| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01018/И |
| Дугаар | 138/ШШ2024/00875 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 138/ШШ2024/00875
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* хүсэлттэй,
“*******ын эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******
Гуравдагч этгээд *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* нь тус шүүхэд “*******ын эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Тус ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 138/ШШ2024/00413 дугаартай *******ээр ******* овогтой ыг Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч өвчтөний түүх нээн, албадан эмчилгээний зорилго ач холбогдол, эмнэлгийн дотоод журам, эмчлүүлэгчийн эрх, үүргийг танилцуулан "Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам”-ын дагуу эмчилгээг хийж байна. Эмчлүүлэгчийн биеийн зовуурь арилж, сайжирсан тул эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой нь шүүхийн *******ийн дагуу 2024 оны 04 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нийт 193 хоног Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд эмчлүүлсэн. Уг хугацаанд стандарт эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ, өвөрмөц эмчилгээ буюу дисульфирон эмийг 0,5 г тунгаар 1/3 –р өглөө бүр өлөн биен дээр хяналттайгаар уулгасан. Эмчлүүлэгч нь цаашдаа уг эмийн эмчилгээг 12 сарын хугацаанд уух шаардлагатай. Мөн нь үдээс өмнө сэтгэл заслын сургалт, үдээс хойш АА-ийн цуглаанд идэвхтэй хамрагдаж, албан хаагчдаас тавьсан шаардлагыг зөрчөөгүй. Иймд ын албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгуулах хүсэлтэй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* Албадан эмчилгээний төвийн 0003952 дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, тус ******* даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсэг байгуулах тухай” А/37 дугаар тушаалын хуулбар, Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* Зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмч нарын зөвлөгөөний 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаартай дүгнэлт, Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* Зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсгийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаартай тэмдэглэл, гуравдагч этгээд *******ын хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх 2-13 тал)
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу *******ыг хэрэг хянан *******лэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг хийсэн болно. (хх .... тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл 17-17 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт *******н ын эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж *******лэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 138/ШШ2024/00165 дугаартай *******ээр *******н ыг Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч өвчтөний түүх нээж, албадан эмчилгээний зорилго ач холбогдол, эмнэлгийн дотоод журам, эмчлүүлэгчийн эрх, үүргийг танилцуулан "Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам”-ын дагуу эмчилгээ хийж байна. Эмчлүүлэгчийн биеийн зовуурь арилж, сайжирсан тул эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн эмчилгээний хугацааг дуусгавар болгох саналтай байна гэж тайлбарладаг.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох саналыг зөвшөөрсөн үндэслэлээ “...” гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсэг байгуулах тухай” А/37 дугаар тушаалын хуулбар, Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* Зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмч нарын зөвлөгөөний 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаартай дүгнэлт, Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* Зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажилын хэсгийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаартай тэмдэглэл, гуравдагч этгээд *******ын хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
- Гуравдагч этгээд ******* нь тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 138/ШШ2024/00413 дугаар *******ээр Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд архины албадан эмчилгээнд хамрагдсан байна.
- Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсгийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаартай тэмдэглэл, Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмч нарын зөвлөгөөний 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтээр *******ын эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох саналыг гаргасан.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн шүүхийн *******ээр дуусгавар болно” гэж заажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмч нарын зөвлөгөөний 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтээр эмчлүүлэгч *******ын биеийн зовуурь арилж, сайжирсан, түүнд хийсэн эмчилгээ үр дүнтэй болсон болох нь тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар *******ын захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т тус тус заасныг баримтлан регистрийн дугаартай, овогт *******н ын захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд ******* хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж *******ийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь *******ийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж *******ийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА