| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/05905/И |
| Дугаар | 101/ШШ2024/00652 |
| Огноо | 2024-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2024/00652
| 2024 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2024/00*******52 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, Хан-Уул дүүрэг, *******дугаар хороо, ******* ******* ******* байр, ******* тоотод оршин суух овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* иргэний бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******1а байр, тоотод оршин суух овогт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 29,*******00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д. би Д.ой 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй ******* сарын хугацаатайгаар 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д. нь зээлийн төлбөрөө төлөлгүй удаа дараа хойшлуулсан зээлийн хүүгээ өлж байсан боловч 2022 оны 09 дүгээр сараас эхлэн үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөлгүй өнөөг хүрч байна. Иймд зээлийн гэрээнд заасны хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, 240 хоногийн алданги 18,000,000 төгрөг, үндсэн зээлийн 15,000,000 төгрөг, түүний хүү болох *******,*******00,000 төгрөгийн хүү болон нийт 39,*******00,000 төгрөгийн өр төлбөр хуримтлагдсан. Үүнээс цагдаагийн газраас эрэн сурвалжлах явцад хариуцагчаас зээлийн барьцаанд тавьсан Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Баруун түрүү 1******* гудамж, 1а тоотод байрлалтай өмчлөх эрхтэй газрыг зээлийн өрөнд 10,000,000 төгрөгт тооцож шилжүүлэн өгсөн. Одоо дээрх зээлийн өр төлбөрөөс үлдсэн үлдэгдэл төлбөр болох 29,*******00,000 төгрөгийг хариуцагч Д.оос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дандар овогтой миний бие нь ахаас 2020 онд 15 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн болно. 15 сая төгрөгийн барьцаанд өөрийн нэр дээрх Сүхбаатар дүүргийн 32 дугаар хороо, 1******* гудамж, 1а тоотод байрлалтай 700 м.кв газрыг тавьж зээлсэн. 2023 он хүртэл сар бүр *******00,000 төгрөгийн хүү өгсөн нь үнэн. 2023 оны 4 дүгээр сард мөнгөө өгч чадахгүй тул өөрийн нэр дээрх газрыг ах руу шилжүүлж өгсөн нь үнэн болно. 2023 оны 4 дүгээр ссараас газрыг шилжүүлж хүү зогсож үлдэгдэл 3,300,000 төгрөг үлдсэн. Дандар овогтой миний бие улирлын чанартай ажилд орж ажилладаг тул өгч чадахгүй удсан. Одоо 3 сараас ажил эхлэх тул 3,300,000 төгрөгийг ******* сарын хугацаанд хувааж төлөх хүсэлтэтй байгаа тул хүсэлтийг минь хүлээж авна уу. Уг мөнгийг бөөнөөр нь өгч чадахгүй тул миний хүсэлтийг хүлээж авна уу гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичиг, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 0891 дугаар зээлийн гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 0891 дугаар барьцааны гэрээг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж. нь хариуцагч Д. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,*******00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 3,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... 2023 оны 4 дүгээр сар хүртэл зээл, хүүг төлж байгаад мөнгөө өгч чадахгүй өөрийн нэр дээрх газрыг шилжүүлэн өгч үлдэгдэл 3,300,000 төгрөг үлдсэн тул үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигч талуудын хооронд 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр нэг талаас зээлдүүлэгч Ж. нь 15,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргийг, нөгөө талаас зээлдэгч Д. нь 15,000,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 5 дахь талд/
Нэг талаас мөнгө зээлдүүлэх нөгөө талаас хүлээн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн барьцаанд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүү 1******* дугаар гудамж 1 а тоот 700 м.кв газрыг гэрээнд заасан 10,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн үйл баримттай талууд маргахгүй байна. /х.х-ийн 5 дахь талд/
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан.
Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг буцаан төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байх ба барьцааны хөрөнгийг 10,000,000 төгрөгт тооцоон шилжүүлэн авсан байх тул үндсэн зээл 15,000,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.
Хуульд гэрээгээр талууд зээлийн гэрээнд хүү тогтоосон бол уг гэрээг бичгээр байгуулахаар заасан бөгөөд талууд зээлийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан гэрээг энэ хугацаанаас хойш бичгээр сунгаагүй байх тул гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү тооцон шаардах эрхгүй юм.
Тодруулбал, нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш хүү шаардах эрхгүй тул зээлийн хүүд нэхэмжилсэн *******,*******00,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 18,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Талууд хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.*******-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай талуудын дээрх тохиролцоо нийцсэн байна.
Тодруулбал, зээлийн гэрээний мөнгө болон гэрээгээр тохиролцсон хүү төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.
Иймд талуудын тохиролцоо Иргэний хуульд нийцэж байх тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 5,000,000 төгрөгийн 50 хувь болох 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Д.оос 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 22,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2 дахь хэсэгт зааснаар хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.******* дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.оос 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 22,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.оос 134,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ