Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2024/00909

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******н *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,387,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Малын тэжээл бэлгэж сумын багийн Засаг дарга нараар дамжуулан малчдад худалдаж, төлбөр тооцоог нь багийн Засаг дарга нартай тооцох байсан. Гэвч сумын багийн дарга Б.******* нь нийт 19 шуудай буюу нэг бүр нь 73,000 төгрөгийн үнэтэй, нийт 1,367,000 төгрөгийн үнэ бүхий тэжээлийг хүлээн авч борлуулсан атлаа төлбөрийг одоог хүртэл өгөөгүй байна. Иймд 1,387,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* /утас /, хариуцагч Б.******* /утас / нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Бид доорх байдлаар эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

1. Нэхэмжлэгч Г.******* би нэхэмжилсэн 1,387,000 төгрөгөөс 219,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 1,168,000 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулах.

2. Хариуцагч Б.******* би нэхэмжилж буй 1,168,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д төлж барагдуулахыг зөвшөөрөв.

Дээрх байдлаар эвлэрч шийдвэрлүүлснээр бид энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, эвлэрлийг баталсан анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлгосон болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь тус шүүхэд хариуцагч Б.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,387,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.******* нар “нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжилсэн 1,387,000 төгрөгөөс 219,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 1,168,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч Б.******* нь нэхэмжилж буй 1,168,000 нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрч” эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,142 төгрөгийн 50 хувь болох 18,571 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 18,571 төгрөгийг, хариуцагч Б.*******аас 16,291 төгрөг /1,168,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32,582 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,168,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,142 төгрөгийн 50 хувь болох 18,571 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 18,571 төгрөгийг, хариуцагч Б.*******аас 16,291 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.ЖАРГАЛТУЯА