| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/02900/И |
| Дугаар | 101/ШШ2024/04211 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2024/04211
| 2024 09 10 | 101/ШШ2024/04211 |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,, тоотод оршин суух, Лхагвасүрэнгийн /рд:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,, тоотод оршин суух, Оюунбилэгийн /рд:/-д холбогдох,
Хүүхдийн нэмэлт зардалд 2,290,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Эцэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие *******той 2010 оноос үерхэж байгаад 2010 оны 09 дүгээр сарын 19-нд бидний охин ******* төрсөн. Анх *******той танилцаж байхад гэр бүлтэй гэдгийг нь мэдээгүй, надад энэ талаараа хэлээгүй. Охин төрсний дараа гэр бүлтэй, хүүхэдтэй болохыг нь мэдсэн. Ингээд хамт амьдраагүй. Охин *******ыг ******* би өсгөдөг. Эцэг ******* тусдаа амьдралтай болсон. Баянгол дүүргийн ирэгний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр *******оос хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Миний охин ******* ******* сургуулийн 6е ангид суралцдаг. Сургалтын 2023-2024 оны хичээлийн жилийн төлбөр 4,580,000 төгрөгийг би дангаараа төлсөн ба төлбөрийн 50 хувь болох 2,290,000 төгрөгийг аав *******оос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх охин О.Ананд хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн. Миний бие *******тай эхнэр, нөхрийн харилцаатай байгаагүй буюу урт удаан хугацаанд хамтран амьдарч байгаагүй учир ******* охины биологийн эцэг нь өөрийгөө гэдэгт эргэлзэж байна. Би биологийн эцэг мөн эсэх талаар шинжилгээ хийлгэж, үнэхээр миний хүүхэд мөн бол сургалтын төлбөрийг нь төлөх болно. Цаашлаад үнэхээр миний хүүхэд мөн байгаа тохиолдолд үр хүүхэдтэйгээ уулзаж, ирээдүйд нь анхаарч эцэг хүний үүргээ биелүүлэх болно.
Охин ******* нь миний хүүхэд мөн эсэх талаар эргэлзэж байгаа тул эцэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр миний хүүхэд мөн болох нь тогтоогдож байгаа тул уг сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
******* нь барилгын ажил эрхэлдэг. Би түүний эхнэр ба бид дундаасаа 4 хүүхэдтэй. *******ын цалин амьдралд хүрэлцдэггүй тул сургалтын төлбөр төлөх боломжгүй. ******* нь эхнэр хүүхэдтэй хүнээс хүүхэд гаргаж, бидний амьдралыг сүйрүүлж байна гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан кассын орлогын ордер, төлбөрийн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаар шийдвэр, төрсний бүртгэлийн лавлагаа, ******* сургуулийн тодорхойлолт,
3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэх, итгэмжлэл,
3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн шинжээчийн дүгнэлт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрт 2,290,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас эцэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хуралдаанд хариуцагч нь эцэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Охин ******* 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эх *******гаар овоглодог болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...охин *******ын төрсөн эцэг нь ******* тул тэрээр хүүхдийн сургалтын төлбөрийг надтай хамт хариуцах ёстой гэж,
Хариуцагч нь шүүхэд өөрөө бичгээр гаргасан тайлбартаа ...шинжээчийн дүгнэлтээр миний төрсөн охин мөн болох нь тогтоогдвол сургалтын төлбөрийг төлнө гэж, шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...*******ыг цалин өрхийн хэрэгцээнд хүрдэггүй тул төлөх боломжгүй гэж тус тус тайлбарлаж байна.
3.2 Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн26 тоот дүгнэлтэд ...******* нь *******ын биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлал 99,999 хувь гэж дүгнэжээ.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан.
Охин ******* нь ******* сургуулийн 6е ангид суралцдаг, 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 4,580,000 төгрөгийг эх ******* төлсөн болох нь сургуулийн тодорхойлолт, төлбөрийн баримтаар тус тус тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан.
Хариуцагч ******* нь охин *******ын биологийн эцэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, тэрээр өөрөө шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа төрсөн эцэг нь мөн тохиолдолд сургалтын төлбөр төлнө гэж тайлбарласан байна. Иймд хариуцагч *******оос охин *******ын сургалтын төлбөрийн 50 хувь болох 2,290,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул 51,590 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 2,290,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 51,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 51,590 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ