Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2024/02203

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар *******0*******/ШШ2024/02203

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* *******, ******* *******, ******* давхар, *******0******* тоотод байрлах, энд бэст ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн РТ8002*******660 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, хотхон, 200-2************** тоотод оршин суух, овогт ын т холбогдох,

Гэрээний үүрэгт 7,3*******8,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У., хариуцагч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ХХК нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, түрээсийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Үүний хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 0*******-ний өдрийн овогтой той хамтран ажиллах №022/0************** тоот гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу Брокер оффис болох /нэхэмжлэгч/ ХХК нь гэрээний нөгөө тал болох Агентад байгууллагын дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг систем, тоног төхөөрөмж, агентын ажлаа хэвийн явуулахад шаардлагатай баримт материал, зуучлалын үйл ажиллагаа эрхлэхэд дэмждэг туслалцаа үзүүлэх, мэргэжлийн арга барил заавар, зөвлөгөө өгөх ерөнхий болон гэрээнд заасан бусад эрх үүргээ хэрэгжүүлэх харин Агент /хариуцагч/ Ч. нь үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдан борлуулах үйл ажиллагааны зуучлалын гэрээнд заасан агентийн үүргээ гүйцэтгэн ажиллаж, ашиг олох зорилгоор гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. Талууд гэрээний дагуу ажиллаж олсон ашиг болох зуучлалын хөлсийг тэнцүү хувааж авахаар тохиролцож, үүнийг тухай бүр харилцан шилжүүлэн авдаг байсан.

Талуудын гэрээгээр тохирсон бас нэгэн төлбөр тус нь гэрээнүүдийн 6.*******.******* дүгээр зүйлийн хураамж, орлого, зардлыг хувиарлах хэсэгт заасны дагуу Агент сар бүр оффисын төлбөрт бодож /утасны хэрэглээ, түрээс, ашиглалт, оффис менежмент/ зэрэг тогтмол төлбөрийг Брокер оффист нэхэмжлэхийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч Ч. нь хамтран ажиллах явцад гэрээний үүргээ зөрчиж гэрээнд заасан дээрх төлбөрийг нэхэмжлэгч талд төлөлгүй өдийг хүрсэн байгаа. Манай компанийн зүгээс Ч.т шаардлага хүргэж өөрийн өр, төлбөрийн асуудал дээр анхаарч арга хэмжээ авч, маргаан үүсгэхгүйгээр ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэх талаар хэлж байсан. Хариуцагчийн гэрээний дагуу төлбөр зохих нийт төлбөр нь 7,024,7*******4 төгрөг бөгөөд үүнээс бид /нэхэмжлэгчийн 7-р хавсралт/-д буй нэхэмжлэхийн 2020 оны *******, 2-р улирлын хандивт тооцогдох *******6,866 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байгаа.

Хамтран ажиллах гэрээний үндсэн төлбөр 4,460,00 төгрөг бөгөөд үүнээс манай байгууллага хариуцагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 202*******.**************.0*******-2022.**************.0*******-ний хооронд /хавсралт 7/ түүний гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээгээр хоногт 0,3 хувийн алданги бодож явсан ба алдангийг 2022 оны ************** сард таслан зогсоож нийт *******,99*******,*******63 төгрөгийг гэрээний алдангид бодож нэхэмжилдэг. Үүнээс хойш хариуцагчтай эвийн журмаар маргаанаар шийдвэрлэхээр Ч.т олон удаа шаардлага гаргаж ирсэн.

Манай компанийн менежер уг өр төлбөрийн задаргаа, үндэслэлийг тайлбарладаг. Хариуцагч тал өөрөө ч мөн адил компанийн гүйцэтгэх захирал Э.Ануударьтай уулзаж, үүргээ биелүүлэх талаар нэмэлт хугацаа тохирдог. Хамгийн сүүлд гэхэд 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай компанийн оффист хийсэн уулзалтын үеэр хариуцагчид төлбөрийн нэхэмжлэх /нэхэмжлэлийн 4-р хавсралт/ гаргаж өгсөн ба хариуцагч Ч. нэхэмжлэх дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн ба төлбөр төлөх хугацааг 2023 оны 9 сарын *******8-ны дотор удахгүй байгууллагын дансаар хийнэ гэдэг.

Үүнээс хойш 2023 оны *******0 дугаар сарын 06-ны өдрийн уулзалтаар хариуцагч Ч.ын гаргасан Ч. миний бие тус компанийн Remaxbest оффисын агентаар ажиллаж байсан бөгөөд оффис түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. Уг төлбөрийг 2023 оны ************** сарын 20-нд төлөх хүсэлтэй байна гэх утга бүхий нэмэлт хугацаа олгохыг хүссэн гар бичмэл өргөдөл хүлээн авсан ба үүнийг гүйцэтгэх захирал Э.Ануударь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

Манай байгууллага 2022 оноос хойш Өмгөөллийн Виктори Партнерс ХХК /РД:6*******20*******/-тай хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажилладаг. Уг гэрээгээр манай байгууллагад өр төлбөртэй хүмүүсийн авлага барагдуулах ажлыг тус компани шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биднийг төлөөлөн оролцдог. Үүний хариуд бидний зүгээс гэрээгээр тохирсон хувь болох хариуцагчаас нэхэмжилж буй үнийн дүнгийн ******* хувийг Өмгөөллийн Виктори Партнерс ХХК-нд ажлын хөлсөнд бодож төлдөг. Хариуцагч Ч.т холбогдох иргэний хэргийн маргаантай асуудал дээр ч мөн адил тус компанийн ажилтан Д. нь манай компаниас олгосон итгэмжлэлийн дагуу ажиллаж байгаа.

Бидний зүгээс хариуцагчаас 7,007,888 төгрөг шаардаж байгаа ба хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бид эрхээ хамгаалуулах үүднээс мэргэжлийн байгууллагын туслалцаа авч шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр хамтран ажиллагч байгууллагадаа хариуцагчаас шаардаж буй үнийн дүнгийн ******* хувиар тэнцэх ажлын хөлс 3*******0,394 төгрөгийг төлөхөөр урьдчилан тохролцсон байгаа бөгөөд энэхүү хохирлыг Иргэний хуулийн 224.4-т заасны дагуу нэхэмжилж байгаа билээ.

Иймд тус шүүх хариуцагч Ч.оос хамтран ажиллах гэрээний үндсэн төлбөрт *******,0*******6,72******* төгрөг, алдангид *******,999,*******63 төгрөг, хохиролд 3*******0,394 төгрөг буюу нийт 7,3*******8,282 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийн журмаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжилсэн 7,007,888 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба 2024 оны 4 сарын 20-нд 2,300,000 төгрөг, ******* сарын 20-нд 2,300,000 төгрөг, 6 сарын 20-нд 2,407,888 төгрөгийг тус тус хувааж төлөх хүсэлтэй байна. Нэмж нэхэмжилсэн 3*******0,394 төгрөгийг надад хамаарахгүй зардал гэж үзэж байгаа тул энэ зардлыг хасаад 7,007,888 төгрөгийг хугацаа тохиролцож төлөхөөр эвлэрэх хүсэлтэй байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас  энд бэст ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, энд бэст ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны *******0 дугаар сарын 3*******-ний өдрийн 23/0*******9 дугаартай тушаал, 2022 оны 9 сарын 0*******-ний өдрийн №22/0************** дугаар хамтран ажиллах гэрээний хуулбар, тооцоо нийлсэн акт №2, 2023 оны 6 сарын 30-ны өдрийн нэхэмжлэх, Ч.ын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн гараар бичсэн хүсэлт, Ч.ын 2023 оны *******0 дугаар сарын 06-ны өдрийн гараар бичсэн хүсэлт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Өмгөөллийн Виктори партнерс ХХК-ийн 2024 оны 0******* сарын 24-ний өдрийн №24/09 дугаартай тодорхойлолт, 202******* оны 9 сарын 0*******-ний өдрийн №2*******/00*******0 дугаар хамтран ажиллах гэрээний хуулбарыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

ҮНДЭСЛЭХ НЬ: 

*******. Нэхэмжлэгч энд бэст ХХК нь хариуцагч Ч.т холбогдуулан гэрээний үүрэгт 7,3*******8,282 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасныг хариуцагч 7,007,888 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх 3*******0,394 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2. Шүүх зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн 22/0************** дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний үүргийн дагуу төлбөр 7,007,888 төгрөг, хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас учирсан хохиролд 3*******0,394 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн 22/0************** дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан уг гэрээний дагуу төлөх оффисын түрээсийн төлбөр 7,007,888 төгрөгийг төлөх эсэх талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн харин нэхэмжлэгч бусдаас хууль зүйн туслалцаа авсан нь хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

4. Зохигч талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн 22/0************** дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт хамтран ажиллахтай холбоотой аливаа харилцааг зохицуулахаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 8-*******2 дахь талд/

Гэрээний агуулга, хүсэл зориг гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.*******-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.

*******. Талууд хооронд байгуулсан гэрээний 6.*******.*******-д агент нь сар бүрийн 0*******-ны дотор А талд тогтмол оффис менежмент, технологийн төлбөр болох 232,*******00 төгрөг төлнө гэж тохиролцжээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь оффисын төлбөрт 7,024,7*******4 төгрөгийн нэхэмжлэгчид төлөх үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байхаас гадна уг төлбөрийг хүлээн зөвшөөрч маргаагүй тул уг төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна. /х.х-ийн *******3-*******7 дахь талд/

Талуудын хоорондын тооцоо нийлсэн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 7,024,7*******4 төгрөгийг төлөхөөр байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас уг төлбөрт 7,007,888 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

6. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас бусдаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн төлбөр 3*******0,394 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан баримтаар  энд бэст ХХК нь Өмгөөллийн Виктори Партнерс ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр 22/02 дугаартай Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний 3.*******.2-т шүүх, эвлэрүүлэн зуучлал болон Арбитртай холбоотой маргаан үүссэн тохиолдолд тухайн хэргийн үнэлгээний /нэхэмжлэлийн үнийн дүнг ойлгох бөгөөд мөнгөн хөрөнгөөр үнэлэгдээгүй хэрэг маргааны хувьд тухай бүр тохиролцоно/ ******* хувь байхаар тохиролцов гэжээ. /х.х-ийн *******8-*******9 дэх талд/

Иргэний хуулийн 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.*******-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй улмаас үүрэг гүйцэтгүүлэгч уг учирсан хохирол-оо шаардах эрхтэй юм.

Гэвч, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас нэхэмжлэгчид 3*******0,394 төгрөг хохирол бодитой учирсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас 3*******0,394 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

7. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ч.оос 7,007,888 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  энд бэст ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3*******0,394 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.*******, *********************.2.2, **************6, **************8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

*******. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.*******, 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.******* дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.оос 7,007,888 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  энд бэст ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3*******0,394 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн *******32,682 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.оос *******27,076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч энд бэст ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.3, **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд *******4 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах *******4 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ