Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2024/01661

 

2024 оны 0******* сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2024/01661

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ЧП8*******021911 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, *******6 дугаар хороо, 80******* дугаар байрны тоотод оршин суух гийн д холбогдох,

Түрээсний гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И., хариуцагч С., гэрч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.******* нь хувиараа гадаад худалдаа, авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг тухайн ажлыг 2010 оноос хойш явуулж байгаа бөгөөд хариуцагч С.тай 2019 оны 8 дугаар сарын 0*******-ны өдөр харилцан тохиролцож 50 маркийн ковшийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нэг сарын 8,000,000 төгрөгөөр буюу ******* сарын хугацаатай 24,000,000 төгрөгөөр түрээслэхээр болсон.

Гэтэл хариуцагч нь 2019 оны 8 дугаар сард Г.*******ийн ковшийг авч яваад сарын хугацаанд огт түрээсийн мөнгө хийгээгүй гэрээ хийнэ гэж явсаар байгаад хийж чадаагүй, утсаар ярихаар одоо удахгүй өгнө гээд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийлгүй техникийг аваад алга болсон.

Г.******* хариуцагч болон техникийг эрэн хайж, Дундговь аймгийн Баянжаргал суманд Жоншны уурхайд ажиллаж байсан тай уулзахад Жоншоо олборлоод одоо Чойр руу аваад явсан одоо удахгүй өгнө гэхээр нь Г.******* ковшоо аваад явсан.

Нэхэмжлэгчийн зүгээс 202******* оны 01 дүгээр сарын *******1-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст С.д холбогдуулан гомдол гаргасан. Улмаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 202******* оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 82******* дугаар Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-д Хөлслөгч дараах үүрэг хүлээнэ. Гээд 289.2-т эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх гэж зохицуулсан байна. Иймд С.ас 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

овогтой миний бие нь н.*******тэй холбоотой асуудлаар хариу тайлбар гаргаж байна. Энэ асуудал нь анх 5 жилийн өмнө 2018 онд болсон миний таних ах болох геологич н. гэх ахтай 2018 оны өвөл таарч сонин сайхан юу хийцгээж байгаагаа ярилцаж, геологич ах олон жил насаараа хүнд ажил хийж орд нээж өгсөн, одоо насны бөгсөнд нэг бичил уурхай хийх талаар яриад өнгөрсөн. Түүнээс хойш зун 6 дугаар сард гэнэт залгаж ах нь нөгөө ажил бараг болсон. Дундговь аймагт Говь-Угтаал суманд уртаашаа 200-аас *******00 метр хөөрхөн юмтай газар хоёулаа хамт яваад дээж аваад ирье, ах нь бензин тос хийгээд өгье гээд анх явсан. Тэгээд явж ирээд 2 ******* хоног хавьцаа байх аа дахин залгаж бичил цаасны ажил бараг болсон 2 гэр бараа, түлшний сав ойр зуур юмаа бэлдсэн. Одоо техник татах тухай ярьж надаас тусламж хэрэгтэй шүү. Ах нь Дундговьд ажилтай яваад байна ******* техник ярьж тохирсон би амжихгүй байж магадгүй зүгээр эзэдтэй нь уулзаад яриад замчлаад ирэхэд болно гээд экскаватор, хово Ковш, мөн ачилтын машин бүгд ярьсан. Зүгээр эзэдтэй нь уулзаад техникүүд бүрэн ажилд саадгүй гэх зэрэг юм асуухад болно оо. Замын зардал өгнө өө миний хувьд хотод таксинд явдаг учир зөвшөөрч удалгүй Ковшийн эзэн болох ******* залгаж өөрөө Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр явдаг нэг урсгалтай зам дээр ирж уулзсан. Надтай анх удаа өөрөө ирж танилцсан Ковшоо өгч явуулах тухай ярьж анх харсан. Тухайн Ковш бүрэн бүтэн асуудалгүй ажилд бэлэн эсэх ойр зуур юм асуугаад гуайн хэлснээр яриа дууссан. Гэтэл н.******* надаас гэрээ хийх талаар асууж, би үүнд хамаа байхгүй зөвхөн асуулгаж өгөх үүрэгтэй. Ийм учиртайг тайлбарлаж очоод түрээслэгч уурхайн эзэдтэй нь гэрээгээ хийгээрэй гэхэд н.******* би одоо явахгүй ээ. За тэгвэл хэдэн сарын тэдэнд Ковш өгч явуулж байгаа болохоор хүлээж авсан маягийн юм зуруулж авсан. Дараа нь нэг очихдоо гэрээ хийнэ ээ гээд ингээд гадаа гудамд 15 минут уулзаад салсан. Үүнээс 2, ******* хоног хэн ч надтай яриагүй. Би ямар ч техник үзээгүй, бусад техникч эзэд нь яриагүй байж байтал үл мэдэх дугаар залгаж аль Налайх өнгөрөөд явж байгаагаа ярьсан. Би ч одоохон гээд шууд гэрээр ч оролгүй шууд гүйцэж очиход ачилтын том машин дээр экскаватор, Ковш 2 аль хэдийн ачаад гарсан байсан. Миний бие нь дээрх ******* техник хаанаас хэн яаж асуул ачуулсан эзэн нь хэн болох огт танихгүй бөгөөд бүгд тохироотой мэдээд өөрсдөө гарсан байсан. Би өмнө нь очиж байсан учир шороон зам дээр замчилж аваачсан болно оо. Тухайн үед экске, ковш хоёрын жолооч том машинд сууж миний хажууд экскаваторын эзэн сууж Дундговь аймгийн Говьугтаал орсон. Миний ажил ердөө ингээд дууссан. За ингээд миний мэдэхээр сар гаруй хугацаа өнгөрч ахын ажил болохгүй дүгнэлт гэх бичиг хүлээж гарахгүй худлаа болж дээрх ******* техник 2 сар шахуу зүгээр нэг цаг цагийн ажилгүй бүгд буцсан. Эхлээд Хово ******* дугаар сард түрүүлж яваад араас нь ковш 2 сар хүрээгүй буцаасан. Дараа нь экске аваад бүгд буцаж ах шатаад дууссан. Үүнээс хойш 5 жил өнгөрч байхад ******* гэх залуу гэнэт 2022 онд утсаар залгаж Ковшийн Ны эзэн байна аа санаж байна уу 5,000,000-10,000,000 төгрөг хамаагүй өг гэж мөнгө нэхэн гарч ирсэн байдаг. Тухайн үед дахин хэл чи яасан сонин юм бэ? Хөгшөөн би чамайг уурхайн эзэн түрээслэгчтэй Ковшоо аваад явах гэхэд чинь өөрөө тосож очоод мөн адил эзэнтэй нь уулзуулаа биз дээ гэхэд чамайг олно, ална гэж заналхийлсэн. Ингээд мөн хэсэг хугацаа өнгөрч 202******* оны хавар ЧД-ийн цагдаад намайг өгсөн байсан. Би хариу тайлбар үнэн учраа хэлж хэрэгсэхгүй болсон. Гэтэл дахиад иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ямар учраас н.******* гэх залуу яагаад надаас мөнгө удаа дараа нэхэж дарамтлаад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Миний бие цахилгаан холбооны инженер мэргэжилтэй хүн. Уул уурхай битгий хэл жонш гэж юу байдаг талаар мэдэхгүй, уул уурхай хөдөлгөх тийм мөнгө ч байхгүй. Одоо ч таксинд явж найз нөхөд дээр цахилгааны ажил хийж явна. Миний бие 5 хүүхдийн аав надад хулгай дээрэм, луйвар залилан гэмт хэрэг хийж байсан удаа байхгүй. Дээрх ******* техникээс ганц Ковшийн эзэн гэх ******* нь яагаад ямар гэрээ нотолгоо, хаанаас хэн анх ярьж холбож өгсөн нь болоод хэн түрээсээр явсныг 100% өөрөө мэдэж байгаа. ******* нь хово шиг сар хүрэхгүй буцаад аваад явах 100% боломжтой байсан. Хаана ямар аймаг сум гээд жолооч нь тухайн газар хамт байсан техникээ хараад авч зугтаасан зүйл байхгүй. Миний нэр дээр ямар ч хариуцлагатай ХК, уул уурхай, гэрээ түрээслэгч биш болно. Товчхондоо хажуу айлын 2 хөгшин мөнгөө өгөөд сүү талханд явуулсантай яг ижил зүйл болсон билээ. Жоохон эмх цэгцгүй бичсэн бол уучлаарай эрхэм шүүгч та энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Ковш түрээс гэх гар бичмэл, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 202******* оны 01 дүгээр сарын *******1-ний өдрийн гэрчээс авсан тэмдэглэл, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 202******* оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 82******* дугаар прокурорын тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 202******* оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн *******1******* дугаар прокурорын тогтоол, Улсын Ерөнхий прокурорын газрын 202******* оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1/1296 дугаар хариу мэдэгдэх хуудас,

Шүүхийн журмаар Авто тээврийн үндэсний төвөөс нэхэмжлэгч Г.*******ийн нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагааг, гэрчээр Б.ыг асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* нь С.д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2. Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

*******. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... хариуцагч С.тай 2019 оны 8 дугаар сарын 0*******-ны өдөр харилцан тохиролцож 50 маркийн ковшийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нэг сарын 8,000,000 төгрөгөөр буюу ******* сарын хугацаатай 24,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон гэжээ.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... танил ах болох геологич н.гийн хэлснээр ажилласан, нэхэмжлэгчээс өөрөө хувиараа ковш түрээслээгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон тул энэ харилцааг зохицуулсан Иргэний хуулийн *******18 дугаар зүйлийн *******18.1 дэх хэсэгт заасан тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийх нь зүйтэй.

4. Иргэний хуулийн *******18 дугаар зүйлийн *******18.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Хуульд зааснаар тус гэрээний гол нөхцөлийн тохиролцоог түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаагаа явуулахад заасан зорилгоо хэрэгжүүлэхэд ашиглах хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь төлбөр төлөх үүргийг харилцан үүсгэхээр тохиролцсон байх агуулгаар зохицуулсан байна.

Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2 дахь хэсэгт зохигч-ийн тайлбар хэргийн нотлох баримтад хамаарах боловч нэхэмжлэгчийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэх тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй учир зохигчдын тайлбар-аар гэрээ байгуулагдсан эсэхийг тодорхойлох боломжгүй тул хэрэгт цугларсан бусад баримтуудад дүгнэлт хийх нь зүйтэй байна.

5. Нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримтыг хэргийн 5 дугаар талд авагдсан ковш түрээс гэсэн хариуцагчийн гараар бичсэн баримтаар тогтоогдоно гэж тайлбарлаж байна.

Хариуцагч тус баримтыг бичсэнтэй маргахгүй байх боловч уг ковшийг өөрөө түрээслэх хүсэл зориг байгаагүй, ковшийг авч ашиглаагүй гэж маргасан бөгөөд тус баримтад 8-сарын 8 наас 11 сарын 8 хүртэл түрээс өгөх болноо нийт түрээс 24 сая төгрөг гэжээ. /х.х-ийн 5 дахь талд/

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж зохицуулсан.

Хариуцагчийн гараар бичсэн баримтад ... 8-сарын 8 наас 11 сарын 8 хүртэл түрээс өгөх болноо нийт түрээс 24 сая төгрөг гэсэн агуулгыг тодорхойлоход түрээсийн гэрээний төлбөрийг өгөх тухай агуулгыг илэрхийлсэн харин түрээсийн гэрээ талуудын хооронд байгуулагдсаны дагуу түрээсийн гэрээний төлбөрийг төлнө гэсэн агуулгыг шууд илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэг талын мөнгө төлнө гэсэн баримтаар түрээсийн гэрээний гол нөхцөлийг талууд харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн, харилцан үүрэг хүлээсэн болохыг нотлох боломжгүй байна.

Нэг талын хүсэл зориг бүхий баримтаар хоёр тал тохиролцсон гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1.1 хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон үндэслэлээр амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Түүнчлэн, гэрч Б. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ... 2018 онд түрээслүүлнэ гэдэг зар тавьсан тавьсан байсан. Тэрний дагуу Дуяа гэдэг хүн ирсэн, Дундговь аймагт жоншны уурхай ажиллуулна гээд намайг түрээсэлсэн. Тэрний дагуу бид тохиролцоод 8 сар болоогүй байхад явъя гээд Сонсголонгийн тэндээс экскаваторыг аваад замдаа Налайхын тэндээс байх тэндээс нэг ковшийг ачиж ирээд, том тэргэндээ суугаад явсан гэж мэдүүлсэн.

*******. Хэрэгт авагдсан хариуцагчийн гараар бичсэн баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр түрээсийн гэрээний төлбөрт 24,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь ковш түрээсэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч гэрээний зүйл болох тухайн ковш нь ямар төрлийн, улсын ямар дугаарт бүртгэгдсэн хэний эзэмшлийнх талаарх баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд ямар хөрөнгийг түрээсэлсэн болохоо нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт зааснаар хэрэгжүүлээгүй болно

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2**************,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн *******18 дугаар зүйлийн *******18.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.ас 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2**************,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.4, 119.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ