхаар нь Г.Э бид хоёр гараад зугтаасан. Ийм л зүйл болсон гэв.
Шүүгдэгч Г.Эын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ...”ТЭС” колонк дээр ирэхэд Г ах, Л.Ц нар маргалдаад зогсож байсан. Тэгээд би Г ахыг таньдаг учраас юу байна гэж мэндлээд золгосон бөгөөд золгоод зогсож байсан чинь Г ах Л.Цийг цохиод авсан. Тэгээд яагаад байгаа юм бэ гэж хэлээд салгасан чинь Г.О ирээд Г ахыг хөлөөрөө хавсарч унагаасан. Би салгаад цаана байх далан руу ороход Э ах, Г ах нар Г.Ог торцоовоор цохьсон. Тэгээд дахиад цохиод авахаар нь би хавсарч унагаасан. Эмнэлэг дээр хүрз гуйх санаатай очсон чинь Г согтуу унтаж байсан. Машинаа суулгаад гаргаж чадахгүй байна гэсэн чинь та нарыг хутгалж ална гээд хутга бариад дайраад байхаар нь тэндээс гараад зугтаахад араас ирээд намайг 2-3 удаа цохиод авахаар нь зөрүүлээд хэд хэдэн удаа цохьсон гэв.
Шүүгдэгч Г.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ...Машинаа суулгачихаад Г.Э ах бид хоёр машинаа гаргах гээд оролдож байхад Л.Ц ахыг колонк дээр 2 машин байна, тэндээс очоод машин татуулаад өгөөч гээд аваад ир гээд явуулсан. Л.Ц ах ирэхгүй удаад байхаар нь урдаас нь очъё гээд явж байсан чинь Л.Ц ах зугтаасан маягтай урдаас ирж явсан. Тэгээд яасан юм бэ гэсэн чинь татаж өгөхгүй гэж байна гээд зогсож байтал Г ах нь ирээд чи яасан том чацга вэ гээд цохиод авахаар нь би араас нь очоод Г ахыг хавсарч унагаасан. Г ах босч ирээд намайг нэг удаа цохьсон чинь Г.Э ах хавсарч унагаасан. Тэгэхээр нь би Г ахын дээрээс нь хэд хэдэн удаа цохьсон. Г.Э ах намайг салгаж аваад цаана байх далан руу буусан чинь О.Э ах, Г ах хоёр ирээд намайг торцоовоор цохисон. Хэсэг хугацаанд юу болсныг сайн мэдэхгүй, доошоо тонгойгоод суусан. Дараа нь хүрз гуйхаар бид 3 эмнэлэг рүү очсон чинь Г ах унтаж байсан. Г.Э бос хөгшөөн хүрз байна уу гэж асуусан чинь хутгалж ална та нарыг гээд дайрахаар нь гүйж гараад хаалгыг нь дарсан. Тэгсэн цонхоороо гарч ирлээ гээд байхаар нь би цонхоороо гарч ирэх гээд байна гэж хэлээд зугтсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй гэв.
Шүүгдэгч О.Эы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бензин авах гээд колонк дээр бензин авчихаад баримт авах гээд зогсож байхад хадам ах Гтай нэг залуу ирээд юм ярьж байгаад яваад өгсөн. Араас нь дагаж очоод харсан чинь бие биенийгээ бариад авчихсан, ноцолдоод байсан. Тэгэхээр нь салгах санаатай дундуур нь орсон боловч салгаж чадаагүй, зодоон эхэлсэн. Л.Цийг би зуураад авахад Г.О, Г.Э нар колонкын урд зодоон хийж байснаа Г.Э далангийн уруу руу буугаад камераас гаргаж байгаад алъя гээд их зантай нь аргагүй хэлсэн. Л.Ц Г ах хоёрыг салгаад, Г ахын малгай нь газар унасан байхаар нь авч өмсчихөөд цаашаа явсан чинь араас Г.Э ирээд хавсарч унагаагаад далан руу унасан бөгөөд унахад хэдэн талаас намайг өшиглөөд байсан. Тэр үед колонкоос цагдаа дуудлаа шүү гэсэн чинь эдгээр хүмүүс тараад явцгаасан. Би хамгийн сүүлд үлдчихсэн босч ирээд машин дээрээ ирсэн чинь толгой хагарчихсан. Толгойноос их цус гарч байсан. Тэгээд Г ах цагдаа дуудаж, хаанахын хэний хүүхдүүд болохыг нь мэдье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машинаараа дагасан. Надад эдгээр хүүхдүүдийг цохих, торцоов барих хугацаа байгаагүй. Энэ торцоовыг намайг яагаад барьсан цохьсон гэх үндэслэл болгоод байгаа юм бэ гэхээр А цагдаа ингээд эвлэрээд зохицож болно, та хаанаас ч хамаагүй төмөр олоод явуулаадах гэж хэлэхээр нь эвлэрээд эрүүгийн хэрэг үүсэхгүй юм байна гэж бодоод сумын хогийн төмөр дээрээс торцоов олж явуулсан. Энэ бол үндэслэлгүй торцоов хураагдаж ирсэн. Г ах бид хоёр эдгээр хүүхдүүдийг хэний хүүхдүүд гэдгийг нь мэдэх гэж айлуудаар орж, гэр орноор нь явсан. Г.Эын гэрт очсон. Гэрт нь ороход хадам аав нь байсан. Бид хоёр машинтай явж байсан учраас 9 цагийн үед эмнэлэг дээр очиж толгойгоо оёулаад, эдгээр хүүхдүүдийг хайгаад машин байсан газар нь очсон чинь машин нь байхгүй байсан. Тэгээд хайгаад явсан чинь захиргааны урд цасанд суулгаад хаячихсан, тэндээ пиво уусан байсан. Тэр өдрөө тэр машин захиргааны үүдэнд хоносон байсан. Тэгээд гэртээ ирсэн чинь толгой өвдөөд байхаар нь эмийн сангаас эм тариа авах гээд эмнэлэг орсон чинь Гыг саяхан эдгээр хүүхдүүд зодчихоод явсан байна гэж хэлсэн. Эмнэлгээс гараад Дийн гэрт очоод болсон үйл явдлыг хэлсэн чинь одоо хүн амьтанд хэлээд яахав гээд ярилцаад сууж байтал гаднаас Г.Э дэгээ төмөр барьсан орж ирээд засаг дарга хүн хүнд ийм төмөр бэлдэж өгдөг юм байна гээд баруун талынхаа орон дээрээс шал руугаа цохиж байсан. Г ах бид хоёр тэгвэл одоо юу ярихав гэж хэлээд гарч явсан чинь утсаа мартчихсан эргээд орсон чинь энэ утсаа аваад зайл гэж хэлээд шидэж байсан. Намайг эдгээр хүүхдүүдэд зодуулаад хэвтэж байхад Г ах машин руугаа гүйж утсаа авч ирэхдээ 10-ын түлхүүр барьсан байсан гэж дараа нь хэлсэн. Түүнээс төмөр аваад цохьсон асуудал байхгүй. Цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд эдгээр хүүхдүүд зугтаад явсан. Ийм л зүйл болсон гэв.
О.Эы шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлсэн: ...Хадам ах Гтай муудалцсан хүмүүсийг салгах гэж байгаад гэмтэл авсан. Түүнээс болж хохиролтой байгаа. Энэ гурвыг салгах гэж байгаад хохирсон. Хохирол төлбөрт байнга явж байгаа зардал мөнгийг нэхэмжилж байна. 05 сарын 10-ны өдөр мэдүүлэг өгсөн бөгөөд түүнээс хойш 6-7 удаа ирсэн. Баримт гэхээр зүйл бүрдүүлж ирээгүй байна. Нийт 350.000 төгрөг гарсан байх. Гэхдээ гомдолгүй гэв.
Г.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлсэн: ...Э гэх хүнд зодуулсан нь үнэн. Гомдол санал байхгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 201703000125 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч О.Эы мэдүүлсэн: ...Би 2017 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн орчимд Архангай аймгийн Хотонт сумын “Тэс” шатахуун түгээх станцийн гадаа хадам ах болох Гтай хамт явж байсан. Бид нар өөр, өөр машинтай байсан. Анх “МТ” гэх колонкын гаднаас Цтай маргалдаж эхэлсэн. Цийг манай хадам ах Г машинаараа дагаад “Тэс” шатахуун түгээх станцийн гадаа очсон. Би мөн энэ хоёрыг дагаад очсон. Тэгээд Л.Ц манай хадам ахтай маргалдаад байсан. Машин татаад өг гэсэн зүйл дээрээс маргалдаж эхэлсэн. Хадам ах Г, Ц нар “Тэс” колонкийн гадаа барьцалдаж авсан. Г ах чи эхэлсэн үү гээд байсан. Тэгээд би очоод салгаад Цтай барьцалдаж авсан. Миний нүүр, толгой хэсэг рүү цохиод байсан бөгөөд аль гараараа цохисон болохыг анзаараагүй. Тэр хооронд миний анзаарснаар хажуу талд хадам ах Г болон Э нар барьцалдаж авсан байсан. Нэг харахад Г ахыг унагаасан байсан. Сүүлдээ Э, Г ах, О тэр гурав ноцолдоод колонкын хажуу далангийн ирмэг дээр нь дарчихсан дээрээс нь Э цохиод, зодоод байсан. Тэгээд нэг хартал Г ах дээр Ц нь очиж хамт зодоод байсан. Би энэ зодооныг салгах санаатай очсон бөгөөд очтол далан руу буусан байсан. Би далан руу алхаад буунгуут Э миний араас хавсраад нэг зүйлээр толгойн ар хэсэг рүү цохих шиг болсон. Би чулуугаар цохисон гэж бодсон бөгөөд цохиулаад унасан, унатал хэсэгхэн балартсан байх шиг байсан. Гэнэт нэг залуу ирээд өшиглөөд байсан бөгөөд би Ог гэж бодож байна. Тэгтэл Ц ирээд нэг мөсөн гүйцээчихье гээд толгой руу өшиглөөд байсан. Харин колонкын түгээгч цагдаа дуудсан гэхэд тэр 3 зугтсан. Г бид хоёр нөгөө газартаа үлдсэн. Миний харснаар Л.Ц ногоон өнгийн дээлтэй, савхин гуталтай, дээд талаараа дэрэвгэр мэт байсан, сайн анзаараагүй. Э нь хар өнгийн куртиктай, савхиндуу гэмээр гуталтай байсан бөгөөд хоромон гутал байсан байх. О нь оронжан өнгийн дээлтэй, доогуураа монгол гуталтай байсан. ...Би Ог гартаа юм барьж цохиогүй, миний машинд чагтан торцоов байгаа. Тэр гурав маш их согтуу байсан, ямар архи, яаж уусан талаар би мэдэхгүй, би архи уугаагүй. Г ах, бид хоёр эрүүл байсан, архи уугаагүй. Миний толгой хэсэгт Э нэг удаа цохисон, мөн хавирч унагаасан. Л.Ц нь толгойн хэсэгт өшиглөсөн. Энэ гурав өшиглөөд байсан бөгөөд хэдэн удаа өшиглөсөн болохыг би сайн мэдэхгүй байна. Би Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн бөгөөд эм тариа хийлгэж байгаа. Миний толгой хагарсан, толгой хавантай гэж эмч хэлсэн. Бөөр доргисон байж магадгүй гэж хэлсэн. Одоо бөөр өвдөөд удаан сууж болохгүй, зовиуртай байгаа, мөн өтгөндүү шээгээд байгаа. ...Надад гомдол санал байна, одоогоор эмчилгээнд 280.000 төгрөг зарцуулсан, баримт байгаа бөгөөд би цуглуулсан баримтаа дараа өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 хуу/
Хохирогч С.Гы мэдүүлсэн: ...Намайг ажлын байран дээрээ амарч байхад О, Э, Ц нар орж ирэхээр нь би гар, зайл гэж хэлээд хөөсөн. Тэд нарыг гарах шинжгүй болохоор нь сүрдүүлэх санаатай хутга, хайч авахаар шүүгээгээ уудалсан. Тэгтэл харин Ц, О нар зугтаад гараад гүйсэн. Э тэр хоёрынхоо араас нь удаан алхаад гараад явсан. Тэгэхээр нь би гараад эд нар цонх хагалчихаж магадгүй гээд гарах гэтэл хаалга дараастай байсан. Э хаалга дарсан юм шиг байсан. Цонхоороо хартал Ц, О 2 зугтаагаад булан тойроод гүйж байсан. Би хаалгыг хүчтэй түлхтэл онгойсон гадаа нь Э зогсож байсан. Тэгээд би уурын зуухны нүүрс ухдаг төмрийг бариад нуруу хэсэгт нь уурандаа 2 удаа цохисон. Тэгтэл эргэж хараад намайг хавирч унагаагаад толгойн хэсэгт нь өшиглөхөд би манарсан бөгөөд тэр хооронд хэд хэдэн удаа цохиж, гар дээр дэвсээд, өшиглөөд байсан. Тэгээд би авраарай гээд зугтаагаад эмнэлэг рүү орсон. Би архи уугаад амархан согтдог. Тэгээд уурын зуухны галч болохоор зуухандаа нүүрс их хийгээд тэр халуунд нь үнэхээр их манарсан, бараг балай хүн шиг болсон. Миний ухаан санаа эрүүл. Ц, Э, О нар бүлэглэж зодоогүй, Э нь намайг зодсон. Нөгөө хоёр залуу нь уурын зууханд байхад гараад зугтаасан. Э нь намайг нүүрэн хэсэгт 2-3 удаа өшиглөж, бугуйн хэсэгт дэвсээд байсан. Э намайг зодож биед гэмтэл үүсгэсэн. Эмнэлэг рүү ороод би цонхоор харахад Э төмөр бариад цонхон дээр ирж байхад нөгөө хоёр нь ирээгүй байсан. Намайг Э зодож байхад хэн нэгэн хүн хараагүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр тохиролцсон, тэр зодолдох шалтгаан хэн хэнд маань байсан. Бид 2 хоорондоо эвлэрсэн. Би гомдол саналгүй тул Эын намайг зодсон үйлдлийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсмээр байна. Эад холбогдох хэргийг хөнгөн шийдэж өгөхийг хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 189-190 хуу/
Б.Гын тайлбар: ...2017 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед өөрийнхөө Жеми маркийн 52-99 УБӨ улсын дугаартай машинтай хүргэн дүү Э Портер маркийн 47-83 АРХ улсын дугаартай машинтай Хотонт сумын төвд байдаг “МТ” шатахуун түгээх станцаас бензин аваад гэр рүүгээ явах гэж байтал танихгүй ногоон торгон дээлтэй өндөр залуу ирээд машин татаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин чинь хаана байгаа юм, хэний хүүхэд билээ гэж асуухад согтуу хэлж чадахгүй байсан. Тэгээд би ах нь автомат кроптой тэрэгтэй, татаж чадахгүй гэж хэлтэл битгий царай алдаад байгаарай гэж хэлээд цонх руу гараараа цохих гэхээр нь би хойшлоод зөрүүлсэн. Тэгсэн чинь тэр залуу намайг дараа ална гэж хэлээд “Тэс” колонкийн зүг явахаар нь араас нь машинаа асаагаад очоод машинаасаа буугаад ногоон дээлтэй залуу дээр очиход хар хүрэмтэй залуу колонкийн урд хэсгээс гарч ирсэн. Тэгээд би ногоон дээлтэй залууд чи ямар хүнтэй харьцаж байгаагаа мэдэж байна уу, би чиний аавтай чинь адилхан настай хүн байна гэж хэлэхэд ногоон дээлтэй залуу заамдаад баруун гараараа зүүн шанаа руу хальт цохисон. Тэгтэл хар хүрэмтэй залуу араас ирээд толгой руу цохиод хөл дэгээдээд газар унагаасан. Тэгээд улаан дээлтэй залуу, хар хүрэмтэй залуу, ногоон дээлтэй залуу 3 өшиглөөд байсан. Би хэн нь хаана өшиглөж байгааг харж чадаагүй, нүүрээ дараад атираад хэвтсэн. Тэгтэл хар хүрэмтэй залуу нь намайг камергүй газар аваачиж ална гэж хэлээд “Тэс” колонкийн талбайгаас буулгаад ногоон дээлтэй залуу намайг заамдаад авсан. Тэгтэл хүргэн дүү Э ирээд дундуур ороод салгах гэтэл хар хүрэмтэй залуу Эыг цохиод унагаасан. Тэгээд тэр ногоон дээлтэй залуу намайг “Тэс” колонкын далан дээр дээш харуулж дараад чулуугаар цохьсон. Би гараараа хаагаад тэр чулуу нь намайг оноогүй, би өөдөөс нь хөлөөрөө тийрч босоод машин руугаа явж очоод утсаа аваад цагдаа руу залгах гэсэн боловч миний утасны цэнэг дууссан байсан. Тэгээд би машинаасаа 10-ын түлхүүр аваад нөгөө 3 залуу дээр очиход нэг хүн цагдаа ирж байна гэж орилсон. Тэгтэл тэр 3 залуу зугтаагаад явсан. Намайг яагаад зодсоныг мэдэхгүй байна, намайг машиныг нь татаж өгөөгүй гэж зодсон байх гэж бодож байна. Намайг ногоон дээлтэй залуутай ноцолдоод хэвтэж байхад Эы толгой хэсэг рүү нэг залуу хөлөөрөө өшиглөж байсан бөгөөд яг аль залуу нь өшиглөснийг би хараагүй...гэх тайлбар /хх-ийн 05-06 хуу/
Гэрч Н.Эгийн мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би ажил дээрээ байж байсан юм, тэгтэл 20 цаг 50 минутын орчимд хүнд зодуулчихлаа гээд Э гэх хүн байж байсан бөгөөд ямар хувцастай байсныг би сайн санахгүй байна. Толгойг нь үзтэл толгойны баруун хойд талд нь 3-4 см урттай, 0.5-1 см гүн зүсэгдсэн шарх байсан. Тэгээд би шарханд оёдол /4/ тавьсан. Оёдол тавих хэсэгт мэдээ алдуулалт хийсэн. Э архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зүйл байгаагүй. Бид нар спиртээр тариа хийх талбайг ариутгаж арчдаг. Тухайн үед тамединаар толгойн шархтай хэсгийг арчсан болохоор архи уусан үгүйг нь мэдээгүй. Зүүн чих шалбарсан байсан. Өвдөг нь мөн 2-3 см шалбарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Тэр үед машин татаад өг гээд чадахгүй гэсэн чинь зодчихсон гэсэн. Толгойн хэсэгт Э гэх залуу цохьчихсон гэж ярьсан байхаа. Би яг санахгүй байна, намайг ажил дээр байхад эмнэлгийн галч Г зодуулж орж ирээгүй. Дээрх 3 залуу эмнэлгийн гадна, дотор байгаагүй. Маргааш өглөө нь ажилдаа ирэхэд уурын зуухны галч Г зодуулсан гэж байсан. Халиун эмч үзсэн гэсэн. Би тэр талаар сайн мэдэхгүй. 2017 оны 03 сарын 08-ны өдөр буюу олон нийтийн амралтын өдөр Э надаас ирж магадлагаа авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/
Гэрч А.Нийн мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн ээлжинд Архангай аймгийн Хотонт сумын Эрүүл мэндийн төвд сувилагчийн ажлаа хийж байсан. Тэгэхэд цагийг нь сайн санахгүй байна, 23 цаг нилээн өнгөрсөн байж магадгүй юм, 2 давхарт байж байхад эмнэлгийн хаалга дуугарч хүн орж ирэх шиг болсон. Төд удалгүй хаалга нүдээд байсан. Тэгээд бууж иртэл Гы шанаанаас цус гарсан байдалтай нэг давхарт зогсож байсан. Даралтыг үзэхэд 150-190 хооронд байсан. Тэгээд шанааны цусыг цэвэрлэхэд шанаа нь зулгарсан байсан. Тэгээд Г толгой өвдөөд байна гээд би хүйтэн жин толгойд нь тавьж өгөөд гэр рүү нь явуулсан. Гыг эмнэлэг дотор байх хооронд гаднах хаалгыг түгжсэн байхад хаалгыг болон хаалганы хажуугийн цонхыг нэг хүн нүдээд байсан. Тэгээд би айсандаа онгойлгож өгөөгүй. Би цонхоор хэдэн хүн нүдэж байгааг хараагүй бөгөөд 1-2 минут эмнэлгийн цонх, хаалгыг нүдсэн. Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар би мэдэхгүй байна, спиртээр ариутгаж байхад үнэрлэх мэдрэмж муу байсан. ...Гы шанаа нь халцарсан, өвдөг нь хавдсан байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/
Гэрч Г.Эын мэдүүлсэн: ...Миний төрсөн дүү Г.Э нь Г гэх хүний 2 дахь хүүхэд бөгөөд эхээс бид гурвуулаа. Бага насандаа Архангай аймгийн Өндөр сант гэх газар бага сургуульд сурч байсан. Бага байхаасаа мал маллахаар аав, ээжтэйгээ хамт үлдсэн. Би Энэтхэг рүү сурахаар явсан. Сүүлд нь Архангай аймгийн МСҮТ-д сууж байгаад мал маллахаар гарсан. Ааш зангийн хувьд даруу, төлөв зантай, хүний үгэнд сайн ордог, хүн урдаас нь юм хэлэхээр үгүй гэж хэлж чаддаггүй, өмнө нь хэрэг хийж байгаагүй, сахилга бат сайтай хүүхэд байгаа юм. Одоо хөдөө мал маллаж амьдардаг. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бага хүүхэд нь одоо 1 сартай...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/
Гэрч А.Дын мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 15-ны орой 20 өнгөрч байсан байх, би яг цагийг нь сайн санахгүй байна. Архангай аймгийн Хотонт сумын төвд Сансарын 02-01 тоотод байхад Э болон Г гэх 2 залуу Эын монгол гэрт манай эхнэр Б миний охин Д нарыг байхад орж ирсэн. Гэрт орж ирээд надтай золгосон бөгөөд надтай золгохдоо гуйваад, унах гээд байсан шал согтуу байсан. Э надтай хамт гаръя гэж хэлсэн. Тэгэхээр нь би дээлээ хальт хульт өмсөөд гарсан. Гадаа гараад Э надаас Э номхон Гаамаагийн хүүхэд мөн үү, сая намайг зодчихлоо, би толгойдоо 6 оёдол тавиулаад гэж хэлээд толгой руугаа заасан юм. Тэгээд толгойг нь харахад цагаан юмаар ороосон байсан. Тэгээд Э 10 сая төгрөг өг гэсэн. Тэгэхээр нь би энэ хүүхдээс 10 сая төгрөг авч яах вэ гэсэн. Тэгээд өгөхгүй бол шүүх цагдаагаар явна гэхээр нь би энэ жил гэрлэсэн хуруун чинээ хүүхэд чамд юу өгөх вэ гэсэн. Э үнэхээр агсан хүн байгаа юм. Агсан тавихаас нь айгаад буцаж оръё гэж хэлээд гэрт орж охин Дгаас ганц шил архи гуйсан бөгөөд тэгэхэд 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи өгсөн бөгөөд тэрийгээ задлаад Г, Э хоёрт архи аягалаад өгсөн. Тэр хоёр архи аягалах нь байтугай ам руугаа цутгаж байсан гэдгээ санахааргүй согтуу байсан. Тэгсэн чинь Э дуу яриа нь чангараад агсан тавих гээд утас цэнэглээдэх гээд байхаар нь утсыг нь би цэнэглэж өгсөн. Тэгээд манай гэрт энэ архийг ууж дуусгасан. Шөнө хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна. Э, О, Ц нар орж ирсэн. Э эд нар намайг зодсон гэхэд манай хүргэн Э машин чирээдэх гэж гуйсан болохоос таныг Огийн толгойд цохь гэж хэлээгүй шүү гэсэн. Тэгэхэд Э дорцоовоор цохиогүй шүү, би дорцоов барьж л байсан гээд байсан. Э надад одоо толгой руу хуруу ороод ийм том оёдол тавьсан гэж хэлсэн юм. Тэгж байснаа манай гэрээс Э, Г нар гараад явсан бөгөөд гарч орж ирснээ утсаа мартчихсан байна гэж хэлсэн чинь манай охин Д утсыг нь авч өгсөн. Тэгээд Эын гэрээс гараад явсан. Түүнийг гарсны дараа Э, О, Ц нар Эын гэрт хоносон. Манай эхнэр 2 удаа даралт нь харвасан хүн байдаг, одоо өрөөсөн тал нь мэдрэлгүй, ухаан санаа нь эрүүл биш хүн байгаа юм. Харин миний эхнэрийг Э хэлэхдээ Болдоо эгчийг цагдаагаас гэрчээр асууна гэсэн юу ярих бол гээд инээгээд доромжлоод байж байсан юм. Би үүнийг бодохоор гомдоод байна. ...Э толгойдоо 6 оёдолтой хэмээн инээгээд суугаад байсан юм. Толгойгоо цагаан юмаар боосон байсан, тэр нь ямар нэгэн цус гарсан гэмээр толбогүй байсан. Өөр ямар нэгэн ил харагдах гэмтэлгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 хуу/
Гэрч Ц.Аийн мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг өнгөрсөн байсан байх, яг цаг хугацааг нь санахгүй байна, намайг машиндаа бензин хийчихээд байж байхад Гтай Ц гэх залуу уулзаж байх шиг байсан. Тэгээд би “МТ”-ын байр руу орсон. Тэгээд харахад Ц “Тэс”-ийн урд талын талбай дээр очсон, араас нь Г машинтайгаа хөдлөөд 50 метр яваад очсон. Тэгээд тэд нар зогсоцгоож байсан бөгөөд төд удалгүй Цийн байсан зүгээс Ц дээр Э, О хоёр ирсэн. Тухайн зодоон болоход Э, О гэж таньж чадаагүй юм. Тэгээд нэг харахад энэ тав зодолдоцгоогоод байсан бөгөөд хэн нь хэнтэйгээ ноцолдож байгаа болох нь сайн харагдахгүй байсан. Тэгээд би нэг очих гэсэн чинь манай колонк камертай учраас хөдөлж гарч чадахгүй байсан юм. Тэгээд Г, Э, Э, О, Ц нар нь “Тэс” колонкийн далан руу буугаад надад харагдахаа болисон юм. Удалгүй гарч ирснээ Э манай “МТ” колонк руу Г ахын машинтай ирээд бүдүүндүү залууг нь хэн байсан билээ, хэний хүүхэд вэ гэхээр нь Дийн хүргэн байна гэсэн. Тэгээд Эад толгойгоо хагалуулсан, эмнэлэг явлаа гээд хөдөлсөн. Тухайн залуучууд хэн нь хэнийгээ зодож байсан талаар би яг сайн хараагүй. Ц Гтай машинынх нь цонхоор юм ярьж байгаад “Тэс” колонк руу Г машинтайгаа дагаж хөдлөөд тэнд очоод зодоон болсон. Ц зодоон эхэлсэн байх. Би сайн мэдэхгүй байна, Г, Э хоёр архи уугаагүй байсан байх, согтуу гэмээр гуйвж дайвсан зүйл байгаагүй. Нөгөө гурвыг мэдэхгүй байна. ...Хоорондоо барьцалдаж аваад байсан бөгөөд айхавтар танхайрсан гэмээр зүйл мэдэгдээгүй, би бодохдоо танхай гэдэгт орилж хашгирч, энд тэндэхийн юмыг бусниулах гэж ойлгож байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/
Гэрч Б.Дгийн мэдүүлсэн: ...Миний нөхөр нь Л гэх айлын ууган хүү болон мэндэлсэн. Бид үерхэж нөхөрлөөд 7 жил болж байна. Хурим хийж нэг гэр бүл болоод 7 жилийг ардаа орхисон байна. Бид 4 настай Тодмэргэн гэх хүүтэй. Манай нөхөр янз бүрийн зан араншин байхгүй, даруу төлөв, томоотой, хүн амьтаны уруу татлаганд орж энэ хэргийг хийсэн гэж бодож байна. Гостод би хамт ажилладаг байсан. Ажилдаа сэтгэлээсээ ханддаг байсан. Хүний үгнээс гардаггүй, халамжтай, өмнө нь гэмт хэрэгт шалгагдаж байгаагүй, архи нэг их уугаад байдаггүй, баяр ёслолоор ганц нэг удаа л архи уудаг...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/
Гэрч О.Г-ийн мэдүүлсэн: ...Миний хүү О нь 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдөр миний ууган хүү болон мэндэлсэн. Багаасаа мал маллаж өссөн. Миний нөхөр Огийн аав Г нь 2016 оны 10 дугаар сард өвчний улмаас нас барсан. Би одоо 2 хүүтэйгээ гурвуулаа хамт амьдардаг. Бага хүү маань 7 настай бөгөөд манайх ганц гэрээрээ байдаг. О аавыгаа орлож амьдарлыг нуруун дээрээ үүрч яваа бөгөөд манай хүү төлөв зантай, гэрээсээ гараад байдаггүй, архи дарс уудаггүй, хүнтэй маргалдаад байдаггүй хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/
О.Эы сэжигтнээр мэдүүлсэн: ...Би Огийн толгойн тус газар нь цохиогүй. Би толгойдоо 4 оёдол тавиулсан байгаа. Г ах торцоов барьж байсан байх, гартаа юм барьсан байсан гэсэн. Зодоон болох үед машин онгорхой байсан, Г ах миний машины торцоов хаана байдаг талаар мэдэх үгүйг мэдэхгүй байна. Торцоов миний машины суудлын ар талд байдаг. Г ах цохисон байж магадгүй байх, би сайн мэдэхгүй байна. О тэр 2 зууралдаж байсан. Эдгээр хүүхдүүд намайг их хэмжээний мөнгө нэхсэн гэж тэр хүмүүст цуурхал тараасан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 хуу/
О.Эы яллагдагчаар мэдүүлсэн: ...Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би энэ гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Г ах нэг торцоовны иш гэмээр зүйлийг гартаа барьсан байсан. Би түүнийг аваад Огийн толгойд хувийн таарамжгүй харьцааны улмаас цохисон. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ сандарч айгаад цохисон гэдгээ хэлсэн. Би одоо хохирогч Г.Отай эвлэрсэн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Огийн толгойд нь цохисон торцоов манай хашаан дотор байгаа, би үүнийг хүлээлгэж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 хуу/
О.Эы яллагдагчаар дахин мэдүүлсэн: ...Би энэ гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын төвд “МТ” шатахуун түгээх станцын хажууд манай хадам ах Г Хотонт сумын харъяат Цтай муудалцаад байх шиг байсан. Тэгээд Ц Г ахыг машин дотроо сууж байхад /суудлын жижиг автомашин/ нь цохиод авсан. Тэгээд Г ах буцаж Ц дээр очсон. Би өөрийн машиндаа шатахуунаа хийж дуусаад дагаад явсан. “Тэс” колонк дээр очтол тэр О, Э, Ц нартай маргалдаад байсан. Тэгээд Г ах Цийг цохиж аваад Ц Г ах руу дайрсан. Тэгэхээр нь би салгаад голоор нь орж Цтай барьцалдаж авсан. Бид хоёр нэг нэгийгээ бариад 5 минут л болсон байх. Тэдгээр залуус колонкын далан руу буугаад явсан. Тэгээд Г ахтай хамт тэр гурван залуугийн ар талаас очсон. Би машины торцоов аваад гартаа барьж байгаад уурандаа хамгийн ард явж байсан Огийн толгойн тус газар нь цохисон. Би тэр 3 залуугийн араас очоод Ог шууд торцоовоор цохисон. Тэгээд би өөрөө Эад зодуулж толгойгоо хагалуулсан. Би Огийн эмчилгээнд мөнгө төлөөгүй, бид тохиролцсон. Хэн нэгэндээ ямар нэгэн гомдол санал байхгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 195-196 хуу/
Г.Эын сэжигтнээр мэдүүлсэн: ...Би 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд Ц, О, бид гурав манай гэрт 2.5 литрын “Боргио” нэртэй пиво 3 савыг уусан. Би гэрээсээ машины сэлбэг авах гэж гарсан. Тэгээд самрын үйлдвэрийн тэнд миний 19-50 УБН улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл цасанд суусан. Тэгээд Ц машин татуулахаар колонк руу явсан. О бид хоёр машинаа хараад үлдсэн. Тэгээд 20-30 минут болоод ирэхгүй байхаар нь О бид хоёр Цийн араас нь очсон. “Тэс” колонкын урд Г, Э хоёртой манай найз Ц маргалдаад зогсож байсан. Би очоод тэд нартай мэндэлсэн. Би Г, Э хоёртой золгосон. Г ах “аав шигээ улсуудын өөдөөс” гэж хэлээд намайг толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд үргэлжлүүлээд Цийг Г ах цээжин хэсэгт нь баруун гараараа цохисон. О Г руу дайраад хавсарч унагаасан. Тэгээд Г босч ирээд барьцалдаад авсан. О малгайгаа авах гээд тонгойтол Г нүүрэн тус хэсэгт нь өшиглөсөн. Тэгэхээр нь би Гыг хавираад унагаасан. Тэгээд О, Гыг цохисон бөгөөд хаана нь, яаж цохихыг анзаараагүй. Би Г О хоёрыг салгаад, тэгээд замын хажуу руу буусан. Замын хажуу хэсэг рүү суугаад байж байсан чинь Э машинаасаа очиж торцоов авсан /урт торцоов/ бөгөөд тэр торцоовоо гаргаж ирээд Огийн толгой хэсэгт нь нэг удаа цохисон. О толгойгоо бариад хэвтсэн. Тэгээд торцоовоор дахиж цохих гэхээр нь би гүйж ирээд “Болохгүй ш дээ ахаа гэж хэлээд Эыг хавирч унагаасан”. Тэгээд Ц Эыг толгой руу нь 1 удаа өшиглөсөн байсан. Тэгээд бид 3 цаашаа зугтаасан. Бид 3 өдөр манай гэрт архи согтууруулах ундааны зүйл гэвэл 3 сав Боргио нэртэй пиво уусан. Тэр пивоноос О ганц 2 удаа аягаар уусан. Өөр архи уугаагүй. Самрын үйлдвэрийн хажууд 2.5 литрийн Боргио нэртэй пиво 1 ширхгийг уусан. Г болон Э нар согтуу байсан. Би тухайн өдөр хар өнгийн куртик, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, доогуураа хоромон гуталтай байсан. Би Гыг хоромон гутлаараа чихнийх нь ойролцоо өшиглөсөн. Надаас өөр хэн нэгэн хүн зодоогүй. Г хутга шөвөг гаргана, ална гээд байсан. Бид гурав уг нь хүрз гуйх санаатай орсон. Тэгээд бид гурав зугтаасан. Би яг хаалгыг нь таглаад үлдсэн. Нөгөө хоёр маань байгаагүй. Гарч ирээд алчихна шүү гээд төмрөөр 3 удаа нуруу хэсэгт хүчтэй цохисон. Тэгэхээр нь би нэг удаа өшиглөсөн. Өөр зодсон зүйл байхгүй. Тэгээд эмнэлэг рүү гүйгээд орсон. Төмрийг нь хэрэгтэй болов уу гээд өгөх гээд эмнэлгийн хаалга нүдсэн гэтэл онгойлгоогүй. Би төмрийг нь гэртээ авч ирсэн. Ажлынх нь хүмүүс согтуу байсан талаар нь бүгд мэдэж байгаа. ...Г зодооныг эхлүүлж Цийг зодсон. Тиймээс Г, Э нарыг зодсон. Г эхлээд намайг зодсон. Уурын зууханд байхдаа өөрөө хутга хайгаад ална гээд байсан. Тэгээд зугтааж байхад араас гарч ирээд төмрөөр цохисон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Миний нуруу өвдөөд байгаа, гэхдээ гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Би Г, Э нарыг далан руу буулгаагүй, өөрсдөө дагаад ороод ирсэн. Зугтааж байхад араас торцоов барин бууж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 119-121 хуу/
Г.Эын сэжигтнээр дахин мэдүүлсэн: ...Би 2017 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 00 цаг болох гэж байхад Архангай аймгийн Хотонт сумын Эрүүл мэндийн төвийн ард талд байх уурын зуух руу Ээгий ахаас хүрз гуйхаар орсон. Тэгтэл Ээгий ах байхгүй, Г гэх хүн унтаж байсан. Тэгээд би Гыг татаж босгоод хүрз байна уу хө гэхэд та нарыг ална шүү гар зайл гэж хэлээд шүүгээгээ татаад хутга хайгаад байх шиг байсан. Тэгээд О Ц хоёр шууд гараад гүйсэн. Би араас нь алхаад гарсан. Гартал Г гарч ирэх гээд байсан. Би тэгээд хаалгыг нь гадна талаас таглаад зогссон. Тэгтэл Ц О нар цонхоор гарлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаалгыг нь тавиад алхтал араас ирээд төмрөөр 2 удаа цохисон. Тэгэхээр нь би хавирч унагаагаад толгойн хэсэгт нь 2 удаа өшиглөөд, цээж, гарын бугуй хэсэгт нь 2-3 удаа өшиглөтөл Г аллаа гээд зугтаагаад эмнэлэг рүү гүйгээд орсон. Тэгэхээр нь би араас нь төмрийг нь өгөх гээд хаалгыг нь нүдээд онгойлгоогүй. Тэгээд эмнэлгийн үүдэнд байхад Ц, О 2 хашааны булангаас гарч ирээд бид нар гэртээ харьсан. Би ганцаараа Гыг зодсон. Би зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглаагүй. Би Гд эмчилгээний мөнгө өгсөн, 3 ямаа өгсөн. Тэгээд бид ямар нэгэн гомдол саналгүй гэсэн. Надад эвдүүлсэн гэх утсаа тэр даруйдаа янзлуулсан байсан. О, Ц бид гурав пиво уусан байсан. Г согтуу байсан. Би хоромон гуталтай байсан. Хэн нэгэн хүн хараагүй. Би 6 сартай нялх хүүхэдтэй, надад хөнгөн ял шийтгэл оноож өгөхийг хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 198-199 хуу/
Г.Эын яллагдагчаар мэдүүлсэн: ...Ц Этай маргалдаад байж байсан. Би тэгэхээр нь салгаад Цийг түлхээд Ог нэг гараараа татаад далан руу буусан. Ог зугтаарай гэтэл Э Ог торцоовоор толгойд нь цохисон. Тэгээд дахиад цохих гээд далайхаар нь би ирээд яаж байгаа юм бэ хүний хүүхэд аллаа гээд хавсраад унагаасан. Тэгээд намайг хавирч унагахад толгой нь хагарсан байх. Эыг би хавирч унагаасан. Тэгээд Эыг хавирч унагаахад толгойдоо гэмтэл авсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 205-207 хуу/
Л.Цийн сэжигтнээр мэдүүлсэн: ...Би 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд Эын гэрт О бид гурав ирсэн. Тэгээд Эын гэрт 2.5 литрийн Боргио нэртэй пиво 3 ширхгийг уусан. Э гэрээсээ машины сэлбэг авна гэж гарсан. Тэгээд самрын үйлдвэрийн тэнд машин суусан, колонкын тэнд машин байхаар нь татуулах санаатай очсон бөгөөд очтол Пажеро машинтай Г гэх залуутай таарсан бөгөөд ахаа машин татаад өг гээд асуутал хэний хүүхэд вэ, өвөө чинь хэн бэ гэсэн бөгөөд тэгэхээр нь машин татаж өгөх гэж байна гээд ярилцсан. Тэгсэн чинь чадахгүй гэхээр нь би сүртэй юм бэ гэж хэлсэн. Г намайг юу гээд байгаа чацга вэ, наашаа хүрээд ир гэхээр нь би зугтаасан.. “МТ” колонкоос “Тэс” шатахуун түгээх станц руу очсон. Тэгтэл О миний урдаас “Тэс” колонкоос ирж байсан. Би намайг энэ хүн зодох гээд байна гэж хэлсэн. Г “Тэс” колонк дээр ирээд машинаасаа бууж ирээд наашир гэхээр нь очсон чинь намайг цохиж авах гээд байсан. О намайг болиулах гэсэн. Г намайг цохиж авах гээд байсан О намайг болиулах гэсэн. Г намайг нэг удаа зүүн шанаа хэсэг рүү баруун гараараа цохисон. О Гыг хавирч унагаагаад зодсон. Би цаад талд нь Этай барьцалдаж авсан. Э намайг 2-3 удаа нүүрэнд цохисон. Тэгээд бид нар салаад колонкын хажуу хэсэгт явж байхад араас Э, Г хоёр ирсэн. О, Э, бид хоёрын ард алхаж явсан. Тэгтэл араас Э, Г нар ирээд Ог Г, Э хоёр ханцуйнаас нь татаад Э нь баруун гараараа далайж байгаад торцоовоор цохисон бөгөөд цохихоор нь бид хоёр очоод нэг нэгээр нь барьцалдаж аваад болиулсан. Тэгээд бид гурав зугтаасан. Дахиад зодож магадгүй гээд зугтсан бөгөөд зугтаж байгаад бид нар “Тэс” колонкын хажууд байх хашаанд байж байгаад машинаар араас яваад байх шиг болохоор нь би уг хашааг даваад хойшоо гараад “МТ” колонкын гадаах банзан жорлонд нуугдсан. Э, О 2 Гтай уулзаж байсан. Г машиныг чинь одоо татаад өгье гэж байсан. Би уулзаж байхаар нь очсон. Э нь цагдаа дуудсан гээд байхаар нь бид гурав зугтаасан. Цаашаа яваад Эын хүргэн ах нь эмнэлэгт ажилладаг гэхээр нь хүрз гуйх гээд эмнэлгийн уурын зуух руу орсон. Тэгтэл Г гэх залуу унтаж байсан. Э бос хө хүрз байна уу гэж асуутал ална гээд л босоод Э руу дайраад хутгалнаа гээд модон ширээний шургуулга татсан. Бид 3 айгаад шууд гараад явсан. Э гаднаас нь хаалгыг нь дараад О бид хоёр гараад эмнэлгийн тийшээ зугтсан. Тэгээд би наадах чинь цонхоороо гарлаа гэсэн чинь Э хаячихаад үүдийг таглахаа болиод алхаад явтал араас нь гарч ирээд төмрөөр 2-3 удаа цохисон гэсэн. Тэгээд намайг Г Э 2 дээр очиход Г унасан байсан бөгөөд унасан шалтгаан нь Э цохисон байх. Тэгээд би Эыг нааш нь татсан чинь Г аллаа гээд эмнэлэг рүү гүйгээд орсон. Эмнэлгийн хаалган дээр очоод гараад ир гэсэн чинь гарч ирээгүй. Э нөгөө цохиулдаг төмрөө бариад гэр рүү нь бид гурав явсан. Гэрт нь ортол Э, Г 2 сууж байсан. Бид гурав учир зүйгээ олъё гэж хэлтэл Э та гурвыг цагдаагаар шийдүүлнэ гэсэн. Би Эд хандан мөнгө төгрөг өгөөд энүүгээр салъя гэсэн чинь Э гараад явсан. Эын монгол гэрт Эын хадам аав, ээж нь байсан. Би гурав өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, 2.5 литрийн 3 сав Боргио нэртэй пиво уусан. Самрын үйлдвэрийн хажууд 2.5 литрийн 1 ширхэг Боргио нэртэй пиво уусан юм байна, ингээд нийт 4 сав пиво уусан. Дээрх 3 пивийг хажуугийн айлын хүмүүстэй хамт уусан. Г болон Э нар согтуу байсан. Эхлээд намайг Г цохисон. Тэгээд Гтай зодолдсон. Э намайг шанаанд цохисон. Би тухайн өдөр ногоон өнгийн дээлтэй, 4 талтай малгайтай, хоромон гуталтай, шар өнгийн бүс бүсэлсэн байсан. О, Э, бид гурвын хэн нь Эы толгойн хэсэгт нь цохисон болохыг би сайн мэдэхгүй байна, би Гыг Огаас салгаж байсан. Би сайн санахгүй байгаа бөгөөд согтуу байсан болохоор гэнэт ухаан санаа орж гараад байсан. Би Гыг цохиогүй. Учир нь Г согтуу ална гээд хутга хайгаад байхаар нь айгаад Отай зугтсан. Бид нарыг зодолдох гэж байхад “МТ” шатахуун түгээх станцын түгээгч нар харсан байх. Г намайг эхлээд цохисон. Тэгээд Гыг зодсон. Би Гыг зодоогүй. Эыг зодсон гэдгээ санахгүй байгаа. Гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад гэмтэл учраагүй. Г болон Э нарыг колонкын хажуугийн далан руу оруулсан зүйл байхгүй, өөрсдөө араас ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 135-138 хуу/
Л.Цийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Тэгтэл Г ах чи аав шигээ хүнийг яаж байнаа гээд намайг цохиод авсан. О шууд Г ахыг барьж аваад хавирч унагаасан. Тэгээд би Этай маргалдаж, барьцалдаж, зодолдсон юм. Тэр хооронд Гыг хэн нь яаж зодсон талаар мэдээгүй, хараагүй. О бид хоёрыг Э чирээд, татаад колонкын хажуугийн далан руу буулгасан. Тэгээд буугаад алхаж байхад Э, Г хоёр араас ирснээ Ог барьж аваад Э дорцоовоор цохисон. Бид 2 буцаж арагшаа О дээр очоод би Гыг барьж аваад хойш нь татаад салгасан. Э Эыг барьж аваад хавирч унагаагаад цохисон юм. Тэгээд бид гурав зугтаасан. Э цагдаад дуудлаа гэж хэлсэн. ...Эыг Гыг цохисон гэж хэлбэл түүний хэрэг нь улам хүндрэх байх гэж бодоод би Эад Гыг цохьсон үйлдлийг чинь даая гэж хэлсэн. Би Гыг огт зодоогүй. Уурын зуухан дотор хутга хайгаад эхлэхээр нь би Отай хамт гарч гүйгээд тэнд байсан хашааны булан тойрсон бөгөөд бараг зэрэг шахуу наа чинь цонхоороо гарч ирлээ гэж орилсон. Тэгээд бид хоёр булан тойроод нуугдсан. Уурын зуухны үүдэнд Г Э хоёр зодолдсон гэж Э сүүлд нь надад хэлж байсан. Эыг Г төмрөөр цохисон гэсэн. Тэгээд Э уурандаа Гыг зөрүүлээд зодож, дэвссэн гэсэн. Бид нар Гд мөнгө өгөөгүй байгаа, гэхдээ Э тохиролцсон юм шиг байна лээ. Эы хохирол мөнгийг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 215-217 хуу/
Г.Огийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гэмт хэрэгт миний үйлдэл холбогдол тохирохгүй байна. Би танхайраагүй, мөн хүн зодож биед нь гэмтэл учруулаагүй. Л.Ц анх Гтай маргалдаад ирсэн байсан. Би тэр хоёрыг зодоогүй. Би Гтай зодолдсон. Өөр хүнд би гар хүрээгүй. Би Э ахтай эвлэрсэн. Би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 160-162 хуу/
Г.Огийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Ц ахын араас Г ах Э ах нар ирээд чи муу чацга томроод байна гэж Г ах Ц руу хандаж хэлсэн. Ц ах таныг би машин татаад өг гэсэн, та өөрөө томроод татаж өгөхгүй байсан биз дээ гэж хэлсэн. Тэд хоорондоо зодолдох гээд байсан. Э ах ирээд Г ах, Э ах нартай золгосон. Тэгээд шууд Ц ахыг Г ах цохиод авсан. Түүнээс болж уг зодоон болсон. Тэр зодооны үеэр Г ахыг Цийг цохиод авахаар нь очоод би хавирч унагаасан. Тэгээд намайг Г ах малгай унатал цохисон. Би малгайгаа авах гээд тонгойтол араас ирээд өшиглөсөн. Тэгтэл Э ах Г ахыг араас нь хавирч унагаасан. Би тэгэхээр нь дээрээс нь толгой руу нь өшиглөсөн. Бид нар колонкийн хажуугийн далан руу бууж байхад араас Г, Э хоёр бууж ирээд намайг Э нь толгойн хэсэгт торцоовоор нэг удаа цохисон. Тэгээд миний толгой өвдөөд доошоо суусан. Тэгээд намайг нэг мэдэхэд босгоод Э ах, Ц ах нар чирээд авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 210-212 хуу/
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. С.Гы биед баруун бугуй, шууны доод хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, баруун чихний дэлбэний урд хэсгээр зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Уг гэмтэл нь зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өвдөгт цус хуралт, баруун чихний дэлбэний урд хэсгээр зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 66 хуу/
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...Г.Огийн биед зулайн зүүн хойд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 85 хуу/
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. О.Эы биед дагзанд няцарсан шарх, зүүн чихний дэлбээ, баруун шууны гадна дунд хэсэгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үйлчлэлээр үүснэ. 3. Эдгээр нь шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтаннөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 90 хуу/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-15 хуу/
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16, 22 хуу/
Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоол тогтоол /хх-ийн 29 хуу/
Яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас /хх-ийн 38 хуу/
Сэжигтнээр тооцох тогтоол /хх-ийн 117 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 142, 165 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 145-146, 168-169 хуу/
Мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 186 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгч Л.Ц, Г.Э, Г.О нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэс” шатахуун түгээх станцын хажууд хохирогч О.Эыг машин татаж өгсөнгүй гэх шалтгааны улмаас хүч хэрэглэж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, шүүгдэгч О.Э нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэс” шатахуун түгээх станцын хажууд хохирогч Г.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Г.Э нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Эрүүл мэндийн төвийн манаач С.Гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нөхцөл байдлууд нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.
Шүүгдэгч Л.Ц, Г.Э, Г.О нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэс” шатахуун түгээх станцын хажууд хохирогч О.Эыг машин татаж өгсөнгүй гэх шалтгааны улмаас хүч хэрэглэж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: ...Л.Ц манай хадам ахтай маргалдаад байсан. Машин татаад өг гэсэн зүйл дээрээс маргалдаж эхэлсэн. Хадам ах Г, Ц нар “Тэс” колонкын гадаа барьцалдаж авсан. Тэгээд би очоод салгаад Цтай барьцалдаж авсан. Миний нүүр толгой хэсэг рүү цохиод байсан бөгөөд аль гараараа цохисон болохыг анзаараагүй. Тэр хооронд миний анзаарснаар хажуу талд хадам ах Г болон Э нар барьцалдаж авсан байсан. Нэг харахад Г ахыг унагаасан байсан. Сүүлдээ Э, Г ах, О тэр гурав ноцолдоод колонкын хажуу далангийн ирмэг дээр нь дарчихсан дээрээс нь Э цохиод, зодоод байсан. Тэгээд нэг хартал Г ах дээр Ц нь очиж хамт зодоод байсан. Би далан руу алхаад буунгуут Э миний араас хавсраад нэг зүйлээр толгойн ар хэсэг рүү цохих шиг болсон. Би чулуугаар цохисон гэж бодсон бөгөөд цохиулаад унасан, унатал хэсэгхэн балартсан байх шиг байсан. Гэнэт нэг залуу ирээд өшиглөөд байсан бөгөөд би Ог гэж бодож байна. Тэгтэл Ц ирээд нэг мөсөн гүйцээчихье гээд толгой руу өшиглөөд байсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Эы мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-33/, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би ажил дээрээ байж байхад 20 цаг 50 минутын орчимд хүнд зодуулчихлаа гээд Э гэх хүн байж байсан, толгойг нь үзтэл толгойны баруун хойд талд нь 3-4 см урттай, 0.5-1 см гүн зүсэгдсэн шарх байсан, зүүн чих шалбарсан байсан бөгөөд өвдөг нь мөн 2-3 см шалбарсан байсан. Тэр үед машин татаад өг гээд чадахгүй гэсэн чинь зодчихсон гэсэн. Толгойн хэсэгт Э гэх залуу цохьчихсон гэж ярьсан байхаа гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Эгийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/, гадаа гараад Э надаас Э номхон Гаамаагийн хүүхэд мөн үү, сая намайг зодчихлоо, би толгойдоо 6 оёдол тавиулаад гэж хэлээд толгой руугаа заасан юм. Тэгээд толгойг нь харахад цагаан юмаар ороосон байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Дын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 54-56/, нэг харахад энэ тав зодолдоцгоогоод байсан бөгөөд хэн нь хэнтэйгээ ноцолдож байгаа болох нь сайн харагдахгүй байсан. Эад толгойгоо хагалуулсан, эмнэлэг явлаа гээд хөдөлсөн. Ц Гтай машинынх нь цонхоор юм ярьж байгаад “Тэс” колонк руу Г машинтайгаа дагаж хөдлөөд, тэнд очоод зодоон болсон. Ц зодоон эхэлсэн байх гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Аийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57-59/, би толгойдоо 4 оёдол тавиулсан байгаа гэж мөрдөн байцаалтын шатанд О.Эы сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 103-104/, “Тэс” колонк дээр очтол тэр О, Э, Ц нартай маргалдаад байсан. Тэгээд Г ах Цийг цохиж аваад Ц Г ах руу дайрсан. Тэгэхээр нь би салгаад Цтай барьцалдаж авсан. Би өөрөө Эад зодуулж толгойгоо хагалуулсан гэж мөрдөн байцаалтын шатанд О.Эы яллагдагчаар дахин мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 195-196/, би салгах санаатай дундуур нь орсон боловч салгаж чадаагүй, зодоон эхэлсэн. Л.Цийг би зуураад авахад Г.О, Г.Э нар колонкын урд зодоон хийж байснаа Г.Э далангийн уруу руу буугаад камераас гаргаж байгаад алъя гээд их зантай нь аргагүй хэлсэн. Л.Ц Г ах хоёрыг салгаад, Г ахын малгай нь газар унасан байхаар нь авч өмсчихөөд цаашаа явсан чинь араас Г.Э ирээд хавсарч унагаагаад далан руу унасан бөгөөд унахад хэдэн талаас намайг өшиглөөд байсан. Би хамгийн сүүлд үлдчихсэн босч ирээд машин дээрээ ирсэн чинь толгой хагарчихсан, толгойноос их цус гарч байсан гэж шүүгдэгч О.Эы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хадам ах Гтай муудалцсан хүмүүсийг салгах гэж байгаад гэмтэл авсан. Түүнээс болж хохиролтой байгаа. Энэ гурвыг салгах гэж байгаад хохирсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт О.Эы хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, Г ах “аав шигээ улсуудын өөдөөс” гэж хэлээд намайг толгой хэсэгт нэг удаа цохисон, үргэлжлүүлээд Цийг Г ах цээжин хэсэгт нь баруун гараараа цохисон. О Г руу дайраад хавсарч унагаасан. Г босч ирээд барьцалдаад авсан. О малгайгаа авах гээд тонгойтол Г нүүрэн тус хэсэгт нь өшиглөсөн. Тэгэхээр нь би Гыг хавираад унагаасан чинь торцоовоор дахиж цохих гэхээр нь би гүйж ирээд “болохгүй ш дээ ахаа гэж хэлээд Эыг хавирч унагаасан”, Ц Эыг толгой руу нь 1 удаа өшиглөсөн байсан. Г зодооныг эхлүүлж Цийг зодсон. Тиймээс Г, Э нарыг зодсон. Эыг би хавирч унагаасан бөгөөд Эыг хавирч унагаахад толгойдоо гэмтэл авсан байсан гэж мөрдөн байцаалтын шатанд Г.Эын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 205-207/, Г ах чи аав шигээ хүнийг яаж байнаа гээд намайг цохиод авсан. О шууд Г ахыг барьж аваад хавирч унагаасан. Би Этай маргалдаж, барьцалдаж, зодолдсон юм. Э Эыг барьж аваад хавирч унагаагаад цохисон юм гэж мөрдөн байцаалтын шатанд Л.Цийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 215-217/, тэгээд шууд Ц ахыг Г ах цохиод авсан. Түүнээс болж уг зодоон болсон. Тэр зодооны үеэр Г ахыг Цийг цохиод авахаар нь очоод би хавирч унагаасан. Тэгтэл Э ах Г ахыг араас нь хавирч унагаасан. Би тэгэхээр нь дээрээс нь толгой руу нь өшиглөсөн гэж мөрдөн байцаалтын шатанд Г.Огийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 210-212/, шүүгдэгч Г.О, Л.Ц, Г.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Эы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-15/ зэрэг нотлох баримтуудаар,
шүүгдэгч Г.Э нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Эрүүл мэндийн төвийн манаач С.Гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: ...би уурын зуухны нүүрс ухдаг төмрийг бариад нуруу хэсэгт нь уурандаа 2 удаа цохьсон. Тэгтэл эргэж хараад намайг хавирч унагаагаад толгойн хэсэгт нь өшиглөхөд би манарсан бөгөөд тэр хооронд хэд хэдэн удаа цохиж, гар дээр дэвсээд, өшиглөөд байхаар нь би авраарай гээд зугтаагаад эмнэлэг рүү орсон. Э нь миний нүүрэн хэсэгт 2-3 удаа өшиглөж, бугуйн хэсэгт дэвсээд байсан. Э намайг зодож биед гэмтэл үүсгэсэн гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Гы мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 189-190/, маргааш өглөө нь ажилдаа ирэхэд уурын зуухны галч Г зодуулсан гэж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Эгийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/, буугаад иртэл Гы шанаанаас цус гарсан байдалтай нэг давхарт зогсож байсан. Даралтыг нь үзэхэд 150-190 хооронд байсан, шанааны цусыг цэвэрлэхэд шанаа нь зулгарсан, Г толгой өвдөөд байна гээд би хүйтэн жин толгойд нь тавьж өгөөд гэр рүү нь явуулсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Нийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-41/, намайг Г Э 2 дээр очиход Г унасан байсан бөгөөд унасан шалтгаан нь Э цохисон байх гэж мөрдөн байцаалтын шатанд Л.Цийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 135-138/, Э уурандаа Гыг зөрүүлээд зодож дэвссэн гэсэн гэж мөрдөн байцаалтын шатанд Л.Цийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 215-217/, С.Гы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эын гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
шүүгдэгч О.Э нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэс” шатахуун түгээх станцын хажууд хохирогч Г.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь дорцоовоор цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: ...Нэг мэдэхэд Г.Ог О.Э, Г ах хоёр торцоов барьчихсан цохиж байсан гэж шүүгдэгч Л.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, би салгаад цаана байх далан руу ороход Э ах, Г ах нар Г.Ог торцоовоор цохисон гэж шүүгдэгч Г.Эын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Г ах нь босч ирээд намайг нэг удаа цохисон чинь Г.Э ах хавсарч унагаасан. Г.Э ах намайг салгаж аваад цаана байх далан руу буусан чинь О.Э ах, Г ах хоёр ирээд намайг торцоовоор цохисон. Хэсэг хугацаанд юу болсныг сайн мэдэхгүй, доошоо тонгойгоод суусан гэж шүүгдэгч Г.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Э эд нар намайг зодсон гэхэд манай хүргэн Э машин чирээдэх гэж гуйсан болохоос таныг Огийн толгойд цохь гэж хэлээгүй шүү гэсэн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Дын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 54-56/, би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би энэ гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Г ах нэг торцоовны иш гэмээр зүйлийг гартаа барьсан байсан. Би түүнийг аваад Огийн толгойд хувийн таарамжгүй харьцааны улмаас цохисон гэж мөрдөн байцаалтын шатанд О.Эы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 106-107/, би энэ гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Би машины торцоов аваад гартаа барьж байгаад уурандаа хамгийн ард явж байсан Огийн толгойн тус газар нь цохисон. Би тэр 3 залуугийн араас очоод Ог шууд торцоовоор цохисон гэж мөрдөн байцаалтын шатанд О.Эы яллагдагчаар дахин мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 195-196/, замын хажуу хэсэг рүү суугаад байж байсан чинь Э машинаасаа очиж торцоов авсан бөгөөд тэр торцоовоо гаргаж ирээд Огийн толгой хэсэгт нь нэг удаа цохисон. О толгойгоо бариад хэвтсэн гэж мөрдөн байцаалтын шатанд Г.Эын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 119-121/, Ог зугтаарай гэтэл Э Ог торцоовоор толгойд нь цохисон гэж мөрдөн байцаалтын шатанд Г.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 205-207/, тэгтэл араас Э, Г нар ирээд Ог Г, Э хоёр ханцуйнаас нь татаад Э нь баруун гараараа далайж байгаад торцоовоор цохьсон бөгөөд цохихоор нь бид хоёр очоод нэг нэгээр нь барьцалдаж аваад болиулсан гэж мөрдөн байцаалтын шатанд Л.Цийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 135-138/, тэгээд буугаад алхаж байхад Э, Г хоёр араас ирснээ Ог барьж аваад Э торцоовоор цохисон гэж мөрдөн байцаалтын шатанд Л.Цийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 215-217/, бид нар колонкын хажуугийн далан руу бууж байхад араас Г, Э хоёр бууж ирээд намайг Э нь толгойн хэсэгт торцоовоор нэг удаа цохисон. Тэгээд миний толгой өвдөөд доошоо суусан гэж мөрдөн байцаалтын шатанд Г.Огийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 210-212/, Г.Огийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Оын Эыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц овогт Лийн Ц, Б овогт Гын О, Т овогт Гийн Э нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овогт Гийн Эыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Э, Г.О, Л.Ц, О.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Г.Э, Г.О, Л.Ц, О.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан торцоовыг шийтгэх хуулийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч О.Э, Э нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Э, Г.О, Л.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О. Э-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц овогт Л.Ц, Б овогт Г. О, Т овогт Г. Э нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овогт Г.Э-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч О.Эы 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г.Эыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
4. Шүүгдэгч Л.Ц, Г.О, Г.Э нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан торцоовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч О.Э, Г.Э, Л.Ц, Г.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Эд тус бүр 333.000 /гурван зуун гучин гурван мянга/ төгрөг төлсөн, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нар нь бусад учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э, Г.Э, Л.Ц, Г.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ

1. Шүүгдэгч Б овогт Оын Эыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц овогт Лийн Ц, Б овогт Гын О, Т овогт Гийн Э нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овогт Гийн Эыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч О.Эы 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г.Эыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.