Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/26

 

 

 

Т.Ит холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Т.И, түүний өмгөөлөгч Ж.Буджав,

хохирогч Ж.Аийн өмгөөлөгч Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/909 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.И, хохирогч Ж.Аийн өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Ит холбогдох 201625014344 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

....тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Т.И нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Даймонд төв” байгууламжийн 606 тоот оффисын зориулалт бүхий өрөөнд “Блью Винд” ХХК буюу хуулийн этгээд үүсгэн байгуулж, улмаар Ч.У нягтлан бодогчоор, Ш.Бг борлуулалтын албаны менежерээр, Ч.Уыг борлуулагчаар, У.Мыг борлуулалтын албаны менежерээр, Т.Мийг борлуулагчаар тус тус томилон тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай гэрээ байгуулан, мөн захирлын өмнөөс автомашин захиалгаар худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах итгэмжлэл олгон ажиллуулж, нэр бүхий 71 иргэнийг 2016 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд “Япон улсаас автомашин Монгол Улсад оруулж ирж зарна” гэж хуурч “Захиалгын гэрээ” байгуулан, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 383,599,800 төгрөгийг авч залилсан,

2. 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд “Япон улсаас автомашин Монгол Улсад оруулж ирж зарна, их хэмжээний ашиг олно” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч М.Маас 92,500,000 төгрөгийг авч залилсан,

3. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Даймонд төв”-ийн 606 тоотод 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Ж.Ад “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл худалдана” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар гэрээ байгуулж 3,750,000 төгрөг шилжүүлэн авч, тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг шилжүүлэлгүй өгсөн боловч 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “түр хэрэглээд өгнө” гэж авч бусдад худалдаж залилсан,

4. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Ш.Аээс Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны дансаар дамжуулан “Америкийн нэгдсэн улс руу явах визний баталгаа гаргуулна, дансандаа мөнгө байршуулах шаардлагатай" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 40,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “БНХАУ-д цуг сурч байсан 2 найз онгоцоор ирж байгаа, тосож авах хэрэгтэй байна, таны тээврийн хэрэгслийг маргааш өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Бы эзэмшлийн 40-17 УНК улсын бүртгэлийн дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 5 дугаар гудамжны 2 тоотын гаднаас шилжүүлэн авч залилан, 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Улмаар цахим хэрэгсэл ашиглаж, “Үнэгүй.мн” сайт дээр “хувь лизингээр хар өнгөтэй “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл худалдана” гэсэн зар байршуулж, Б.Бы эзэмшлийн 40-17 УНК улсын бүртгэлийн дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Б.Бод үзүүлж, түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр /423004098/ дугаартай дансаар 4,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Иийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Иийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Иийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нийт 826 хоногийг нь эдлэх ялд оруулан тооцож, хохирогч Б.Б, М.Т, Б.О нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Иээс хавсралтад дурдсан хохирлыг гаргуулж нэр бүхий хохирогч нарт, мөн иргэний хариуцагч Н.Жоос 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Пид олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Samsung S5” маркийн гар утсыг шүүгдэгч Т.Ит буцаан олгож, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дүрс бичлэгүүд хуулбарласан 1 ширхэг компакт диск, баримт бичиг зэргийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, “Блью Винд” ХХК-ийн тамга 1 ширхэг, санхүүгийн тэмдэг 2 ширхэг зэргийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар МНУЛ/200022992 арлын дугаартай, 91-04 УНП улсын бүртгэлийн дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, худалдан борлуулж, хохирогч Ж.А, Б.Снарын хохирлыг төлөхийг, хураан авсан орлого болох Төрийн банк дахь прокурорын 100100084596 тоот дансанд тушаасан 3.597.790 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлэн хохирогч нарын хохирлыг барагдуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Т.И давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа, мөн үйлдсэн хэргийнхээ хохирол, хор уршгийг ойлгож ухаарч, гэмшиж байгаа бөгөөд гэм буруугийн тал дээр болон надад оноосон ял шийтгэлийн тал дээр маргах зүйлгүй болно. Миний бие давж заалдах болсон учир нь:

1. Хохирогч Иын хохирлыг миний бие бүрэн барагдуулсан. Үүнд, Сүхбаатар дүүрэгт байрлах 2 айлын зуслангийн газар, Сонгинохайрхан дүүрэгт байрлах 1 айлын газар, 650.000 төгрөгийн үнэтэй “Epson” брэндийн 3 үйлдэлт өнгөт принтер, бэлнээр 800.000 төгрөг зэргийг хохирол болох 9.500.000 төгрөгт тооцож өгсөн. Гэтэл одоо болтол хохирогчид төлөх төлбөртэй гэж байна.

2. О, Т нар нь надтай хохирогч Алинчбишийн 40.000.000 төгрөгийн хэрэг дээр гар бие оролцсон байхад /О нь анх энэ санааг гаргасан бөгөөд нөхөр нь Ттай нийлж намайг байнга дагаж буудалд харгалзан хонож айлгаж дарамталж байсан/ үйлдэл оролцоог нь хэрэгсэхгүй болгосон. Энэ хүмүүс ял завшаад байна шүү дээ.

3. Хохирогч Т нь надад 34.000.000 төгрөг өгсөн гэдэг боловч надад 16.000.000 төгрөг л өгсөн байдаг. харин миний бие түүнд /1000 машины зогсоол дээр бэлнээр өгсөн гээд байгаа өдөр нь/ 1 ширхэг мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус 20” маркийн автомашин өгөөд 6 сая төгрөг л авсан. Дээр нь надаас 1 сая төгрөг бэлнээр, 1.350.000 төгрөгийн үнэ бүхий нөтбүүк, 29 сая төгрөг зэргийг авсан. би мөрдөн байцаах шатанд үүнийг маш олон удаа хэлсэн бөгөөд түүнийг нэг ч удаа дуудаж байцаагаагүй. Энэ хүнд би нийт 42.050.000 төгрөгийн эд юмс болон бэлэн мөнгө өгсөн байна. үүнээс 34 сая төгрөг надад өгсөн гэж үзэх юм бол цаана нь 8.050.000 төгрөг илүү өгсөн болж таарч байгаа юм. Гэхдээ би Таас 34 саяыг аваагүй 16 саяыг л авсан. үүнийгээ мөн л байцаагч, прокурор нартаа өчнөөн удаа хэлж байсан боловч бас л орхигдсон. Хэрвээ 34 саяыг би авсан болох юм бол зөрүү 8.050.000 төгрөгийг гаргуулж нэг ч болов хүний хохирлыг төлөх боломжтой болно шүү дээ.

4. Хохирогч Ж.Згэрээнд Ч.Гтухайн үед 12.000.000 төгрөгийн үнэтэй миний барьж байсан гар утсыг булааж авсан ба энэ нь дээр нь байцаагч маань хүртэл буцааж авахгүй бол эрүү үүснэ гэж хэлж байсан. Буцааж өгөөгүй хохиролдоо тооцуулна гэж байсныг хохирлоос хассангүй.

5. Хохирогч Б.Ч, У.Оболон нэр бүхий 2 хүн байгаа одоо нэрийг нь санахгүй байна тус бүрт нь 500.000 төгрөг хохирлоос хасуулахаар бэлнээр өгснийг хасаагүй байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь өөрсдөө авсан гэдгээ хэлдэг юм.

6. Уг хэрэгт хамааралтай Лгэх хохирогч гарч ирсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргаж, хэрэг үүссэнийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус дүүргийн мөрдөгчтэй уулзаж мэдлээ. Энэ үйлдлийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Дээрх гаргаж буй саналуудыг тухайн хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд үүнийг мөрдөн байцаах болон прокурорын шатанд шийдвэрлэх боломжтой байтал хийгээгүй өдий бараг 7 жил боллоо. Үүнийг хэт нэг талыг барьсан гэж л дүгнэж байна. Хэдий би гэмт хэрэг үйлдсэн буруутай хэдий ч эдгээр асуудлуудаас болж миний эрх зүйн байдал дордож буйг илэрхийлмээр байна. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх байтал гэмт хэрэг үйлдсэн хүнд нь илүү хүндээр тусдаг бололтой.

Иймд дээр дурдсан зүйлсийн үнэн мөнийг олж, зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзвэл эдгээр хүмүүст өгсөн бэлэн мөнгө болон эд зүйлсийг хохирлоос хасч, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө гэдэгт би итгэж байна. Мөн миний бие 3-6 насны 2 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна” гэв.

Хохирогч Ж.Аийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ж.А нь Т.Итэй 2016 оны 9-р сарын 21-ний өдөр Автомашин түрээсээр худалдан авах гэрээ байгуулж, 91-04 УНП улсын бүртгэлийн дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцсон. Ж.А нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 3.250.000 төгрөг төлж, тогтоосон хугацаанд гэрээнд заасны дагуу 150.000 төгрөгийг тухай бүр төлөх нөхцөлөө биелүүлсээр ирсэн ч Т.И нь автомашиныг аваад түр юманд яваад ирье гэж хэлээд Ж.Аөөс авч яван гэрээний үүргээ зөрчиж гэрээ байгуулагдсаны дараа авто машин худалдах гэрээг өөр хүнтэй байгуулсан байдаг.

Гэрээний тал болох Т.Ит дээр дурдсан шүүхийн тогтоолоор ял оногдуулсан ба тогтоолын 49 дэх талд “...”Тоёота Приус 20” маркийн NHW200022992 арлын дугаартай мөнгөлөг өнгөтэй, 91-04 УНП улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар худалдан борлуулж, хохирогч Ж.А, Б.Снарын хохирлыг барагдуулах, хохирогч Ж.Ад 3.750.000 төгрөг гаргуулахаар заажээ.

Гэвч хохирогч Ж.А нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тус автомашины эзэмшигч болсон гэдгийг шүүх харгалзан үзэхгүйгээр шийдвэрээ гаргаж, хохирогчийн эрхийг дордуулсан шийдвэр гаргалаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/00944 дугаартай захирамжийн 1 дэх хэсгээр “Нэхэмжлэгч Ж.Аийн гаргасан хариуцагч Т.Ит холбогдох, шударга эзэмшигчээр тогтоож, Ж.А миний эзэмшилд “Тоёота Приус 20” маркийн 91-04 УНП улсын бүртгэлийн дугаартай автомашиныг шилжүүлэн авах давуу эрхийг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.И нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр захирамжаар уг автомашины эзэмшигчээр Ж.Аийг тогтоож, уг автомашиныг шилжүүлэн авах давуу эрхийг олгосон билээ. Мөн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/Ш32017/0689 тоот захирамж, мөн өдрийн 694 дугаартай гүйцэтгэх хуудас гарсан. Үүнтэй холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус машиныг Ж.Аийн эзэмшилд олгохыг зөвшөөрсөн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3/15861 дугаартай тоот гарсан. Гэтэл Ж.А нь хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар тухайн автомашины эзэмшигчээр тогтоогдсон байхад шүүх уг нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар худалдан Ж.А, Б.Снарын хохирлыг барагдуулна хэмээн шийдвэрлэсэн нь эзэмшигчийн эрхийг ноцтой хөндсөн, бодит байдалд нийцэхгүй, хэрэгжих боломжгүй шийдвэр гэж үзэх үндэслэл бүхий байна. Мөн хохирогчийн өмгөөлөгчид шүүх хурлын товыг мэдэгдээгүй, шүүх хуралд оролцож, мэтгэлцэх боломж олгоогүй болохыг дахин дурдъя. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, хохирогч Ж.Ад “Тоёота Приус 20” маркийн 91-04 УНП улсын бүртгэлийн дугаартай автомашиныг шилжүүлж өгөх талаар шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Иийн өмгөөлөгч Ж.Буджав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Иийн тайлбарыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, дэмжиж оролцож байна. Т.И нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хэдийгээр Т.И гэмт хэрэг үйлдсэн боловч ар гэрийн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзээд цаашид засарч хүмүүжих, аль болох богино хугацаанд ял шийтгэл эдэлж гарч ирээд хохирогч нарын хохирол, төлбөрийг барагдуулах боломжоор хангаж, түүнд оногдуулсан ял шийтгэлийн хэмжээг багасаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.

Прокурор Б.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Иийн гомдолдоо хохирол, төлбөрийг илүү тооцсон гэх асуудал хэлсэн байна. Анхан шатны шүүх хуралдаанд энэ асуудлын талаар Т.И яриагүй. Сүүлд нь ийм асуудал тавьж байна. Үүнийг шүүх нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх байх. Битүүмжилсэн -Тоёота Приус 20” маркийн 91-04 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн тухайд хохирогчийн өмгөөлөгч хэлэхдээ 3,750,000 төгрөгийн хохиролд тооцуулж, үлдэгдэл зөрүү мөнгийг Т.Ит олгож, хохиролд тооцуулж шийдвэрлүүлэх санал гаргасан. Прокурорын зүгээс энэ асуудалд хэлэх зүйлгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар хэлсэн. Шүүгдэгч Т.И нь хэрэг шүүхэд шилжсэн байхад бүтэн жилийн хугацаагаар оргоно зайлсан. Үүнээс болж хэрэг удааширч байгаад Т.И олдож хэрэг шийдвэрлэгдсэн. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарт учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж зэргийг  харгалзан үзэж, анхан шатны шүүхээс 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд эрүүгийн хариуцлага тохирсон учраас шүүгдэгчид ял хөнгөрүүлэх үндэслэлгүй” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Т.Ит холбогдох 201625014344 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.И нь

1. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Даймонд төв” байгууламжийн 606 тоот оффисын зориулалт бүхий өрөөнд “Блью Винд” ХХК буюу хуулийн этгээд үүсгэн байгуулж, улмаар Ч.У нягтлан бодогчоор, Ш.Бг борлуулалтын албаны менежерээр, Ч.Уыг борлуулагчаар, У.Мыг борлуулалтын албаны менежерээр, Т.Мийг борлуулагчаар тус тус томилон тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай гэрээ байгуулан, мөн захирлын өмнөөс автомашин захиалгаар худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах итгэмжлэл олгон ажиллуулж, нэр бүхий 71 иргэнийг 2016 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд “Япон улсаас автомашин Монгол Улсад оруулж ирж зарна” гэж хуурч “Захиалгын гэрээ” байгуулан, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 383,599,800 төгрөгийг нь авч залилсан,

2. 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд “Япон улсаас автомашин Монгол Улсад оруулж ирж зарна, их хэмжээний ашиг олно” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар М.Мыг төөрөгдөлд оруулж, 92,500,000 төгрөгийг авч залилсан,

3. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Даймонд төв”-ийн 606 тоотод 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл худалдана” гэж хохирогч Ж.Аийг хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар гэрээ байгуулж 3,750,000 төгрөгийг нь шилжүүлэн авч, тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг шилжүүлэлгүй машин өгсөн боловч 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус машинаа “түр хэрэглээд өгнө” гэж буцаан авч яваад цааш нь бусдад худалдаж залилсан,

4. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны дансаар дамжуулан “Америкийн нэгдсэн улс руу явах визний баталгаа гаргуулна, дансандаа мөнгө байршуулах шаардлагатай" гэж хохирогч Ш.Аийг хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 40,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “БНХАУ-д цуг сурч байсан 2 найз онгоцоор ирж байгаа, тосож авах хэрэгтэй байна, таны тээврийн хэрэгслийг маргааш өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Бы эзэмшлийн 40-17 УНК улсын бүртгэлийн дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 5 дугаар гудамжны 2 тоотын гаднаас шилжүүлэн авч 8,000, 000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

6. цахим хэрэгсэл ашиглаж, “Үнэгүй.мн” сайт дээр “хувь лизингээр хар өнгөтэй “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл худалдана” гэсэн зар байршуулж, Б.Бы эзэмшлийн 40-17 УНК улсын бүртгэлийн дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Б.Бод үзүүлж, бодит байдлыг нуух замаар түүний төөрөгдөлд оруулан хуурч 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

урьдчилгаа үнийг нь төлснөөр Япон улсаас машин захиална гэж төөрөгдөлд орж хууртагдан хохирогч А.Б 5,100,000 төгрөгөөр /1хх 15/, Б.Г 4,000,000 төгрөгөөр /1хх 23/, Д.А 3,750,000 төгрөгөөр /1хх 30-31/, Ц.П 3,750,000 төгрөгөөр /1хх 47-48/, Ч.Б 4,000,000 төгрөгөөр /1хх 36/, Ч.М 3,750,000 төгрөгөөр /1хх 54-55/, Б.Г 4,100,000 төгрөгөөр /1хх 64-65/, М.М 3,750,000 төгрөгөөр /1хх 74-75/, А.Г 4,250,000 төгрөгөөр /1хх 88-89/, Б.Б 3,750,000 төгрөгөөр /1хх 97-98/, З.Э 4,350,000 төгрөгөөр /1хх 108-109/, Д.Ш 4,600,000 төгрөгөөр /1хх 123-124/, Э.Э 4,500,000 төгрөгөөр /1хх 133-134/, Ц.Б 4,400,000 төгрөгөөр /1хх 149-151/, Ж.Б 4,350,000 төгрөгөөр /1хх 157-158/, Б.О 6,500,000 төгрөгөөр /1хх 164-165/, Г.М 4,500,000 төгрөгөөр /1хх 168-169/, А.Б 5,000,000 төгрөгөөр /1хх 175-176/, Ч.Б 4,000,000 төгрөгөөр /1хх 181-182/, Э.З 4,000,000 төгрөгөөр /1хх 192-193/, С.Ц 4,500,000 төгрөгөөр /1хх 199-200/, Ц.З 5,250,000 төгрөгөөр /1хх 206-207/, М.Б 7,850,000 төгрөгөөр /1хх 214-215/, Г.Э 2,000,000 төгрөгөөр /1хх 224-225/, С.Д 4,600,000 төгрөгөөр /1хх 232-233/, С.Б 5,250,000 төгрөгөөр /1хх 240-241/, С.Х 4,350,000 төгрөгөөр /1хх 248-249/, Т.Б 4,250,000 төгрөгөөр /2хх 6-7/, Н.Х 5,100,000 төгрөгөөр /1хх 14-15/, А.П 9,200,000 төгрөгөөр /2хх 23-24/, Ч.Н 3,500,000 төгрөгөөр /2хх 30-32/, Б.Г 4,100,000 төгрөгөөр /2хх 40-41/, М.О 4,500,000 төгрөгөөр /2хх 49-50/, Д.Н 4,350,000 төгрөгөөр /2хх 57-58/, П.М 3,500,000 төгрөгөөр /2хх 66-67/, М.Б 4,000,000 төгрөгөөр /2хх 72-73/, Ч.Ю 4,350,000 төгрөгөөр /2хх 78-79/, Ж.З3,750,000 төгрөгөөр /2хх 88-89/, М.Н 4,000,000 төгрөгөөр /12хх 245-247/, Д.И 9,500,000 төгрөгөөр /2хх 106-107/, Э.О 4,350,000 төгрөгөөр /2хх 117/, Х.Ч 4,250,000 төгрөгөөр /2хх 125-12/, Ц.Х 3,500,000 төгрөгөөр /2хх 133-134/, Г.Б 3,000,000 төгрөгөөр /2хх 141/, М.Б 4,000,000 төгрөгөөр /2хх 150-154/, П.Э 3,850,000 төгрөгөөр /2хх 162-164/, Б.Н 3,750,000 төгрөгөөр /2хх 172-173/, Б.О 3,750,000 төгрөгөөр /2хх 181-183/, Д.С 4,000,000 төгрөгөөр /2хх 190-191/, Б.Ч 4,500,000 төгрөгөөр /2хх 197-199/, Э.Э 4,350,000 төгрөгөөр /2хх 206/, Г.У 8,000,000 төгрөгөөр /2хх 215-216/, Г.Х 3,500,000 төгрөгөөр /2хх 220/, Л. 4,350,000 төгрөгөөр/2хх 232/, Д.Б 5,500,000 төгрөгөөр /2хх 240/, Д.Б 3,750,000 төгрөгөөр /2хх 248/, У.О4,350,000 төгрөгөөр /Зхх 2-3/, Б.М 4,750,000 төгрөгөөр /Зхх 12-13/, М.Ч 4,600,000 төгрөгөөр /Зхх 20-21/, Ж.Ц 8,000,000 төгрөгөөр /Зхх 29-30/, Л.Б 5,500,000 төгрөгөөр /Зхх 36/, Н.Х 4,100,000 төгрөгөөр /Зхх 43-44/, Д.Б 4,250,000 төгрөгөөр /Зхх 49/, Ц.Б 4,000,000 төгрөгөөр /Зхх 56/, Н.Т 11,250,000 төгрөгөөр /Зхх 63-65/, Ц.З 4,250,000 төгрөгөөр /Зхх 74-75/, Р.А 6,000,000 төгрөгөөр /Зхх 83-84/, Б.А 4,250,000 төгрөгөөр /Зхх 88-89/, М.Т 34,000,000 төгрөгөөр /Зхх 96-97/, Ц.Б 6,699,800 төгрөгөөр /Зхх 99-100/, Ж.П 5,000,000 төгрөгөөр /Зхх 131-132/ хохирсон болохоо мэдүүлсэн мэдүүлгүүд,

дүүгийнх нь нөхөр гэх Т.И нь “...хамтран Японоос машин оруулж ирж борлуулан ажиллах үйл ажиллагааг хамтран эрхэлж ашиг олно....” гэж төөрөгдөлд оруулан хуурч 92,500,000 төгрөгөөр хохироосон талаар мэдүүлсэн хохирогч М.Мын мэдүүлэг /3 хх 116-119, 15 хх 189/, хохирогч М.Мын өөрийн мэдүүлгийг нотлон гаргаж өгсөн хөрөнгө оруулалтын тооцоо, бэлэн мөнгөний орлогын баримтууд, Хаан банкны интернет банкны шилжүүлгийн мэдээллийн баримт, Голомт банкны кассын зарлагын ордер, Голомт банкны дансны хуулга зэрэг баримтууд /3 хх 104-114/,

Т.Иийн машин Японоос оруулж ирэх үйл ажиллагаа эрхэлдэг гэх “Блью Винд” ХХК-д ажилд орж, Т.Иийн Японоос машин оруулж ирэх машинд захиалга авч байсан болохоо мэдүүлсэн гэрч У.М /5 хх 8-10, 9 хх 74/, гэрч М.М /5 хх17-18/, гэрч М.М /9 хх 69/, гэрч Ч.У /9 хх 72/,Ш.Б /9 хх 73/ нарын мэдүүлгүүд,

“Блью Винд” ХХК-ийн Ч.Уыг тус ХХК-ийн борлуулагчаар /4хх 86-88, 7хх 62/, Ш.Бг тус компанийн менежерээр томилсон 7хх 61/ захирлын тушаалууд, итгэмжлэл, Блью Винд” ХХК /Т.И/ болон Ш.Б нарын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ /4хх 95-100/, , “Блью Винд” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, Ш.Б, М.М, Ч.У, Б.М, Ч.У, У.М нарын тооцооны хуудас,

Япон улсаас оруулж ирэн худалдан борлуулж буй машиныг нь Т.И худалдан авч байсан болохыг гэрчилсэн гэрч ......нарын мэдүүлгүүд /5 хх 35-107/,

 Япон Улсаас машин захиалгаар хямд өртөгтэйгээр нийлүүлнэ гэсэн утга бүхий зарыг байршуулсан интернэт зарын сайтын зарууд /4хх 201-205/,

шүүгдэгч Т.Иийн “Хаан” банкны депозит дансны /4хх 122-138/, “Худалдаа хөгжлийн банк"-ны депозит дансны /7хх 27-31/, Ч.Уянгын “Хаан” болон “Хас банк” дахь депозит дансны /4хх 140-173/ хуулгууд,

шүүгдэгч Т.Иээс хураан авсан “Захиалгын гэрээ”, “Худалдсан гэрээ” гэх бичигтэй баримтууд /4хх 189-200, хэрэгт хавсаргасан баримт/,

Т.Иийн хүсэлтээр захиалгын гэрээг нотариатаар гэрчилж байсан болохоо мэдүүлсэн наториатч М.А, нотариатчийн туслах Ц.О нарын мэдүүлгүүд /5 хх 23-25, 5 хх 32-34/, нотариатчийн итгэмжлэлийн дэвтэрт үзлэг хийсэн /4хх 206-212/ тэмдэглэлүүд, бэлэн мөнгөний зарлагын баримтууд /4хх 175-180/ ,

иргэний хариуцагч Н.Ж /Зхх 181-182/, Ш.Б /7хх 179-180/, Т.М, Ч.У, Ч.У /7хх 182-189/, шүүгдэгч Т.Иийн яллагдагчаар өгсөн /4хх 19-21, 6хх 17-18, 9хх 77-78, 15хх 9-14, 59-60, 206-207, 17хх 199/ нарын мэдүүлгүүд,

“Блью Винд” ХХК /Т.И/ болон иргэд хооронд байгуулсан /1хх 12-13, 17-19, 25-27, 33-35, 41-45, 51-52, 58-60, 67-71, 77-80, 92-95, 101-103, 113-116, 127-130, 136-138, 153-155, 160-162, 172-173, 178,179, 185-189, 196-197, 203-204, 209-212, 218-221, 227-229, 236-238, 243-246, 2хх 2-4, 10-12, 18-21, 27-28, 36-37, 44-46, 53-55, 63-64, 76-77, 82-85, 94-96, 102-103, 110-113, 121-123, 129-131, 137-139, 158-160, 167-169, 176-177, 186-188, 194-195, 202-204, 209-213, 222-227, 229-230, 235-238, 242-246, 250, 3хх 5-6, 8-10-, 16-18, 24-27, 33-34, 46-47, 52-55, 60-62, 69-72, 78-80/ автомашины захиалга хийх гэрээнүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1827 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /16хх 29-46, 53-122/,

хамт ажиллаж байсан Т.И гэх залуу онгоцны буудлаас хүн тосож аваад өгье гэж 40-17 УНК улсын бүртгэлийн дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг нь  авч,  8.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болохыг мэдүүлсэн хохирогч Б.Б мэдүүлэг /14хх 212/,

тус 40-17 УНК улсын бүртгэлийн дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг худалдана гэсэн зараар худалдан авч байна гэж төөрөгдөлд орж, Т.Ит 4.000.000 төгрөгөө өгч хохирсон болохоо мэдүүлсэн хохирогч Б.Бын мэдүүлэг /16 хх 237/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 19/174 дугаартай “Тоёота Приус 20” загварын 40-17 УНК улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн тээврийн хэрэгслийг 8,000,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...” хөрөнгийн үнэлгээний тайлан /14хх 215/,

“Тоёота Приус 20” загварын 40-17 УНК улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн тээврийн хэрэгслийг хохирогч Б.Бд хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 14 хх 234/,

Т.И нь “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл худалдана” гэж төөрөгдөлд оруулж, улмаар гэрээ байгуулж 3,330,000 төгрөгийг нь шилжүүлэн авч, дараа нь үлдэгдэл төлбөрийг лизингээр өг гэж машин өгч, үлдэгдэл төлбөр гэж 450,000 төгрөгийг нь авсан, дараа нь тус “Тоёота Приус 20” загварын 91-04 УНП улсын дугаартай машиныг “түр хэрэглээд өгнө” гэж буцаан авч яваад цааш нь бусдад худалдаж, 3,750,000 төгрөгөөр хохироосон болохыг мэдүүлсэн хохирогч Ж.Аийн мэдүүлэг /10хх 42-43/,  

тус “Тоёота Приус 20” загварын 91-04 УНП улсын дугаартай машиныг худалдан авсан болохоо мэдүүлсэн хохирогч Б.С-г /10хх 45-48/,  гэрч Г.Г-ын /10хх 140-141/ гэсэн мэдүүлгүүд,

2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Ж.А Т.И нарын 3.300.000 зээлсэн зээлийн гэрээ /10хх 112/,

91-04 УНП улсын дугаартай автомашин түрээсээр худалдан авах гэрээ /10хх 113-115/,

зээлийн гэрээ, автомашин түрээсээр худалдан авах гэрээ /10хх 112-115/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас болон бусад баримт /10хх 116-122/,

 “Блью Винд” ХХК-ийн захирал, дороо 14 ажилтантай гэж хэлсэн Т.Иийн хүсэлт, үзүүлсэн бичиг баримтад нь итгээд, банкны баталгаа гаргах гэж 40,000,000 төгрөгийг Т.Иийн 5077215149 дугаартай данс руу шилжүүлж хохирсон талаараа мэдүүлсэн Ш.Аийн мэдүүлэг /3хх 201-202/,

Ш.Аийн Хаан банкаар 40,000,000 төгрөгийг Т.Иийн данс руу шилжүүлсэн шилжүүлэг /3хх 196/, хохирлоосоо 2,480,000 төгрөг хүлээн авсан тэмдэглэл /3хх 212-213/, Хаан банкны депозит дансны хуулга /3хх 219/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч Т.Иийн:

“Блью Винд” ХХК буюу хуулийн этгээд үүсгэн байгуулж, 2016 оны 10 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын хугацаанд “Япон улсаас автомашин Монгол Улсад оруулж ирж зарна” гэж нэр бүхий 71 иргэнийг төөрөгдөлд оруулан хуурч “Захиалгын гэрээ” байгуулан, нийт 383,599,800 төгрөгийг авсан,

Япон улсаас автомашин Монгол Улсад оруулж ирж зарна, их хэмжээний ашиг олно гэж М.Маас 92,500,000 төгрөгийг авсан,

Ж.Ад “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл худалдана” гэж гэрээ байгуулж 3,300,000 төгрөгийг нь,  тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг шилжүүлэлгүй машин өгч 450,000 төгрөг авсан, дараа нь “түр хэрэглээд өгнө” гэж өгсөн машинаа эргүүлэн авч бусдад худалдсан,

Ш.Аийг “Америкийн нэгдсэн улс руу явах визний баталгаа гаргуулна, дансандаа мөнгө байршуулах шаардлагатай” гэж төөрөгдөлд оруулан хуурч 40,000,000 төгрөгийг нь шилжүүлэн авсан,

2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “...онгоцоор ирэх хүн тосоход хэрэглэнэ...” гэж төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Б.Бы эзэмшлийн 40-17 УНК улсын бүртгэлийн дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилан, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар “Үнэгүй.мн” сайт дээр “...хувь лизингээр хар өнгөтэй “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл худалдана...” гэсэн зар байршуулж уг 40-17 УНК улсын бүртгэлийн дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Б.Бод үзүүлж, түүнийг 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан ...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн..” шинжтэй гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн ба хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Ит ял оногдуулахдаа харгалзан үзэх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан  нөхцөл байдал байхгүй, хохирогч нарт учруулсан хохирлыг төлөөгүй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан торгох, хорих төрлийн ялаас Т.Ит хорих ялыг сонгож, 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр зааснаас 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байх тул ял хөнгөрүүлэх талаарх шүүгдэгч Т.Иийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Шүүгдэгч Т.И нь хохирогч Д.И, Ж.З, Б.Ч, У.О нарт тодорхой хэмжээний хохирол төлсөн талаар давж заалдах гомдолдоо дурдсан байх боловч хэрэгт тэдэнд ямар нэг хохирол төлбөр төлсөн талаарх нотлох баримт байхгүй байна.

Анхан шатны шүүх хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, зөв шийдвэрлэсэн байна.

Харин  шүүгдэгч Т.И нь хохирол төлбөрөөс төлсөн гэдгээ нотолсон тохиолдолд иргэний журмаар нэхэмжлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед нотлох баримтаа гарган хасуулж тооцуулах боломжтой.

Мөн хохирогч М.Т /8хх 173, 9хх 209/, шүүгдэгч Т.И /4хх 19-20/ нарын мэдүүлэг, дүрс бичлэг /4хх 46, 213/ зэргээр 29 сая төгрөгийг хохирогч М.Тд шүүгдэгч Т.И нь өөрөө шилжүүлэн өгсөн, тус 29 сая төгрөгийг авснаар хохирогч М.Тын хохирол төлөгдөж дууссан болох нь тогтоогдож байх тул М.Т илүү мөнгө авсан, хохирол илүү төлсөн гэх шүүгдэгч Т.Иийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.О, М.Т нарыг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Т.Иийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.  

 Шүүгдэгч Т.И нь 91-04 УНП улсын дугаартай “Тоёота Приус” маркийн 2003 онд үйлдвэрлэсэн NHW200022992 арлын дугаартай мөнгөлөг өнгөтэй автомашиныг хохирогч Ж.Ад түрээсээр худалдаж 3.750.000 төгрөгийн, мөн уг тээврийн хэрэгслийг цааш нь Б.Сольхүүд худалдсанаар иргэний нэхэмжлэгч Б.С-д /10хх 45/ 8,800,000 төгрөгийн хохирол учирчээ.

Анхан шатны шүүх хэрэгт битүүмжлэгдсэн /10хх 18-19/ уг 91-04 УНП улсын дугаартай “Тоёота Приус” маркийн 2003 онд үйлдвэрлэсэн NHW200022992 арлын дугаартай мөнгөлөг өнгөтэй тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар худалдан борлуулж, хохирогч Ж.А, Б.С нарын хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь, Т.И  91-04 УНП улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Ж.Аийг залилан мэхлэж 3,750,000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Снь тус тээврийн хэрэгслийг 8,800,000 төгрөгөөр зах зээл дээрээс худалдан авсан үйл баримт хэрэгт нотлогдон тогтоогдсон тул тээврийн хэрэгслийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар худалдан борлуулж, хохирогч Ж.А, иргэний нэхэмжлэгч Б.Снарын төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзнэ.

Хэдийгээр Ж.А энэ хэрэгт битүүмжлэгдсэн 91-04 УНП улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч, шилжүүлэн авах давуу эрх бүхий Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/00944 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай шүүгчийн захирамжтай, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/Ш32017/0689 тоот шүүгчийн захирамж, мөн өдрийн 694 дугаартай гүйцэтгэх хуудас /10хх 2, 80-83/ бичигдсэн байгаа боловч хариуцагч нь “Залилах” гэмт хэргийг үйлдсэнд холбогдсон Т.И байсан, Т.Иийн “...Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Даймонд төв”-ийн 606 тоотод 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл худалдана” гэж хохирогч Ж.Аийг хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар гэрээ байгуулж 3,750,000 төгрөгийг нь шилжүүлэн авч, тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг шилжүүлэлгүй машин өгсөн боловч 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус машинаа “түр хэрэглээд өгнө” гэж буцаан авч яваад цааш нь бусдад худалдаж хохироосон...” үйлдэл нь “Залилах” гэмт хэрэг болох нь нотлогдсон.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/00944 дугаартай “ Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай” шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй тул хохирогч Ж.Аийн өмгөөлөгч Б.Батбаярын  “...шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, хохирогч Ж.Ад “Тоёота Приус 20” маркийн 91-04 УНП улсын бүртгэлийн дугаартай автомашиныг шилжүүлж өгнө үү ...” гэсэн  агуулга бүхий тус тус давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Т.И, хохирогч Ж.Аийн өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/909 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Т.Иийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 101 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/909 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.И, хохирогч Ж.Аийн өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Иийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 101 /нэг зуун нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ