| 2024 оны 02 сарын 22 өдөр | Дугаар *******0*******/ШШ2024/00998 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, *******2 дугаар хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* ******* овогт *******ын *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЧИ8*******6*******670 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, *******6 дугаар хороо, *******6 дугаар хороолол /*******332*******/, 52/9 байр, тоотод оршин суух овогт гийн од холбогдох,
Баянзүрх дүүргийн *******6 дугаар хороо, *******6 дугаар хороолол, /*******332*******/ 52/9 дүгээр байрны тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь /өмчлөх эрхийн Ү-220*******984*******4 дугаартай гэрчилгээтэй/ Баянзүрх дүүргийн *******6 дугаар хороо, *******6 дугаар хороолол /*******332*******/ 52/9 байр, тоот орон сууцны өмчлөгч болно. Миний бие өөрийн өмчлөлийн орон сууцаа иргэн И.од түрээслээгүй, худалдах, худалдан авах гэрээ болон хоорондоо мөнгө, төгрөг өгч авалцсан асуудал байдаггүй. Иргэн И. миний өмчлөлийн орон сууцанд өдийг хүртэл амьдарсан бөгөөд орон сууцаа чөлөөлж өгөхийг утсаар холбогдож хэлж, ярилцсан боловч одоог хүртэл чөлөөлж өгөөгүй байна. Иймд миний өмчлөлийн орон сууцнаас И.ыг албадан гаргаж, орон сууцыг минь чөлөөлүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* гэдэг хүний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ү-220*******984*******4 дугаартай гэрчилгээтэй/ Баянзүрх дүүргийн *******6 дугаар хороо, *******6 дугаар хороолол /*******332*******/ 52/9 байр, тоот орон сууцыг Ц.******* нь өөрийн өмч хэмээн тодорхойлж манай гэр бүлийг тухайн байрыг ямар нэг шалтгаан нөхцөлгүйгээр эзэмшиж ашиглаж амьдарч байна гэсэн нь үндэслэлгүй юм. И. би 20*******7 оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан.
20*******8 оны 02 дугаар сарын эхээр тус байрыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон бөгөөд Реэл ХХК-тай 20*******7 оны 0******* дүгээр сарын *******-ны өдрийн А-5/*******0/ тоот орон сууц захиалгын гэрээний дагуу Баянзүрх дүүргийн *******6 дугаар хороо, *******6 дугаар хороолол /*******332*******/ 52/9 байр, тоот орон сууцыг 20*******8 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч бид одоог хүртэл амьдарч байна. Анх орсон цагаас хойш 4 жил гаран амьдарч байх хугацаандаа тог цахилгаан кабель орон сууц ашиглалтын зардал СӨХ зэргийн мөнгийг төлсөөр ирсэн.
Иргэн Ц.******* тус компанитай 20*******7 оны 8 дугаар сарын 07-ны өдөр буюу бид гэрээ хийснээс хойш 7 сарын дараа гэрээ хийсэн байна. Тус тоот хаяг дээр Реэл эстэйт ХХК нь давхардуулж гэрээ хийснээс хойш уг асуудал үүссэн гэж үзэж байна.
Тус байрны анхны захиалагч нь И. би бөгөөд хууль ёсны шударга өмчлөгч нь би тул нэхэмжлэлийг огт зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Ц.*******аас Б.д олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн *******6-р хороо, *******6 хороолол /*******332*******/59/9 байр, тоот хаягт байршилтай *******9,55 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 20*******7 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 0*******6/*******7 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 0*******6/*******7 тоот гэрээний хавсралт *******, 20*******7 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А-5/*******0/ тоот орон сууц захиалгын гэрээ, реэл стэйт ХХК-ийн 20*******8 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, 20*******8 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 39*******3 тоот орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэн өгөх, шилжүүлэн авах тухай гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл, Баянзүрх дүүргийн *******6-р хороо, *******6 хороолол /*******332*******/52/9 байр, тоот хаягт байршилтай *******9,55 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны *******0 дугаар сарын 20-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл,
Хариуцагч талаас 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн И.оос Х.д олгосон итгэмжлэл, 20*******7 оны 0******* дүгээр сарын *******-ны өдрийн А-5/*******0/ тоот орон сууц захиалгын гэрээ, А-5/*******0- тоот гэрээний хавсралт 2, А-5/*******0- тоот гэрээний хавсралт *******, 2022 оны 5 дугаар сарын **************-ний өдрийн И.оос Б.ид олгосон итгэмжлэл, Манай байр СӨХ-ны 2022 оны 03 дугаар сарын *******5-ны өдрийн А/*******44 тоот тодорхойлолт, Комфорт Монгол нэтворк ХХК-ийн харилцагчийн гүйлгээний хуулга, Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 20*******7 оны *******0 дугаар сарын 09-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ,
Шүүхийн журмаар Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 20******* оны *******2 дугаар сарын 04-ний өдрийн 9/4-8693 тоот албан бичиг, 20*******9 оны *******2 дугаар сарын *******8-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, ХХК-ийн 20*******9 оны *******2 дугаар сарын *******3-ны өдрийн АБ-*******9/63 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, ХХК-ийн 20*******9 оны *******2 дугаар сарын *******3-ны өдрийн АБ-*******9/64 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн *******90607**************938 тоот Баянзүрх дүүргийн прокурорын тогтоол зэргийг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч И.од холбогдуулан Баянзүрх дүүргийн *******6 дугаар хороо, *******6 дугаар хороолол, /*******332*******/ 52/9 дүгээр байрны тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах, өмчлөгчийн хувьд шаардаж байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц албадан чөлөөлүүлэх гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн *******06 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулж хуулийн *******06.******* дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан.
Хуулийн энэ зохицуулалтын дагуу шаардах эрхийг тодорхойлохдоо шаардах эрх бүхий этгээд нь эд хөрөнгийн өмчлөгч байх, бусдын хууль бус эзэмшилд байх гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг шалгаж тогтоох учиртай.
Иргэний хуулийн *******0******* дүгээр зүйлийн *******0*******.******* дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан бөгөөд энэ утгаараа эд хөрөнгийг мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.******* дэх хэсэгт Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасны дагуу олж авсан эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалах эрх бүхий этгээдийг өмчлөгч гэж ойлгоно.
Нэхэмжлэгч Ц.******* нь 20*******7 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ди си реэл стэйт ХХК-тай Баянзүрх дүүргийн *******6 дугаар хороо 72 дугаар хотхон үйлчилгээтэй орон сууцны барилгын дотор модон хаалга хийж гүйцэтгэх, суурьлуулах гэрээ, мөн өдөр А-5/*******0/ дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, эдгээр гэрээний дагуу Апартмент-5 хотхоны 83 айлын 3 дугаар ээлжийн орон сууцны *******0 давхарын 49.55 м.кв талбайтай тоот орон сууцыг ажлын хөлсөнд тооцон авахаар тохиролцож, улмаар ди си реэл стэйт ХХК 20*******8 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Ц.******* нь төлбөр тооцоогоо бүрэн дуусгасан талаар тодорхойлсны дагуу Улсын бүртгэлийн Ү-220*******984*******4 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн *******6 дугаар хороо, *******6 дугаар хороолол, /*******332*******/ 52/9 дүгээр байрны тоот хаягт байршилтай 49.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр У.*******ыг бүртгэж, 00083458******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 5-*******5, 68-75 дахь талд/
Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Ц.******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувиар хууль бусаар орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдээс хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Хариуцагч И. нь нэхэмжлэгч Ц.*******ыг тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох талаар маргахгүй байх боловч тус үл хөдлөх эд хөрөнгийг ди си реэл стэйт ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч И. нь ди си реэл стэйт ХХК-тай 20*******7 оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр А-5/*******0/ дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн *******6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Апартмент-х хотхоны 83 айлын 3 дугаар ээлжийн орон сууцны *******0 давхрын 49.55 м.кв талбайтай тоот орон сууцыг 6*******,937,500 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 30-36 дахь талд/
Гэвч, хариуцагч И. нь дээрх гэрээний дагуу орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.******* дэх хэсэгт хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, мөн 90 дүгээр зүйлийн 90.*******-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаар хариуцагч маргаан бүхий эд хөрөнгийг олж авахдаа өөрийн хүсэл зоригийн дагуу шударгаар хандсан байна.
Иргэний хуулийн 9******* дүгээр зүйлийн 9*******.******* дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох боловч тус зарчим мөн зүйлийн 9*******.2.******* дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол хамаарахгүй юм.
Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа тохиолдолд түүнийг өмчлөгч гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн *******83 дугаар зүйлийн *******83.*******-д зааснаар бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд гагцхүү улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэж тооцох тул энэ тохиолдолд хариуцагчийг маргаан бүхий орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй.
Хариуцагчийн ди си реэл стэйт ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан үндэслэл нь өмчлөгч Ц.Жаргасайханы хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нь ди си реэл стэйт ХХК-тай байгуулсан үүргийн хэлцлийн хүрээнд хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг гэрээний нөгөө талаас шаардах эрх нь нээлттэй юм.
Иймд Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.******* дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн *******6 дугаар хороо, *******6 дугаар хороолол, /*******332*******/ 52/9 дүгээр байрны тоот хаягт байршилтай 49.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас хариуцагч И. болон түүний гэр бүлийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.*******ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.*******.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ба мөн хуулийн **************7 дугаар зүйлийн **************7.******* дэх хэсэгт зааснаар уг үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж тус тус заасан.
Тайлбарлавал, нэхэмжлэлтэй холбоотой гэдэг нь талуудын маргааны зүйлтэй холбоотой байх нөгөөтэйгүүр нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондын харилцаанаас үүссэн маргаантай холбоотой тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох юм.
Гэтэл хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн ******* дүгээр хэлтсийн 20*******9 оны *******2 дугаар сарын *******8-ны өдрийн 0*******9060 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоол, И.ын хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн гэрчийн мэдүүлэг, гэрч Л.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондын харилцаанаас үүссэн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна талуудын маргааны зүйлтэй холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзэн талуудын хооронд үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. /х.х-ийн 79-86, *******0*******-*******26 дахь талд/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.******* дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн *******6 дугаар хороо, *******6 дугаар хороолол, /*******332*******/ 52/9 дүгээр байрны тоот хаягт байршилтай 49.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас хариуцагч И. болон түүний гэр бүлийг албадан чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.******* дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.оос 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.3, **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд *******4 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах *******4 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ