Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 140/ШШ2024/00438

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ............. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ........... тоот тоотод оршин суух хаягтай ............... холбогдох,

Сум хөгжүүлэх сангийн зээл 4,726,904 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ........... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ............ нь 5,000,000 (таван сая) төгрөгийн зээлийг мод. модон эдлэл үйлдвэрлэлийн зориулалтаар 2018 оны 02 дугаар сарын 07-нд ............ тоот гэрээ байгуулан авсан.

........ нь 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 2021 оны 02 дугаар сарын 07 хүртэл 5,230,822 (таван сая хоёр зуун гучин мянга найман зуун хорин хоёр) төгрөгийг төлж барагдуулахаас 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийг төлж барагдуулсан байна.

Зээлийн үлдэгдэл төлбөр 4,630,822 (дөрвөн сая зургаан гучин мянга найман зуун хорин хоёр) төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 96082 (ерэн зургаан мянга наян хоёр) төгрөг, нийт 4,726,904 (дөрвөн сая долоон зуун хорин зургаан мянга есен зуун дөрвөн) төгрөгийг төлүүлэхийг хүсч нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ........ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие .......... нь .............. нэхэмжлэлтэй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:

Завхан аймгийн ............ нэхэмжлэлтэй  .......... холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 4,726,904 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч, хариуцагч нар дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Миний бие ...... нь Улиастай сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй 4,726,904 төгрөгийг 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаа үүгээр илэрхийлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ................ нь хариуцагч ...... холбогдуулан 4,726,904 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхийн өмнө нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч ............ нь Завхан аймгийн ........ нэхэмжилсэн 4,726,904 төгрөгийг 6 сарын хуагцаанд бүрэн төлөхөө зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ................нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч ............ 4,726,904 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 45290 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Завхан аймгийн ............. нэхэмжилсэн сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 4,726,904 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч ....... 6 сарын хугацаанд бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч .............. улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч ............ 45290 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг хариуцагч ................сануулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Т.БАЛЖИННЯМ