| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2017/0107/Э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2017-09-19 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | М.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 128
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.О, Б овогт М.Б, Б овогт Л.А нарыг бүлэглэж, тээврийн хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д-ийн О-ыг эд хөрөнгө хураагүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М-ын Б-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л-ийн А-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, М.Б, Д.А нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг жилийн хугацаагаар, шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Л.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 67-79 АРХ улсын дугаартай Хьюндэй Аксент маркийн автомашиныг улсын орлого болгож, автомашины үнэнд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.О-аас, 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Л.А-оос тус тус гаргуулан, шүүгдэгч М.Б-д олгосугай.
6. Шүүгдэгч М.Б, Д.О, Л.А нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.О, Л.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Б нь 9 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Д.О, Л.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ