Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 104/ШШ2024/00582

 

 

2024 11 08

104/ШШ2024/00582

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, /РД:*******/

Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүргийн *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс Налайх дүүргийн *******, ******* тоот орон сууцыг чөлөөлүүлж, тус орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн *******, ******* тоот орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.,

Хариуцагч: Г.,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь Г.д холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс Налайх дүүргийн *******, ******* тоот байрыг чөлөөлүүлж, орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ******* нь анх буюу 2023.09.26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: ...Суурин газраас алслагдсан тус станцад ажилладаг ажилтнуудыг ажлын байранд нь ойр байлгах зорилгоор Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангийн мэдлийн 15 дугаар байрыг каркас байдалтай байхад нь анх 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу нийт 30.600.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, 1 дүгээр байрыг ашиглалтад оруулж, ашиглаж эхэлсэн. Улмаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л., Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. нар 2010-2012 онд Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын Хамтарсан хөрөнгө оруулалтын тухай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаалыг үндэслэн манай байгууллага 353.900.000 хөрөнгө оруулалт хийж, 15 дугаар байр /одоогоор 74 дүгээр байр/-ыг сэргээн засварлаж 40 айлын орон сууцыг өөрийн байгууллагын балансад шилжүүлэн авч, ашиглахаар зөвшилцөж 2011-2012 онд засварын ажлыг дуусгаж, Батлан хамгаалах яамны комисст хүлээлгэн өгсөн. Ус сувгийн удирдах газрын зүгээс 2011 онд уг 74 дүгээр байрны 1, 2 дугаар орцонд амьдарч буй Дээд эх үүсвэрийн нийт 33 ажилтантай Орон сууц үнэ төлбөргүйгээр ашиглуулах гэрээ байгуулан байрыг тодорхой зорилго, хугацаатайгаар ашиглуулж ирсэн. Гэтэл Г. нь манай байгууллагатай байгуулсан гэрээ, хэлцэлгүйгээр 74 дүгээр байрны 1 дүгээр орцны 3 тоот орон сууцыг хууль бусаар эзэмшиж манай байгууллагын хууль ёсны эзэмших эрхэд саад учруулж буй тул Г.ийн хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлүүлэхээр тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 1 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар нэмэгдүүлэн тодорхойлсон байна.

Үүнд: ...Байгууллагын зүгээс *******т ажиллаж байгаа ажилтан болон тус байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмад настан, тэдгээрийн төрсөн хүүхэд зэрэг ямар нэгэн маргаан зөрчилгүйгээр тухайн орон сууцанд оршин сууж байгаа хүмүүст орон сууцыг хувьчлах асуудлыг зөвшөөрсөн. Цаашид улсын чухал обьект болох ус хангамжийн дээд эх үүсвэрийн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах, Налайх дүүрэгт амьдардаггүй төвийн дүүргүүдээс ажилдаа явж байгаа залуу ажилтнуудаа ажлын байранд нь ойр амьдруулах шаардлагын үүднээс 74 дүгээр байрны 1 дүгээр орцны 3, 20, 2 дугаар орцны 27, 39 тоот байруудыг хувьчлалд хамруулахгүйгээр байгууллагын эзэмшилд үлдээх санал гаргасан. Батлан хамгаалах яам болон Засгийн газраас Орон сууц хувьчлахдаа манай саналыг хүлээн авч дээрх байруудыг хувьчлалгүйгээр манай эзэмшилд үлдээж шийдвэрлэсэн.

Иймд Зэвсэгт хүчний 137 дугаар анги, Ус сувгийн удирдах газрын хооронд байгуулсан 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ, Батлан хамгаалахын сайдын Хамтарсан хөрөнгө оруулалтын тухай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаал, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/912 тоот албан бичиг болон холбогдох бусад албан бичиг, баримтуудыг үндэслэн манай байгууллагыг Налайх дүүргийн *******, байрны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* ОНӨААТҮГ-ын хувьд Улаанбаатар хотын нийт иргэдийг цэвэр усаар хангаж, бохир усыг нь татан зайлуулах чиг үүрэгтэй байгууллага юм. Налайх дүүргийн *******нд байрлах дээд эх үүсвэрийн станц гэж байдаг. Энэ нь бол 1968 онд байгуулагдсан. Уг станцыг манайх хариуцаж авч ажиллаж 24 цагийн туршид тасралтгүйгээр ажиллуулдаг. Үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах зорилгоор Улаанбаатар хот хотоос алслагдмал энэ дүүрэгт оршин суудаг ажилчдаа орон байртай байлгах зорилгоор анх 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 15 дугаартай байрыг ашиглах тухай гэрээг Зэвсэгт хүчний 137 дугаар ангитай байгуулсан байдаг. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж нэг орцыг нь засаж ашиглалтад оруулсан. Үүний улмаас цаашид уг байрыг нийслэлийн өмчид шилжүүлэн авч ажилчдаа ашиглуулах зорилготой гэрээ хийгдсэн байдаг. Уг гэрээний дагуу 1999 онд уурын зуухыг нэмж шинэчилсэн. 10.000.000 төгрөг зарцуулсан байгаа. Уг байр бол огт ашигладаггүй болчихсон байсан. 2020 онд бохирын гадна шугамыг хэсэгчлэн сольсон. 7.000.000 төгрөг зарцуулсан. 2022 онд цэвэр усны 200 метр шугам шинээр татаж 16.000.000 төгрөг гарсан. 2006 онд орцны дээврийг засварлахад 2.000.000 төгрөг гээд нийт эхний гэрээ буюу 1999 онд байгуулсан гэрээний дагуу 30.600.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Хөрөнгө оруулалт ажиллах хүчийг нь манай ус сувгийн удирдах газрын дээд эх үүсвэрт ажилладаг ажилтнууд өөрсдөө уурын зуух шинэчлэн солих, шугам сүлжээ татах, бохир усыг хэсэгчлэн солих, ажлуудыг өөрсдийнхөө хүчээр хийсэн. Бараа материал болон шаардлагатай зүйлүүдийг байгууллагаас хөрөнгө оруулж өгсөн байдаг. Эхний ээлжид манай 17 ажилтан уг байранд амьдарч эхэлсэн байдаг. Нэг л орцыг нь зөвхөн ашиглаж байсан. Бусад орц ашиглалтгүй байсан. Бусад орцны хаалга, цонх, дээвэр туурга ингээд авч болох бүх бололцоотой юм нь хулгайд алдагдаад, тоногдоод, нэгдүгээр орцны хана туурга нь нурахаас эхлээд манай нэгдүгээр орцонд амьдарч байгаа ажилчдын амь насанд аюултай, амьдрах орчингүй болох нөхцөл байдал үүсээд байсан. Ус сувгийн удирдах газрын зүгээс Улаанбаатар хотын Засаг даргад тодорхой санал тавиад уг саналыг хүлээж авч энэ Нийслэлийн Засаг дарга буюу Батлан хамгаалах яамны хооронд гэрээ хийгдсэн байдаг. 2010-2011 онуудад Батлан хамгаалах яам болон Нийслэлийн Засаг даргын хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг хийгдээд энэ санамж бичгийн дагуу Батлан хамгаалах сайдын хамтарсан хөрөнгө оруулалтын тухай 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 173 дугаар тушаал гарч, уг тушаалыг үндэслээд манай байгууллагаас 369.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, байрыг орцоор нь ашиглалтад оруулаад, Батлан хамгаалах яамны комисс гэж ажиллаад, энэ байрыг ашиглалтад хүлээж авсан байдаг. Уг тохиролцоогоор манай Ус сувгийн удирдах газрын засварласан нийт 80 айлын барилга тэнд байдаг. 43 хувийг нь Батлан хамгаалах яам өөрөө эзэмшиж, үлдсэн 37 байрыг ус сувгийн удирдах газарт эзэмшүүлэхээр тэр тушаалаар 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаалаар шийдвэрлэсэн. Манай Ус сувгийн удирдах газраас энэ шийдвэрийн дагуу өмнө амьдарч байсан 17 айл болон нэмээд амьдарч байсан айлууд дээрээ нэмээд 2011 онд болбол нийт 33 айлтай орон сууц үнэ төлбөргүйгээр ашиглуулах гэрээ хийгээд, тодорхой зорилго хугацаатайгаар ашиглуулж ирсэн. Гол зорилго нь төрийн өмчид байгаа байрыг Нийслэлийн өмчид шилжүүлэн аваад, улмаар ажилчдаа орон сууцтай болгох зорилготой байсан. Төрийн өмчийн хороо болон Батлан хамгаалах яам руу удаа дараа санал явуулж байсан боловч Улсын Их Хурал төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлэхэд хугацаа их орж байна гээд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн бичгийг анх 2020 онд өгч байсан. Нийслэлийн өмч рүү шилжүүлэх эрх зүйн хувьд тогтоол, шийдвэр гаргуулах зэргээр хүндрэл, бэрхшээл учраад байна гэсэн хариутайгаар явж ирсэн. Нийслэлийн өмчид шилжүүлэх авах хүсэлтээ Батлан хамгаалах яам Төрийн өмчийн хороонд гаргасан. Батлан хамгаалах яамнаас 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/912 тоот албан бичгээр Батлан хамгаалах сайдын хамтарсан хөрөнгө оруулалтын тухай 2011 оны 6 дугаар сарын 8-ны 173 дугаар тушаал, Нийслэлийн өмчид шилжүүлэх тухай заагдаагүй учир нэг, хоёрдугаар орцны зэвсэгт хүчний 017 дугаар ангийн нэг талд захирагдаж байгаа 4, 12, 16 тоотоос бусдыг танай газар тодорхой хугацаагаар эзэмшүүлэх саналтай байна гэсэн хариуг мөн ирүүлж байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бол 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1/333 тоот албан бичгээр манай байгууллагын зүгээс дээрх орон сууцын байруудыг Нийслэлийн өмчид шилжүүлэх асуудлыг дэмжиж байгаа бөгөөд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэсэн хариуг бас өгч байсан. Нийслэлийн өмчид шилжүүлэх асуудал шийдэгдэхгүй удааширч байсан энэ хугацаанд манай ус сувгийн удирдах газрын ажилтнууд болон ахмад настнуудаас Налайх дүүргийн *******нд маргаан бүхий орон сууцад амьдарч байгаа нийт оршин суугчид Налайх дүүргийн Засаг даргаараа уламжлуулаад удаа дараа Төрийн өмчийн хороонд байрыг хувьчилж өгөөч гэсэн саналыг явуулж байсан. Энэ саналыг тодорхой хэмжээгээр хүлээж аваад хувьчлах асуудал 2022 онд яригдсан. 2022 онд хувьчлах асуудал яригдахдаа Батлан хамгаалах яам болон Сангийн сайд, ******* болон Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэж байруудыг хувьчлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Тийм учраас манай байгууллагад санал, албан тоот ирүүлж байсан. Манай байгууллагатай гэрээтэй ахмад настнууд болон одоо ажиллаж байгаа ажилтнуудаа өгөхөд татгалзах зүйлгүй харин тодорхой хэмжээний байрыг буюу дөрвөн ширхэг байрыг манай байгууллага эзэмшилдээ үлдээж цаашид нийслэлийн өмчдөө шилжүүлэн аваад, ажлын шугамаар ашиглах саналтай байна аа гэдэг саналаа явуулсан. Хувьчлах шийдвэр гарахдаа манай байгууллагын хүсэлтийг үндэслээд энэ 37 айлын орон сууцнаас 33 айлыг нь хувьчлаад 4 айлын хувьчлалгүйгээр үлдээсэн нөхцөл байдал байдаг юм. Иргэний хуулийн 89.3, 92.1, 106 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдийг үндэслээд зэвсэгт хүчний 137 дугаар анги ус сувгийн хооронд байгуулсан 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ, Батлан хамгаалах сайдын хамтарсан хөрөнгө оруулалтын тухай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар тушаал, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/912 тоот албан бичиг болон холбогдох бусад бичиг баримтуудыг үндэслээд манай байгууллагын Налайх дүүргийн *******, Городокийн 74 дүгээр байрны нэгдүгээр 1 дүгээр орцны 3 тоот байрны хууль ёсны эзэмшигчээр тогтоож, Г.ийг 3 тоот өрөөнөөс чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

3. Хариуцагч Г. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие өмгөөлөгчөөрөө тайлбар гаргуулах саналтай байна гэв.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэн Г.ийг хувьд хууль бусаар энэ байранд амьдраад, оршоод байгаа, хууль бусаар эзэмшээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд Улаанбаатар хотын ус сувгийн ашиглалтын газрын даргын тушаал гээд 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажилд авах тухай, ажлаас чөлөөлөх тухай гээд 69 дугаартай тушаал байна. Уг тушаалын 1 дэх хэсэгт зааснаар Ус сувгийн хангамжийн албанд иргэн Г.ийг дээд эх үүсвэрийн станцад харуул, слесарь 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлээд гуравдугаар зэргээр цалинжуулж ажилд авсан болох нь нотлогдож байгаа. Ажилд аваад энэ хүн байранд нүүж орж, өөрийнхөө хүч хөдөлмөрөөр, хөрөнгөөрөө энэ байрыг засаад орсон. 2009 онд ус Засгийн газрын тушаалын дагуу харуул хамгаалалтгүй байгаа худгуудыг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар тушаал гарсан байна. Хууль ёсны эзэмшигч мөн. Тушаалын дагуу Г. нь хамгаалалттай байсан худгаа хамгаалахаар худгаа дагаад дотоодын цэргийн анги болоод харьяанаас шилжээд явчихсан. Цэргийн цол тэмдэгтэй болсон. Ажиллах хугацаандаа 2009 оноос хойш ажиллаж явсаар 2022 онд тэтгэвэртээ гарсан. Өнөөдрийг хүртэл уг байрандаа амьдарч байгаа. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа утга нь 2003 онд ус сувгийн удирдах газарт орсноос хойш тэдний зөвшөөрөлтэйгөөр энэ байранд амьдраад, зохих ёсоор төлбөр тооцоо бүх юмыг Батлан хамгаалах яаманд тушаадаг байсан гэж байгаа юм. Орон сууцын конторт тушаадаг юм байна лээ. Хууль бус эзэмшил гэдэг бол үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийн хэлснээр 1999 оноос хойш уг 15 дугаар байрыг ашиглахаар гэрээ байгуулсан гэрээтэй гээд байна. Тэр энэ чинь бүр аль эртний асуудал. Өнөөдрийн тухайд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 173 дугаартай орон сууц хувьчлах тухай тогтоол дээр *******т нэг ч орон сууц хувьчилж өгөөгүй, Нийслэлийн Налайх дүүргийн *******нд байрлах зэвсэгт хүчний 353 дугаар ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 74 дүгээр байрны 33 иргэдэд хувьчилсан тухай, 33 айлын орон сууцын хавсралтад заасан, нэр бүхий оршин суугчид үнэ төлбөргүй хувьчлахыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Г. гэдэг хүнд зөвшөөрөл өгсүгэй гээд шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш тогтоол гарсан байна. Орон сууцын хувьчлах ажлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулахыг Батлан хамгаалах яамны сайд н.Сайханбаяр, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын н.Цэнгэл нарт даалгасугай гэсэн байна. Ус сувгийн удирдах газрын баланс нь дуусаагүй байж байгаа нэртэйгээр бүртгэлтэй 354.600.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын үндсэн хөрөнгийн балансаас хасах арга хэмжээ авахыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгасан Засгийн газрын тогтоол гарчихсан байна. *******т хувьчлаад өгсөн асуудал байхгүй байн. Ямар эзэмшлээсээ хөөгөөд байгаа юм, өөрсдөө ч эзэмших эрхгүй болоод өнөөдөр шүүхэд тогтоолгох гээд үндсэн нэхэмжлэл дээрээ нэмээд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргачихаад байна. Тэгэхээр эзэмшигч болохыг нь шүүх тогтоогоогүй байхад өнөөдөр эзэмшигч гэх үндэслэл тогтоогдохгүй. Засгийн газрын тогтоол гаргаад энэ байрнууд хувьчлагдаад, уг байр нь бүр Батлан хамгаалах яамны 353 дугаар ангийн хөрөнгө болох нь тогтоогдчихоод байхад нэхэмжлэх эрх байхгүй байна. Түрүүнд яриад байсан дөрвөн айлыг үлдээх хүсэлт гаргасан тэр хүсэлтийн дагуу шийдчихсэн асуудал өнөөдөр байхгүй шүү дээ. ******* тэр 4 байр эзэмших ёстой юм гэсэн зүйл байхгүй. Хүсэлтийг явуулсан ба өнөөдөр шийдчихсэн асуудал байхгүй шүү дээ, тийм үйл баримт байхгүй. Шинжлэн судлаад гаргачих л байх. Засгийн газрын тогтоолын дагуу 2023 оны 10 дугаар сарын 11-ний тогтоолын дагуу энэ 33 айлд авчирч өгсөн нь үнэн. Энэ хүмүүс бол *******т ажиллаж байсан бас зарим нь Батлан хамгаалах яаманд ч ажиллаж байсан, зарим нь он удаан жил яг л Г. амьдарчихсан айлууд байгаа. Тэр айлуудыг бол хувьчлаад өгчихсөн. Үлдээд байгаа байрууд болохоор Батлан хамгаалах яамны зэвсэгт хүчний 353 дугаар ангийн хөрөнгөд хамааралтай гээд бүр тодорхой заасан байна. Г.ийн нэг хүү 137 дугаар ангид офицер, нөгөө хүү нь ОХУ-д Батлан хамгаалах яамны хөрөнгөөр суралцдаг. Магадгүй ирээдүйд болох хоёр офицерт гээд Батлан хамгаалах яам Г.д хувьчлалгүй үлдээгээд өөрсдийн хөрөнгө гэдэг утгаар үлдээчихсэн 353 дугаар ангийн үндсэн хүний нэг ийм юм чинь энэ *******т хөөх ямар ч эрх байхгүй гэж үзсэн. *******т манайх эзэмшиж гэж үзэж байгаа юм эхлээд эзэмшигч гээд шүүхээр тогтоолгох хэрэгтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах ямар ч боломжгүй байна гэж үзэж байгаа. *******т хариуцагч ажиллаж байсан. Ээлжийн амралт авч байсан. Засгийн газрын тушаал гарсантай холбогдуулаад ажлаас чөлөөлөөд дотоодын цэргийн ангийн 805 дугаар анги руу шилжүүлэн ажиллаж байгаад 2022 онд тэтгэвэртээ гарсан байдаг. Дотоодын цэргийн ангиас тэтгэвэртээ гарсан. Г.ийн хувьд анхнаасаа л хуулийн дагуу энэ байрыг эзэмшиж ашиглаад 22 жил амьдарсан. Одоо ч амьдарч байгаа. Шударга эзэмшигч мөн юм. Дотоодын цэргийн ангийн харуул хамгаалалтын албаны ахлах одоо хамгаалагчаар ажиллаад явж байсан ийм үйл баримт байдаг. 2003 оноос хойш уг байранд амьдарсан гэх Засаг даргын тодорхойлолт байдаг. Иймд шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

5. Гуравдагч этгээд Зэвсэгт хүчний 353 дугаар анги шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Батлан хамгаалахын сайдын хамтарсан хөрөнгө оруулалт хийх 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаалыг үндэслэн Ус сувгийн удирдах газраас 354.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тухайн үеийн 15 одоогийн 74 дүгээр байрны 1, 2 дугаар орцын нийтийн эзэмшил, дээвэр, гадна, дотор цахилгаан сантехникийн засварын ажлыг Ус сувгийн удирдах газрын ажилтнууд өөрсдийн хөрөнгөөр 3, 4 дүгээр орцын дээвэр бусад засварыг Батлан хамгаалах яамны хөрөнгөөр тус тус хийж гүйцэтгэн Батлан хамгаалах яамны комиссд хүлээлгэн өгсөн байдаг. Батлан хамгаалахын сайдын 2011 оны 173 дугаар тушаалаар одоогийн 74 дүгээр байрны 3, 4 дүгээр орцны 41-80 тоот 40 айлын байрыг Батлан хамгаалах яам эзэмшиж, 1, 2 дугаар орцны 1-40 тоот айлын байрыг Ус сувгийн удирдах газрын эзэмшилд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон боловч Нийслэлийн өмчид одоог хүртэл шилжүүлээгүй байна. Тиймд 4 орц бүхий 74 дүгээр байр бүхэлдээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт Батлан хамгаалах салбарын өмчлөлд бүртгэлтэй байгаа нь нотлогддог. Уг байрыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн н/64 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн үндсэн хөрөнгийн дансанд авсан байна гэжээ.

6. Хариуцагч Г.ээс нэхэмжлэгчид холбогдуулан шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Би Улаанбаатар хотын Ус суваг ашиглалтын газрын даргын 69 дугаартай Ажилд авах тухай тушаалын 1 дэх хэсэгт Ус хангамжийн албанд иргэний ЗА4825535 тоот үнэмлэхтэй *******ын ийг Дээд эх үүсвэрийн станцад харуул, слесариар 4 сарын 7-ны өдрөөс 3 дугаар зэргээр...ажиллуулсугай,...шинээр ажилд авсан болон шилжүүлэн ажиллуулж байгаа ажилтнуудыг орон тоо төсвийн дагуу цалинжуулж...ажиллахыг тус тус даалгаж гарснаар анх ажилд орсон. ...миний бие *******, Дотоодын цэргийн 805 дугаар ангид тасралтгүй 19 жил ажиллаж, Налайх дүүргийн *******, ******* тоотод 21 жил тасралтгүй амьдарч эзэмшиж байгаа тул уг орон сууцны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгохоор тодорхойлж байна.

7. Нэхэмжлэгч Ус сувгийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2003-2009 оны хооронд Ус сувагт ажиллаж байсанд маргахгүй. Манай байрны зорилго бол *******ын алба хаагчдыг амьдруулах юм. ийн хувьд өөр байгууллагын хүн. 2012 оноос өмнө ундны эх үүсвэрээ ******* өөрсдөө хариуцаж явдаг байсан. Харуул, засварчин гэдэг албан тоо гаргаад ажиллуулдаг байсан. Тэрнээс хойш хуулиараа ус хангамжийн эх үүсвэрийг дотоодын цэргийн анги хариуцна гэсэн хууль гарсан байдаг. Дотоодын цэрэг рүү хүнтэйгээ шилжсэн. Манай ажлыг хийж байна, манай байранд байна гэсэн ойлголт байхгүй. Г.д энэ байрыг эзэмших талаар энэ хэргийн материалд ямар ч баримт нотолгоо байхгүй. Тиймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгох саналтай гэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас Зэвсэгт хүчний 137 дугаар ангийн захирагч д/х Лувсандорж, Ус сувгийн ашиглалтын газрын тэргүүн дэд дарга Б. нарын хооронд 1999.07.19-ний өдөр байгуулсан 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2011.06.08-ны өдрийн 173 дугаар хамтарсан хөрөнгө оруулалтын тухай тушаал, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2011.02.22-ны өдрийн 44 дугаар хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай тушаал, Зэвсэгт хүчний жанжин штабын 2013.06.14-ний өдрийн 1/1821 тоот албан бичгийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрладаг дугаар ангийн Каркас байдалтай 15 дугаартай барилгын их засварт шаардагдах хөрөнгө оруулалтын судалгаа тооцооны санал, 2011.04.27-ны өдрийн хамтарсан ажлын хэсгийн уулзалтын тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар орон сууц хувьчлах тухай тогтоол, хавсралтын хамт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020.03.03-ны өдрийн А-1/338 тоот албан бичгийн хариу гэх албан бичиг, Батлан хамгаалах яамны 2023.02.08-ны өдрийн тоот албан бичиг, Монгол Улсын сангийн сайдын 2023.05.12-ны өдрийн 01/4250 тоот санал өгөх тухай албан бичиг, Батлан хамгаалахын сайдын 2023.06.15-ны өдрийн 10/2345 тоот санал авах тухай албан бичиг зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч талаас: Налайх дүүргийн Засаг даргын тодорхойлолт, 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ******* ОНӨААТҮГ-ын даргын тушаал, Дотоодын цэргийн ангийн даргын тушаал, ******* ОНӨААТҮГ-ын хангамжийн албаны тодорхойлолт, Дотоодын цэргийн ангийн тодорхойлолт, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, Г.ийн 2010 оноос хойш төлбөр тооцоо хийж байсан баримт, Налайх дүүргийн Чандмань Налайх орон сууцын нийтийн аж ахуй үйлчилгээний төрийн өмчит үйлчилгээний газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Г.ийн цалингийн мэдээлэл, хүснэгт, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон баримт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн хүсэлтээ шүүх гэрч Д.гийн мэдүүлэг, Батлан хамгаалах яамны тоот албан бичиг хавсралтын хамт зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Суурин газраас алслагдсан тус станцад ажилладаг ажилтнуудыг ажлын байранд нь ойр байлгах зорилгоор Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангийн мэдлийн 15 дугаар байрыг каркас байдалтай байхад нь анх 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу нийт 30.600.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, 1 дүгээр байрыг ашиглалтад оруулж, ашиглаж эхэлсэн. Улмаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л., Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. нар 2010-2012 онд Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын Хамтарсан хөрөнгө оруулалтын тухай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаалыг үндэслэн манай байгууллага 353.900.000 хөрөнгө оруулалт хийж, 15 дугаар байр /одоогоор 74 дүгээр байр/-ыг сэргээн засварлаж 40 айлын орон сууцыг өөрийн байгууллагын балансад шилжүүлэн авч, ашиглахаар зөвшилцөж 2011-2012 онд засварын ажлыг дуусгаж, Батлан хамгаалах яамны комисст хүлээлгэн өгсөн. Ус сувгийн удирдах газрын зүгээс 2011 онд уг 74 дүгээр байрны 1, 2 дугаар орцонд амьдарч буй Дээд эх үүсвэрийн нийт 33 ажилтантай Орон сууц үнэ төлбөргүйгээр ашиглуулах гэрээ байгуулан байрыг тодорхой зорилго, хугацаатайгаар ашиглуулж ирсэн. Гэтэл Л.Алтанцэцэг нь манай байгууллагатай байгуулсан гэрээ, хэлцэлгүйгээр 74 дүгээр байрны 1 дүгээр орцны 3 тоот орон сууцыг хууль бусаар эзэмшиж манай байгууллагын хууль ёсны эзэмших эрхэд саад учруулж буй тул Г.ийн хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлүүлэх, Зэвсэгт хүчний 137 дугаар анги, Ус сувгийн удирдах газрын хооронд байгуулсан 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ, Батлан хамгаалахын сайдын Хамтарсан хөрөнгө оруулалтын тухай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаал, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/912 тоот албан бичиг болон холбогдох бусад албан бичиг, баримтуудыг үндэслэн манай байгууллагыг Налайх дүүргийн *******, байрны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс Зэвсэгт хүчний 137 дугаар ангийн захирагч д/х Лувсандорж, Ус сувгийн ашиглалтын газрын тэргүүн дэд дарга Б. нарын хооронд 1999.07.19-ний өдөр байгуулсан 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2011.06.08-ны өдрийн 173 дугаар хамтарсан хөрөнгө оруулалтын тухай тушаал, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2011.02.22-ны өдрийн 44 дугаар хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай тушаал, Зэвсэгт хүчний жанжин штабын 2013.06.14-ний өдрийн 1/1821 тоот албан бичгийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрладаг дугаар ангийн Каркас байдалтай 15 дугаартай барилгын их засварт шаардагдах хөрөнгө оруулалтын судалгаа тооцооны санал, 2011.04.27-ны өдрийн хамтарсан ажлын хэсгийн уулзалтын тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар орон сууц хувьчлах тухай тогтоол, хавсралтын хамт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020.03.03-ны өдрийн А-1/338 тоот албан бичгийн хариу гэх албан бичиг, Батлан хамгаалах яамны 2023.02.08-ны өдрийн тоот албан бичиг, Монгол Улсын сангийн сайдын 2023.05.12-ны өдрийн 01/4250 тоот санал өгөх тухай албан бичиг, Батлан хамгаалахын сайдын 2023.06.15-ны өдрийн 10/2345 тоот санал авах тухай албан бичиг зэргийг үндэслэн Налайх дүүргийн *******, байрыг чөлөөлүүлж, орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Г. ...Би Улаанбаатар хотын ус сувгийн ашиглалтын газрын даргын тушаалаар 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Ус сувгийн хангамжийн албанд дээд эх үүсвэрийн станцад харуул, слесараар ажиллаж эхэлсэн. Анх ажилд орсон цагаасаа 74 дүгээр байрны эзэнгүй байсан 3 тоот 1 өрөөг засаж янзалж орж суугаад өнөөдрийг хүртэл эзэмшин амьдарч байна. Ус сувгийн ашиглалтын газарт би 19 жил ажилласан. Би энэ байранд хууль бусаар амьдраагүй, байрыг хууль бусаар эзэмшээгүй, 74 дүгээр байр Батлан хамгаалах яамны өмчид бүртгэлтэй учир ******* нэхэмжлэл гаргах эрхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргаж байна.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Би Улаанбаатар хотын Ус суваг ашиглалтын газрын даргын 69 дугаартай Ажилд авах тухай тушаалын 1 дэх хэсэгт Ус хангамжийн албанд иргэний ЗА4825535 тоот үнэмлэхтэй *******ын ийг Дээд эх үүсвэрийн станцад харуул, слесариар 4 сарын 7-ны өдрөөс 3 дугаар зэргээр...ажиллуулсугай...шинээр ажилд авсан болон шилжүүлэн ажиллуулж байгаа ажилтнуудыг орон тоо төсвийн дагуу цалинжуулж...ажиллахыг тус тус даалгаж гарснаар анх ажилд орсон...миний бие *******, Дотоодын цэргийн 805 дугаар ангид тасралтгүй 19 жил ажиллаж, Налайх дүүргийн *******, ******* тоотод 21 жил тасралтгүй амьдарч эзэмшиж байгаа тул уг орон сууцны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ...Манай зорилго бол *******ын алба хаагчдыг маргаан бүхий байранд амьдруулах юм. ийн хувьд өөр байгууллагын хүн. 2012 оноос өмнө ундны эх үүсвэрээ ******* өөрсдөө хариуцаж явдаг байсан. Харуул, засварчин гэдэг албан тоо гаргаад ажиллуулдаг байсан. Тэрнээс хойш хуулиараа ус хангамжийн эх үүсвэрийг дотоодын цэргийн анги хариуцна гэсэн хууль гарсан байдаг. Дотоодын цэрэг рүү хүнтэйгээ шилжсэн. Манай ажлыг хийж байна, манай байранд байна гэсэн ойлголт байхгүй. Г.д энэ байрыг эзэмших талаар энэ хэргийн материалд ямар ч баримт нотолгоо байхгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1. 1999.07.19-ний өдөр Зэвсэгт хүчний 137 дугаар анги /одоогийн 353 дугаар анги/, Улаанбаатар хотын ус сувгийн ашиглалтын газрын хооронд 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр 15 дугаар байр /одоогийн 74 дүгээр байр/-ыг ******* өөрийн хөрөнгөөр засварлан энэ тохиолдолд холбогдох газар зөвшөөрүүлсний үндсэн дээр байрыг балансаас балансад шилжүүлэн авч, өөрийн ажилчдад ашиглуулахаар тохиролцсон байна.

6.3. Үүний дараа 2011.06.08-ны өдөр Батлан хамгаалах яамны сайдын 173 дугаар тушаалаар Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаартай каркас байдалтай орон сууцны барилгыг нийслэлийн Ус сувгийн удирдах газрын хөрөнгөөр засварлан ашиглалтад авсны дараа Батлан хамгаалах яаманд 40-өөс доошгүй орон сууцны байр авахаар тохиролцон шийдвэрлэжээ.

6.4. Дээрх хамтарсан хөрөнгө оруулалтын тушаал гарч уг тушаалын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын 2013.06.14-ний өдрийн 1/1821 тоот албан бичгээр 15 дугаар байрны 2 дугаар орцыг Нийслэлийн өмчид шилжүүлэх тухай заагдаагүй учир 1, 2 дугаар орцыг дугаар ангийн мэдэлд ашиглаж байгаа 4, 12, 16 тоотоос бусдыг *******т тодорхой хугацаагаар эзэмшүүлэх саналтай байгаа тухайгаа илэрхийлсэн байна.

6.5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч ...хууль болон гэрээнд заасны дагуу эзэмших эрх үүсээгүй учир Г.ийг уг орон сууцнаас албадан гаргуулна, уг байр нь Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн балансад бүртгэлтэй, манайх хөрөнгө оруулалт хийж зассан тул байрны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгоно гэж, хариуцагчийн хувьд ...уг байртай холбоотой холбогдуулан шаардлага гаргах эрхийн талаар маргаж, хариуцагч нэхэмжлэгчийн эсрэг маргаан бүхий байрны хууль ёсны эзэмшигч хэмээн шаардлага гарган маргаж байна.

6.6. Зохигчдын хэн алин нь уг байрыг Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн үндсэн хөрөнгө гэдэгт маргахгүй байна.

7. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тогтоолоор Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны 33 айлын орон сууцыг хувьчилсан байх бөгөөд уг хувьчлалд хариуцагч Г.ийн 3 тоот орон сууц хамрагдаагүй, тогтоолд дурдснаар уг 74 дүгээр байр нь одоо Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй гэх тул уг ангийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

8. Хариуцагч Г. нь Ус сувгийн ашиглалтын газрын даргын тушаалаар дээд эх үүсвэрийн станцад харуул слесариар 2003 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилд орсноор уг орон сууцыг анх удаа эзэмшилдээ авсан гэж тайлбарлаж байна.

8.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн үед орон сууцыг мэдэлдээ байлгаж бусдад эзэмшүүлж, ашиглуулах хэлцэл байгуулах эрх бүхий этгээд нь Батлан хамгаалах яам, түүний зөвшөөрлөөр Зэвсэгт хүчний 353 дугаар анги, эдгээр байгууллагатай гэрээ байгуулан орон сууцыг эзэмшиж байсан ******* орон нутгийн өмчит байсан гэж үзэх үндэслэлтэй. Г. нь Ус сувгийн ашиглалтын газрын даргын тушаалаар тус газрын дээд эх үүсвэрийн станцад харуул слесариар 2003 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилд орсон боловч 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

8.2. Хариуцагчийн эзэмшил хууль бус хэдий ч Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшил байсан гэж үзэх боломжтой. Учир нь тухайн нөхцөл байдалд нэхэмжлэгч ******* хариуцагч Г.ийг орон сууцнаас гарахыг шаардаж байгаагүй байна.

Иймд өөрийгөө уг орон сууцыг эзэмших эрхтэй гэж шударгаар итгэж үнэмшсэн хариуцагч Г., түүний гэр бүлийг хууль бус боловч шударга эзэмшигч гэж үзнэ.

9. Хариуцагчийн татгалзлалын үндэслэл нь нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгч биш тул эд хөрөнгийг бусдын эзэмшлээс шаардах нэхэмжлэлийг гаргах эрхгүй гэж маргасан, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь, 106.4 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон байна.

9.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа болон эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

9.2. Иймд нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ нь маргаан бүхий байрны өмчлөгч, эсхүл шударга эзэмшигч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байна.

Дээр дурдснаар нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ нь орон сууцны өмчлөгч бус, маргаан бүхий байрны өмчлөгч болох Батлан хамгаалах яамнаас нэхэмжлэгчлэгчид өөрийн хөрөнгийг эзэмшүүлэхийг зөвшөөрч түүнд эрх олгосны дагуу Налайх дүүргийн *******, ******* тоотын хууль ёсны эзэмшигч байна.

9.3. Гэвч нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ нь Зэвсэгт хүчний 137 дугаар анги /одоогийн 353 дугаар анги/-тай 1999 онд 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ байгуулах замаар 74 дүгээр байрыг эзэмших эрхийг олж авсан ба үүнийг 2011.06.08-ны өдөр Батлан хамгаалах яамны сайдын 173 дугаар тушаалаар баталгаажуулсан талаар тайлбарлаж байна.

10. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заааснаар хууль ёсны эзэмшигчийн хувьд шаардлага гаргахад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа болох 10 жилийн хугацаа үйлчилнэ.

10.1. Уг хэргийн тухайд нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмших эрх үүсэж, хариуцагчийг орон сууцнаас гарахыг шаардах эрх бий болсон хугацаа болох 1999 он, эсхүл 2011 оны аль ч үе байхаас үл хамааран нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.

10.1. Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-ын Налайх дүүргийн *******, ******* тоот байрыг бусдын хууль эзэмшлээс шаардах, уг байрны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

11. Хариуцагчийн Налайх дүүргийн *******, байрны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь маргааны зүйл болсон эд хөрөнгө болох Налайх дүүргийн *******, ******* тоот орон сууц нь одоо Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд уг орон сууцны эзэмшилтэй холбоотой маргааныг нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байна.

Мөн маргаан бүхий орон сууцыг мэдэлдээ байлгаж бусдад эзэмшүүлж, ашиглуулах хэлцэл байгуулах эрх бүхий этгээд нь Батлан хамгаалах яам, түүний зөвшөөрлөөр Зэвсэгт хүчний 353 дугаар анги, эдгээр байгууллагатай гэрээ байгуулан орон сууцыг эзэмшиж байсан ******* ААТҮГ байсан хариуцагч эдгээр байгууллагатай харилцалгүй орон сууцыг эзэмшсэн хариуцагчийн эзэмшил хууль бус тул Налайх дүүргийн *******, сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ААТҮГ-ын Налайх дүүргийн *******, сууцыг чөлөөлүүлж, тус орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн Налайх дүүргийн *******, байрны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжилсэн Г.ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ