Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2024/00872

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ******* ББСБ” ХХК-ийн хүсэлттэй

“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******гийн ******* нь 2021 оны 02 сарын 05-ны өдрийн ЗГ40000122 тоот зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авсан ба үндсэн зээл, хүү, хүүгийн авлага, нэмэгдүүлсэн хүүг нийлүүлэн тооцоход нийт 509,050 төгрөгийн зээлийн төлбөрийг огт төлөлгүй, оршин суух хаягандаа байхгүй, хаана яваа нь тодорхойгүй, холбоо барих боломжгүй байна.

Түүний хаяг, оршин суух газар нь тодорхойгүйн улмаас шүүхэд дээрх асуудлаар нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.

******* нь 60 настай, эмэгтэй, дунд зэргийн нуруутай. Өөр содон шинж тэмдэггүй. Зээл авах үедээ ******* аймаг, амьдарч байсан. Сити центр худалдааны төвийн 3 дугаар давхарт бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг байсан. Хүү нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, дугаарын утастай. Дүү нь оршин суудаг, дугаарын утастай гэх мэдээллүүд нь зээлдэгчийн өргөдөл, анкетад бичигдсэн байдаг гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлдэгчийн өргөдөл, анкет, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-5 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь тус шүүхэд “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь *******ыг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд түүний оршин суух хаяг болон холбоо барих утсыг нь мэдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд *******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн *******ын регистрийн дугаар нь ******* бөгөөд тэрээр Улаанбаатар хотод амьдарч байх магадлалтайгаас гадна түүнийг дугаарын утастай хүү болон ******* аймаг, Хэрлэн сумын 7 дугаар баг, 36 дугаар байрны 9 тоотод оршин суух, дугаарын утастай төрсөн дүү нараас асууж сураглах боломжтой болно.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухайн нэхэмжлэгчид мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон       ТОГТООХ нь:

1.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухай нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК /утас: , /-д мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ЖАРГАЛТУЯА