| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/01193/И |
| Дугаар | 101/ШШ2024/01588 |
| Огноо | 2024-03-21 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2024/01588
| *******24 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ*******24/01588 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, *******ын ******* дугаар гудамж тоотод оршин байх ХХК,
Хариуцагч: Монгол Улсын иргэн регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, Консул ******* дугаар гудамж тоотод оршин суух овогт ийн т нарт холбогдох,
Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., хариуцагчийн төлөөлөгч Э., хариуцагчийн өмгөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.******* миний аав Д.******* *******13 оноос Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, Консулын ******* гудамж, 484В тоотыг эзэмшиж, өмчилж авсан. Харин би аавын өмчлөлийн хашааны ард байрлах 71 м.кв газрыг өмчилж авахаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандахад уг газрыг хэн ч эзэмшиж, өмчлөөгүй байсан. Иймээс би уг газрыг өмчилж авахаар хүсэлт гаргасан боловч иргэн Ц. нь өөрийн өмчилж авсан Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, Консулын ******* гудамж, тоот газрынхаа хэмжээг хэтрүүлэн хашаагаа барьж, түүндээ өөрөө захирлаар ажилладаг, авто машин ломбардын үйл ажиллагаа явуулдаг алт ХХК-ийн Баянзүрх дүүрэг дэх салбарын ил зогсоолоор ашиглаж байгаа нь тогтоогдсон. Ийнхүү би *******15,*******16 онуудад Нийслэлийн өмчийн харилцааны газар, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Нийслэлийн Засаг даргад Ц. нь өөрийн өмчилж авсан газраасаа илүү хашаагаа сунгаж барьсан байх тул уг зөрчлийг арилгаж иргэн Г.******* надад уг газрыг өмчил авах боломж олгох тухай хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан. Миний бие энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр төрийн байгууллага, шүүхэд удаа дараа хандаж байсан ч хариуцагч компанийн үйл ажиллагаа явуулж буй хаягт тодорхойгүй, мөн компанийн гүйцэтгэх удирдлага болох Ц.ыг эрэн сурвалжлуулахаар хандаж явсаар өнөөдрийг хүрсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар *******17 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/41001 дугаарХариу хүргүүлэх тухай албан бичгээр Нийслэлийн газрын алба *******17 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 04/5132 дугаар албан бичигт зам орсон хэсгийг хасаж, талбайн хэмжээг өөрчлөн *******18 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2 дугаар бүлгийн 2.1.18 заалтад тусгасан тухай мэдэгдсэн. Улмаар би Нийслэлийн газрын албанаас тогтоосон хэмжээгээр буюу Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, Консулын ******* гудамж, 484г тоот хаягт 71 м.кв хэмжээгээр уг газрын ************** оны 3 дугаар сарын 23-ний өдрийн А/395 дугаар захирамжаар өмчилж авсан. Харин энэхүү газрын ихэнх хэсэг нь алт ХХК-ийн зөвшөөрөлгүй сунгасан хашаатай давхцаж байгаа бөгөөд тус компани одоог хүртэл зөвшөөрөлгүйгээр барьсан хашаагаа татахгүй зогсоол хэлбэрээр ашиглаж хүндрэл учруулж байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албаас уг асуудлыг судлаад алт ХХК-нд болон компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Ц. нарт удаа дараа шаардлага хүргүүлж ажилласан ба зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах тухай албан бичгийг надад ирүүлсэн ч бүртгэлтэй хаягтаа байхгүй шалтгаанаар хэд хэдэн удаа нэхэмжлэл буцааж, хэрэгсэхгүй болсон. алт ХХК-ийн хууль бус эзэмшлээс миний хуулийн дагуу олж авсан газрыг албадан чөлөөлж миний өмчлөх эрхийг хамгаалж өгнө үү гэв.
Хариуцагч алт ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд Г.*******ын нэхэмжлэлээр алт ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, Консулын ******* гудамж, 484В тоот газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч алт ХХК-н хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь Ц.тай *******22.01.01 өдрөөс 10 жилийн хугацаатайгаар газрыг түрээсийн гэрээний дагуу түрээсэлж авто зогсоолын зориулалтаар ашиглаж, энэ талаар түрээсийн зүйл болох авто зогсоол болон түүний дэвсгэр газар өмчлөх, эзэмших эрхтэй холбоотой аливаа маргаан гуравдагч этгээдээс гаргавал зогсоол түрээслүүлэгч Ц. хариуцахаар гэрээгээ тохирсон тул уг маргааныг Ц.тай шийдвэрлэх нь зүйтэй өөрөөр хэлбэл өмчлөгч Ц. уг зогсоол, талбай хашааг манай компанид түрээсэлсэн болно. Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, Консулын ******* гудамж, 484В тоот газар гэж заасан байх бөгөөд энэхүү газар нь манай байгууллагатай ямар ч хамаагүй буюу ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газар Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, Консулын ******* гудамж, 483, тоотууд байх бөгөөд энэхүү газрууд нь -н өмчлөлийн газрууд биш бөгөөд иргэн Ц.ын газар байх тул манай байгууллага хариуцагч биш юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх бөгөөд тус нэхэмжлэлийг Ц.т холбогдуулах гаргах нь зүйтэй гэв.
Хариуцагч Ц.ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ц. нь *******02 оноос алт ХХК-ийг байгуулаад үйл ажиллагаа явуулж байгаа. н.******* нь гэнэт газрын гэрчилгээтэй болоод гараад ирсэн. Нэхэмжлэгчийн маргаад байгаа газарт нь алт ХХК-ийн орц, гарц байдаг. Шударга эзэмшигчээр тогтоолгохоор явж байгаа гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны *******21 оны 11 дүгээр сарын 13/3834 дугаар албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын *******17 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02-02/3178 дугаар албан бичиг, Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын *******15 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 5/4657 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******21 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183АБ*******21/03035 дугаар албан бичиг, Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын *******21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1332 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын өргөдөл, бүртгэл хяналтын карт, Билайн ланд ХХК-ийн нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 484г тоот хаягт байршилтай 71 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ************** оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 13/2325 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******21 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *******023 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******22 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 02185 дугаар шийдвэр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын *******17 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/4101 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ************** оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 13/4178 дугаар албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын ************** оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 01/869 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын ************** оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/395 дугаар захирамж, хавсралт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******21 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 804 дугаар тогтоол, фото зураг, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын *******21 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08/3705 дугаар албан бичиг, Газар зохин байгуулалтын албаны *******21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02-06/6967 дугаар албан бичиг,
Хариуцагч ХХК-аас *******22 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Газар түрээслэх гэрээ-г тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан
Зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ХХК, Ц. нарт холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч ХХК нь татгалзлын үндэслэлээ ... Ц.тай *******22 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 10 жилийн хугацаатайгаар газрыг түрээсийн гэрээний дагуу түрээсэлж авто зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэж хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг *******23 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа талаар тайлбар, таталзал түүнтэй холбоотой ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ ... хариуцагч өөрийн эзэмшлийн газар дээр авто зогсоолын үйл ажиллагаа явуулахдаа түүний эзэмшлийн газрын хил хязгаарыг зөрчиж, давхцуулсны улмаас газраа эзэмшиж, ашиглах боломжгүй болсон гэж тайлбарласан.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Г.******* нь Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 484г тоот хаягт байршилтай 71 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 22-23 дахь талд/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 484г тоот хаягт байршилтай 71 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр ************** оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс бүртгэгдэж, түүнд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогджээ.
4. Хариуцагч ХХК нь *******22 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Ц.тай Газар түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 483, газрыг 10 жилийн хугацаатайгаар авто ломбард, авто зогсоол-ын зориулалтаар түрээслэхээр тохиролцсон болох нь хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар зэргээр тогтоогдож байхаас гадна уг газрын эзэмшигч нь хариуцагч Ц. гэдэгтэй талууд маргахгүй байна. /х.х-ийн 54-55 дахь талд/
5. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Ц. нар нь хөрш залгаа газрын эзэмшигч нар байна.
Хариуцагч Ц. нь өөрийн эзэмшлийн 483, тоот газраа хариуцагч ХХК-нд авто зогсооолын зориулалтаар түрээслүүлдэг болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт, фото зураг зэргээр тогтоогдож байхаас гадна талууд уг үйл баримтад маргаагүй.
6. Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын *******17 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02-02/3178 дугаартай Нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн албан бичигт ... Иргэн Ц. нь Нийслэлийн Засаг даргын *******13 оны А/639 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилсөн байна. Дүүргийн газрын албаны агаар сансрын зураг давхцуулан харахад зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан байна гэж, Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын *******15 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 5/4657 дугаартай Баянзүрх дүүргийн өмч, харилцааны албаны дарга Н.Батсүхэд хүргүүлсэн албан бичигт ... Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 483, , 483б, 483в, тоот хашаанууд өмчлөх эрхийн гэрчилгээгээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн 700 м.кв газраасаа хэтрүүлэн хашаагаа сунгаж барьсан нь Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг зөрчиж байна ... гэжээ. /х.х-ийн 15-16 дахь талд/
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч Г.*******д хариу хүргүүлэх тухай ************** оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 13/4178 дугаар албан бичигт ... иргэн Ц. нь Нийслэлийн Засаг даргын *******13 оны А/639 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан байна. Гэвч уг газрынхаа талбайн хэмжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй сунгаж хашаа барьсан тул газар чөлөөлөх тухай шаардах хуудсыг удаа дараа өгсөн бөгөөд хамгийн сүүлд ************** оны 8 дугаар сарын 08-ны өдөр *******/*******-1 тоот шаардах хуудас өгсөн болно. Танд Нийслэлийн Засаг даргын ************** оны А/395 дугаар захирамжаар өмчлүүлсэн 71 м.кв газрын эргэлтийн цэгийг кадастрын зураг хийх эрх бүхий Биллайн ланд ХХК нь ************** оны 8 дугаар сарын 24-ний өдөр хэмжилт хийлгэж газарт тэмдэгжүүлэн, актыг хүлээлгэж өгсөн байна... гэсэн хариуг өгч, Билайн ланд ХХК-ийн нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг тогтоож, хүлээлгэн өгсөн байна. /х.х-ийн 21, 38 дахь талд/
Мөн Газар зохион байгуулалтын *******21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02-06/6967 дугаар албан бичигт ...Газрын кадастрын мэдээллийн санд 18645310568893, 1330801398 дугаартай нэгж талбарууд нь газар зохион байгуулалт, зураг зүйн газрын даргын *******21 оны А/187 дугаар тушаалыг Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журмын 7 дугаар зүйлийн 7.2.5 Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох гэж заасны дагуу баруун болон хойд талаараа орц, гарц төлөвлөгдсөн байна гэжээ. /х.х-ийн *******8 дахь талд/
Хариуцагч Ц. нь өөрийн эзэмшлийн газар дээр үйл ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгчийн эзэмшлийн нэгж талбарын 1330801398 дугаар бүхий газартай давхцуулж, хөрш залгаа газрын хил зөрчсөн болох нь хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдож байна.
Тодруулбал, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж ирүүлсэн дээрх баримтуудыг няцаасан баримтаа гаргаж мэтгэлцээгүйгээс гадна татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
7. Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-д Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхтэй.
Иргэний эрх зүйн хамгаалалтын арга нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх хамгаалалтын аргаар хамгаалагдах агуулгатай байна.
Иймд хариуцагч нарыг нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 484г тоот хаягт байршилтай 71 м.кв талбайтай газраас албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8. Шүүх хариуцагч Ц.ыг газар эзэмшигчийн хувьд, хариуцагч ХХК-ийг тухайн газарт үйл ажиллагаа явуулж эзэмшиж, ашиглаж байгаагийн хувьд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Г.*******д газар олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэрэг үүсгээгүй болох нь тогтоогдсон тул тус маргааныг шүүх эцэслэн хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 484г тоот хаягт байршилтай 71 м.кв талбайтай газраас хариуцагч Ц., ХХК нарыг албадан чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц., ХХК нараас 70,*******0 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах ******* хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ