Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2024/01480

 

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2024/01480

хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, ******* гудамж-42, ******* ******* ******* ******* ******* байрлах *******-******* ХНН-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* Улсын хуулийн этгээд регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, а байр, тоотод байрлах ХХК-нд холбогдох,

Гэрээний үүрэгт 2,1,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., Х. нар, хариуцагчийн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

пийрл валли ХХК нь тус т 20 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай албан бичгээр .*...20 оны намрын ургац хураалтын ажилд, цайны ургамал агуулах хадгалах зориулалтаар бидэнд агуулах зоорь нэн шаардлагатай байгаа, иймд ХНН-ийн харьяа Ногоон зоорь байгууламжийн зоорийг урт болон богино хугацаанд түрээсээр ашиглах хүсэлт ирүүлсэн. Тус албан хүсэлтийн дагуу Иргэний хуулийн 287-311, 3-326 дугаар зүйлийг үндэслэн Ногоон зоорь байгууламжийн 2 номерын зоорины нөхцөл /түрээслүүлэгчийн түүхий эд материал хадгалагдахад зохицох эсэх/-ийг танилцуулан түрээслэгч " пийрл валли" ХХК-ийн захирал Э. хүлээн зөвшөөрсөн тул 20 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч пийрл валли ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан байна. ХНН-ийн өмчлөлийн Баянгол дүүрэгт байрших Хүнсний бүтээгдэхүүн болон бараа материал хадгалах зориулалттай, нийт 150 м.кв талбайтай 2 номерын агуулахыг гэрээгээр 1 жилийн хугацаатай, сарын 1.350.000 төгрөгийн төлбөртэй эзэмшиж ашиглан, ашиглалтын зардал, цахилгаан, хог хаягдал, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардлыг түрээслэгч тал хариуцан ханган нийлүүлэгч байгууллагад төлөхөөр тохиролцсон. Гэрээний 6.1-д "Гэрээ байгуулагдмагц гэрээний нөхцөл, заалтыг мөрдөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон 2 сарын түрээсийн төлбөртэй тэмцэх хэмжээний төлбөрийг түрээслэгчээс түрээслүүлэгчийн 4.7 заасан дансанд тушааж төлбөрийн даалгаврын хуулбарыг гэрээний техникчид өгнө." гэж заасныг үндэслэн барьцааг түрээслэгчээс шаардахад гэрээ баталгаажиж 2 талын гарын үсэг зурагдаж тамга, тэмдгээр баталгаажсаны дараа байршуулна гэж хэлсэн байна. 20 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр баталгаажсан түрээсийн гэрээний эх хувийг авч барьцаа төлбөрийг байршуулахыг шаардаж түрээслэгч компанийн захирал Э.тай утсаар холбогдсон боловч тухайн үед манай байгууллага танай зооринд хадгалах цайны ургамал болох түүхий эд материалаа хураах ажилтай хөдөө орон нутагт байгаа тул 09 дүгээр сарын сүүлийн 7 хоног хотод ирж агуулахад өөрсдийн бараа материалыг хурааж барьцаа төлбөр болон 09 дүгээр сарын түрээсийн төлбөрийг төлнө гэх тайлбар өгч байсан байна. Худалдааны албанаас 20 оны 10 дугаар сарын эхээр компанийн захирал мэдэгдсэн. Түрээслэгч компани 20 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр бидний үйлдвэрлэдэг Jerusalem Artichoke ургамлын Ногоон сувд цай нь тухайн зооринд хадгалах горим таарахгүй байх тул цаашид түрээслэх боломжгүй болсныг харгалзан үзэж гэрээг цуцалж өгөхийг хүссэн хүсэлтийг үндэслэн Худалдааны албанаас гэрээ байгуулагдсанаас хойш үүссэн түрээсийн төлбөр болох 2.1.000 төгрөгийн төлбөрийг шаардахад манайх тус зоорийг ашиглаагүй тул төлбөр төлөх боломжгүй, ХНН-ийн Хууль зүйн албанд хандаж шийдүүлнэ гэж хэлсэн. Тус компани нь 20 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 34 тоот албан бичгээр Хууль зүйн албанд болон тухайн албан бичгийн хариуг тухайн компанид хүргүүлсэн, хуулбар хувийг манай байгуулагд 20 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлж ТГ//355 тоот гэрээг цуцлан ажиллахыг Хууль зүйн албаны хуулийн зөвлөх Б. мэдэгдсэн. Албан бичгийн дагуу тус компанийн захирал Э.ын 981680 гар утасны дугаарт 20 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр залгахад холбогдох боломжгүй байсан. Мөн 20 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус дугаарт залгахад дуудлага хүлээн авч байсан боловч хариу өгөөгүй тул гэрээг цуцалж үүссэн түрээсийн төлбөрийг 11 дүгээр сард багтаан төлөх талаар зурвас бичиж үлдээсэн. 20 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөн 981680 дугаарын гар утсанд төлбөрийг тайлант жилийн хугацаанд барагдуулах талаар зурвас бичсэн. 2023 оны 01 дүгээр сарын 24 өдөр 17/21 тоот албан бичигт тухайн нөхцөл байдлыг дурдаж Хууль зүйн албанд албан бичиг явуулсан. Тухайн албан бичигтэй танилцан 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 10/65 тоот албан бичгийг хууль зүйн албанаас ирүүлсэн. Тус албан бичигт Түрээслэгч талаас албан бичиг ирүүлсэн өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэн авахыг дурдсан. Түрээслэгчтэй утсаар холбогдоход гар утасны дугаар нь дуудлага хүлээн авч байгаа боловч хариу өгөхгүй, холбоо тогтоохгүй байсан тул албаны дарга Б. өөрийн гар утсаар залгаж холбогдон гэрээний заалтыг хэрэгжүүлж төлбөр тооцоог тушаахыг шаардсан. Түрээслэгч компанийн захирал Э. нь тухайн үед манай байгууллага тухайн зоорийг ашиглаагүй тул түрээсийн төлбөр төлөх боломжгүй тул Хууль зүйн албанд хандаж түрээсийн төлбөрөөс чөлөөлүүлэх тухай албан бичиг явуулах тухай мэдэгдсэн. Албан бичгийн хариуг түрээслэгчээс шаардсан боловч Хууль зүйн албанд албан бичиг явуулсан хариу ирээгүй байна гэх шалтгааныг удаа дараа өгч шийдэгдэхгүй байсан. Иргэний хуулийн 3 дугаар 3.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслүүлэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. Заасны дагуу түрээсийн төлбөрийг пийрл валли ХХК-иас шаардах хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 7.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Гэж заасан байна. Иймд хариуцагч пийрл валли ХХК-иас түрээсийн төлбөр болох 2,1,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э. миний бие 20 оны 07-р сард ХНН-ийн харьяа Ногоон зоорь байгууламжийн зоорь луу очиж байгаа байдалтай танилцан, нөхцөл байдлыг нүдээр үзэж харсан. Тухайн үед тэрхүү зоорь нь манай цайны ургамал хадгалах шаардлагыг хангахааргүй байсан. Өөрөөр хэлбэл, хуучны зорь тул ойрын үед гар хүрээгүй шинжтэй, наад захын стандартын зооринд тавигддаг шаардлагатай зүйлс дутуу, тасалгааны хэм хэмжигч термометр байхгүй, хаалга унжиж дутуу хаагддаг, салхитай юм уу хүйтэн үед салхи, хэт хүйтэн орохуйц, шал нь хагарч, агааржуулагчийн хоолой нь хагарч эвдэрсэн маягтай байсан. Тэгээд манай талд хүлээлгэж өгөхөөс өмнө буюу 9,10-р сар болохоос өмнө дээрх мэдэгдсэний дагуу агуулахыг түрээслэхээр болсон. Өөрөөр хэлбэл зоорийг цайны ургамал хадгалах боломжтой байдлаар зориулалтын дагуу тоноглох, засан сайжруулсны дараа гэрээ байгуулан түрээсээр ашиглахаар тохиролцсон. Ингээд манай компани 20 оны 07 дугаар сарын 29-ны өдөр агуулах шаардлагатай байгаа тухай хүсэлтээ албан бичгээр өгсөн болно. 20 оны 9-р сарын эхээр ХНН-ээс Агуулахын гэрээгээ хий үү хэмжээн холбогдсон. Манай компанийн д зооринд хадгалах цайны ургамал, ургац хураагаагүй байсан цаг үе. Хурааснаас хойш 1 сар гарангын хугацаанд ургацаа сүүдэрт хатааж, хатаасны дараа тээрэмдэн жижиглэж, шуудайлсны эцэст сая зооринд хадгалах шаардлагатай байдаг тул 9-р сарын сүүл юм уу, 10-р сарын эхээр ч юм уу гэрээгээ хийе гэж хэлсэн. Гэтэл нөгөө тал "Өөр газар зоорийг авчих вий, танайх ядаж ёс болгоод гэрээгээ хийчихвэл манайх зоорио хадгалж байж болно. Тэгээд агуулах ашиглаж эхэлсэн өдрөөс түрээсийн төлбөрөө шилжүүлж болно" гэж аман хэлбэрээр тайлбарлаж, тайвшруулж, ятгаж, шахамдуулсан. Цайны ургац хураалтад явахаар бэлдэж байсан тул бид дээрх аман тайлбарт итгэж, гэрээгээ үзэглэж үлдээгээд Сэлэнгэ аймаг руу цайны ургамлын тайлбай руугаа явсан болно. Тэгээд Э. миний бие 20 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 3 ажилтны хамт Сэлэнгэ аймаг дахь цайны ургамлын талбай руу хөдөлж, цайны ургамлаа хураасан. Тэр газар Жи-Мобайлын үүрэн утасны сүлжээ барьдаггүй бөгөөд ээс хүн холбогдоогүй, холбогдох ч боломж, үндэс байгаагүй болно. 5 ширхэг зургийг угааж шүүхэд нотлох баримтаар (Баримт №1) оруулах хүсэлттэй байна. Мөн утсан дээрх уг зургуудын огноог шүүхээр үзлэг хийлгэн танилцуулах хүсэлттэй байна / Зураг N: 1 - 5/ Энэхүү цайны ургац хураалтаас 1 сарын дараа ургацын хатаалт дуусах дөхөж, тээрэмдэх үйл явц эхлэх гэж байсан тул 20 оны 10 дугаар сарын 11-ний өдөр миний бие ийн Ногоон зоорь байгууламж руу холбогдон, түрээслэгчийн зүгээс аман байдлаар амласан зоорины бэлэн байдал хандагдсан эсэхийг очиж шалгахыг хүсэж, улмаар биечлэн очиж үзсэн. Гэтэл зоорь буюу тухай объект 7-р сард үзсэн шигээ ямар нэгэн өөрчлөлт ороогүй, бахь байдгаар байсан тул цаашид гэрээ байгуулан зориулалтын дагуу ашиглах боломжгүй талаар хэлсэн. Зоорь буюу тухайн объектын байгаа нөхцөл байдлыг утсан дээр фото зураг хэлбэрээр баталгаажуулан дарж авсан болно. 5 ширхэг зургийг угааж цаасан хэлбэрээр шүүхэд нотлох баримтаар (Баримт №2) оруулах хүсэлтэй байна. Мөн баримтыг баталгаажуулан уг зургуудын огноо болон видео бичлэгийг шүүх миний утсанд үзлэг хийн танилцана уу гэж хүсэлт гаргаж байна. / Зураг N6 10/ Иймээс 1. Манай компани түрээсийн зоорь, хөрөнгийг актаар хүлээн аваагүй болно. Чанар стандартын шаардлага хангасан агуулахыг хүлээн авах акт үйлдээгүйгээс гадна тус зоорийг зориулалтын дагуу нэг ч өдөр ашиглаагүй болно. Тиймээс тус гэрээний 4.9 хэсэгт заасан "Түрээслэгч тал түрээсийн хөрөнгийг актаар хүлээн авсны дараа өөрийн буруугаас болж ашиглаагүй бол түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болно" гэж заасны дагуу " " ХНН-ийн гэрээ цуцлах тухай гэх утгатай ирүүлсэн албан бичиг, түүнд заасан өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг " пийрл валли" ХХК-аас нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. 2. Хэдийгээр түрээсийн гэрээ манай компани гарын үсэг зурсан боловч зоорийг зориулалтын дагуу ашиглах боломжтой болгож тоноглосон тохиолдолд түрээсийн гэрээ байгуулах хүсэлттэй байсан тул манай талаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй, бидний хүсэл зоригийн дагуу байгаагүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Иргэний хуулийн 3.3-д зааснаар Түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газар бүртгэж авснаар хүчин төгөлдөр болох байсан. Бичгээр гэрээ байгуулсан хэр нь Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Иргэний хуулийн 56.8-д заасан хуулиар тогтсон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу түрээсийн төлбөр шаардах эрх үүсэхгүй юм. /Гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаар лавлагаа авхуулах хүсэлттэй байна /4. Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу харилцан буцааж өгөх зүйл байхгүй. Анхнаасаа актаар хүлээн аваагүй бөгөөд гэрээний зорилгоор ашиглаагүй. Тиймээс манай тал нэхэмжлэхэд тоочсон төлбөрийг төлөх үүрэг байхгүй, мөн зоорийг хэрэглээгүй тул хүлээлгэн өгөх зүйлгүй гэж үзэхээр байна. 5. Гэрээний 7.1-д заасан гэрээний хугацаа дууссаны дараа буюу гэрээг үзэглэснээс 15 сарын дараа, гэрээний хугацаа дууссанаас 3 сарын дараа гэрээг барин, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ийнхүү нэхэмжлэх гаргасанд гайхаж байна. Мөн гэрээний 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасанчлан түрээслэгчийн зүгээс "Ногоон зоорь" гэх байгууламжийнхаа бүрэн бүтэн байдлаа хангаагүй, үнэн зөв мэдээллээ өгөөгүй, аман байдлаар түрээслэгч талыг тайвшруулан ятгаж, улмаар шахалтад оруулж, яаруулан дур эсгэсэн гэрээ хийсэн гэж үзэхээр байна. 6. Эцэст нь ийм асуудлаар шүүхийн хариуцагч тал болж, шүүх хуралд дуудагдан оролцож байгаа нь манай компанийн бизнесийн нэр хүндэд халдахуйц үйлдэл, уйл явц болж байна гэж үзэхээр байна. Иймээс дээрх Нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 20 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн ТГ//355 дугаартай түрээсийн гэрээ, гэрээний хавсралт, ХХК-ийн 20 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 31 дугаар, 20 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн албан бичиг, -ын худалдааны албаны 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 17/21, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10/65, 20 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10/598 дугаартай албан бичгийг,

Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас хөрөнгийн 07010305120308 бүртгэлийн дугаартай 2 номертой хөрөнгийн лавлагааг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *******-******* ХНН нь хариуцагч ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2,1,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан 20 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн ТГ//355 дугаартай түрээсийн гэрээний үүргийг хангуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бөгөөд хариуцагч гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрч байх боловч гэрээний зүйлийг зориулалтаар ашиглах боломжтой байдлаар тоноглоогүй, актаар хүлээж аваагүй, түрээсийн үл хөдлөх хөрөнгийг ашиглаагүйгээс гадна тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргасан.

3. Нэхэмжлэгч *******-******* ХНН хариуцагч ХХК нарын хооронд 20 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн ТГ//355 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч тал нь хүнсний бүтээгдэхүүн болон бараа материал хадгалах зориулалттай 150 м.кв талбайтай хөрөнгийн 07010305120308 бүртгэлийн дугаартай 2 номертой үл хөдлөх хөрөнгийг цайны ургамал хадгалах зориулалтаар түрээслүүлэх, түрээслэгч тал болох ХХК нь түрээсийн төлбөрт сард 1,350,000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 10-17 дахь талд/

4. Тус гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зохицуулсан түрээсийн гэрээ-ний агуулгад нийцэж байна.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

5. Гэрээгээр хүлээсэн үүргийг харилцан шаардахад тус гэрээ хүчин төгөлдөр бус эсэхийг шалгах шаардлагатай бөгөөд аливаа гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байх бөгөөд эдгээр шалгуурыг хангаснаар гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр болно.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь агуулгын д хууль зөрчөөгүй, субъектийн д эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, субьектив шинжийн д талууд маргахгүй байна.

Хариуцагч нь тухайн хэлцлийг байгуулахдаа улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэж маргаж байх тул тус гэрээ хэлбэрийн д д хүчин төгөлдөр бус эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

6. Иргэний хуульд заасан гэрээний төрлүүдэд тэдгээрийг байгуулах хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй тохиолдолд гэрээнд оролцогч талууд гэрээ хэлцлийг амаар эсхүл үйлдлээр байгуулж болох бөгөөд харин тухайн гэрээг бичгээр эсхүл нотариатаар гэрчлүүлж бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр байхаар заасан тохиолдолд гэрээнд оролцогч талууд гэрээг байгуулахдаа хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангах шаардлагатай.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, мөн зүйлийн 3.4-т Энэ хуулийн 3.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, хуульд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор заасан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, ... хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

7. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан 20 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн ТГ//355 дугаартай үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй болох нь тус гэрээний хуулбар, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх тул тус гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тухайн гэрээг байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Ийнхүү талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас тус гэрээний үүрэг буюу түрээсийн төлбөрт 2,1,000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 50,486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 1 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХХК-аас 2,1,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-******* ХНН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 50,486 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ