Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2024/00873

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* банк” ХК-ийн хүсэлттэй

“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 18ы өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* овогтой ******* нь ******* банктай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ЗГ4705120371 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,800,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ЗГ4705120371 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ЗГ4705120371 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,500,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээл авсан. Шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон тул ******* овогтой *******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэлүүд, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 сарын 06-ны өдрийн 138/ШЗ2024/02278 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн хуулбар, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээл авах хүсэлт, зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-13 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь тус шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК нь *******ийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч “******* банк” ХК нь *******ид холбогдуулан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд түүний оршин суух хаяг болон холбоо барих утсыг нь мэдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд *******ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ийн *******ийн регистрийн дугаар нь ******* болно.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухайн нэхэмжлэгчид мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон       ТОГТООХ нь:

1.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ийн ******* /*******/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ийг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухай нэхэмжлэгч “******* банк” ХК /утас: *******, /-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ЖАРГАЛТУЯА