Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2024/04978

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод байрлах, К******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,, тоотод оршин суух, Х овогт Э Н /регистрийн дугаар УШ/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,231,436.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал нар оролцов.

 

/Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд, харин хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч К******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Н нь К******* ББСБ ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр SS21/600 тоот зээлийн гэрээ байгуулан хэрэглээний зориулалтаар 1,399,000 төгрөгийн зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй хугацаа хэтэрсэн байгаа тул нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,165,353.52 төгрөг, төлөх ёстой хүү 970,969.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,113.26 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 2,231,436.69 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт 2,231,436.69 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.Н шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хх-ийн 1/, итгэмжлэл /хх-ийн 2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3, 4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт /хх-ийн 6-8/, К******* ББСБ ХХК, Э.Н нарын хооронд байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №SS21/600 тоот Барьцаат зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 9-13/, төлбөрийн баримт /хх-14/, зээл хүсэгчийн өгөдөл /хх-ийн 15/, хариуцагчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-16/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/,

3.2. хариуцагч нь хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч К******* ББСБ ХХК нь хариуцагч Э.Нд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1,165,353.52 төгрөг, хүү 970,969.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,113.26 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 2,231,436.69 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч Э.Нд 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч өнөөдрийг хүртэл тэрээр шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2024/25940 дугаартай захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар 10 дугаар сарын 31-ний өдрийн 1330 цагт хэлэлцэхээр товлож, мөн өдрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу хариуцагчийн 9900-4854 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй тул зурвас үлдээсэн, мөн тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4139 тоот албан бичгээр хуульд заасны дагуу хариуцагчийн оршин суух Баянзүрх дүүргийнны Засаг даргад шүүх хуралдааны товыг хүргүүлсэн, нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн хувьд энэхүү үүргээ биелүүлээгүй, дээрхээс үзвэл шүүх хуралдаан товлон зарлагдаж байгааг хариуцагч нь мэдэж байгаа гэж үзэхээр байна.

 

2а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Н нь хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. К******* ББСБ ХХК нь Э.Нтэй 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр SS 21/600 дугаартай Барьцаат зээлийн гэрээбайгуулж, энэхүү гэрээгээр зээлдэгч Э.Н нь зээлээр гар утас худалдан авах зориулалтаар 1,399,000 төгрөгийн зээл авах, ББСБ нь зээлдэгчид зээлийг олгохоор тохирсон байна.

 

Дээрх гэрээний 2.1-д зааснаар зээлдэгчид 1,399,000 төгрөгийг гар утас зориулалтаар олгох, 2.2-т зээлийг нийт 24 сарын хугацаатай олгох ба уг зээлийн хугацааг ББСБ-аас зээлдэгчид бэлнээр олгосон, шилжүүлсэн өдрөөс эхлэн хуанлийн тооллоор тооцох, 2.3-т зээл нь нэг сарын 3,0 хувийн хүүтэй ба зээлийг хүү сар бүр зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож бодохоор, 2.4-т зээлдэгч нь зээлийн эргэн төлөлт, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр, хуваарийн дагуу төлөгдөх зээлийн төлбөрийг зээлдэгч график хугацаанаас хожимдуулсан тохиолдолд /зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг хугацаанд нь бүрэн төлөөгүй/ хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн зээлийн төлбөрийн үнийн дүнгээс үндсэн зээлийн хүү 3,0 хувь болон үндсэн зээлийн хүүгийн 20 хувь /0,6%/-иар нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн хүүг нийт 3,6-иар бодохоор, 2.5-т зээлийн төлбөр болон зээлийн хүүг зээлдэгч нь гэрээний хугацаа дууссан, графикт хугацаанаас нь хожимдуулсан буюу ямар нэг хэмжээгээр бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд нийт зээлийн хэмжээнд ногдох нэмэгдүүлсэн хүүг энэ гэрээний 2,5 дахь хэсэгт заасан хэмжээгээр /үндсэн хүүгийн 20%/ тооцож авахаар талууд харилцан тохиролцжээ.

 

3б. Э.Н нь зээл авснаас хойш эргэн төлөлт хийгээгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 1,165,353.52 төгрөг, хүү 970,969.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,113.26 төгрөг, нийт 2,226,436.69 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь зээл хүүний тооцоолол, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагджээ.

 

4а. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан ба зохигчийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь шүүхэд 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байна.

 

4б. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ болон Иргэний хуулийн дээр дурдсан зохицуулалтад заасны дагуу гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй, тооцооллын хувьд буруутгах үндэслэлгүй, хариуцагч нь хариу тайлбараа ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

5. Шүүх хуралдааны товыг хариуцагч нь лавлах үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаан товлон зарлагдаж байгааг мэдсэн, шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,652.99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Нгээс нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 50,652.99 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Нгээс барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2,226,436.69 төгрөг, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл өгөхтэй холбоотой гаргасан зардал буюу нотариатын зардалд төлсөн 5,000 төгрөг, нийт 2,231,436.69 /хоёр сая хоёр зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун гучин зургаан төгрөг, жаран есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* ББСБ ХХКолгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,652.99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 50,652.99 /тавин мянга зургаан зуун тавин хоёр төгрөг, ерэн есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА