Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2024/02260

 

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2024/020

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч З.Баярмаа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар , ******* гудамж 1*******а байрны ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд 56*******0975 регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар байрны *******0 тоотод оршин байх ХХК-нд холбогдох,

Гэм хорын хохиролд *******0,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., гэрч Б., иргэдийн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, III , 1*******А байрны ******* давхрын ******* тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 202******* оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цаг *******0 минутын орчмоос эхлэн дээд 4 давхрын 88 тоотын гал тогооноос манай гал тогоо, том өрөө, хойд, урд 2 жижиг өрөө, коридор, 2 агуулах, угаалгын өрөө ба бие засах өрөөг бүхэлд нь хамарсан ус алдалт болж цахилгааны монтаж норж гэмтэж 202******* оны 02 дугаар сарын 0*******-ны өдрөөс одоог хүртэл тоггүй байна. Улмаар бүх өрөөний таазны эмульс их хэмжээгээр урсан шарлаж, бүх хананы цаас нэвт норж, бүх өрөөний герман паркетан шал дэвтэж, товойн хөөж гарч ирсэн. Мөн гал тогооны польш тавилга, том өрөөний диван, тавилга, урд өрөөний шинэ хийлгэсэн шкаф тавилгууд норсон. Тухайн үед тэр даруйд нь сантехникчийг дуудахад 88 тоотын гал тогооны аваарын усны хаалт нь ажиллахгүй эвдэрхий байсан тул подвалыг онгойлгож усны шугамыг бүхэлд нь хаалгасан болно. Контороор гаргуулсан техникийн дүгнэлтээр 88 тоотын гал тогооны өрөөний хэрэгцээний усыг 15 винтелийн гэмтлээс ус алдсан болох нь тогтоогдсон. 4 давхрын 88 тоотын алдсан ус *******, 80, 76 тоотын 1 давхар луу орсон болно. Үүнээс манай ******* тоот хамгийн ихээр хохирч тааз болон цахилгааны розеткуудаар годгодож орж ирсэн усыг өглөөний 6 цаг хүртэл шавхаж цэвэрлэсэн болно. Урьд өмнө ч уг айл 60 хоногийн дотор 4 удаа гэх мэтээр нийтдээ 10 гаруй удаа их бага хэмжээгээр янз бүрийн шалтгаанаар ус алдаж байсан ба тэр болгонд манайх энэ айлаас нөхөн төлбөр огт авч байгаагүй ба харин сантехникийн бүрэн бүтэн байдлаа хангах, хариуцлагатай оршин суухыг хусдэг байв. Гэсэн хэдий ч үүнээс сургамж авч сантехникийн бүрэн бүтэн байдлаа хангаж алдаагаа залруулаагүйн улмаас энэ удаад манай 2022 оны 10 дугаар сард *******0 сая төгрөгөөр хийж дуусгасан иж бүрэн засварыг гэмтээж үр дүнгүй болгов. Уг *******0 сая төгрөгийн саяыг нь би *******0 сарын хугацаатайгаар Хаан Банкнаас цалингийн зээл авч хийлгэсэн тул манай гэрийнхэн сэтгэл санаа, засварт гаргасан хөдөлмөр зүтгэл, эрүүл мэнд, эдийн засаг, эрүүл ахуйн хувьд туйлын хүнд нөхцөлд байна. Дахин энэ хэмжээний мөнгө гаргаж их засвар хийх боломжгүй тул 88 тоот айлаас засварт шаардлагатай *******0 сая төгрөгийг нэхэмжилж байна. Улмаар миний бие уг компанийн байранд оршин суугч н.Болороос цахилгааны монтаж, шал солихоос эхлэх их засварын зардал шаардахад ХХК-ний эзэмшлийн байр тул Болор нь хариуцлага хүлээхгүй, уг компани нь 88 тоотыг зарах гэж байгаа гэсэн түл одоо их засвар хийлгэхэд шардагдах *******0 сая төгрөгийн зардлын хохирлыг 88 тоотын эзэмшигчээс нэхэмжилж байгаа тул миний хохирлыг эзэмшигчээс нь нэн даруй барагдуулж өгнө үү. Жич: Миний бие Баянгол дүүргийн шүүхээс өгсөн зөвлөмжийн дагуу Лэндс ХХК-иар хохирол, засварын үнэлгээг хийлгэхээр хандахад үнэлгээ хийх боломжгүй гэсэн болно. 88 тоотын байр зарагдвал манай хохирлыг барагдуулах эзэнгүй болох тул уг асуудлыг зохих журмынх нь дагуу нэн даруй шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

кварц" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Н. би иргэний гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: кварц ХХК нь Баянгол дүүргийн ******* дүгээр хороо ******* дугаар 1*******а-88 тоот орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын *******-ний өдөр компанийн ажилтан д 100,000,000 (нэг зуун сая) төгрөгөөр тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор худалдаж авч өгсөн. Энэ цаг мөчөөс нь уг байранд эхнэр Э., ******* хүүхдийн хамтаар амьдрах болсон. 2020 оны 06 дугаар сараас эхлэн нь гэмт хэрэгт холбогдон шалгагдах болсон тул манай компанийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, д худалдан авч өгсөн уг орон сууцыг эргүүлэн шилжүүлэн авсан. Уг орон сууцыг шилжүүлэн авсан 2020 оны 07 дугаар сарын *******0-ны өдрөөс манай компанийн зүгээс орон сууц чөлөөлж өгөхийг үл зөвшөөрч, улмаар сайн дураараа чөлөөлж өгөөгүй бөгөөд манай компанийн зүгээс тус шүүхэд Баянгол дүүргийн ******* дүгээр хороо ******* дугаар 1*******а-88 тоот орон сууцыг Улмаар тус шүүхийн ерөнхийн шуугч Р.Алтантуяагийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/0*********************0 дугаартай шийдвэрээр Э.Болор-Эрдэнийн хууль бус эзэмшлээр манай компанийн өмч болох дээрх орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэрт Э. нь давж заалдаагүй бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад ч шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхгүй байсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх газарт шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж шүүгчийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичүүлсэн. Үүний дагуу 202******* оны 01 дүгээр сарын *******1-ний оройн 17 цаг 00 минутад Баянгол дүүргийн *******4 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэх Б.Намууны оролцоотойгоор Э. орон сууцыг хүлээн авч, тэмдэглэл үйлдсэн. Орон сууцыг хүлээн авах үед Э. нь гал тогооны өрөөнд ус шилжүүлэн авсны маргааш нь буюу 202******* оны 02 дугаар сарын 01-ний өдөр ус алдсан талаар 99170*******7******* дугаартай иргэнээс хандаж мэдэгдсэн. 202******* оны 01 дүгээр сарын *******1-ний оройн 17 цагаас эхлэн манай компани орон сууцын өмчлөгчийн эрх хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн бөгөөд орон сууцыг 202******* оны 02 дугаар сарын 01-ний өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу бусдад худалдан борлуулсан. Тухайн 88 тоотын доод талын орон сууцын өмчлөгчид гэм хор учирсанд харамсаж байгаа ч энэ талаар бид мэдээгүй, мэдэх боломжгүй, ус алдах уйл явцыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ямар ч боломжгүй байсан тул гэм хор арилгуулах тухай асуудлыг манай компанийн зүгээс хариуцахгүй болох нь дээр дурдсан нөхцөл байдлаас тодорхой юм. Өөрөөр хэлбэл, Э.Болор-Эрдэнийн хууль бус үйлдлийн улмаас орон сууцыг ашиглах өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан хугацаанд үүссэн аливаа гэм хор учруулсан асуудлыг Э. нь хариуцах үүрэгтэй болно. Иймд Иргэний хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.*******-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан... бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ. Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д гэм хорын учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасныг үндэслэн кварц компанид холбогдуулан гаргасан гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:

Хэргийн материалтай танилцаж, шүүх хурлын процесс явцыг ажиглаад хэрэг явдал болсон буюу 202******* оны 01 дүгээр сарын 28-нд 1*******А байрны 88 тоотын хууль ёсны өмчлөгч нь кварц ХХК байсан тул иргэн Б.*******д учирсан хохирлы хариуцах нь зөв гэж үзэж байна. кварц ХХК өөрийн өмчлөлийн байрандаа хэнийг оршин суулгаж байсн тэр хүмүүстэй хуулийн ямар асуудалтай байсан нь Б.*******гийн өмч хөрөнгийн хохирлоос тусдаа, хамааралгүй тул гарсан хохирлыг барагдуулах нь зөв байх гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ хэрэглэгчдэд үйлчлэх төв 11-ийн 202******* оны 01 дүгээр сарын *******0-ны өдрийн 2*******08 дугаартай Орон сууцанд ус алдуулсан үзлэгийн мэдээ, уно ХХК-ийн үнийн санал,

Хариуцагчаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0*********************0 дугаартай шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 205*******6 дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202******* оны 01 дүгээр сарын *******1-ний өдөр 2**************70248/0******* дугаартай Гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тэмдэглэл,

Шүүхийн журмаар Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар 1*******А байрны ******* давхрын 88 тоот орон сууцны дэлгэрэнгүй лавлагаа, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч  ХХК-нд холбогдуулан гэм хорын хохиролд *******0,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа шүүх хуралдаанд 12,686,227 төгрөг болгож багассан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

2. Шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

*******. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар 1*******А байрны ******* давхрын ******* тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 202******* оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дээд давхрын 88 тоотоос ул алдсны улмаас төгрөгийн хохирол учирсан тул орон сууцны өмчлөгчөөс уг хохирлоо гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... хариуцагч Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар 1*******А байрны ******* давхрын 88 тоот орон сууцаа компанийн ажилтан дийг тогтвортой ажиллуулах зорилгоор худалдаж авч өгсөн уг байранд тэрээр эхнэр, ******* хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд д нь гэмт хэрэгт холбогдон хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож байраа буцаан авахаар шийдвэрлэсэн боловч дийн эхнэр Э. орон сууцыг чөлөөлж өгөөгүй улмаас шүүхэд хандаж албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэж, орон сууцыг Шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан чөлөөлж 202******* оны 01 дүгээр сарын *******1-ны өдөр хүлээлгэн өгсөн. Орон сууцны өмчлөгч хэдий ч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ хэрэглэгчдэд үйлчлэх төв 11-ийн 202******* оны 01 дүгээр сарын *******0-ны өдрийн 2*******08 дугаартай Орон сууцанд ус алдуулсан үзлэгийн мэдээн-д ... ******* дугаар 1*******а байрны 88 тоот гал тогооны өрөө хэрэглээний усны ф15 бинтелийн гэмтлээс ус алдаж 1*******а байрны ******* тоотын гал тогооны өрөө, том өрөө, коридор, урд хойд жижиг өрөө, банн, ариун цэврийн өрөөний хана тааз, шал, цахилгаан монтаж усанд норж гэмтэл гарсан байна гэжээ. /х.х-ийн 8 дахь талд/

5. Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар 1*******А байрны ******* давхрын ******* тоот орон сууцны өмчлөгч нэхэмжлэгч Б.******* болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэгээр тогтоогдож байхаас гадна хариуцагч үүнтэй маргаагүй.

6. Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар 1*******А байрны ******* давхрын 88 тоот орон сууцны өмчлөгчөөр хариуцагч ХХК бүртгэлтэй байсан бөгөөд 202******* оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр өмчлөгчөөр Л.Мөнхжаргал бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 71-72 дахь талд/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0*********************0 дугаартай шийдвэрээр Э. түүний гэр бүлийн гишүүдийг ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012404 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар , 1*******а байрны 88 тоот сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэж, улмаар шүүхийн шийдвэрийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 205*******6 дугаартай албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлжээ. /х.х-ийн 46-50 дахь талд/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр, захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 202******* оны 01 дүгээр сарын *******1-ний өдөр 2**************70248/0******* дугаартай Гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тэмдэглэл-ээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012404 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар , 1*******а байрны 88 тоот сууцыг төлбөр авагч ХХК-нд хүлээлгэн өгсөн байна. /х.х-ийн 24 дахь талд/

Хариуцагч ХХК нь нэхэмжлэгчийн орон сууцанд ус алдах цаг хугацаанд буюу 202******* оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өмчлөлийн орон сууцаа эзэмших, ашиглах боломжгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

7. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.5-д гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах, 1*******.2.6-д сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх үүргийг сууц өмчлөгч хүлээнэ гэж зохицуулсан.

Хуульд зааснаас үзэхэд нийтийн зориулалттай орон сууцанд өмчлөгч бус этгээд оршин сууж байсан ч бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг сууц өмчлөгч хариуцан арилгах үүрэгтэй байна.

8. Нөгөөтэйгүүр, хариуцагч  ХХК-ийн өөрийн орон сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулсантай холбоотойгоор учирсан хохирол, тухайн хариуцлагыг энэ маргаанд шийдвэрлэхгүй тул шүүх харилцааны бие даасан байдлыг хангах учиртай.

9. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан.

Хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд бусдын эд хөрөнгийн эрх хамаарах бөгөөд тухайн эд хөрөнгөд хууль бусаар санаатай болгоомжгүй үйлдэл эс үйлдэхгүйгээр хохирол учруулсан этгээд тухайн гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч ХХК-ийг нэхэмжлэгч Б.*******гийн орон сууцанд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Хэрэгт авагдсан Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар 1*******А байрны ******* давхрын ******* тоот орон сууцанд ус алдсны улмаас 6,966,950 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 75-81 дэх талд/

Дээрх Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээнд тааз, хана, цахилгаан-ыг засварлах зардлууд хамаарсан харин ус алдсны улмаас шаланд хичнээн хэмжээний засварын зардал хамаарах талаар тусгагдаагүй байна.

Гэвч, анх ус алдахад үзлэг хийсэн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ хэрэглэгчдэд үйлчлэх төв 11-ийн 202******* оны 01 дүгээр сарын *******0-ны өдрийн 2*******08 дугаартай Орон сууцанд ус алдуулсан үзлэгийн мэдээн-д ... ус алдаж гал тогооны өрөө, том өрөө, коридор, урд хойд жижиг өрөө, банн, ариун цэврийн өрөөний хана тааз, шал, цахилгаан монтаж усанд норж гэмтэл гарсан гэжээ.

Дээрх үзлэгийн баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар 1*******А байрны ******* давхрын ******* тоот орон сууцны шаланд ус алдсны улмаас хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул хэрэгт авагдсан уно ХХК-ийн үнийн саналд тусгагдсан үнийн дүнгээр шаланд учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. /х.х-ийн 96 дахь талд/

11. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ХХК-аас 12,686,227 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

12. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Ц. хэрэг явдал болсон буюу 202******* оны 01 дүгээр сарын 28-нд 1*******А байрны 88 тоотын хууль ёсны өмчлөгч нь кварц ХХК байсан тул иргэн Б.*******д учирсан хохирлы хариуцах нь зөв гэж үзэж байна. кварц ХХК өөрийн өмчлөлийн байрандаа хэнийг оршин суулгаж байсн тэр хүмүүстэй хуулийн ямар асуудалтай байсан нь Б.*******гийн өмч хөрөнгийн хохирлоос тусдаа, хамааралгүй тул гарсан хохирлыг барагдуулах нь зөв гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй нийцсэн болохыг дурдав.

1*******. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь бусад этгээдээс хохирол учруулсантай холбоотой нэхэмжлэлээ гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохгүй юм.

*******. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХХК-аас 12,686,227 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******07,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ХХК-аас 217,929 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд ******* хоногийн хугацаа өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах ******* хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД З.БАЯРМАА

 

 

Б.ЦОЛМОНГЭРЭЛ