Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2024/00874

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* банк” ХХК-ийн хүсэлттэй

“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 25ы өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* банк” ХХК нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч *******гийн ******* /*******/ нь тус банкнаас 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр барьцаат зээлийн 1220091111 дүгээр гэрээгээр 16,000,000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай авсан болно. Зээлдэгч ******* нь 4,199,814.98 төгрөгийн зээлийн хугацаа хэтэрсэн төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй байна. Банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч оршин суугаа газар нь тодорхойгүй байна. Иймд зээлдэгч ******* эрэн сурвалжлуулах арга хэмжээг авч, оршин суугаа газрыг тогтоолгуулж өгнө үү.

Зээлдэгч ******* нь Дорнод аймаг, амьдарч байсан. Хамгийн сүүлд ******* дугаараар холбогдсон. Эхнэр ын // нь “ петролиум” ХХК-д ажиллаж байсан, утас нь . Ээж Г.*******гийн утас , хадам ээж ийн утас 88580323 гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэлүүд, Б.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-6 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХХК нь тус шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХХК нь ******* шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч “******* банк” ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд түүний оршин суух хаяг болон холбоо барих утсыг нь мэдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баруунхуасай овогт *******гийн Бат-Эрдэнийн регистрийн дугаар нь *******, холбоо барих утасны дугаар нь ******* бөгөөд түүнийг дугаарын утастай эхнэр Б. болон дугаарын утастай өөрийн ээж Г.*******, 88580323 дугаарын утастай хадам ээж нараас асууж сураглах боломжтой болно.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухайн нэхэмжлэгчид мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон       ТОГТООХ нь:

1.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баруунхуасай овогт *******гийн ******* /*******/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухай нэхэмжлэгч “******* банк” ХХК /утас: , /-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ЖАРГАЛТУЯА