| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00352/И |
| Дугаар | 140/ШШ2024/00437 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 140/ШШ2024/00437
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн оршин суух, .......овогт ....... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ............ холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие ......... нь Завхан аймгийн .......... 2023 оны 11 дүгээр сарын 27-нд ............ хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Сургуулийн өмнөх ......... нь ....... хот руу 2023 оны 8 дугаар сард шилжиж явсантай холбогдуулан албан бус боловсролын багш .......... түр давхар хавсран гүйцэтгүүлсэн юм байна лээ. Миний бие ......... 1998 оноос хойш ажилласан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс орон тооны цомхотголоор сумд байсан ....... үндсэн орон тоо байхгүй болж, цагийн ажил болгосон. 14 хоногт нэг удаа шуудангийн......... хүлээн авч цагаар тараачихаад болчихдог, сард 100,000 хүрэхгүй цагийн ажилтай болсон тул 2023 оны 4 дүгээр сарын хавьцаа өмнөх ........ танай сургуульд ямар нэгэн орон тоо байна уу манай ажил орон тоогүй болсон гээд ажлын санал тавихад манай ........ одоогоор сул ажлын байр байхгүй байна, сул ажлын байр гарвал хэл дуулгана л гэж байсан.
Тэгсэн тухайн сургуулийн өмнөх .........2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хавьцаа манай сургуулийн а.........Улаанбаатар хот руу явсан. С.......... тоо гарсан чи ажиллах уу гэсэн. Тэгэхээр нь би наад ажлын байр чинь үндсэн орон тоо юм уу, байнгын ажлын байр мөн үү гэхэд мөн шинэ ажлын байр биш 900,000 төгрөгийн цалинтай байнгын ажлын байр ба үндсэн орон тоотой гэж хэлж байсан. Та энэ сул орон тоог сонирхож байвал ........... хамрагдах шаардлагатай тул ..........хотод ..........суучхаад ир гэсэн. Тухайн ........ захиргаа нь хэлж байгаа болохоор итгэж 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ......... хот явж .................. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалтад суралцаж багц цагуудыг дүүргэж, мэргэжлийн шалгалт өгч тэнцэн, байгууллагын .............мэргэжлээр ажиллах эрхтэй мэргэшлийн сертификаттай болж төгссөн. Тэгээд байгууллагын ..........мэргэжлийн сургалтад сууж төгсөөд ......... хотоос 2023 оны 11 дүгээр сард нутагтаа ирж, ......... орох өргөдлөө мэргэшлийн сертификаттайгаа хавсаргаж өгсөн.
Манай сумд надаас өөр байгууллагын ......... хүн байхгүй байсан болохоор намайг авахаар болсон гэж ойлгосон. ................ өмнөх......... нь тухайн ажлын байрны мэргэшлээр суралцаагүй мэргэшлийн бус хүмүүс ажиллаж байсан юм билээ.
Ингээд намайг Завхан аймгийн ........ 2023 оны 11 сарын 27-нд сургуулийн .............. үндсэн орон тоон дээр томилон ажиллаж эхэлсэн.
................. нь захирлаар 2024 оны 02 сарын 01-ны өдөр томилогдсон ажил хүлээлцсэн өдрөөс эхлэн ажлын байрны дарамт шахалт үзүүлэн, чи миний бичиг хэрэг болсон юм чинь чи тусгай өрөөнд суу, чи ажил удаан хийж байна, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр миний ам мурийгаад эмнэлэгт хэвтчихсэн байхад хүртэл чи ирээд ажлаа хий, бланк гаргаж өг гээд 5 өдөр эмчилгээ хийлгэхэд өдөр бүр сургууль руу дуудаж байсан. Мөн намайг .......... 2023-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруул гэж өөрийн хийх ёстой ажлаа намайг хий, чиний ажил чи хий гаж байсан би бол............ ямар ажлууд зохион байгуулах ямар үндсэн чиглэлээр ажиллах, ямар арга хэмжээ зохион байгуулах талаар надад ямар ч чиглэл өгөөгүй байж би .......... очоод наад гүйцэтгэлийн төлөвлөгөөг чинь хэвлэж аваад аймаг явж гэрээ байгуулна чи хурдал гэж дарамталж байсан байсан. Би өмнө тухайн ............ гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргахад хамт байгаагүй учраас ...........хамт сууж байгаад өмнөх ......... үед хийгдэж байсан өмнөх оны гүйцэтгэлийн төлөвлөгөө харж байгаад гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж явуулсан чинь чи өмнөх оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэдэн юмаар өөрчлөөд өгсөн байна гэж дарамталсан. Би үнэнээ хэлсэн та надад яг юу хийх гэж байгаа хэлэхгүй байсан, би зөвхөн таны болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэгт орж тухайн гаргасан төлөвлөгөөний төслийг бичиг тэмдэглэх үүрэгтэй би бүхэл бүтэн ................. үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөг ганцаараа дур мэдэн боловсруулах ажлын хэсэг биш гэж хэлсэн. .......... чамайг ажлаас гаргана гэхээр нь ямар үндэслэлээр гаргаж байгаа юм гэхэд хэлэхгүй байж байгаад бүр дараа нь чамайг сайдын тушаалыг үндэслэж ажлаас гаргана гэдэг зүйл хэлж эхэлсэн.
Ингээд 2024 оны 04 сарын 15-ны өдрийн.......... ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ........... орон тоо байхгүй учраас ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаал гаргасан байна. Энэ тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн ажилтныг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох ямар ч үндэслэл аваагүй, өөрөөр хэлбэл ямар хууль зүйн үндэслэлээр чөлөөлсөн нь тодорхойгүй, архивын ажилтнаар чөлөөлөөгүй зөвхөн бичиг хэргийн ажилтнаас чөлөөлж, хууль бус тушаал гаргаж үүрэгт ажлаас минь чөлөөлсөнд гомдолтой байна.
Иймд намайг ............ ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ............ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .......... гаргасан тайлбартай танилцаад дараах хариуг албан ёсоор гарган өгч байна. 2024 оны 2 сарын 01-нд ........... албан тушаалд томилогдон Монгол Улсын боловсролын багц хууль, салбарын сайдын тушаал, баталсан дүрэм журмыг мөрдөн ажиллаж байна.
....... ажлаас чөлөөлсөн нь:
Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд, Сангийн сайдын 2018 оны 01 сарын 23-ны өдрийн А/024/11 дугаар тушаалын Орон тооны жишиг норматив батлах тухай-г зөрчиж байхгүй орон тоон дээр авч ажиллуулсан. Манай .......... 2022-2023 оны хичээлийн жилд 309 суралцагч, 2023-2024 оны хичээлийн жилд ......... суралцагчтай байгаа тул архив бичиг хэргийн орон тоогүй.
Боловсрол шинжлэн ухааны сайдын 2023 оны 08 сарын 30 өдрийн А/350, 2023 оны 09 сарын 26 өдрийн ............ дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөг баталсны дагуу Түүх, Нийгэм судлал Иргэний ёс зүйн боловсролын хичээлүүдийн нийт 38 цагт /2 багшийн норм/-д ганцхан багш ажиллуулаад, ..............авч ажиллуулан хууль зөрчсөнөөс тухайн хүнд ийм орон тоо байгаа гэсэн ойлголтыг өгсөн.
............. 2023 оны 03 сарын 21 өдрийн 1/769 Орон тооны жишиг нормативын биелэлт ирүүлэх тухай-г ................ 2023 оны 06 сарын 08 өдрийн 1/1711 Байгууллагын төсвийн тухай-г Завхан аймгийн ............... 2023 оны 09 сарын 21 өдрийн ........... нарт Завхан аймгийн ...............2023 оны 06 сарын 22 өдрийн 1/172 чиглэл хүргүүлэх тухай Завхан аймгийн ..............2023 оны 06 сарын 02 өдрийн .......... Чиглэл хүргүүлэх тухай албан тоотууд дээр орон тооны жишиг нормативыг хэрэгжүүлж ажил гэж үүрэг өгсөөр байтал ......... ажилд авсан байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.3, 16.5.5 заалтыг зөрчиж төрийн байгууллагад хохирол учруулж цалингийн сан, төсвийг зориулалтын бусаар зарцуулсан тул дараагийн шатны байгууллагад хандаж хяналт шалгалт зохион байгуулж ажиллана.
...ЕБС нь хүүхдийн тооноос хамаарч нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлаар ......... үндсэн цалингийн санхүүжилт төсөвт ордог. Энэ төсөвт тохирсон орон тоог боловсролын сайд баталж гаргасан тушаалын дагуу багш ажилчдын орон тоог тохируулан ажиллах үүргийг сургуулийн захирал хүлээсэн байдаг. Иймд манай .........хүүхдийн тоо 2022 оноос хойш ........... авах хүүхдийн тоонд хүрэхгүй байгаа учир .............. ажилд нь эргүүлэн томилох боломж байхгүй. Дээд газраас өгсөн тушаал шийдвэр биелүүлсний төлөө ....... ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлөх боломжгүй гэжээ.
Зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:
......... нэхэмжлэлтэй Завхан аймгийн ............ з............ид холбогдох ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав.
1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
2. Хариуцагч байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 5, 6 сар буюу 2 сараар төлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтад зааснаар 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор тус тус тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.
Энэ асуудлаар дахиж нэхэмжлэл гомдол гаргах эрхгүй болохыг ойлгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ....... нь хариуцагч Завхан аймгийн ...........холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхийн өмнө эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож, нэхэмжлэгч ........ нь нэхэмжлэлийн шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 5, 6 сар буюу 2 сараар төлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтад зааснаар 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор тус тус тохиролцож эвлэрсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн гэрээнд талууд гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ........... нэхэмжлэлтэй Завхан аймгийн ........ холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийн зохигчид эвлэрч нэхэмжлэгч ............ нь нэхэмжлэлийн шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 5, 6 сар буюу 2 сараар төлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтад зааснаар 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор талууд эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг хариуцагч Завхан аймгийн .............. сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ