| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/00394/И |
| Дугаар | 101/ШШ2024/04179 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2024/04179
| 2024 09 06 | 101/ШШ2024/04179 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,, тоотод оршин суух бүртгэлтэй, Мянган овогт Мөнхбаярын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,, тоотод оршин суух, Боржигон овогт Чулуунбаатарын *******д холбогдох
448,032,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие *******тай 2002 онд гэрлэлтээ батлуулсан. Манай нөхөр нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсан. Би 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Иргэн Чулуунбаатарын Бат- Ирээдүйгээс авах мөнгөн авлагын шаардах эрх, нэхэмжлэл гаргах эрх-ийн Өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Манай нөхөр ******* нь н. гэх хүнээр дамжуулан Ч.*******тэй анх танилцсан. Тухайн үед н. нь Ч.******* надтай нийлж Титэм хотхоныг барьж байгаа, барилгын ажилд ганц хоёр машины хэрэг болоод байна. Чи уулзаад үз гэсний дагуу2 оны 06 дугаар сард Ч.*******тэй танилцсан. ******* нь Ч.*******тэй уулзахад би н.тай хамт барилга барьж байгаа, ажилчидаа гадуур дотуур явуулахад машин хэрэг болоод байна. Чи зээлээр өөрийнхөө унаж байгаа машиныг өгч туслаач. Орон сууцны захиалгаа авахаараа мөнгийг нь өгье гэсэн байдаг. Үүнээс хойш буюу2 оноос эхлэн Ч.******* нь *******гаас барилгын ажилд мөнгө хэрэгтэй байна гэж байнга мөнгө зээлэх болсон. ******* нь тухайн үед барилга дээр нь очиж барилгын ажлын явцтай танилцахад Сонгонихайрхан дүүргийн 20 дугаар хороонд баригдаж байсан барилга нь хундамаа ухчихсан, карказаа зангидсан, эхний корпус нь 30-40 хувийн гүйцэтгэлтэй явж байсан тул Ч.*******н үгэнд итгэж мөнгө зээлэх болсон. Ч.******* нь5 оноос лиценз авах шаардлагатай байна, хайгуулын ажил хийх хэрэгтэй байна гэж мөн *******гаас маш их хэмжээний мөнгө зээлж авсан. Хятадуудтай гэрээ байгуулж лицензээ зарах гэж байгаа, энийгээ зарчихвал чамаас авсан бүх зээлээ нэг мөсөн төлж чадахаар байна гэсэн тул ******* нь Ч.*******д итгэж их хэмжээний мөнгө зээлсэн байдаг. Түүнчлэн, Ч.******* нь *******г гуйж бусдаас нэг өдрийн болон сарын хүүтэй мөнгө зээлүүлдэг байсан бөгөөд энэ мөнгөнийхөө хүүг хугацаанд нь төлж чаддаггүй байсан тул ******* нь Ч.*******н өмнөөс хүүг нь төлдөг байсан. Мөн Ч.******* нь *******гаас банкнаас авсан зээлээ хугацаанд төлж чадахгүй байна, миний зээлийг төлөөд өгөөч гэж гуйдаг байсан тул ******* нь Ч.*******н нэрийн өмнөөс түүний Хас банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийг хийдэг байсан. ******* нь Ч.*******гээс зээлсэн мөнгөө нэхэхэд удахгүй өгнө, удахгүй байрны захиалга орж ирнэ, үйлчилгээний талбайгаа удахгүй зарах гэж байгаа, лицензээ Хятадуудад зарчихвал бүх мөнгөө төлнө гэж хэлдэг ч зээлсэн мөнгөө өгөхгүй байсан тул ******* нь Говь-Алтай аймагт очиж Ч.*******тэй уулзахад Говь-Алтай аймгийн Тайшир сумын Шар тохой гэх газарт хайгуул хийх тусгай зөвшөөрлийг үзүүлж, уг лицензээс орж ирэх 600,000,000 төгрөгийг Д.Пүрэвдаваад шилжүүлж, уг өрний асуудлыг шийднэ гэж өөрийн гараар бичиж өгсөн.
******* нь Улаанбаатар хотод ирээд Ч.*******н үзүүлсэн зөвшөөрөл үнэн зөв эсэх, тухайн ордыг зарах боломжтой эсэхийг эрх бүхий байгууллагаас тодруулахад Ч.******* тухайн зөвшөөрлийг 100 сая төгрөгийн барьцаанд тавьсан байгаа талаар олж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. *******гийн гомдлын дагуу6 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан боловч Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3731 дугаар Прокурорын тогтоолоор Хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч ******* нь дээд шатны прокуроруудад гомдол гаргасан ч дээд шатны прокурорууд хэргийг хянаж, гомдлыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/576 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн.
Дээрх хэргийг шалгаж байх явцад Т ХХК болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтэс дүгнэлт гаргасан байдаг. Үүнээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн9 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 169 тоот дүгнэлт нь эцсийн дүгнэлт бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ...Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Б.******* нь *******гаас нийт
547,041,000 төгрөгийн орлогыг бэлнээр болон харилцах дансаар хүлээн авснаас 7,500,000 төгрөг баримтаар хасагдаж, 1,350,000 төгрөг нь мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байх тул хасч тооцоход нийт 538,191,000 төгрөгийн орлогыг хүлээн авсан байна. Мөн шинжилгээгээр Ч.*******гийн *******д буцаан төлөлт хийсэн 323,064,000 төгрөгийг тулган шалгах явцад санхүүгийн баримттай 6,085,000 төгрөг төлснийг нэмж, 50,990,000 төгрөгийг хэн төлсөн эсэхийг эдийн засгийн шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтаар тогтоох боломжгүй байх тул мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна. Иймд шинжилгээгээр Ч.******* нь гаас нийт 538,191,000 төгрөгийн орлогыг бэлнээр болон харилцах дансаар хүлээн авснаас 278,159,000 төгрөгийг төлж, үйлдэгдэл болох 260,032,000 төгрөгийн өглөгтэй байна. гэж тогтоогдсон. Энэхүү шинжээчийн дүгнэлтэд Ч.******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Мөн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3731 дугаар тогтоолоор ...Хэрэгт цугларсан баримтуудаар дүгнэхэд *******2 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс6 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд хамтран ажиллах ашиг олох нэрээр иргэн Ч.*******д нийт 538,191,000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон харилцах дансаар шилжүүлэн өгснөөс, Ч.******* нь 278,159,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 260,032,000 төгрөгийг төлөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж дүгнэсэн. Дээрх үйл баримтаас харахад ******* болон Ч.******* нарын хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан Зээлийн гэрээ байгуулагдсан байна. Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3731 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 3-т Иргэн ******* нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар буруутай этгээдийн оршин суугаа газрын шүүхэд хандаж шийдвэрлэх эрхтэй болохыг тайлбарласугай гэжээ.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор тогтоогдсон 260,032,000 төгрөгийг Ч.*******гээс гаргуулж М.*******д олгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Уг шаардлагаа 6 тээврийн хэрэгслийн үнэ 188,000,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн. ******* нь өөрийн унаж байсан машин, мөн өөрийн танил найз нөхдийн машиныг Ч.*******д зарсан байдаг. Харин Ч.******* нь уг машины мөнгийг хэлэлцэн тохиролцсон хугацаанд төлөөгүй бөгөөд машины эзэд *******гаас мөнгөө удаа дараа нэхдэг байсан учир ******* өөрөө машины төлбөрийг төлж барагдуулсан байдаг. Үүнд:
Ч.******* нь ажилчиддаа гадуур, дотуур явуулахад машин хэрэг болоод байна, чи зээлээр өөрийнхөө унаж байгаа машиныг өгч туслаач захиалга авахаараа мөнгийг нь өгье гэсний дагуу ******* өөрийн унаж байсан Тоёота Чейзер маркийн цагаан өнгийн автомашиныг 8,000,000 төгрөгөөр, Гранд марк 2 маркийн цагаан өнгийн автомашиныг 12,000,000 төгрөгөөр бодож, улсын дугаар аваагүй байсан гаалийн бичигтэй Тоёота Кроун маркийн авгомашиныг 21,000,000 төгрөгөөр тооцож Ч.*******д өгсөн байдаг. Эдгээр 3 машины нийлбэр дүн нь 41,000,000 төгрөг байна.
Ч.******* нь *******аас Тоёота Ланд Крузер 100 маркийн автомашиныг 27,000,000 төгрөгөөр тооцож худалдаж авсан боловч мөнгийг нь хугацаанд нь өгөөгүй тул ******* нь Ч.*******н өмнөөс *******д 27,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн Ч.******* нь *******аас улсын дугаар аваагүй, гаалийн бичигтэй хар өнгийн Лексус Ар Экс 400 маркийн автомашиныг 30,000,000 төгрөгөөр тооцож худалдаж авсан. Анх машиныг худалдаж авахдаа урьдчилгаа төлбөр болох 5,000,000 төгрөгийг Ч.******* өөрөө төлсөн боловч үлдэгдэл 23,000,000 төгрөгийг ******* нь *******т төлж барагдуулсан.
Ч.******* нь н.аас Лексус 570 маркийн автомашиныг 95,000,000 төгрөгөөр тооцож худалдаж авсан. Уг машины төлбөрийг Ч.******* огт төлж барагдуулаагүй тул ******* нь Гачууртад байрлах зуслангийн хашаа байшинг 65,000,000 төгрөгөөр тооцож н.ад өгсөн бөгөөд үлдэгдэл 30,000,000 төгрөгийг ******* төлж барагдуулсан. ******* нь Тоёота Ланд крузер 100, Лексус Ар Экс 400, Лексус 570 маркийн машины мөнгийг өөрөөс нь нэхээд байгаа талаар Ч.*******д хэлэхэд одоохондоо мөнгө байхгүй байна. Боломжтой бол та түр хугацаанд өгч байгаарай. Би удахгүй өгнө гэдэг байсан тул ******* нь Ч.*******н өмнөөс дээрх машинуудын төлбөрийг төлж барагдуулсан байдаг. Иймд хариуцагч Ч.*******гээс нийт 448,032,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би анх Д.Пүрэвдаваатай уулзаад машин тэрэг хэрэг болоод байна, орон сууцны захиалга авахаар мөнгийг чинь өгье гэдэг зүйл огг ярьж байгаагүй. Намайг Д.Пүрэвдаваатай танилцах үед эхнэр нь байгаагүй. Би М.*******тай огт уулзаж байгаагүй. Би Д.Пүрэвдаваагаас өдрийн болон сарын хүүтэй мөнгө зээлж байсан зүйл огт байхгүй. Бид хоёрын хооронд төлбөр тооцооны асуудал байсан нь үнэн. Энэ талаар Д.Пүрэвдаваа цагдаагийн байгууллагад хандаж 5 жил гаран мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ингээд уг хэрэгт Д.Пүрэвдаваагийн зүгээс Улсын ерөнхий прокурорын газар хүртэл гомдол гаргасан ч гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би түүнийг залилсан, түүнд өр төлбөртэй зүйл огт байхгүй. Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Т ХХК болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсээс шинжилгээ хийсэн. Нэхэмжлэлд дурдсан 260,032,000 төгрөгийн өглөгтэй гэж шинжээч дүгнэсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй юм. Шинжилгээг Пүрэвдаваа болон Ч.Бат-ирээдүй нарын харилцах дансны гүйлгээний дүнд үндэслэж хийсэн бөгөөд нэхэмжлэлд бичсэн дээрхи үнийн дүнг банкны дансаар бус *******,*******, тоотод байршилтай 864м.кв агуулахын зориулалтын объектыг шилжүүлсэн. Мөн ,,, тоотод байрлах 123,4 м.кв орон сууцыг шилжүүлж, төлж барагдуулсан. Энэ талаар ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон юм. Шинжээчийн дүгнэлтэд дурьдсан 260,032,000 төгрөгөөс илүү эд хөрөнгийг Д.Пүрэвдаваагийн өр төлбөрт тооцуулан бусдад шилжүүлсэнийг тухайн эд хөрөнгийг хүлээж авсан иргэд нь эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч нотолсон байдаг.
*******гаас Ч.*******д тээврийн хэрэгсэл шилжүүлсэн гэх баримт байхгүй. Тоёота ланд cruiser 100 маркийн авто машиныг 27,000,000 төгрөгөөр тооцож шаардсан байна. Үүнийг н.Балжинням нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ 3 залуу ирж авсан. Тэрний нэг болох н.Батбаяр гэдэг хүний нэр дээр шилжүүлж авсан гэдэг. Иймд Ч.******* уг машиныг аваагүй гэдэг нь харагдаж байна. Лексус RX 400 маркийн авто машиныг 30,000,000 төгрөгөөр худалдан авч Ч.*******д шилжүүлж өгсөн гэх баримт, гэрээ байдаггүй. н.аас Лексус 570 маркийн авто машиныг 95,000,000 төгрөгөөр тооцож худалдаж авчихаад төлөөгүй гэж байна. Гэтэл эрүүгийн хэрэгт мэдүүлэхдээ 75,000,000 төгрөг төлсөн гэж байдаг. Тээврийн хэрэгслүүдийн мөнгийг хариуцагчийн өмнөөс төлсөн гэх баримт байхгүй, тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгөөгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн9 оны 09 сарын 16-ны өдрийн 169 тоот дүгнэлт, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3731 дүгээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/576 дугаар гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, Ч.*******н6.08.07-ны өдөр гараар бичсэн бичвэр, ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл, хохирогчоор байцаасан тэмдэглэл, Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай тогтоол, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг, лавлагаа,
3.2 хариуцагчаас гаргасан си-дид үзлэг хийсэн тэмдэглэл, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын тоот хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол, өмгөөлөгч аас гаргасан гомдол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 46 тоот дүгнэлт, компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар, итгэмжлэл, тээврийн хэрэгсэл худалдах-худалдах авах гэрээ, гэрчээс дахин авсан мэдүүлэг, хохирогчоос дахин авсан мэдүүлэг, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм,
3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрчийг байцаасан тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа, Хас банкнаас ирүүлсэн зээлийн гэрээний лавлагаа, баримтууд, , зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан 260,032,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 188,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 448,032,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нөхөр ******* нь Ч.*******д2 оноос эхлэн мөнгө зээлдүүлж, хамтран ажиллаж байсан. Мөн Ч.*******н бусдад төлөх өр төлбөрийг өмнөөс нь төлсөн. Ч.******* нь зээлсэн мөнгөө болон бусдад төлүүлсэн өр төлбөрөө өгөхгүй залилсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа6 онд эхэлж, 2021 онд хэрэг бүртгэлтийн хэргийг хааснаар дуусгавар болсон. Эрүүгийн хэрэгт эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр Ч.******* нь нөхөр *******д 260,032,000 төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоосон. Мөн эрүүгийн хэрэгт нөхөр *******, гэрч нараас өгсөн мэдүүлгээр 6 тээврийн хэрэгслийн үнэ 188,000,000 төгрөгийг Ч.******* нь манай нөхрөөр төлүүлсэн болох нь тогтоогдсон. Иймд зээлийн төлбөрийн үлдэгдэл 260,032,000 төгрөг, бусдад төлсөн өр төлбөр 188,000,000 төгрөг, нийт 448,032,000 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...*******д төлөх зээлийн үлдэгдэл болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 260,032,000 төгрөгт тооцон *******,*******, тоотод байршилтай 864 м.кв агуулахын зориулалтын объект болон ,,, тоотод байрлах 123,4 м.кв орон сууцыг шилжүүлж, барагдуулсан. Тээврийн хэрэгслийн үнийг бусдад төлүүлсэн зүйл байхгүй. Мөн *******гаас тээврийн хэрэгсэл авч байгаагүй гэж тус тус тайлбарлаж, маргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
3.1 Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын тоот тогтоолоор *******гаас Ч.*******д холбогдуулан 1,128,500,000 төгрөгийг залилсан гэх хэрэг бүртгэлтийн626031259 дугаартай хэргийг хаасан байна. /хх-100-102/
Уг тогтоолд *******гаас гомдол гаргасныг Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-134-135/
Ингээд мөрдөн шалгах ажиллагаа дахин явагдаж, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3731 дүгээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор ...хохирогч *******гаас Ч.*******д холбогдуулан гаргасан3 оны 04 дүгээр сараас6 оны 04 сарын хооронд мөнгө зээлж, ашиг олох нэрээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгүүлэн 1,128,500,000 төгрөгийг залилсан гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад2 оны 12 сарын 10-ны өдрөөс6 оны 07 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Ч.*******д нийт 538,191,000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон харилцах дансаар шилжүүлэн өгснөөс 278,159,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 260,032,000 төгрөгийг төлөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. *******, Ч.******* нарын дунд хамтран ажиллах явцад үүссэн, иргэдийн хоорондох ажил гүйцэтгэх явцад гарсан эд хөрөнгийн холбоотой маргаан гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн626031259 дугаар хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна. /1-р хх-18-20/
Уг прокурорын тогтоолд *******гаас гомдол гаргасныг Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/576 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр уг хэрэг бүртгэлтийн хэрэг дуусгавар болжээ. /хх-21/
Дээрх эрүүгийн хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн9 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 169 тоот дүгнэлтэд ...Б.******* нь *******гаас нийт 547,041,000 төгрөгийн орлогыг бэлнээр болон харилцах дансаар хүлээн авснаас 7,500,000 төгрөг баримтаар хасагдаж, 1,350,000 төгрөг нь мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байх тул хасч тооцоход нийт 538,191,000 төгрөгийн орлогыг хүлээн авсан байна. Мөн шинжилгээгээр Ч.*******гийн *******д буцаан төлөлт хийсэн 323,064,000 төгрөгийг тулган шалгах явцад санхүүгийн баримттай 6,085,000 төгрөг төлснийг нэмж, 50,990,000 төгрөгийг хэн төлсөн эсэхийг эдийн засгийн шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтаар тогтоох боломжгүй байх тул мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна. Иймд шинжилгээгээр Ч.******* нь гаас нийт 538,191,000 төгрөгийн орлогыг бэлнээр болон харилцах дансаар хүлээн авснаас 278,159,000 төгрөгийг төлж, үйлдэгдэл болох 260,032,000 төгрөгийн өглөгтэй байна гэж дүгнэсэн байна. /хх-9-11/
Талууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамгийн сүүлд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн9 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 169 тоот дүгнэлт гарсан, уг дүгнэлтэд гомдол гаргаагүй болохоо хэн аль нь шүүх хуралдаанд тайлбарласан.
3.2 Бүргэд овогт Даваацэрэнгийн Пүрэвдаваа нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-8/
Нэхэмжлэгч буюу *******гийн эхнэр М.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өвлүүлэгч *******гийн иргэн Ч.*******гээс авах мөнгөн авлагын шаардах эрх, нэхэмжлэл гаргах эрхийг өвлөн авч өвлөх эрхийн бүртгэлийн 0104 дугаартай гэрчилгээ авсан байна. /хх-7/
Иймд нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ч.*******гээс зээлийн гэрээний үүрэг, бусдад өмнөөс нь төлсөн гэх мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй байна.
4. Хариуцагч Ч.******* нь өвлүүлэгч *******гаас2 оноос6 оны хооронд мөнгөн хөрөнгө зээлээр авч байсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн9 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 169 тоот дүгнэлтээр 260,032,000 төгрөгийн өр төлбөртэй гарсан үйл баримтад маргахгүй. Харин уг өр төлбөрт тооцон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн өгөх замаар төлж барагдуулсан гэж маргаж байна.
Нэхэмжлэгч М.*******гаас *******,*******, тоотод байршилтай 864 м.кв агуулахын зориулалттай объект болон ,,, тоотод байрлах 123,4 м.кв орон сууцыг нөхөр *******д шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 260,032,000 төгрөгийн өр төлбөрт тооцон шилжүүлж өгөөгүй. Нийт 800 сая орчим төгрөгийн үнэтэй хөрөнгөө 260,032,000 төгрөгийн төлбөрт тооцон өгнө гэдэг үндэслэлгүй гэж хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн.
4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.*******гээс6 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ...Миний бие уг лицензээс орж ирэх 600,000,000 төгрөгийг *******д шилжүүлэн уг өрний асуудлыг шийднэ гэх бичгийг бичсэн байна. /1-р хх-22/
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх бичгийг бичсэн үйл баримтад маргаагүй, харин уг бичгийг *******гийн гуйлтаар бичиж өгсөн гэж тайлбарласан ба уг тайлбараа баримтаар нотлоогүй.
2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ч.******* нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тайлбар гаргасан байна. Үүнд ...би4 оноос хойш *******гаас 370 сая орчим төгрөгийг зээлж авсан нь миний дансны хуулгаар харагдана. Үүнээс эргүүлээд би нийтдээ 238 сая төгрөгийг төлсөн. Зээлж авсан үлдэгдэл мөнгө, тухайн мөнгөний хүүнд 600 сая төгрөгийг өгөхөөр тохирсон байсан. Тэгээд би тэр 600 сая төгрөгийн оронд6 оны 09 сарын 06-ны өдөр 400 сая төгрөгийн үнэтэй *******,*******, тоотод байршилтай 864 м.кв агуулахын зориулалттай объект болон 220 са төгрөгийн үнэтэй ,,, тоотод байрлах 123,4 м.кв орон сууцыг өгсөн. ******* нь эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг Хурцболд, Эрдэнэбилэг гэдэг хоёр хүн рүү шилжүүлсэн гэж мэдүүлжээ. /1-р хх-90/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр ******* оролцсон ба тэрээр ...*******гаас *******,*******, тоотод байршилтай 864 м.кв агуулахын зориулалттай объектыг 600,000,000 төгрөгөөр, ,,, тоотод байрлах 123,4 м.кв орон сууцыг 250,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Дээрх 864 м.кв талбайтай обьект нь Ч.*******н нэр дээр байсан. Яагаад Ч.*******н нэр дээр байгааг асуухад *******гаас би худалдаад авсан байгаа асуудалгүй гэж хэлсэн гэж мэдүүлсэн. /1-р хх-155-157/
2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр *******, Ч.******* нарын хооронд байгуулагдсан агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, 864 м.кв агуулахын зориулалттай объектыг 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон байна. Гэрээнд үнийг 20,000,000 төгрөг гэж тусгасан байгаа ч бодит байдалд 600,000,000 төгрөгөөр худалдсан болохыг гэрч ******* мэдүүлсэн. /1-р хх-159-169/
Эдгээр мэдүүлгээс үзэхэд ******* нь Ч.*******гээс авах 600,000,000 төгрөгийн өр төлбөртөө тооцон түүний өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгийг *******од шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
4.2 Хариуцагч Ч.******* нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон төлбөрийн үлдэгдэл 260,032,000 төгрөг нь 600,000,000 төгрөгт багтаж байгаа, ингээд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлснээр төлбөрийг бүрэн барагдуулсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь,
Түүний6 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гараараа бичсэн 600,000,000 төгрөгийн агуулга нь хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд лицензээс орж ирэх мөнгөн хөрөнгөтэй холбоотой байна. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн9 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 169 тоот дүгнэлтээр *******гаас Ч.******* рүү бэлнээр болон харилцах дансаар шилжүүлсэн мөнгөн зээлийн үйл ажиллагааны үлдэгдэл төлбөрийн үүргийн хэмжээг тогтоосон байна.
Иймд хариуцагч Ч.******* нь *******д зээлийн төлбөрийн үүргийн үлдэгдэл 260,032,000 төгрөгийг төлөөгүй байх тул уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж түүний өвлөгч М.*******д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч нь нийт 6 тээврийн хэрэгслийн үнэ 188,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
5.1 Нэхэмжлэгч М.******* нь нөхөр ******* өөрийнхөө унаж байсан Тоёота Чейзер маркийн цагаан өнгийн автомашиныг 8,000,000 төгрөгөөр, Гранд марк-2 маркийн цагаан өнгийн автомашиныг 12,000,000 төгрөгөөр, улсын дугаар аваагүй байсан гаалийн бичигтэй Тоёота Кроун маркийн авгомашиныг 21,000,000 төгрөгөөр тооцож Ч.*******д өгсөн. Эдгээр 3 тээврийн хэрэгслийн нийлбэр дүн 41,000,000 төгрөгийг Ч.******* төлөөгүй гэж шаардсан.
Дээрх шаардлагаа эрүүгийн хэрэгт энэ талаар ******* мэдүүлж байсан, түүний мэдүүлгээр тогтоогдоно гэж тайлбарласан нь учир дутагдалтай. Хохирогчоор байцаасан тэмдэглэлд *******гаас дээрх тээврийн хэрэгслүүдийг Ч.*******д хүлээлгэн өгсөн талаар мэдүүлсэн байх боловч түүний уг мэдүүлгийг Ч.*******гээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үгүйсгэсэн тайлбар, мэдүүлэг гаргасан. /хх-24-37/
Энэ тохиолдолд, *******гаас Ч.*******д дээрх тээврийн хэрэгслүүдийг шилжүүлсэн талаарх тайлбараа баримтаар нотлох шаардлагатай. Гэвч нэхэмжлэгч нь дээрх тайлбартаа дурдсан Тоёота Чейзер, Гранд марк-2, Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслүүд нь *******гийн өмчлөлд байсан бол энэ талаарх баримтаа хэрэгт цуглуулж гаргах бүрэн боломжит хугацаа байхад гаргаагүй.
Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******гаас гаргасан хохирогчийн мэдүүлгийг зөвхөн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Тоёота Чейзер, Гранд марк-2, Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслүүдийг худалдах-худалдан авах харилцаа үүссэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул дээрх тээврийн хэрэгслүүдийг үнэд 41,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
5.2 Нэхэмжлэгчээс нөхөр ******* нь хариуцагч Ч.*******н *******аас худалдаж авсан Тоёота Ланд Крузер 100 маркийн тээврийн хэрэгслийн төлбөр 27,000,000 төгрөг, *******аас худалдаж авсан Лексус Ар Экс 400 маркийн тээврийн хэрэгслийн төлбөр 25,000,000 төгрөг, н.аас худалдаж авсан Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн төлбөр 95,000,000 төгрөгийг тус тус өмнөөс нь төлж барагдуулсан тул дээрх мөнгөн хөрөнгүүдийг гаргуулна гэж шаардсан.
Уг шаардлагаа Эрүүгийн хэрэгт гэрч *******аас ...2014 оны 10 дугаар сарын үед би өөрийн эзэмшлийн Францаас авчирсан Lexus-RX 400 маркын хар өнгийн Франц дугаартай автомашинаа зарах болоод ******* ахтай уулзсан чинь түүний найз Ч.******* миний машиныг сохирхоод 30,000,000 төгрөгөөр зарна гэж хэлтэл худалдаж авъя гэсэн. Эхний ээлжинд 5,000,000 төгрөгийг авч, үлдэгдэл 25,000,000 төгрөг дээр 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж автомашиныг Ч.*******н нэр дээо шилжүүлж өгсөн. Үүнээс хойш 1 сарын хугацаа ч өнгөрч байнга ******* ах руу нөгөө хүн чинь мөнгө, төгрөгөө өгөхгүй удаад байна гэхэд ******* ахаас нэхээд бага багаар цувуулж авсаар байгаад 1 жилийн дараагаар надад өгөх ёстой 25,000,000 төгрөгийг ******* ах өөрөө өгсөн. Би Ч.******* гэх залуугаас нэг ч төгрөг аваагүй гэж, /1-р хх-81-82/
Гэрч *******аас ...2015 оны 7 сарын үед ******* ахтай уулзаад Ланп круйзер-100 маркын 35-35 ОРА улсын дугаартай автомашиныг 25,000,000 төгрөгөөр зарах хэрэгтэй байна гэхэд ******* ах 3 хүнийг дагуулаад ирж уулзаад мөнгийг нь удаахгүй өгнө гэхээр нь Батбаяр гэдэг залуугийн нэр дээр худалдах-худалдан авах гэрээ байгуулаад өгчихсөн. Мөнгөө өгөхгүй удаад байхаар нь ******* ах руу уурлаад нөгөө автомашины мөнгө хэрэгтэй байна гээд нэхэж цувуулсаар байгаад 25,000,000 төгрөгийг ******* ахаас бүгдийг нь авч дуусгасан гэж, /1-р хх-83-84/
Ч.*******гээс6 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст ...би *******гаас4 оны 03 дугаар сарын үед ******* улсын дугаартай Лексус 570 машиныг 95 сая төгрөгөөр зээлээр авсан. Тэрний дараагаар мөнгийг цувуулаад4 оны намар Хас банкнаас 150 сая төгрөгийн зээл авч надаас 100 сая төгрөгийг бэлнээр аваад явсан. Уг машины эзэмшигч нь гэх хүн байсан гэх мэдүүлэг болон *******гаас хохирогчоор өгч байсан мэдүүлгүүдээр тогтоогдоно гэж тайлбарласан. /1-р хх-64-68, 89/
Хариуцагч Ч.******* нь Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн төлбөр 95,000,000 төгрөгийг Хас банкнаас зээл авч, 100,000,000 төгрөг болгон *******д өгсөн гэж маргасан ба нэхэмжлэгчээс уг тайлбарыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй.
Ч.*******д холбогдох *******гийн гомдолтой эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болж хаагдсан буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, сэжигтэн, гэрч нарын тайлбар, мэдүүлгийг бусад бичгийн баримтуудтай харьцуулах замаар эрүүгийн журмаар эцэслэн дүгнэж, шийдвэр гараагүй. Иймд дээрх тайлбар, мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй, дээрх тайлбар мэдүүлэг нь бичгийн баримтаар давхар тогтоогдох шаардлагатай.
Нэхэмжлэгч тал хариуцагч Ч.*******н бусдад төлөх өр төлбөрийг төлсөнтэй холбоотой санхүүгийн баримтаа хэрэгт нотлох баримтаар цуглуулж гаргаагүй. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан бусдад төлсөн өр төлбөрт 147,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Ч.*******гээс 260,032,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 188,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул 260,032,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,458,110 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,556,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
8. Хэргийн 107-118, 136-144 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 46 тоот дүгнэлт, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол нь талуудын маргааны зүйлд хамааралгүй, нэр бүхий хохирогч нараас *******д холбогдуулан гаргасан гомдолд тусдаа эрүүгийн журмаар ажиллагаа явуулж гарсан баримтууд байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.*******гээс 260,032,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 188,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,556,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,458,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ