| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/00484/И |
| Дугаар | 101/ШШ2024/00693 |
| Огноо | 2024-02-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2024/00693
| 2024 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2024/00693 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Бэлхийн ******* тоотод оршин байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, дугаар хороолол, дүгээр байрны тоотод оршин суух овогт д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээнүүд, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч А., хариуцагчийн өмгөөлөгч Т., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ю., шүүх хуралдааны *******ийн бичгийн дарга А.Оюунцэцэг ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ю.тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын амны Версал гарден хотхоны Б блокын 3 давхрын 62.02 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 360,0*******,000 төгрөгөөр худалдахаар тохирч, Ю. нь үнийн дүнгийн 330,000,000 төгрөгт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, 198 тоот хаягт байршилтай Ү-2201011719 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх олгон, шилжүүлсэн. Манай компани бартерын үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаанд гуравдагч этгээдэд зарж борлуулах зорилгоор 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ******* ******* ******* ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч Д. нь иргэн Ю.аас 1 жилийн хугацаатай, худалдах, бэлэглэх, арилжих, хөлслүүлэх, түрээслүүлэх, зээлийн гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарыг үсэг зурах зэрэг Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд заасан бүрэн эрх бүхий итгэмжлэлийг нотариатын байгууллагаар батлуулан авсан. Ингээд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр иргэн А.гаас 80,000,000 төгрөгийн зээл авахаар тохиролцож, зээлийн барьцаанд дээрх компанид бартераар орж ирсэн Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, 198 тоот хаягт байршилтай Ү-2201011719 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар тохирсон. Барьцааны эд зүйлийг зээлдэгч А. барьцаалахдаа өөрийн нэр дээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан шилжүүлж аван, барьцаалсан юм. Худалдах-худалдан авах гэрээг 80,000,000 төгрөгөөр байгуулсан. Мөн 80,000,000 төгрөгийн зээлийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн ба 1 сарын хүү 8,000,000 төгрөгийг урьдчилан төлөв гэсэн зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Ийнхүү зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хуулийн шаардлага хангахгүй хийж, дээрх зээл, барьцааны гэрээг халхавчлах зорилгоор худалдах-худалдан авах гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болсон юм. Энэхүү зээлийн гэрээ болон худалдах-худалдан авах гэрээ нь бие биеэ халхавчилсан байдлаар хийгдсэн, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болсон юм. Зээлийн хүүгийн хэмжээ өндөр байгаа болно.
Иймд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн иргэн А.тай байгуулсан 80,000,000 төгрөгийг зээлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, мөн өдрийн А.тай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, 198 тоот хаягт байршилтай Ү-2201011719 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, мөн өдрийн А.тай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай Э-2201006482 улсын бүртгэлийн дугаартай, *******00300808 нэгж талбарын дугаар бүхий 66 м.кв газрыг үнэ төлбөргүй Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Хариуцагч А. шүүхэд болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
А. би иргэн Д.тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 80,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай түүнд зээлдүүлэхээр болсон. Д. энэхүү зээлийн төлбөрийн баталгаа болгож иргэн Ю.ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, 198 тоот хаягт байршилтай Ү-2201011719 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг болон Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай Э-2201006482 улсын бүртгэлийн дугаартай, *******00300808 нэгж талбарын дугаар бүхий 66 м.кв газрыг миний өмчлөлд түр шилжүүлж, харин Д. зээлсэн 80,000,000 төгрөг, түүний хүүгийн төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа А. би энэхүү хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхээр болсон. Мөн хөрөнгийн өмчлөх эрх бүртгэгдэхээр 80,000,000 төгрөгийг Д.гийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Ийнхүү Д. дээрх тохиролцооныхоо дагуу 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 144 м2 үл хөдлөх, 66 м2 газрын хамт 80,000,000 төгрөгийн барьцаанд нэр шилжүүлж зээлэв. Сарын 10 % хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэв. ... эхний сарын хүү болох 8,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн. Зээлийг төлж, тооцоо дууссаны дараа өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авна гэсэн бичиг бичиж, хоёулаа гарын үсэг зурсан. Энэ нь Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасантай бүрэн нийцсэн бөгөөд энэхүү гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл талууд өөрсдийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд зээлсэн мөнгөний дүн, тохирсон хүү, хугацаа, зээлийн үүргийг хэрхэн баталгаажуулах талаар өөрсдийн хүсэл зориг, эрхийн хүрээнд тохирсон бөгөөд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаж гэрээг бичгээр байгуулсан болно. Тохиролцооны дагуу 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Д. нь нотариатч дээр Ю.ын өөрт нь бичгээр олгосон итгэмжлэлийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, 198 тоот хаягт байршилтай Ү-2201011719 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр Худалдах, худалдан авах гэрээ болон Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай Э-2201006482 улсын бүртгэлийн дугаартай, *******00300808 нэгж талбарын дугаар бүхий 66 м.кв газрыг үнэ төлбөргүй, эрх шилжүүлэх гэрээг А. надтай тус тус байгуулсан. 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх А. миний нэр дээр бүртгэгдсэн. Харин Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гэмт хэрэг зөрчил маш их гардаг, сургуулийн орчинд дэн буудлын үйлчилгээ эрхэлж байгаагаас гомдол их гарч байгаа гэх шалтгаанаар газар эзэмших эрхийг шилжүүлээгүй тул урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн.
А. би иргэн Д.гийн хүсэлтээр дээр дурдсан тохиролцоонд хүрч 80,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сар бүрийн 10 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийг хөрөнгө шилжүүлэх замаар баталгаажуулсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д ...зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, ча*******, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан. А. би энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тохиролцсон ёсоор зээлийн үүргийн баталгаа болгосон хөрөнгө шилжин бүртгэгдсэн, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 80,000,000 төгрөгийг нь зээлдэгч Д.гийн Капитрон банкны 3008055258 дугаарын төгрөгийн дансанд шилжүүлсэн. Харин Д.гаас миний Хаан банкны 5057083621 дугаарын дансанд 2022 оны 7 дугаар сарын 25-наас 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүүгийн төлбөр 8,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн. Гэвч Д. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан атал өнөөдрийг хүртэл зээлсэн 80,000,000 төгрөг болон 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх 2 сарын хугацааны хүүгийн төлбөр болох *******,000,000 төгрөгийг төлөөгүй төдийгүй 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны хүү, алдангийг нь өгнө, эсхүл худалдаж ав, зөрүү тохиръё гэх мэтээр хуурч, мэхэлж явсан. Миний бие энэхүү байдлыг нь хүлээн зөвшөөрөөгүй тул мөнгөө нэхэмжилсэн. Гэтэл Д. танаас зээлсэн мөнгийг би хэрэглээгүй, хэрэглэсэн хүнтэй нь гэрээ хийлгэнэ, би төлөхгүй гэж маргасан. Улмаар тэрээр бидний хооронд зээлийн харилцаа бий болоход огт дурдагдаагүй, мэдэгдээгүй үйл баримтыг бичиж, хууль зөрчсөн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэх нэхэмжлэлийг ******* ******* ******* ХХК-иар гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн А. би ******* ******* ******* ХХК-тай зээлийн болон аливаа гэрээний харилцаагүй тул зээлдэгч Д. бидний хоорондын зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцаанд байгуулагдсан аливаа гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан нь бодит байдалд нийцэхгүй юм. Цаг хугацаа хожих гэсэн, бусдын хөрөнгийг авч ашиглаж хэрэгцээ шаардлагаа хангасны дараагаар үнэгүйдүүлэх зорилготой үйлдэл гэж үзэх байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т... хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдагдсан этгээдийг хэлнэ гэж заасан. А. би ******* ******* ******* ХХК-тай аливаа нэг иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй, тус компанийн өмнө үүрэг хүлээгээгүй, тус компаний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй атал иргэд хоорондын зээлийн харилцаа, түүний шаардлагад нийцүүлэн хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Тухайлбал, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тохиролцсоны дагуу үндсэн зээл хүүгийн хамт нийт 104,000,000 төгрөгийг төлж дуусгавар болгосны дараа үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлж авахаар тохирсон. Энэхүү харилцаанд аливаа нэг хэлцлийг халхавчилж Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан зүйлгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хэлцлээр тохирсон шаардлагадаа нийцүүлэн байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А., Д. *******ын байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнүүд хүчин төгөлдөр гэж үзнэ. Иргэний 56 дугаар зүйлийн 56.4-т ... сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан. Хуульд заасныг үзвэл ******* ******* ******* ХХК нь сонирхогч этгээд гэж Д. бидний хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргах эрхгүй харин тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзвэл түүний үр дагаврыг шаардах эрхтэй байна. Энэхүү гэрээний дагуу А. би ******* ******* ******* ХХК-нд хохирол учруулаагүй бөгөөд хэрэв энэ гэрээний дагуу хохирол учирсан гэвэл хариуцагч нь ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. бөгөөд Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд зааснаар тэрээр өөрөө ******* ******* ******* ХХК-нд учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй юм.
Иймд ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ю. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Юүлээ овогтой миний бие нь Сонгинохайрхан дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах 114 м.кв талбайтай 198-198 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрын хамтаар иргэн д зарсан болно. 2022 оны 7 дугаар сард д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээний хамт шилжүүлж өгсөн болно. Иймд энэ асуудалд ямар ч хамааралгүй юм гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэл, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ү-2201011719 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлүүд, Ю. болон Д. *******ын иргэний үнэмлэх, мөн өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, *******00300808 нэгж талбарын дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Д.гийн тодорхойлолтууд, ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Д.гийн Капитрон банкны харилцах дансны хуулгыг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн нэмэлт тайлбар, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Д.гийн тодорхойлолтууд, Ү-2201011719 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,*******00300808 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, А.гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шилжүүлгийн баримт, хариуцагчийн тайлбар, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Д.гийн гаргасан тодорхойлолтыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч А.д холбогдуулан 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А.тай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, 198 тоот хаягт байршилтай Ү-2201011719 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн өдрийн А.тай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай Э-2201006482 улсын бүртгэлийн дугаартай, *******00300808 нэгж талбарын дугаар бүхий 66 м.кв газрыг үнэ төлбөргүй Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн иргэн А.тай байгуулсан 80,000,000 төгрөгийг зээлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг гаргасныг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... Энэхүү зээлийн гэрээ болон худалдах-худалдан авах гэрээ нь бие биеэ халхавчилсан байдлаар хийгдсэн, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болсон бөгөөд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг худалдах худалдан авах байдлаар хийсэн нь хууль зөрчсөн гэж маргасан.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... иргэн Д.тай зээлийн харилцаа үүсгэж, 80,000,000 төгрөгийг Д.д шилжүүлж, тэрээр миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх гэрээнүүд байгуулагдсан, эдгээр гэрээ нь ямар нэгэн хэлцлийг халхавчилж хийгдээгүй, зээлсэн мөнгөө хүүтэй нь төлчихвөл үл хөдлөх эд хөрөнгүүдийг нь буцаагаад шилжүүлэхэд бэлэн, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд миний бие хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Д. байх ба түүнийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан тус компанийн 000255 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 29 дэх талд/
Хэрэгт авагдсан баримтаар Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх хаяг гудамжны 198 тоот хаягт байршилтай, 114 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201011719 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ю. нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний бүртгэгдсэн мөн Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно байрлах, нэгж талбарын *******00300808 дугаар бүхий 66 мкв, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Э-2201006482 дугаарт бүртгэгдсэн, газрын эзэмших эрхийн гэрчилгээ 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ю.ын нэр дээр тус тус бүртгэгдсэн болох нь тогтоогдсон. /х.х-ийн 10, 14 дэх талд/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Ю. нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бүртгэлийн 0694, 0695 дугаартай итгэмжлэлийг иргэн Д.д олгосон ба эдгээр итгэмжлэлүүдээр улсын бүртгэлийн Ү-2201011719 дугаарт бүртгэгдсэн болон эрхийн улсын бүртгэлийн Э-2201006482 дугаарт бүртгэгдсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрыг бусдад худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах зэргийг эрхийг 1 жилийн хугацаатай олгожээ. /х.х-ийн 11, 15 дахь талд/
Уг итгэмжлэлүүдийн дагуу Д. нь А.тай Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх хаяг гудамжны 198 тоот хаягт байршилтай, 114 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201011719 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно байрлах, нэгж талбарын *******00300808 дугаар бүхий 66 мкв, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Э-2201006482 дугаарт бүртгэгдсэн, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан уг гэрээнүүдийн хуулбараар тус тус тогтоогдож байна. /.х.х-ийн 9, дахь талд/
Тус гэрээний дагуу Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх хаяг гудамжны 198 тоот хаягт байршилтай, 114 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201011719 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр А.гийн өмчлөлд шилжиж, 001025014 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, харин газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу А.гийн нэр дээр газрын эзэмших эрх шилжээгүй байх ба Д. нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд Д. миний бие нь СХД, дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно 66 мкв худалдаа үйлчилгээний газрыг Аюуш овогтой гийн нэр газрын эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэсэн хүсэлтийг бичиж өгч байсан байна. /х.х-ийн 81 дэх талд/
Түүнчлэн, хэрэгт 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Д. гэсэн гараар бичсэн 2 бичгийн баримт авагдсан байх ба эхний баримтад Долгорсүрэн овогтой өөрийн эзэмшлийн 144 мкв үл хөдлөх, 66 мкв газрын хамт Аюушаас нийт 80,000,000 төгрөгийн барьцаанд нэр шилжүүлж зээлэв, сарын 10 хувь, 3 сарын хугацаатай зээлэв. би Аюушаас эхний 1 сарын хүү болох 8,000,000 найман сая төгрөгийг урьдчилж төлж нийт 72 сая төгрөг хүлээн авсан болно. Тооцоо дууссаны дараа өөрийн нэр дээр шилжүүлж авах болно. 91910493 гэж, дараагийн баримтад Д. миний бие нь А.д СХД, дугаар хороо үйлдвэр үйлчилгээний газрын хамт барьцаалж /80,000,000 наян сая төгрөг/ зээлж авсан болно. Зээлийг төлж дуусгавар болгосон тохиолдолд өөрийн нэр дээр буцаан болгож авах болно. Үйлчилгээний талбай объект 144 мкв, газар 66 мкв, урьдчилгаанд 8,000,000 төгрөгийн хүүг төлсөн болно гэжээ. /54-55 дахь талд/
Уг тохиролцооны дагуу хариуцагч А. өөрийн Хаан банкны 5075083621 тоот данснаас Д.гийн 3008055258 тоот дансанд 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 114 мкв үл хөдлөх төлбөр гэсэн утгаар 5,000,000 төгрөг 14 удаагийн, 10,000,000 төгрөг 1 удаагийн гүйлгээгээр тус тус шилжүүлж нийт 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба мөн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Д. нь өөрийн данснаас Зээлийн хүү төлөв. 2022.07.25-2022.08.25 хүртэл гэсэн утгаар 4,000,000 төгрөг 2 удаа нийт 8,000,000 төгрөгийг А.гийн дансанд тус тус шилжүүлсэн болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан А.гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.гийн Капитрон банкны харилцах дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийг 50-51, 58-60 дахь талд/
Дээр дурдсан гэрээнүүд байгуулагдахаас өмнө ******* ******* ******* ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ЗГ-2022/0******* дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г Ю.тай байгуулж, уг гэрээний 2.1-д Захиалагч тал нь энэхүү гэрээ байгуулагдсан өдөр гэрээний 1.2-т заасан орон сууцны нийт төлбөр 360,0*******,000 төгрөгийн нийт үнийн дүнд Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, 198 тоот хаягт байршилтай, Ү-2201011719 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 330,000,000 төгрөгөөр тооцож хүлээлгэн өгнө. Үлдэгдэл 30,0*******,000 төгрөгийг, мөн ******* ******* ******* ХХК нь Ю.ын зээлийг төлж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсөн 30,450,000 төгрөг, нийт 60,468,000 төгрөгийг захиалагч тал хэсэгчлэн төлөх бөгөөд орон сууц ашиглалтад орох үед бүрэн төлж дуусгасан байна гэж тохиролцож байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /х.х-ийн 5-7 дахь талд/
Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.
Иргэн Д., хариуцагч А. *******ын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдаж, нотариатаар гэрчлүүлсэн энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.
Харин хэлцлийн субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцээгүй хүчин төгөлдөх бус гэж нэхэмжлэгч маргаж байх тул тус үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Хэлцэл субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4 дэх хэсэгт, харин субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн хувьд Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь зээлийг манай компани төлөх юм, гэтэл зээлийн хүүгийн хэмжээ нь өндөр байгаа гэж тайлбарлаж байх бөгөөд энэ нь зээлийн гэрээг субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, маргаан бүхий зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ нь дээр дурдсан үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар ямар нэгэн хэлцлийг халхавчлах зорилгыг агуулсан, дүр үзүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, дүр үзүүлэн хийсэн хэлцлийн хувьд тодорхой үр дүн бий болгох зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүй зөвхөн хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор харин өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн хувьд тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүй хийхээс гадна халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэн тохиолдолд субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх юм.
Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд Д. болон А. *******ын хооронд хийгдсэн гэрээ нь хэдийгээр үл хөдлөх хөрөнгө болон газар шилжүүлэх гэрээ гэж нэрлэсэн ч гэрээний агуулга, хүсэл зориг зэргийг хуульд зааснаар тус гэрээ нь ямар гэрээ гэдгийг тодорхойлох боломжтой юм.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,*******6,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 1*******, 1******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.д холбогдуулан гаргасан 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А.тай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, 198 тоот хаягт байршилтай Ү-2201011719 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр Худалдах-худалдан авах гэрээ, мөн өдрийн А.тай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай Э-2201006482 улсын бүртгэлийн дугаартай, *******00300808 нэгж талбарын дугаар бүхий 66 м.кв газрыг үнэ төлбөргүй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн А.тай байгуулсан 80,000,000 төгрөгийг зээлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн хамтран хариуцагч Д.д холбогдох шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,*******6,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ